АГУУ ТОМ ЗУРАГ 27-р хэсэг

9/11 
2001 оны 9 сарын 11-нд АНУ-д болсон дайралтын тухай товчхон ярьж өгөхийг хичээе. Энэ бол иллюминати нарын улс дотроо зохион байгуулсан довтолгоо байсан юм. 
“Асуудал-Хариу үйлдэл-Шийдэл” тактик байсан ба элитүүд олон нийтийн дэмжлэгийг авахын тулд зохиодог арга хэмжээ-дэмжлэг авах сэдэл нь дийлэнхдээ дайнаар төгссөн байдаг. Өөр үгээр хэлбэл 
1) Тэд нууцаар асуудал үүсгээд түүндээ хэн нэгнийг буруутгана. 
2) Олон нийт өс хонзонгоо авахыг шаарддаг. 
3) Одоо та шийдлээ гарган тавьж, олон нийтээс асуулт асуухгүйгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой болно. 
 1933 оны Райхштагийн гал (Адольф Гитлерийн Нацистын улсыг үүсгэхэд түлхэц үзүүлсэн), 1941 оны Сувдан эргийн довтолгоо (АНУ Дэлхийн II дайнд оролцоход хүргэсэн), 1964 оны Тонкины осол (Вьетнамын дайныг өдөөсөн) зэрэг нь эдгээр бодит тактикийн жишээг нэгээр нэмсэн үйл явдал болсон бөгөөд өөр маш олон бодит жишээ бий. Эрхэнд нь автсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд засгийн газар (төгс үр дүнд хүрэхийн тулд) олон нийтэд ямар мэдээлэл цацахыг урьдчилан хэлдэг. Иймэрхүү үйл явдлын цаадах үнэн нь шал өөр байдаг юм. Зарим тохиолдлыг жишээ болгон жаахан дэлгэрүүлье.  Тонкины осол, болон 2003 оны Иракт массаар хөнөөх дайралт зэргийг тэр чигт нь зохиосон буюу зохиол бичээд түүндээ тоглосон байдаг. Бидний мэдэж байгаачлан, 9 сарын 11-ний дайралт хоёр улс руу дайн хийхэд хүргэсэн гэдгийг бидний зарим нь мэднэ.  Дэлхий даяар “террористын эсрэг” янз бүрийн хязгаарлалтууд дор иргэний эрх чөлөөг боогдуулахаас гадна, зэвсэг, тосны үйлдвэрлэлд маш их өндөр орлого орсон. Гэхдээ хамгийн том ашиг нь дэлхийн хүн амыг террорист халдлагаас айдаг болгох байсан. Үүндээ ч хүрэхээр улайран зүтгэсэн. Мадрид, Лондон болон бусад газруудад иллюминати нар халдлага зохион байгуулсан нь нөгөө л террорист бүлгүүд гэдэг нэрийг гаргаж энгийн иргэдэд айдсыг бий болгох байв. 

2001 оны 9 сарын 11-ний Нью Иорк дахь Дэлхийн Худалдааны Төвийн Хойно байрлах 47 давхар Цамхгийн нуралтыг авч үзье. Жишээ нь: Энэ талбайд байсан 7-р Барилга хөзрөн байшин шиг л 6 цагийн дараа нурж унасан. Түүний нэр нь Саломон Ах Дүүгийн Барилга буюу Барилга 7. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ барилга руу хэн ч онгоцоор мөргөөгүй байсан. Засгийн газрын тайланд уг барилгын нурсан шалтгааныг нь “Дэлхийн Худалдааны Төвийн шатсан үлдэгдлээс болж гал гарч нурсан” гэсэн сэжиг бүхий тайлбартай.  

