АГУУ ТОМ ЗУРАГ 28-р хэсэг


Вальдемар Жулсрудын хачирхалтай цуглуулга

Германы худалдаачин, сайн дурын археологич, 69 настай Вальдемар Жулсруд Мексикийн Акамбарогийн “Эл Торо” толгодын өврөөр морьтойгоо явж байгаад шавар доороос шаазан уран баримал хагас булагдсан байдалтай байхыг олж харсан байна. Түүний сонирхол шууд төрж, учир нь тэр хэдэн жилийн өмнө энэ газраас 10аад км-ийн цаанаас археологийн олдвор олсон юм. 1944 оны 7 сард Дэлхийн археологийн нийгэмлэгийнхнийг дайчлан шаазан цуглуулгыг ухаж гарган авч байж. Уг бүтээлүүд нь хэдэн мянган жилийн настай байсан ба Индиан омгийнх болох нь тогтоогдсон. Өнөөг хүртэл уг цуглуулга Чупикуарогийнх гэдгээрээ алдартай.

Энэ удаа шаазан олдворуудыг ухаж гаргахад орон нутгийн фермерээс туслалцаа гуйсан байна. Нэг шаазан эдлэл ухаж өгөх тоолонд нэг песо өгөхөөр тохиролцсон тул Фермерийг ятгахад өөр зүйл хэрэг байсангүй, учир нь 30,000 баримлыг гаргахад нэлээд хэдэн жилийн хугацаа орсон гэнэ. Тэд бүгд өнгөцхөн булсан нүхнээс олдсон ба нүх бүрт 30-40 баримал байсныг Жулсруд өөрөө хараад зогсож байж.. Тэдгээр эртний эдлэлүүд бүгд бунхны бэлэг байгаагүй, учир нь тэндээс ямар ч булш олоогүй. Мөн Акамбарогийн иргэд ч ийм гар аргаар бүтээл хийдэг уран барималч байгаагүйг тэндхийн оршин суугчид нь гэрчилнэ.















Жулсруд анх эдгээр бүтээлүүдийг хараад үнэхээр гайхсан байна. Учир нь дан ганц хүний дүрст баримал бус Чупикуарогийн цуглуулаг шиг дотор нь мангас, бидний мэдэх хэд хэдэн динозаврууд, хүнтэй хамт байх динозаврууд, бүр нисдэг таваг хүртэл байсан гээд бод доо! Хэдэн мянган уран баримал байснаас бүгд өөр өөр байв. Уран баримлууд өөр өөр шавраар хийгдсэн болохыг нь тогтоосон ба Оаксакагийн хар шавраар хүртэл хийсэн байна. Оаксака нь Акамбарогоос 800 км-ийн цаана байрладаг.

 Жулсруд өөрийн уран баримлуудаа хэзээ ч зараагүй. Чупикуарогийн цуглуулгад хандсан шигээ Жулсруд археологийн ертөнцийнхнийг ирж, судалж үзэхийг урьсан. Гэхдээ тэд зарим дүрснүүд нь үнэхээр сонин өвөрмөц байхыг хараад үл итгэгч нар хуурамч зүйл гэж дүгнэж байсан гэнэ. Жулсруд болон түүний дэмжигчид цуглуулгын насыг тогтоох ажилд энэ нь саад болдоггүй. Тэдний зөв байсан: уран баримлууд жинхэнэ байсан ба Нью Жерсигийн Изотопс компани (карбон долгионы тусламжтайгаар насжилт тогтоох) ба Пенсилваны Их Сургууль (TL-насжилт тогтоох технологи) нар тэдний насыг ойролцоогоор 3000-7000 настай гэж тогтоосон. 


2001 оноос хойш Валдемар Жулсрудын ихэнх цуглуулгыг түүний хуучин Акамбаро дахь гэр музейд тавигдсан байгааг үзэж болно.

Вальдемар Жулсруд (1875 - 1964)


Тэд динозавруудтай хамт амьдардаг байсан уу?

 Мэдээж тэр үеийн хүмүүс хэрхэн динозавруудыг дүрсэлсэн талаарх эргэлзээ төрдөг. Зарим хүмүүс 5,000 жилийн өмнө Мексикт динозаврууд тэнүүчлэн амьдарч байсан гэж бодсон. Харин зарим нь эдгээр Индианчууд 65 сая жилийн өмнө динозавруудтай амьдарч байсан омгоос уг гавалтай гэж итгэсэн. Хэрвээ энэ уран баримлуудыг дэлхийн хүмүүсийнх бус харь гарагийнхных гэж бодвол өөр тайлбарууд хийж болно. Тэгвэл дүрснүүд нь дэлхий дээрх зүйлсийг бус зарим нэг динозаврууд амьдардаг өөр гарагуудынх байх магадлалтай. Энэ дашрамд хэлэхэд Македонийн Александр, Энэтхэгийн дайчид, "лууг хөнөөсөн" гэх мэт түүхэн бичвэр байдаг ч үүнтэй ижил төстэй олон гар урлалын бүтээлүүд дэлхийн даяар баримт болон олдог нь сонирхолтой. 

Камбожийн ширэнгэн ойн гүнд байх сүмийн хананы гоёл чимэглэл зураг.

 Нэмж хэлэхэд сансрын аяллыг өндөр хөгжилтэй төрөлтнүүд хийхдээ 4 дэх хэмжээстээс дээш буюу хайпер сансраар хийдэг. Энэ нь цаг хугацааны аялал хийх боломж олгодог. Учир нь шугаман цаг бол зөвхөн гурван хэмжээстэд байдаг. Илүү өндөр хэмжээстээс бидний цаг хугацааны шугам руу ‘шургаж орох’ чадвартай байна гэсэн үг. Эдгээр харь гарагийн зочид манай эриний өмнөх 3000 жилийн суурин кемпээсээ өөр цаг үе рүү буюу жишээлбэл динозавруудын амьдарч байсан үе рүү очсон байж болно. Магадгүй динозаврууд одоо ч гэсэн өөр нэг гариг дээр амьдарч байж болно шүү дээ. Зарим сөрөг харь гарагийн төрөлтнүүд буюу рептилүүд болон Ануннаки нар нь төрөлхийн дайнч ба тэдний өмнөх үеийн мангасуудыг агнахад болон өөр гариг руу шилжүүлэхэд гарцаагүй маш том сорилт болсон нь дамжиггүй!

29-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2023/03/29.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...