АГУУ ТОМ ЗУРАГ 29-р хэсэг

 

Орионы хуйвалдаан


Энэ нууцлаг кинонд бидний удирдагчид гэж боддог хүмүүс дэлхий дээр шинэ дэг журмыг бий болгохын тулд хуурамчаар харь гарагийнхны довтолгоог ашиглах төлөвлөгөөний тухай гардаг.  Энэ төлөвлөгөө нь үнэндээ бодитоор байсан бөгөөд үүнийг хэд хэдэн эх сурвалж, бусад сувгаар баталгаажуулсан болно.

Энэ мэдээлэлтэй холбоотой вэбсайт удаан хугацааны турш интернэт сүлжээ дээр байсан боловч 2015 оны 7-р сард алга болсон байдаг. Интернэт архиваас та үүний талаарх сэтгэгдлийг олж болно. Хэн нэг нь энэхүү видеог хувилж хадгалсан байсан учраас одоог хүртэл YouTube дээр үзэх боломжтой хэвээр байгаа.

Энэ кино/вэбсайтын үзэл баримтлалын талаар цөөн тооны сонирхогчдыг үл тооцох юм бол олон нийт бараг юу ч мэддэггүй нь гайхалтай юм. Үүнийг Францын алдартай найруулагч болон сурталчилгааны төлөөлөгч Себ Жаниак бүтээсэн. Тэрээр Робби Уильямс, Жанет Жексон зэрэг алдартай уран бүтээлчдэд зориулж видео клип хийж байсан туршлагатай. Өөрийн вэбсайт дээр энэ киноны талаарх мэдэгдэлд:

"Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн 50 жилийн турш худал хуурмаг мэдээлэл цацаж, хууран мэхэлснээр олон нийтийн санаа бодлыг хагалан бутаргаж, ядууруулж, улмаар тэднийг илүү сайн хянах боломжтой болгосон. Энэ кино нь уран зохиол ч биш, баримтат кино ч биш. "Эзотерик" эсвэл "гайхалтай" гэдэг үгийг зүгээр л март, энд бид БОДИТ БАЙДЛЫН тухай ярьж байна..." гэсэн байна.

Хачирхалтай зургууд

Кино болон вэбсайтад саран дээрх пирамидууд, сүйрсэн нисдэг таваг, армийн нууц төслүүд гэх мэт гайхалтай зургуудаар дүүрэн байдаг.

Оросын цэргийн экспедиц 1940-өөд оны үед Алтайн ууланд сүйрсэн Үл мэдэгдэх нисдэг нисдэг биетийг судалж байгаа нь.

Эдгээр зургуудын зарим нь фотошопоор хийгдсэн нь тодорхой. Жишээлбэл, балар эртний амьтны малтлагын анхны зургийг ашиглан малталтаар аварга хүний араг ясыг олж буй мэт дүрсэлсэн зураг болгож өөрчилсөн байх жишээтэй. (зарим зургийг хэтэрхий тодруулж, гавлын яс нь газарт хэвтэж буй хэсэг нь хэт болхи харагдсан).




Бүгд хуурамч уу?

Бидний гол асуулт бол бүх зураг хуурамч уу эсвэл үгүй юу? Энэ асуултанд шууд хариулахад мэдээж хэцүү. Бодит байдлаас ялгах боломжгүй байдлаар ямар нэгэн бүтээл хийх нь тун хэцүү болохыг фотошопчин хүмүүс батална. Ялангуяа энэ талын мэргэжилтнүүдийг эс тооцох юм бол зар сурталчилгааны салбарт ажилдаг хурц нүдтэй гярхай хүмүүс эдгээр зургийн алдааг олж чадна.

Үүнийг бид Себ Жаниакийн цахим хуудаснаас үзэх боломжтой бөгөөд тэндээс түүний хэд хэдэн фото зохиолыг олж болно. Тэд хэдий сайхан харагдаж байсан ч ихэнх нь хуурамч зураг болох нь илт байсан:


Тэгвэл бодит байдлаас ялгаж салгах аргагүй зуу гаруй зураг "Орионы хуйвалдаан"-д хэрхэн орсон вэ?

Ингээд дэлхийн шилдэг фотошопчид хоорондоо өрсөлддөг Worth1000.com вэбсайтаар зочилцгооё. Эндээс бид "Саран дээрх Стоунхенж" сэдэвтэй хэд хэдэн бүтээлийг харцгаая. Жишээ нь:




Эдгээрийг "Орионы хуйвалдаан" киноны зургуудтай харьцуулж үзье. Энд саран дээр ч гэсэн мегалит буюу аварга хад чулуугаар бүтээсэн бүтцийг харж болно:

Чанарын ялгаа нь маш тод харагдана. "Орионы хуйвалдаан"-ыг бүтээгч нь олон сарны зурган дээр байдаг нэмэх тэмдгүүдийг мартаагүй. Эдгээр зургуудыг тусгайлан бүтээсэн камераар авсан бөгөөд тэдгээр хөндлөн зурааснууд гүнийг нь тооцоолох зорилготой байдаг.


Осолдсон харийн хөлөг эсвэл хүний гараар хийсэн нисдэг таваг.







