АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 10 -р хэсэг


Асуулт: Мити, чиний мэдэх харь арьстнуудын бие махбодийн тодорхойлолтуудыг дүрсэлж чадах уу?

– Энэ нь удаан ярилцах сэдэв учраас товчхон хэлье. Бидний амьдардаг хэмжээсийн үндсэн арьстнуудыг нарийн дүрслэн хэлье. Арьстнуудыг үндсэндээ гуманоидууд болон гуманоидууд бус гэж ангилдаг. Ихэнхдээ гуманоидууд зонхилдог. Галактикийн Бүлгэмд гуманоид бус арьстнуудтай харилцах асуудлыг хариуцдаг тусгай хэлтэс байдаг.

– Гуманоидуудын дунд ойролцоогоор 30 см-ийн өндөртэй оршнолууд байдаг ба бие бялдраараа биднийхтэй пропорциональ. Маш тааламжтай хүмүүс.

– Түүнчлэн, та бүхний “Саарлууд” гэж нэрлэдэг, гуалиг биетэй, том толгойтой арьстнууд байдаг. Тэдний өндөр 0,5-1,6 м-ийн хооронд хэлбэлздэг. “Саарлуудын” тодорхойлолттой ойролцоогоор 130 орчим гуманоидуудын арьстан байдаг гэж үздэг. Эдгээр арьстнууд ихэнхдээ маш өндөр хөгжсөн бас сайн санаатай. Зөвхөн энэ арьстны зарим төрлүүд нь дайнч ба асуудал үүсгэдэг. Зарим нь том нүдтэй, бусад нь арай жижиг нүдтэй. Арьсных нь өнгө янз бүр, цагаанаас авхуулаад цайвар хүрэн өнгөтэй. Олонх нь контакт линз маягийн, хурц гэрэлд ч, харанхуйд ч харах боломжтой гэрэлд автоматаар тохируулагддаг хамгаалах фильтр ашигладаг. Бид ч гэсэн шаардлагатай үед фильтр ашигладаг.

 Тэдний нүд минийх шиг маш мэдрэмтгий. Хэдэн зуун үеийн туршид бид гэрэлтүүлгээ хиймлээр хянадаг нөхцөл байдалд амьдардагаас нүднийхээ хүүхэн харааны агших чанарыг бага зэрэг алдсан. Эдгээр арьстнуудын зарим нь солонгон бүрхэвчнийхээ суларсан булчингаа тохируулахын тулд Дэлхийнхний генийг ашиглахыг оролдож байна.

– Өндөр гуалиг бие, том толгойтой хэд хэдэн оршнолууд байдаг, тэд гунхалзсан уян хөдөлгөөнтэй. Тэд оюун ухааныхаа хөгжлөөр биднээс хол түрүүлсэн бөгөөд тэд маш их хөгжсөн нийгмүүдэд амьдардаг. Тэднийг “Өвөг дээдэс” гэж нэрлэдэг. Тэд бидний өнөөдөр хэрэглэж буй анти-карбоны төхөөрөмжийн технологийн боловсруулалтыг удирддаг байсан.

Тэд бараг хэзээ ч бусад арьстны хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, бүх зүйлд бие даасан байдаг.

– Мөн 3,5 метрийн өндөртэй Дэлхийн гуманоидуудтай пропоциональ биетэй эртний гуманоидуудын арьстнууд байдаг. Эрт цагт тэд ч бас та нар дээр зочилдог байсан. Эдгээр арьстнуудын зарим нь үрэгдсэн, зарим нь одоо ч амьдарч орчлон ертөнцийн янз бүрийн Галактикуудад эсэн мэнд байгаа. Эдгээр оршнолууд бусад арьстнуудтайгаа сайхан харилцаатай байдаг.

– Яг та нар шиг олон тооны арьстан (ойролцоогоор 80 орчим төрөл) байдаг. Яг ийм үстэй, яг ийм ерөнхий төрхтэй, 1,5-2,0 метрийн өндөртэй, янз бүрийн өнгийн арьстай. Тэдний зарим нь илүү өндөр хөгжсөн, зарим нь бага хөгжсөн байдаг. Бага хөгжсөн төрлүүдийн үсэн бүрхүүл нь өтгөн, бас илүү дайсагнасан байдаг. Тэд танайхаар бол Чулуун Зэвсгийн Үед амьдардаг. Илүү хөгжсөн нь удахгүй та бүхэнтэй холбоо тогтооно, яагаад гэвэл тэдний соёл иргэншлүүдийн олон төлөөлөгчид Шинэ Эринд Дэлхий дээр төрөх болно. 

