АГУУ ТОМ ЗУРАГ 26-р хэсэг


Мексикээс олдсон үл мэдэгдэх нисдэг биетийг дүрсэлсэн олдворууд

Мексикийн төв хэсэгт орших Пинос болон Ожуэлос Де Халиско хотуудын дундах хуурай бүсээс олон жилийн туршид хамгийн хачирхалтай олдворууд олджээ.  Эдгээрийг Нахуй Оллин сангийн судлаачид 10 гаруй жилийн турш судалсан байна. (Нахуй Оллин гэдэг нь тэдний амьдарч буй эрин үе буюу Тав дахь ертөнц гэж нэрлэгддэг Ацтек нэр юм)


Тэд засгийн газар, эрдэмтдэд олсон олдворуудынхаа ач холбогдлыг тайлбарлахыг хичээдэг ч нөгөө хэд нь огт сонирхдоггүй гэнэ. Тус эртний урлагийн бүтээлүүд нь Ацтекийн үед хамаарах бөгөөд үүнд нь сансрын нисгэгчид, сүүлт од, харь гаригийн оршнолуудыг нисдэг хөлөгнүүдтэй нь зурагтаа дүрсэлсэн байдаг байна. Нарнаас нисэж буй харь оршнолын толгой нь урт зууван хэлбэртэй, том нүдтэй бол зарим нь жижиг нүдтэй байх нь бий.

Мөн наран дээрх дэлбэрэлт, хар нүхнүүд, өтний нүхнүүд дотор нисэж буй үл мэдэгдэх биетүүдийг дүрсэлсэн байдаг. Эдгээр эртний бүтээлүүдийг хийхдээ ашигласан материал, обьектыг бүтээсэн туршлага зэрэг нь судлаачдыг төөрөгдүүлж эргэлзэхэд хүргэдэг. Тухайлбал хэд хэдэн төрлийн хад чулууг хольж хооронд нь наасан мэт ямар ч өөгүй маш гоёмсог хийсэн харь оршнолын том толгойг дүрсэлж хийсэн олдвор олдсон.

 Клаус Дона 
 Ихэнх эд өлгийн зүйлсийг анх олсон хүмүүс буюу нутгийн хүмүүс өөрсдийн зочны өрөөг чимэглэсэн байх нь бий. Гэхдээ эдгээр олдворууд хангалттай элбэг олддог тул шинэ олдвороор баяжсаар байдаг. Нэг тариачин агуйгаас 3000- аас багагүй олдвор олжээ. Тэдгээрийн нэг хэсгийг Австрийн олдвор судлаач Клаус Дона руу илгээж судалгаа хийлгүүлсэн байна.
Дона эдгээр 3000 обьектын 2500 нь цул чулуугаар хийгдсэн бөгөөд хэмжээ нь янз бүр байсан гэжээ. Үлдсэн хэсгийг нь каолин, шаварлаг эрдэс бодис, керамик, цавуу гэх мэт бодисуудыг ашиглаж хийсэн байжээ. Ижил төстэй урласан ганц ч бүтээл байгаагүй. Ихэнх эд зүйлс нимгэн патина давхаргатай байсан ч Дона болон шинжээчдийн баг үүнийг хуурамч гэж дүгнэж чадаагүй байна. Учир нь хүний оролцоогүйгээр олон жил хадгалагдсан зүйл дээр патина гэж нэрлэдэг давхарга тогтдог. Патина үүсэхэд цаг хугацаа их шаарддаг бөгөөд ямар нэгэн гадаргуу дээрх исэлдэлтийн давхаргыг хуурамчаар үйлдэх боломжгүй байдгийг судлаачид бүгд мэддэг. Агуй дахь 3000 олдворын дотроос болор гавлын яс олдсон нь энэ түүхийг улам нууцлаг илүү сонирхолтой болгодог байна.

27-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/01/27.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...