АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 11 -р хэсэг

 
Асуулт: Мэдээж, та нар агаар мандлыг хянаж чаддаг юм байна, харин усны хувьд?

Хэрвээ гариг дээр ус хангалтгүй байвал, түүнийг амьдралтай болгоход хэцүү биз дээ,
тийм биш гэж үү?
– Ус бидний хувьд асуудал биш. Галактикт ус их байдаг, гэхдээ мөсөн хэлбэрээр. Бараг
мөснөөс бүрэн тогтсон гаригууд байдаг. Зөөх амархан. Бид тээврийн хаалгануудыг тогтоож тохируулдаг, нэгийг нь ус эсвэл мөсний эх үүсвэрийн дэргэд, харин хоёр дахийг нь ус
хэрэгтэй байгаа гариг дээр. Ус эсвэл мөсийг гаргаж авахад, мөн тэдгээрийг тасралтгүй зөөхөд зориулсан тусгай төхөөрөмж шаардлагатай. Удахгүй асар их хэмжээний ус хэрэгтэй
гариг дээрээ очино. Ус шинэ гариг дээрээ өөрийн мөчлөгөө үргэлжлүүлж тэндээ үүрд үлдэнэ. Эрт цагт Дэлхий ийм л үйл явцыг туулсан.
Асуулт: Гэхдээ, Мити, манай эрдэмтэд усыг солирууд дусал дуслаар нь оруулж ирсэн гэж баталдаг шүү дээ.
– Чи үнэхээр ингэж төсөөлж байна гэж үү? Яагаад зөвхөн Дэлхий рүү тера-тэрбум нойтон солируудыг илгээчихээд Нарны Системийн бусад гаригууд руу хуурай солируудыг
илгээсэн юм бэ? гэж эрдэмтдээсээ асуу. Энэ онолд шинжлэх ухааны үндэслэл байхгүй байна. Тэд бүр яагаад энд ирсэнээ ч мэддэггүй.
Асуулт: За, тэгвэл яагаад усыг зөвхөн Дэлхий рүү зөөсөн юм бэ? Та нар түүнийг Ангараг, Тэнгэрийн ван эсвэл Сугар руу зөөж болох л байсан шүү дээ, тийм үү? Яагаад үүнийг хийгээгүй юм бэ?
– Танай Нарны Систем хангалттай залуу. Ангараг болон Дэлхий дээр агаар мандлыг захирах бүхнээс амархан байсан, учир нь эдгээр гаригууд гуманоидуудад илүү тохиромжтой
байгалийн температуртай байсан. Нөхцөл байдлыг тэнцүүлэхийн тулд бусад гаригуудад их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байсан юм. Танай Нарны Системийн колончлолын тухай шийдвэр гарахад Ангараг нэр дэвшигчдийн нэг нь байсан. Ангарагийг туршихын тулд хэсэг хэмжээний ус авчирсан ба хожим нь амьтад болон ургамал авчирсан. Хэдэн жилийн дараа
Дэлхий илүү давуу талтай болох нь мэдэгдсэн. Дэлхий хэлбэржсэний дараа царцдаст нь
анхнаасаа байсан эрдэс бодисын тодорхойлолтууд Ангарагт хүрэлцэхгүй байсан. Ангараг дээр нуурууд байдаг, гэвч ихэнх нөөц нь газар доорх, гаригийн газрын хэвлийн давхаргууд
дахь ус байсан. Дэлхий дээр анхны хөрсөн царцдас бий болмогц колончлох үйл явц эхэлсэн.
Дэлхий хөрөхдөө тодорхой хэмжээг нь шингээнэ гэж тооцоод гаригт их хэмжээний ус
авчирсан. Гэвч тооцоо үр дүнтэйгээ таараагүй, эцэст нь бараг бүх ус гадаргуу дээр нь
үлдчихсэн. Мэдээж хэрэггүй усыг буцааж авч болох байсан ч бүх зүйл тийм ч муу болсонгүй. Жижигхэн цэнхэр гариг амь орсон.
