АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 6-р хэсэг

 

Асуулт: Мити, бид хоёрын ярилцлагыг тийм ч олон хүн уншдаггүй. Би улам их зүйл хиймээр байна, гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй байна.

– Найз минь, би чиний эргэлзээг ойлгож байна, бидний уулзалт бол миний санаачлага байсан юм. Гэхдээ, чиний найзуудын асуултууд илүү олон хүн холбогдож байгааг харуулж байна. Миний даалгавар дуусч байгаа, гэхдээ боломж гарвал би чөлөөт цагаараа энд ирэх болно. Дэлхий бол гайхалтай газар.

Асуулт: Миний гаригийн тухай яриа болж байна, тиймээс ямар нэгэн энгийн ангилалын хөлөг түрээслэчих, ядаж л...?

– Би та нарын хязгаарлалтыг мэднэ, би чамайг сэтгэлээр унагасанд уучлаарай. Гэхдээ, цаг нь ирэхээр та бүхэн төсөөлж байснаасаа ч илүү олон газар судлах технологиудыг ашиглаж эхэлнэ. Хэрвээ би мэдэж байгаа газруудаа нийлүүлбэл энэ нь Орчлон ертөнцийн элсэн ширхэг байх болно.

Асуулт: Миний найз Майкийн гэрээс холгүй орших 4000 жилийн настай байгууламжийг чи харсан эсэх нь сонин байна. (Би түүнд Англи дахь Стоунхенжийн зургийг харуулав) Үүнийг агуйн хүмүүс барьсан гэж үздэг, ямар зорилготой юм бол? Чи энэ тухай ямар нэгэн зүйл мэдэх үү?

Эдгээр бул чулуунууд тэдгээрийг олборлосон газраасаа хол оршдог. Бүтэц нь эртний сансрын хөлгүүдийн буух газруудын нэг юм. Хүнд хөлгүүдийг нисэх үед татах хүчний эсрэг хүчийг илүү үр дүнтэй болгох үүднээс хөрснөөс хөндийрүүлэх онцгой аргаар барьсан.

 Одоо энэ нь танай гариг дээрх жуулчдын цэг. Эрт дээр үед сансрын хөлгүүд их биеийн ёроолыг тулж байсан соронзон талбайн системийг ашигладаг байсан. Хөлгүүд их энерги ашиглаж удаан нисдэг байснаас нисэх үедээ эргэн тойрныхоо бүх зүйлийг шатааж олон асуудал гаргадаг байжээ. Газардах үр нөлөөг багасгахын тулд сансрын хөлгүүдийн зогсоол барьсан. Юу болоод байгааг ойлгоогүй омгуудын хүмүүс тэднийг тэнгэрээс ирсэн “бурхад” гэж хүлээн авсан. 

Ийм төрлийн байгууламжуудад зориулж “бурхадын” заавар, загвараар нутгийн омгийнхон гүнзгий хонхор ухаж бэлтгэсний дараа бул чулуунуудыг левитациар тухайн газарт хүргэж босоогоор нь байрлуулж байсан. Эдгээр “бурхад” бүхнийг хэмжээний дагуу нь барихын тулд “тусгай багажууд” авчирсан. Барилгын үед одоо энд байхгүй өндөр гуманоидуудын арьстан (3 м-ээс дээш өндөртэй) тусалсан. Тэд бусад арьстантай мөргөлдөөн үүсгэсэн тул тэднийг танай Нарны системээс гаргасан. Одоо энэ газрыг энэ арьстны билэг тэмдэг гэж үздэг. Иймэрхүү барилга барих аргаар нэг бус удаа харь гаригийнхан Египет, Дорно дахин, Америкийн эртний соёл иргэншлүүдэд зориулж барьж өгсөн.

Асуулт: Мэдээгээр манай Нарны Системийн нэг хэсэг болох гаригийн тухай ярьж байна. Тэр эллипс хэлбэрийн тойрог замтай, манай хуанлигаар 2012 оны эцсээр тэр тойрог замаараа Нарны Системийг дайран өнгөрөхдөө соронзон туйлуудыг өөрчилж, араасаа гамшиг сүйрэл дагуулна гэж ярьцгааж байна. Энэ гаригийг Нибиру буюу Х гариг гэж нэрлэдэг. Энэ мэдээ ул суурьтай юу эсвэл энэ нь санаанаас зохиосон зүйл үү?