Эдгээр соёл иргэншлүүд маш динамик. Дэлхийд амьдарч байгаа бүх угсаатны бүлгүүд өнөөдөр Орчлон ертөнц даяарх эдгээр арьстнуудаас анх үүссэн юм. Плеядианчууд бас та нар шиг харагддаг.

– Далайн сүүн тэжээлтнээс гаралтай гуманоидуудын стандартаар хөгжсөн арьстнууд бас байдаг. Учир нь хөгжил нь сая сая жилийн өмнөөс зохих ёсоор параллель хөгжиж эхэлсэн болохоор тэднийг гуманоидууд гэж үздэг. Эдгээр арьстнуудын зарим нь технологиор хангалттай хөгжсөн ба бусад арьстнуудад сайн ханддаг.

– Рептилиодууд бол гуманоидууд биш. Тэд хөгжлийн өөр чиглэлээс гаралтай; тэдний биеийн температур биднийхээ хавьгүй бага байдгийг тэд халуун уур амьсгалтай газарт амьдрахыг илүүд үздэгээр тайлбарлаж болно. Тэд 20 орчим дэд төрөлтэй. Зарим дэд төрлүүд усан доор амьсгалж чадна. Тэдний арьс температур болон нарны радиациас хамгаалсан зузаан байдаг. Тэдгээр арьстнуудын өндөр 1,7-3,0 м-ийн хооронд хэлбэлздэг. Тэд маш ухаантай, эрч хүчтэй бас бие бялдрын хувьд хүчирхэг. Тэд өөрсдөө технологиор тийм ч сайн хөгжөөгүй ч бусдын амжилтыг маш хурдан эзэмшдэг.

– Эцэст нь шавьжны хэлбэрээс гаралтай, гадуураа хайрстай оршнолууд байдаг. Тэдэнтэй ажиллахад тийм амар биш, зан байдал нь тэдний гадаад тодорхойлолтуудтай нийцдэг. Тэд өөрийн нийгмийн цэвэр байдалд огт санаа тавьдаггүй, энэ нь тэднээс ямар нэгэн зүйл шаардах үед тэднийг тийм ч тааламжтай бус эзэд болгодог. Тэд зайлшгүй шаардлагатай л биш бол гуманоидуудтай ч, Рептилиодуудтай ч холбоо тогтоодоггүй. Тэд маш сэргэлэн, ухаантай ч бусад оршнолуудтай хамтран ажиллах тал дээр хангалттай хязгаарлагдмал.

Инсектоидуудын амьдралынх хэв маяг нь гуманоидуудын үзлээс харахад тууштай биш. Тэд хурдан, гавшгай, хүчтэй бас уян хатан; тэд хамгийн хатуу нөхцөлд ч амьд гарч чадна. Бүх арьстнууд өөрсдийн шийдвэрүүд болон амьдралын хэв маягтаа туйлын эрх чөлөөтэй байдаг; Галактикийн Бүлгэм ердөө л бүх нийтийн ашиг сонирхлыг нягтруулах болон зохиролд оруулахад зориулсан баримжаа нь юм.

Асуулт: Орчлон ертөнц дэх бусад гаригуудад амьдардаг амьтдын тухай яриад өгөөч.

– Энэ нь хэдэн арван жилийн судалгааны асуудал. Орчлон ертөнцөд сая сая төрлийн амьтад оршин байдаг. Сүүн тэжээлтнүүд, мөлхөгчид, хоёр нутагтнууд, шувууд, шавьжнууд болон загаснууд гээд л. Дэлхий дээр байгаа бүхнийг 1000 дахин үржүүл, гэсэн ч хангалттай биш байх болно. Зарим нь жижигхэн шоргоолжийн хэмжээтэй байхад бусад нь танай хамгийн том хөлгөөс ч том байдаг. Орчлон ертөнц сонирхолтой, төрөл бүрийн амьдралаар дүүрэн байдаг. 