– Ер нь бол би өнөөдөр хөлгүүдийн шилжилт хөдөлгөөний талаар шинэ мэдээ сонсгох гэж
ирсэн юм. Саяхан Дэлхийн ван дээр байсан одой Канис Майорис Галактикийн хөлгийг оруулбал яг одоо 3 том сансрын хөлөг Дэлхийн тойрог зам дээр байрлаж байна. Хөлгийн
хэмжээ нь та бүхний төсөөлж чадахаар танай Австрали улс шиг. Хамгийн том нь биш ч хамгийн жижиг нь бас биш. Хөлгийн энергийн талбай ажиллагаанд орсон байна, тэдгээрийг
харж болохгүй байна. Гэвч танай эрдэмтэд шөнийн тэнгэрийн зарим хэсэгт тод гэрэл дунд сулхан гажуудлыг анзаарч чадна. Танай хиймэл дагуулууд асуудалд орж магадгүй. Өнөөдөр
тэд хэмжээгээрээ арай бага хэдэн хөлгийг Антарктид руу илгээсэн. Ажиллагааны мөн чанарыг зарлах эрх надад байхгүй, тэгээд ч надад иймэрхүү мэдээлэл байхгүй байна. Ямар
нэгэн зүйл мэдвэл чадах чинээгээрээ нарийвчлан мэдээлэх болно.
Асуулт: Мити, чамд эндхийн харь гаригийнхны хөдөлгөөний тухай шинэ мэдээ байна уу?
– Байна, нэг зүйлийг хэлж чадна. Манай флотын 8 хөлөг бидэнтэй нийлсэн, одоо энд байгаа.
Бидний даалгавар бол ажиглалтаа үргэлжлүүлэх, үйл явдалд хяналт тавих. Бидэнд сэрэмжтэй байхыг тушаасан, шалтгаануудыг нь би зарлаж болохгүй. Нэг л зүйлийг
баталгаатай хэлэхэд, танай атомын бөмбөгийн нэг нь ч дараагийн 11 сараас нааш ажиллахгүй. Энд хөдөлгөөн ихсэж байна; Плеядианчуудын сансрын 4 том хөлөг хэдэн
өдрийн өмнө ирсэн 3 хөлөгтэйгөө нэгдэж Антарктидад газардсан. Рептилиодуудын хөлгүүдийн идэвхтэй хөдөлгөөн Хойд Америк, Хятадад ажиглагдаж байна. Танай Нарны
хүлээгдэж буй идэвхжил, танай Нарны Системийн гаригуудад хэрхэн нөлөөлөх тухай асуудлаар судалгаа хийгдсэн. Танай Нарны идэвхжил энэ мөчөөс 2013 он хүртэл ихсэж цаг
уурын нөхцөл байдал үлэмж ихээр өөрчлөгдөнө. Хөл хөдөлгөөнтэй үйл ажиллагаа Дэлхий хэмээх гаригийн хүн ам хамгийн шигүү суурьшсан бүс нутагт, Дорно дахинд ажиглагддаг, сансрын хөлгүүд периметрт эргүүл хийдэг. Бид гаригийн цөмийн үйл ажиллагааг, түүнчлэн ирээдүйн үйл явдлуудыг урьдчилан таамаглахын тулд бүс нутгийн тектоник хавтангууд доторх даралтыг хянадаг. Маш эрт, Сибирт өрөмдлөгийн төхөөрөмжийг тусгай гүнд булшилсан, нөгөөг нь Антарктидаас холгүй Өмнөд Атлантын Далайн гүн устай бүсэд
байрлуулсан. Төхөөрөмжүүд нь шаардлага гарвал цөмийг огцом засахын тулд ажиллагаанд орж гаригийн төв рүү чиглэж чадна. Танай Нарны идэвхжлийг ажиглаж байгаа сансрын
хөлгүүдийн нэг нь хэсэг хугацааны өмнө манай Нарны Системийг оруулаад хэд хэдэн Галактикуудад иймэрхүү судалгаануудыг хийдэг гуманоидуудын тусгаар тогтносон бүгд
найрамдах улсад харьяалагдаж байсан; бид тэдэнтэй сайн танил. Тэдний үндсэн мэргэшил нь нарнууд ба тэдгээрийн мөчлөгүүд. Сансрын гол хөлөг дээр нь 80 сая хүний бүрэлдхүүнтэй баг байрладаг. Бүхэл бүтэн арьстан хөлөг дээр амьдардаг. Тэд үлэмж их жингийнхээ улмаас тойрог замуудад нь зөрчил үүсгэж болох учраас жижиг гаригууд руу ойртон ирж чаддаггүй; тэд байнга задгай сансарт байрладаг. Хэрвээ тэдэнд ойртож ирэх
шаардлагат гарвал тэд үүнийгээ маш болгоомжтой хийнэ. Галактикийн Бүлгэм Дэлхий дээр байгаа энэ колонид ирээдүйн амжилтанд нь итгэлтэй байхын тулд цаг хугацаа, нөөц
бололцооны хөрөнгө оруулдаг юм.