– Үнэн хэрэгтээ, Нарны Системд харъяалагддаг 3600 жилийн тойрог замтай гариг оршин байдаг. Энэ мөчид Дэлхий дээр энэхүү үзэгдлийг ажиглахын тулд харь гаригийнхан яг энэ гаригаас нисч ирсэн гэж Шумерууд итгэдэг байсан. Шумеруудын Аннунакууд гэж нэрлэгдэгсэд Нибиругаас ирсэн байх боломжгүй, учир нь энэ гариг эзэнгүй гариг юм. Өөрийн тойрог замыг туулах ихэнх хугацаагаа бүрэн харанхуйд, туйлын бага температурт өнгөрөөдөг. Соронзон туйлуудын солигдол нь Галактикийн хагас бөмбөрцгийн солигдлын үр дүн байх болно. 

Хэрвээ Галактикийн төв болон хил хязгааруудын хооронд шулуун шугам татвал түүнд Дэлхийн хагас бөмбөрцөг шиг дээд ба доод хэсгүүдийг та ажиглах болно. Хойд хагаст та байрлавал таны угааж байгаа ус цагийн зүүний эсрэг эргэж байхад Өмнөд хагаст нь эсрэгээрээ, цагийн зүүний дагуу эргэдэг. 

Зарчим нь үүнтэй ижил. Дэлхий Галактикийн хагас бөмбөрцгүүдийг хуваасан шулууныг хөндлөн гатлах үед хагас бөмбөрцгүүдийн соронзон талбай өөрчлөгддөг. 2012 оны сүүлчээр тэгшрэх ба үүний дараа соронзон талбайнууд байрлалаа сольж эхэлнэ. Талбайнууд солигдох мөчид тэдгээр нь тэг цэгт ойрхон очдог. Энэ үйл явц Нарнаас цацарч байгаа радио идэвхит жижиг хэсгүүдээс хамгаалдаг Дэлхийн хамгаалалтыг ихээр бууруулдаг. Харин Нар 2012 онд маш их идэвхжинэ. 

Энэ нь цаг агаар, далайн урсгалд ноцтой өөрчлөлтийг өдөөнө. Дэлхийн агаар мандал дахь үлэмж их тогтворгүй байдал нь олон тооны далайн хар салхи, хуй салхийг бий болгодог. Нибиру Дэлхийд ойртох хамгийн дөт зам нь Дэлхий Нар хоёрын хоорондын бүтэн хагас зай юм. Энэ гариг Дэлхийгээс бараг гурав дахин том юм. Түүний ойртолт нь Нарны гадаргуу дээрх тогтворгүй байдлын шалтгаан болох ба нарны тэсрэлтийн тоог ихэсгэнэ. Та нарын Нибиру, Мардук, Герколобус, эсвэл Эрис гэж нэрлэдэг гариг нь энэ түүхийн хорон санаат биш харин холбоотон болно.

Асуулт: Хүмүүстэй холбоо тогтоосон, физик хэмжээст хувилаад хана нэвтэлж чаддаг “Зетүүд” гэдэг харь гаригийн арьстны тухай чи сонссон уу?

– Үгүй, тийм нэр сонсоогүй, тийм тодорхойлолтуудыг ч сонсоогүй. Бид физик хэмжээсээ өөрчиж чадна, бид дэлхийн гуманоидууд та нарынх шиг хэмжээст амьдардаг. Өөр хэмжээст амьдарч чаддаг цорын ганц оршнолууд бол Цэнхэр Оршнолууд. Тэд бидний бодит байдлыг давж гарсан. Тэд илүү дэвшилтэд арьстан. Орчлон ертөнцөд ийм арьстан олон байдаг. Тэд бидний бодит байдалтай харилцдаг, тэд оршин байдаг нь л бидэнд мэдэгдэж байгаа цорын ганц зүйл. Галактикийн Бүлгэмд зүгээр л хана нэвтлээд гардаг арьстан байхгүй.

Асуулт: Мити, найз маань хий үзэгдлүүдийн талаар чамайг юу хэлж чадах бол гэж асууж байна. Амьд хүмүүстэй харьцдаг сүнснүүдийн талаар?