Амьтны ертөнцийн хувьд энд Дэлхий дээр байгаа бүх зүйл хаа нэгтээ Орчлон ертөнцөд байж л байгаа. Ямар нэгэн төрөл зүйл устаж үгүй болоход тухайн төрөл зүйл оршихоо больсон гэсэн үг биш, Дэлхий дээрх нөхцөл ямар нэгэн шалтгаанаар энэ төрөл зүйлд тохирохоо больсон гэсэн үг. Төрөл зүйл үгүй болох нь энэ төрөл зүйл гариг хоёрын хооронд ямар нэгэн зүйл буруу байна гэсэн үг, жишээ нь тэнцвэргүй байдал нь анхных нь төрлийг өөрчлөхөд хүргэдэг. Түүнчлэн энэ нь байгалийн хүчин зүйлүүд, байгалийн үйл явц эсвэл ердөө л тэдгээрийг давамгайлагч арьстан, бүхний мэдэх Дэлхийнхэн тэдгээрийг зохих ёсоор ашиглаагүйнх байж болно. Илүү оюунлаг, илүү хөгжсөн арьстан нь гариг гэр нь болсон амьдралын бүхий л хэлбэрийг хадгалж үлдээн гариг дээрх зохирлыг дэмжихэд илүү санаа тавьдаг.

Асуулт: Галактикийн Бүлгэмийн гишүүн ямар ч арьстан бүх технологиудад нэвтрэх эрхтэй юу?

– Яг ч тийм биш. Технологиудын түвшинд нэвтрэх эрх нь арьстан бүрийн оюун ухааны болон үзэл суртлын хөгжлөөр тодорхойлогддог. Тодорхой арьстанд олгогдож байгаа технологийн төрөл колони байгаа гаригийн хөгжлийн эринд нийцдэг. Нийгэм хэдий чинээ тэнцвэртэй бас зохиролтой байх тусам шинэ технологиудад нэвтрэх эрх төдий чинээ өргөн байна. Хэлбэлзлийн давтамжийг (аура) ямар ч цагт хэмжиж, дүн шинжилгээ хийж болно.

Энэ нь соёл иргэншлүүдийг ангилах жам ёсны үйл явц. Та нар өөрсдөө мэдэж байгаа, танд сайхан байдаг газар байхад зарим газарт хүнд байгаа нь мэдрэгддэг. Мэдээж, яг ийм зүйл гаригуудад тохиолддог. Миний хэдийн дурьдсан “дээрэмчид” мэтийн төрөл зүйлүүд шинэ технологиудад албан ёсоор нэвтрэх эрхгүй байдаг. Тэдгээрийг олж авахын тулд тэд дэвшилтэд төрлүүдээс хулгайлахаас өөр аргагүй. Дэлхий шинэ технологиудад нэвтрэх эрх олж авна, гэхдээ цаг нь болохоор. Юуны түрүүнд гаригийн аура тэнцвэржих ёстой, харин нийгэм ангилалын төлөө зохиролтой, тогтвортой болох ёстой.

Асуулт: Майк асууж байна: Мити, та нар яаж үрждэг вэ? Та нар бид нар шиг секс хийдэг үү, эсвэл бид энэ харилцаан дээрээ хөгжөөгүй юу? Надад сонин байна л даа, та нар үүнийг бас таашаал авах үүднээс хийдэг үү?

– Майк, та нар хөгжөөгүй биш, зүгээр л хараахан боловсорч гүйцээгүй хэрэг. Би энэ асуултыг хүлээж байсан юм. Бидэнд та нарт байдаг шиг нөхөн үржихүйн хоёр сонголт байдаг. Гэхдээ бид үүнийг таашаал авахын тулд ч бас хийдэг. Бид бие махбодиор үр тогтоодог эсвэл хиймлээр үр суулгадаг. Хамтрагч эмэгтэй жирэмсэлбэл бид түүнийг хэлбэрээ олохоос нь өмнө үр хөврөлийн хүйсийг тодорхойлдог технологи байдаг оношлолын төв рүү явдаг. Ойролцоогоор, хосуудын хагас нь зөвхөн нэг л хүүхэдтэй байдаг гэвч хос хоёулаа учраас хоёр хүүхэдтэй болж болно. Тэд биднийг нас барах үед бидний байр суурийг эзэлнэ. Нийгмийн хэрэгцээнээс хамаараад тухайн мөчид бидэнд 2 хүү, 2 охин, эсвэл нэг нэг хүү охин гэсэн сонголт байна. Ийм байдлаар манай нийгэм тогтворжсон.

Гуманоидуудын бүх үлдсэн бүх арьстнууд болон рептилиодууд энэ л замаар үрждэг. Зөвхөн шавьжнуудын үр удам л өндөг эсвэл авгалдай гаргадаг.

Асуулт: Одоо Майкийн даруу биш занд бүрэн үнэмшихийн тулд асуухад та нар гуманоидуудын янз бүрийн арьстнуудын хооронд секс хийдэг үү?