Сүүдрийн засгийн газрын тайлан
Энэ ажиллагаа дотроосоо зохион байгуулсан гэдэг нотолгоо хэтэрхий их. Дийлэнх хүмүүс энэ талаар ямар ч мэдлэг байхгүй, учир нь хэвлэл мэдээллийн гол сувгууд үүний тухай мэдээлээгүйгээс үүдэлтэй. Цаашлаад, хүмүүс өөрийнхөө мэдэх ертөнцийг хамгаалах хандлагатай байдаг учраас “хуйвалдааны онолууд”-тай тулгарахаараа үл тоомсорлох хандлагатай байдаг. Тэд өөрсдийн засгийн газар нь илүү их мөнгө эсвэл эрх мэдлийн төлөө өөрсдийнхөө иргэдийг санаатайгаар хөнөөх чадвартай гэдэгт итгэхийг хүсдэггүй. Хэрвээ тэд үүнд итгэх юм бол тэдний аюулгүй байдал, хамгааллын мэдрэмж нь юу болох бол!!!  Дийлэнх хүмүүсийн хувьд энэ нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү, элитүүд үүнийг нь мэддэг. Ийм учраас тохиолдол бүрээс амархан мултардаг. Гэхдээ зарим нэгэн фактуудыг харъя, 9 сарын 11-ний довтолгооны талаарх олон нийтэд өгсөн албан ёсны мэдээ ямар солиотой байсныг харуулах үүднээс шүү:
- Дэлхий даяар онгоцны сүйрлийн хар хайрцаг дандаа олддог.

  • Зөвхөн хоёр онгоцных л олдоогүй: Энэ нь Нью- Иоркийн цамхгууд руу нисэж орсон хоёр онгоцны хайрцгууд юм. Гайхамшигтайгаар тэдний нуранги дотроос олсон зүйл нь сэжиглэгдсэн барьцаалагч нарын нэгнийх нь паспорт! 
  • Ихэр цамхаг нь онгоцны мөргөлтийг тэсвэрлэхээр тусгайлан зохион бүтээгдсэн буюу цамхгуудын араг ясыг нь ган багануудаар хийсэн байсан. Дэлбэрэлт л тэр төмрүүдийг хайлуулах чадалтай болохоос дан ганц галаар тэр төмөр багануудыг хэмхлэх боломжгүй бүтээсэн байсныг тэд мэдэж байж. Иймээс цамхагийн давхрууд ч биш, түүний доорх давхруудыг газартай тэгшлэгдсэн. Нуранги дотроос Данийн шинжээчид тэсрэх бөмбөгний хэлтэрхий олсон.
  •  Гамшгийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онгоцон дотор байсан хүмүүсийн гэр бүл, хайртай хүмүүс рүүгээ залгаж юу болж байгаа тухай, тэд үхэх магадлалтай талаарх утасны бичлэгүүдийг нийтэд цацсан. АНУ-ын засгийн газрын албан ёсны мөрдөн шалгалтаар барьцаалагчид нислэгийн багийнхныг буулгаж авахын тулд “хутга ба хайрцаг онгойлгогч” зэрэг ашигласан талаарх зарим “фактууд”-ын хувьд энэхүү утасны бичлэгүүд л эх баримт нь болсон гэдэг.  Гэтэл бие даасан судлаач нар онгоцноос гар утсаар залгах боломжгүй, мөн онгоцнуудын нэг нь газартай холбогдох ямар ч утасгүй байсан зэргийг олж нээхэд Холбооны Мөрдөх Товчоо 2006 онд тайлангаа өөрчилж, “онгоцноос ямар ч дуудлага хийгдээгүй” гэсэн товч мэдээлэл өгсөн байдаг. 
  • Youtube дээр тавигдсан бичлэгүүдийг үзье.
 Гал гарсны дараа барилга нурдаг уу гэсэн асуултын хариу.




 Хяналттайгаар дэлбэлж нураахаар бэлдсэн барилгуудын бичлэг.




 Одоо 7-р Барилга болон 1,2 барилгууд яагаад нурсныг таамаглахад нэг их хэцүү биш болохыг та ойлгох байх.


Ямар ч айхтар ятгалгын засгийн газрын тайлан энэ дүр зургийг өөрчилж чадахгүй. Бусад телевизүүдийн адилаар халдлагыг сурвалжилсан Британийн “BBC” суваг Барилга 7-г нурахаас нь өмнө нурсан тухай мэдээлэл цацсан байдаг!