– Сүнснүүд гэдэг бол Дэлхийн аура руу, Цэнхэр оршнолуудын нийгэмлэг рүү шилжиж орох үедээ, мөн энэ хэмжээс рүү дахин буцаж очихоо хүлээж байгаа та нар юм. Өөрийнхөө арьстны сүнснүүдтэй харьцах чадвартай хүмүүсийг энд “медиумууд” гэж нэрлэдэг, тийм биз? Эхний тохиолдолд хүний сүнс гаригийнхаа аурад оршдог, гэхдээ тэр саяхан хаагдсан төрөлдөө маш хүчтэй хоргоддог. 

Сүнсний давтамж нь гунигласаар байдаг ба Цэнхэр Оршнолууд ирж аврах хүртэл аурагийн хамгийн доод бүсэд байрладаг. Хоёр дахь тохиолдолд сүнс тэнд, нийгэмлэгт байж болох ч энд, Дэлхий дээр нэг давтамжинд тохируулагдсан хүнд бодлоо дамжуулах чадвартай байдаг. Энэ нь, үнэнийг хэлэхэд ховор тохиолддог, бодлуудыг механикаар хянах тохиолдлууд нь мэдээллүүдийг бичиж тэмдэглэж байгаа Дэлхий дээрх харилцагч “медиумд” олонтоо тохиолддог. 

Яриа болон аман бус ярианы аргыг ашиглах бараг боломжгүй. Объектыг хэмжээсүүдийн хооронд хөдөлгөх огт боломжгүй. Та аурын хэмжээсээс буцаж ирэх үедээ тэнд юу тохиолдсоныг, түүнчлэн тэнд очихоос өмнө юу тохиолдож байсан бүгдийг мартдаг. Яагаад гэвэл эдгээр дурсамжууд өөр хэмжээст оршдог. Таны буцааж авчирсан бүхэн бол өмнөх төрөлд хөгжихдөө олсон таны амжилтын тодорхойлолтууд юм. Энэ нь таны генүүдэд үлдсэн байдаг. Таны үр удам таны ахиц дэвшлийг өвлөн авч илүү хөгжилтэй хойч үе бий болдог. Та дахин үхэж, дахин гаригийн аурын хэмжээс рүү очих үедээ бүх зүйлээ эргэн санадаг, яагаад гэвэл таны дурсамжууд хадгалагдаж байдаг өвөрмөц газартаа эргээд очдог юм.

Асуулт: Сэдвээ сольё, хүмүүс нисэх онгоцны буудлууд болон хотуудын дээр харь гаригийн хөлгүүдийг ажигладаг, энэ юун хөлгүүд байдаг вэ?

– Сонс, энд жуулчид маягаар олон хөлөг ирдэг, хэн нэг нь ус авдаг, эрдэс, ургамал эсвэл амьтан цуглуулдаг. Бид тэдний хөдөлгөөнүүдийг хянадаггүй. Нэг ч арьстанд Галактикийн Бүлгэмийн хяналтанд байдаггүй бүс нутагт шилжин явах зөвшөөрөл авах хэрэг байхгүй. Би өмнө нь хэлсэн шүү дээ, энд 50 гаруй хөлөг эргэлдэж байна гэж. Хамгаас илүү түгшүүртэй арьстан бол танай элитүүдтэй хамтардаг Рептилиодууд юм. Бусад арьстнууд шууд холбоо тогтоодоггүй, хааяа зөвхөн эндүүрлээр эсвэл тохиолдлоор холбогддог.

Асуулт: Нэгэнт Рептилиодууд Дэлхийн зарим улс гүрнүүдтэй хамтарсан бол тэдний хөлгүүдийн заримыг нь тэдний оруулж ирсэн технологиудыг ашиглаж энд үйлдвэрлэсэн байж болох уу?