Асуулт: Мити, чиний дурьдсан өрөмдлөгийн төхөөрөмжүүд Дэлхийн цөмд хэрхэн нөлөөлдөг вэ?
– Би геофизикч биш, гэхдээ тэдгээр нь их тэлэлтээс зайлсхийхийн тулд цөмийн
температурыг тохируулах чадвартай. Энэ нь хэрхэн ажилладагийг би нарийн мэдэхгүй, гэхдээ энэ техник цөмийн доторх температур болон даралтыг нэмэгдүүлэх шалтгаан нь
болдог гадаад цацрагийн хэт их нөлөөг гаргуулахгүйгээр урт хугацаагаар ажиллаж байгаа.
Тэдгээрийг томоохон гамшигаас урьдчилан сэргийлэхийн тулд зөвхөн онцгой тохиолдолд л үргэлж ашигладаг. Тэдгээр нь хэрэг болохгүй байсан ч тэдгээрийг сайн мэдэж байх хэрэгтэй.
Асуулт: Карлос асууж байна, Мити чи Аннунаки арьстнуудын талаар юу мэдэх вэ?
– Карлос, Аннунакууд гэдэг нэрийг тэр үед тэдний бүс нутгийг судалж байсан арьстанд Шумерууд өгсөн юм. Тэд гуманоидуудын бусад олон тооны арьстнуудын адил одоогийн
Плеядуудад амьдарч байгаа арьстнаас гаралтай байсан. Эдгээр оршнолууд өнөөдрийн хувьд, маш өндөр, ойролцоогоор 3,5 метр. Гэхдээ эрт цагт тэдний өндөр 4 м хүрч байсан.
Тэдгээрээс олон нь гаригийг дэлхийнхнээс булааж авах санаатай байсан эртний Рептилиодуудын арьстантай байлдаж байгаад энд үрэгдсэн.
Тэд та нарыг эдгээр булаан эзлэгчдээс хамгаалж байсан юм. Та нар тэдний ул мөрийг Шумерын цаг хугацааны эх
үүсвэрүүдээс хайж олно гэж би найдаж байна. Тэдгээрийн зарим нь энд оршуулагдсан, энэ нь аварга том араг яснууд байх ёстой. Энэ арьстан Стоунхенжид эртний сансрын
хөлгүүдийн хөөрөх буудлыг барьсан. Тэд дахин танай Нарны Системд айлчлаагүй, тэд сансрын маш том хөлгүүдтэй, гэхдээ нэг цагт тэд зочид болон ирэх биз. Тэдний сүүлчийн 2000 жилийн сонирхол нь Альдебаранд шинэ колониуд бий болгох. Би та нарт хэлсэнчлэн та нарын Нибиру гэж нэрлэдэг гаригаас тэд нисч ирээгүй, энэ гариг дээр хэн ч амьдардаггүй.
Тэр үеийн нөхцөл байдлаас болж тэд энд гарч ирсэн, тэр үеэр Нибиру Дэлхийтэй ойр байрлаж байсан юм. Энэ ажиглалтаас л Шумерууд энэхүү гариг нь хачин бурхадын гэр нь юм байна гэсэн дүгнэлт хийсэн хэрэг. Нибиру нь одоо ч, бас хэзээ ч амьдран суухад тохиромжтой бус гариг.
Асуулт: Майк асууж байна, 2010 оны 10-р сарын 10 (10.10.10), Ням гариг нь бүх хүн төрөлхтний болон Гайя гаригийн шинэ түвшинд шилжих давтамжийг дээшлүүлэхтэй холбоотойгоор ирэх энергийн улмаас Дэлхийнхний хувьд чухал огноо гэж ярьцгааж
байна. Үүнийг нь “Өргөмжлөл” гэж нэрлэж байна, бас энэ нь 2012 он руу орох бэлтгэлтэй холбоотой байж магадгүй. Та нар энэ үйл явцад оролцож байгаа юу? Энэ тухай та нар ер нь мэдэж байгаа юу? Танай давтамж бас дээшлэх үү?