Усанд болон туйлын мөсөн доорх алдагдсан соёл иргэншлийн зургууд нь гайхалтай чанартай авсан болохыг харж болно.


Сарны өнгөт зураг. Осолдсон сансрын хөлөг (саран дээр нэлээд түгээмэл байдаг гэгддэг)-ийн ард бага зэрэг тогтоол ус харагдана.

Магадгүй энэ бүгд адилхан үнэн болов уу?

Эдгээр зургууд бодит байна гэж бодъё. Тэгвэл түүх юу өгүүлсэн байж болох вэ?

Иллюминати хүрээллээс бидэнд хааяа ирдэг мэдээллээс харанхуйн ах дүүсийн харилцаа нь ч бас дотроо үргэлж нөхөрсөг байдаггүй хоорондоо тэмцэлдэж байдаг гэдгийг харж болно. Хөршийнхөө төлөө ямар ч тус хийхгүй, үл тоомсорлох, хүчирхэг бөгөөд галзуу хүнэнцэрүүдээс бүрддэг тул үүнд нь гайхах зүйл алга. Тэднийг психопат гэж нэрлэдэг. Ялангуяа Европын Ротшильдын салбар, Америкийн Рокфеллер салбар хоёр хоорондоо эрх мэдлийн төлөө байнга л тэмцэлддэг гэдэг. Рокфеллерууд бол иллюминати гэр бүл дундаа хамгийн ихээр өргөжихдөө төвлөрсөн, түрэмгий гэр бүл юм. Тэд 9-дүгээр сарын 11-ний халдлага, Иракт болсон дайн, Мексикийн гахайн ханиад зэрэг, мөн бусад зүйлсийг хариуцах ёстой.

Америкийн нисдэг таваг газар доорх нууц бааз руугаа 

Рокфеллерүүд 9-р сарын 11-нд амжилттай халдлага хийсний дараа "Харь гаригийнхны хуурамч халдлага"-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байсан гэж төсөөлье. Мөн Ротшильдууд үүнд өртөж, олонд илчлэгдэх эрсдэл нь хэтэрхий их байна гэж тооцоолсон тул үүнийг эсэргүүцсэн гэж үзье. Тэгвэл тэрхүү төлөвлөгөөг хэрэгжихээс өмнө зогсоох боломжтой хамгийн сайн арга юу байсан бэ?

Хариулт нь: мэдээж олон нийтэд мэдээлэх. Нууц төлөвлөгөөг ил болго, тэгвэл санаачлагчид төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээсээ өмнө дахин бодолцож үзэх болно.

Гэтэл ийм төлөвлөгөөг яаж олон нийтэд ил болгох вэ? Энэ нь мэдээж бас ойлгомжтой, учир нь үүнийг иллюминати аль хэдийн байнга хэрэглэсээр ирсэн: бүхний нүдэн дээр нуух. Энэ нь: нууцаа уран зохиол мэт танилцуулж, олон нийтэд үүнийг дэмий хоосон зүйл гэдэгт итгүүлэх, ингэвэл та нууцлалын талаар санаа зовох хэрэггүй болно. Энэхүү стратегийг хяналттай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Атлантис, харь гарагийнхан, чөлөөт энерги (мөнхийн хөдөлгөөн) болон хуйвалдааны онолуудын оршин тогтнолын талаарх мэдээллийг хянахын тулд өмнө нь ашиглаж ирсэн. Энэ нь маш амжилттай болсон тул өнөө үед ард түмэн эдгээрийг нухацтай авч үзэхээ больсон. Нэг ёсондоо тэдний ажиллагаа амжилттай болсон гэсэн үг.

9-р сарын 11-ний дараахан Европын Иллюминати "Харь гаригийнхны хуурамч халдлага" төлөвлөгөөнд хардлага төрүүлэхгүйгээр олон нийтэд хүргэх арга замыг эрэлхийлсэн байна. Тиймээс жинхэнэ зургуудыг болхи байдлаар фотошопдож, алдартай найруулагчид их хэмжээний мөнгө өгч, түүхийн талаар дэлгэрэнгүй ярихгүйгээр эвлүүлж, нэгэн түүх зохиосон.

Бүх зүйлийг нууцлаг аргаар олонд хүргэсэн бөгөөд үүнийг харсан Рокфеллерууд төлөвлөгөөгөө цааш нь хийж, шүдээ хавирахаас өөр юу ч хийж чадахгүй болсон. Учир нь одоо тэдний хувьд баригдах эрсдэл дэндүү их болсон. Тийм болохоор хэрэв энэ нь бодит байдал юм бол бид мэдэхгүй өнгөрнө. Бидний мэдсэн байх цорын ганц зүйл бол "Орионы хуйвалдаан"-ы тухай олон зургийг "photoshop!" гэсэн сэтгэгдэлтэй үлдээх.

"Хар ажиллагаа"-нд бүх зүйл бас бүтэлтэй болдоггүй.

Төгсөв.

1-р хэсгээс нь уншаагүй нэг нь энд дараад орж болно шүү
https://michid-7.blogspot.com/2022/10/1_24.html

 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...