– Үгүй, тэд технологиуд дамжуулсан байж таарахгүй, учир нь тэдгээр нь тэднийх биш юм. Технологиудыг Галактикийн Бүлгэм өгдөг. Хэрвээ Рептилиодууд технологиудыг Дэлхийнхэнтэй хуваалцсан бол тэд шийтгүүлэх болно. Бүлгэм бол эдгээр технологиудын ашигладаг түлшний антикарбон нэгжүүдийн цорын ганц их үүсвэр, дахин боловсруулагч бас үйлдвэрлэгч нь юм. Рептилоидууд нь үндсэндээ өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй. Тэд бүхнийг түүхий эдээр солилцохоор хэлэлцээр хийдэг. Дэлхий дээр тийм хөлгүүдийг барих боломжгүй. Тэдний хийж чадах цорын ганц зүйл бол хамтран ажилладаг дэлхийн орнуудад өөрийн флотын хөлгүүдийг ашиглуулахаар өгөх юм. Гэхдээ тэд Дэлхийнхэнтэй тэгж аз туршихгүй нь мэдээж. 

Энэ нь танайхаас илүү дэвшилтэд гэж үздэг хуучин технологио наашаа оруулж ирэхэд Рептилиодуудад огт саад болохгүй. Хуучин технологиуд нь одоогийн түлшээр ажилладаггүй, тиймээс бага дэвшилттэй сансрын хөлгүүдийг барих нь хангалттай биелүүлж болохуйц даалгавар. Эдгээр хөлгүүд танай Нарны Системийн дотор талд маш амархан нислэг үйлдэх чадвартай. Рептилиодууд олон хуучин хөлгүүдийг гаригууд дээрээ хадгалж байдаг. Өнгөрсөн жилийн туршид Рептилиодуудын Сарны бааз дээр идэвхтэй хөдөлгөөн ажиглагдсаныг би өөрийн удирдлагатай яаралтай мэдэгдэнэ.

Асуулт: Инженер хүний хувьд энэ асуултыг асуухгүй байж чадахгүй нь: Хуучин технологиуд нь хэрхэн ажилладаг, үндэс суурь, ажиллах зарчим нь?

– Хуучин технологийн хөдөлгүүрүүд навигацид зориулсан соронзон ашигладаг байсан. Ялгаа нь хүч чадал, багтаамж, маневрлах чадварт байдаг. Урьд өмнө хөлгүүдийг нисгэхэд соронзон талбайнуудын их бие дэх (дээшээ доошоо) боломжит ялгаа ашиглагддаг байсан. Тэдэнд дээд ба доод квадрантад (доод тойргийн ¼) 4,4 талбайн ороомог байсан. Өндөр урсгалын эдгээр ороомгууд мөнхийн хөдөлгүүрийн төрлийн системийн эх үүсвэрээс тэжээгддэг байсан. Уг систем нь тогтмол эргэлттэй гироскоп шиг үргэлж бууддаг байсан. 

Үүний зэрэгцээ энэ нь дэлхийн цагаар 10 хүртэлх жил ажиллах хугацаатай хүчирхэг химийн зайгаар хөдөлгөөнд ордог. Төхөөрөмжийн хэмжээ нь хөлгийн овор хэмжээ, жингээс шууд амаарч байсан. Өнөө үед сансрын хөлгүүд удирдан чиглүүлдэг соронзон цацрагуудын системийг ашиглаж байна, соронзон талбай ашиглах шаардлага байхгүй. Одоо хөөрөх үед газардуулгын нөлөөний асуудал хавьгүй бага болсон ба антикарбоны төхөөрөмжүүд хөлөг чөлөөлөгдөх хүртэл ажилласаар байдаг. Анти-карбоны модуль ер бусын хүчирхэг, тэдгээрийг зөвхөн хөдөлгүүр болгон ашиглахын тулд л үйлдвэрлэдэг. 

Эдгээр төхөөрөмжүүдийн тусгаарлалт их эмзэг. Тэдгээр нь нэг бүрчлэн зөвхөн Галактикийн Бүлгэмийн хатуу шалгалтаар ордог. Хэрвээ тийм төхөөрөмжийг нээвэл хэдхэн минутын дотор ямар ч гаригийг хар нүх болгон хувиргаж болно. Анти-карбон төхөөрөмжүүд нь жижиг том сансрын хөлгүүдийг тэжээж чаддаг, гэхдээ тэдгээрийн гаргаж байгаа энергидхязгаар байхгүй. 7-р хэсэг тун удахгүй...

Орчуулсан Н. Хэнчбиш

7-хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2023/04/7.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...