– Майк, сексийн хувьд бидэнд өөрийн гэсэн философи байдаг. Хос хоёрт сүнслэг холбоо бий болох үед л бид секс хийдэг. Арьстан бүрэлдэн тогтох тухай ярьвал орчлон ертөнц дэх угсаатны бүлгүүдийн хольц нь жам ёсны зүйл. Эцсийн эцэст бид бүгд янз бүрийн хамтарсан угсаатны бүлгүүдээс гаралтай. Энд Дэлхий дээр янз бүрийн угсаатны бүлгүүд холилдож байдаг. Хоёроос илүү омгууд нэг колонид амьдрах хүсэлтэй байх үед хэрвээ нэг төрөл бол хоорондоо сүлэлдэх боломжтой, түүний үр дүнд эдгээр төрлүүдийн хольц бий больдог.

Түүнчлэн хойч үеийнхний бие бялдрыг сайжруулахад зориулсан генетик гибридизацийн тохиолдлууд, арьстны хөгжлийн явц дахь төрөлхийн гэмтэл согогуудыг засах гэж байдаг.

Танай арьстныг оруулаад сонирхлын үүднээс, эсвэл миний үл ойлгох ямар нэгэн зөн билгээс болоод бусад арьстнуудтай секс хийдэг олон тооны арьстнууд байдаг. Рептилиодуудын зарим төрөл зүйлүүд гуманоид гэж тооцох колониудын үндэс суурийн төлөө гибридүүдийг ихэд сонирхдог. Удаан хугацааны туршид тэд рептилиодуудыг сүүн тэжээлтэн гуманоидуудтай холихыг оролдож байна. Тэд одоог хүртэл өөрсдийн оролдлогоо дэлхий дээр үргэлжлүүлж байж магадгүй, одоогоор танай нийгэм тусгаар тогтносон арьстан гэж каталогит ороогүй байна.

Асуулт: Мити, чинийхээр бол Орчлон ертөнц гэж юу вэ?

– Орчлон ертөнц гэдэг нь бидний мэдэж байгаагаар танай далайн элсэн эрэгүүдийн нэг юм.

Энэ эрэг бусад эрэгүүдийн оршин байдгийг мэдэхгүй. Олон тооны Орчлон ертөнц байдаг, бид тэдгээрийг харж чадахгүй, яагаад гэвэл бидний жиших цэг далайн эргийн элсэн ширхэг шиг хэтэрхий жижиг юм. Бүх орчлон ертөнцүүд хоорондоо холбоотой байдаг; хар нүхнүүд хоорондоо даралтаар солилцдог ба эдгээр Орчлон ертөнцүүдийн хоорондын оддын системүүдэд хэлбэржихэд нь материалын болон энергийн балансын нийлүүлэгчээр ажилладаг. Хэзээ нэг цагт танай эрдэмтэд энэ ажиллах зарчмыг ойлгох болно. Дахиад хэлэхэд, илүү их зүйлийг мэдэх үед олон зүйл учир утгатай болж эхэлнэ.

Асуулт: 2010 оны 9 сарын 29-нд манай эрдэмтэд дэлхийтэй маш адилхан Глизе 581g гэдэг гаригийг нээсэн гэж зарласан. Энэ нь Жинлүүрийн Ордон дахь Глизе 581g одыг тойрсон систем дэх 6 гаригийн нэг юм. Тэнд хүмүүс амьдардаг эсэхийг чи мэдэх үү?

– Тийм ээ, энэ гариг Дэлхийгээс жаахан том. Тэнд Рептилиодуудын том колони байдаг. Тэд гаригийн бүх экваторын бүсэд оршин суудаг. Аажимдаа, та нар олон тооны гуманоид амьдран суудаг гаригуудыг илрүүлнэ. Тийм ч зөв бус температурын хэмжээнд оршдог олон гаригууд агаар мандлын өөрчлөлтийн улмаас тодорхойлолтуудаа өөрчилж болно. Бид гэрлийн давтамжийг багасгах эсвэл ихэсгэх аргаар гаригийг халааж эсвэл хөргөснөөр агаар мандлын дээд давхаргууд дахь үйл явцуудыг удирдаж, түүнчлэн агаарын даралтыг өөрчилж чадна. Амьдрахад тохиромжтой сая сая гариг байдаг. Олон гаригийг гуманоидуудын колони хүлээн авахад бэлтгэдэг. Бид ч гэсэн гаригуудад ийм зүйлийг хийсэн, одоо манай 3 колони байдаг. Энэ хүчин чармайлт хэрэгтэй урт хугацааны үйл явц юм.

11-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2023/04/11.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...