– Майк, Дэлхий Шинэ Эрин рүү 2012 оны 12-р сараас эхлэн шилжинэ гэж би хэлсэн шүү дээ. Үүнээс өмнө олон зүйл өөрчлөгдөнө, учир нь гаригийн давтамж хэдийн өөрчлөгдөөд
эхэлчихсэн, та нараас олон хүн үүнийг мэдэрч байна. Бид мэдэж байгаа, бас энд байгаагийн учир нь үйл явцад хэдийгээр дам оролцож байгаа ч энэ бас л манай даалгаврын нэг хэсэг
юм. Энэ удаад бид дэвшихгүй. Одоо та нарын цаг. Та бүхэн өргөмжлөгдөх маш их боломжтой шинэ колоний хувиар хяналтан доор байгаа ба энэ онцгой үед судлагдаж байгаа
юм. Тоос буусны дараахь шиг та бүхний уламжлалт хязгаар болон төсөөллийн чанадад үндэстний хоорондын гэхээсээ илүү галактик хоорондын ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг
нь болох болно.
Асуулт: Стив асууж байна, Мити, яагаад цөмийн объектуудын дээр байрлаж байсан хөлгүүд цөмийн зэвсгүүдийг салгачихсан юм бол, чи мэдэх үү?
– Стив, цөмийн зэвсэг хадгалдаг бүх цэргийн байгууламжууд маш хатуу хяналтан доор байдаг. Ирээдүйд болох үйл явдлуудын өмнөх мөчид цөмийн зэвсгийн навигацийн бүх
системүүдийг 11 сар хүртэл Плеядианчууд саармагжуулах болно. Манай хөлгүүдийг довтолгооноос хамгаалахын тулд бус Дэлхийн хүн амыг өөрсдийнх нь засгийн газруудаас хамгаалахын тулд юм.
Асуулт: Стив асууж байна, Мити, танай гариг дээрх хүчил төрөгчийн түвшин мэтийн байгаль орчны химийн бүрэлдхүүний тодорхойлолтыг чи гаргаж өгөхгүй биз?
– Стив, манай гаригийн агаар мандал Дэлхийнхтэй маш төстэй: азот 79%, хүчилтөрөгч 20%, аргон 0,8%, нүүрс төрөгчийн хий 0,05%, бусад хий болон усны уур 0,01% байдаг.
Гуманоидуудын эсвэл Рептилиодуудын амьдардаг бүх гаригт бүх арьстнуудын амьсгалж чадах агаар мандал байдаг. Нэг хэсэг гаригууд нь нөгөөхөөсөө ялгагддаг зүйл нь тэднийг
айлчлах үеийн барометрийн тохируулгад нөлөөлдөг агаарын даралт юм. Өнөөдрийн хувьд танай агаар мандал маш бохирдсон бас тогтворгүй болсон байна; энэ байдал нь ойрын
жилүүдэд мэдээж, сайн тал руугаа эрс өөрчлөгдөнө.
Асуулт: Стив асууж байна, харь гаригийнхан хүмүүсийн бодлыг уншиж чаддаг уу?
– Стив, телепат бол олон сая жилийн өмнө олон арьстнуудын хөгжүүлсэн техник байсан юм. Энэ нь өөрийн арьстны төлөөлөгчид болон хөгжлөөрөө дорд арьстнууд дээр сайн
ажилладаг. Хэрвээ өөрсдөө хүсвэл гайхалтай өндөр хөгжил бүхий арьстнууд бусад арьстнуудтай телепатаар харилцдаг. Танайх шиг тийм ч хөгжилтэй бус арьстнууд ойрын
ирээдүйд ийм чадварыг хөгжүүлэхгүй. Эдгээр болон бусад олон чадваруудад зөвхөн төгс байгаль орчинтой, гаригийн хэлбэлзлийн зохих давтамжтай нөхцөлд л хүрч болно. Бид та
нартай телепатаар харилцаж болох ч та нар хариулж чадахгүй, энэ нь ердөө л нэг талын яриа л болох болно. Бид та нарыг бидэнтэй ярилцах үед бүр нэг үг ч хэлэхгүй байсан ч та
бүхний бодлуудын явцыг урьдчилан харж чадна, гэвч танай тархины бичлэг эсвэл дурсамжинд нэвтрэх эрх бидэнд байхгүй, яагаад гэвэл өөр тархинд дамжуулахын тулд мэдээллийг хадгалах чадвар та нарт байхгүй байна.
Тайлбар: Мити үргэлж толгойгоо бүтээж нүүрээ ил гаргасан юүдэнтэй урт цувтай гарч
ирдэг байсан. Өнөөдөр би түүнийг юүдэнгүй байхыг нь харсан. Андромедянчууд толгойдоо үсгүй, гэхдээ түүний толгой болон нүүр нь халзан Дэлхийн хүнийг санагдуулам пропорцтой
юм байна. Нүд нь биднийхээс арай том, ялимгүй хялардуу.

12-р хэсгийг эндээс

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...