  Цамхаг агаарт замхарч одсон нь.
Телевизийн дүрсэнд цамхгууд унаж буй чулуу шиг маш хурднаар нурж байгааг харуулсан байдаг. Энгийн үед энэ боломжгүй хэрэг, тэдний төмөр каркаснууд болон бетон шалнууд уг явцыг удаашруулах учиртай. Гэхдээ ийм л юм болсон, тус бүр нь 500,000 тонны жинтэй барилгууд газарт их далайцтайгаар хүчтэй унах ёстой. Гэхдээ, ийм зүйл болсонгүй. Газар хөдлөлтийн ажиглалтууд ямар нэгэн хөдлөл чичиргээ харуулаагүй. Цамхгуудын доод талын сууриуд ямар ч асуудалгүй буюу нурангиудыг цэвэрлэсний дараа өндөр барилгуудын суурь болсон бетон суурь нь ямар ч эвдэрч гэмтсэн зүйлгүй байсан. Мөн нурангиас үлдсэн чулуунуудын хэмжээг харвал бас нэг асуулт дэвшүүлмээр. Иймэрхүү нуралтын дараа 15 давхар чулуу үлдэх ёстой байсан боловч тийм зүйл болоогүй. 
100 давхраас дээших зүйлс огт олдоогүй. Ширээ, утас, хүний бие, юу ч олдоогүй. Тэд газарт хүрэхээс өмнө тоос болон замхарсан. Их сонин болгосон зүйл нь энэ: хоёр цамхгийн эргэн тойрны өргөн талбайд, милийн цаадах хэдэн арван машинууд гэнэт дэлбэрсэн байгаа юм. Судлаач Жюди Вүүд дүгнэхдээ зөвхөн Николас Теслагийн өнгөрсөн зуунд нээж, патентлуулсан чичиргээний технологи л ийм зүйл хийх хүчин чадалтай гэжээ. 

 Эрт дээр үед ийм техникээр пирамид барих хүнд зүйл өргөх зэрэгт ашиглаж байсныг масончууд нууцлан хадгалсаар энэ хэрэг дээр хэрэглэсэн гэсэн үг. Олон нийтийн хэрэглээнд ил болгох гэсэн Рояал Райф эсвэл доктор Хулда Кларк нар давтамжийн техник ашиглан хүний биеийн хорт хавдрын эсийг устгах оролдлого хийсэн эрдэмтдийн дууг нь хорьсноор чимээгүй болцгоосон. 

110 давхартай Ихэр Цамхаг мэтийн барилга нурж унахад 15 давхар өндөртэй нуранги үүсэх ёстой байсан бол ердөө 3 давхартай тэнцэх л нуранги үүссэн байсан. Үлдсэн нь зүгээр л тоос болон замхарсан.
 

Машин машинаараа нотлох баримтууд алга болсон. 
Энэ бүх фактуудыг авч үзэхээр Америкийн Нэгдсэн Улсын засгийн газрын тайлан ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэхдээ үүнээс илүү зүйл бий! Би энд, тэднийг бүгдийг нь дурдахгүй, учир нь бусад хүмүүс аль хэдийн бидний тайлбарлаж чадахаас илүү тайлбарлачихсан. Тэд бидэнд хэрэгтэй технологиудыг үргэлж бидний эсрэг ашигладаг. Газар тариалангийн хүнд ажилд ашиглахаар трактор зохиохоор дээр нь буу зоогоод танк болгочихдог, харанхуйг гэрэлтүүлж ахуйг амар болгох гэж цөмийн энергийн томъёог бий болгохоор цөмийн бөмбөг болгож өөрчилсөн бол хорт хавдрыг эмчлэх арга зохиохоор давтамжийг нь өсгөөд байшин барилгыг тоос болтол нунтаглах аймшигт зэвсэг болгон өөрчилж бидний эсрэг хэрэглэсэн байна.


 Тийм учраас 9/11-ний хууран мэхлэлтийн талаар хийгдсэн баримтат кинонуудаас “Сул Өөрчлөлт” гэдэг кинонд анхаарлаа хандуулахыг хүсье. Үзээд өөрөө дүгнээрэй.

28-р хэсгийг унших бол энд дараад ороорой.


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...