Пако Рабаннетэй хийсэн ярилцлагын хэсгээс

 

Франциско Рабанеда Куэрво

 (1934 оны 2-р сарын 18 - 2023 оны 2-р сарын 3) ны хооронд Пако Рабан гэсэн нууц нэрээрээ Испани-Францын гайхалтай загвар зохион бүтээгч байсан. Загварын ажлаасаа гадна Рабан (1 Million, Lady Million) нэр хүндээ бататгасан үнэртэнээрээ алдартай. Ер нь маш бүтээлч артист байсан.



Залуу байхдаа загварын чиглэлээр Givenchy, Dior, Balenciaga зэрэг алдарт брэндүүдэд үнэт эдлэл урлаж байгаад 1966 онд өөрийн загварын урлангаа үүсгэн байгуулсан.

Рабанны загварын салбарт оруулсан хамгийн алдартай хувь нэмэр нь түүний сансрын эрин үеийн футурист загварууд байдаг. Бас Африкийн хөрслөг арьстай моделиудыг тайзанд гаргасан анхны загвар зохион бүтээгч гэдгээрээ эргэн тойрондоо нэр хүндтэй.


People сэтгүүлийн Сэтгүүлч Хэди Филипс сансрын эрин үеийн эдгээр загвар нь "Загварын ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн" гэж тэмдэглэжээ. Рабан нь 1968 онд гарсан шинжлэх ухааны уран зөгнөлт "Барбарелла" кинонд Жэйн Фондагийн өмссөн ногоон даашинз болон бусад хачирхалтай хувцасны загварыг бүтээснээр нэр хүнд нь улам нэмэгдсэн байдаг.

1968 онд гарсан даруйдаа ихээхэн ашиг олсон кино юм. 
Тодорхойгүй ирээдүйд, сансраар аялагч Барбареллаг Тау Сети гаригийн системээс дэлхийг сөнөөж чадах лазераар ажилладаг позитроник туяаг зохион бүтээгч эрдэмтэнийг муу санаатнуудаас түрүүлж авахаар илгээдэг тухай юм.

Мөн Рабан олон нийтэд хачирхалтай мэдэгдэл хийдгээрээ алдартай, магадгүй түүний эмэг эх удган байсан нөлөө болон урлагийн онгодтой нь нийлж сонирхолтой илэрхийлэл гарахад нь нөлөөлсөн байхТэрээр өмнөх амьдралаа маш сайн санадаг байсан бөгөөд үүнийгээ ч нуухгүй ил хэлчихдэг. Жишээ нь Тутанхамуныг хөнөөсөн, Людовикийн үед биеэ үнэлэгч байсан, харь гаригийнхан дээр очиж амьдарч үзсэн гэх мэт хүний санаанд оромгүй баялаг түүхээр үргэлжилдэг.

1994 онд Рабанне Харанхуйгаар дамжин гэгээрэлд хүрэх талаар бичсэн "Тоолуур эхэлсэн үү?" гэдэг нэртэй ном бичжээ. 

2005 онд Рабанне өөрийн зурсан зургийн анхны үзэсгэлэнгээ ОХУ-ын Москва хотод нээж байсан ба Владимир Путин түүнийг оны шилдэг хүнээр тодруулж шагнаж байж. Тэр үед зурсан зургуудаа үзүүлэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Би 72 настай, тун удахгүй дэлхийгээс алга болно, явахаасаа өмнө зурсан зургуудаа толилуулахыг хүссэн гэсэн байна.

 СурвалжлагчТа бизнесээ яагаад орхисон бэ?

Би одоо бизнест бага оролцдог ч бүх зүйлийг алсаас зөвлөж байгаа. 75 настай, надад багахан хугацаа үлдсэн, хэрэв би алга болвол манай баг надгүйгээр үргэлжлүүлэх боломжтой байх ёстой."  'Би хаалтны нөгөө талд гараад байхгүй болно.' Би энэ удаа өөр гаригийн систем рүү явна... би хаашаа явах гэж байгаагаа мэдэж байгаа." 

Сурвалжлагч: Хаашаа явж байгаа юм бэ?

“Би маш, маш алслагдсан харь гаригийн систем дэх харьцангуй шинэ гариг ​​руу явах гэж байна. Энэ гаригийн систем нь Сүүн замын төвд, Сириусын ойролцоо байрладаг тул манайхаас илүү сонирхолтой юм. Манай нарны аймаг нь Сүүн замын гадна талд байрладаг гэдгийг та мэдэх үү, энэ дашрамд хэлэхэд бусад системийг ажиглах боломжийг бидэнд олгодог. Орион (3 Марал), Сириус (Хөхдэй Мэргэн) хоёрын оршнолууд бараг материаллаг бус болсон. Жишээлбэл, Орионд хүмүүс, хэрэв хүсвэл шүү дээ биетэй байхаа больсон. Та тэдгээрийг сэтгэдэг гэрлэн биетүүд, цэвэр энерги гэж үзэж болно. Би чамд өөрийнхөө тухай бага зэрэг нэмж ярьж өгье, би арван долдугаар зуунд биеэ үнэлэгч байсан, их ч мөнгө олдог сайхан хүүхэн байлаа! Би нэг амьдралдаа өөр өөр амьдралыг туулж үзсэн. Ямар ч байсан амттай туулалт байсан."

Сурвалжлагч: Та дэлхийг сөнөнө гэж хэлсэн чинь үнэн үү?

“Би дэлхийн төгсгөлийг хэзээ ч зарлаж байгаагүй. Харин Би La fin des temps (Цагийн төгсгөл) нэртэй ном бичсэн. Сэтгүүлчид үүнийг "Рабан дэлхийн төгсгөлийг зарлав" гэж өөрчилсөн байсан. Би номондоо Загасны эриний төгсгөл болж Бумбын эрин буюу Шинэ мянганы тухай хэлсэн. Апокалипсийг хүн бүр сүйрэл гэж андуурдаг. Грек хэлээр Апокалипсис нь Илчлэлт юмШинэ эриний илчлэлт гэсэн утгатай. Нострадамусаа унш." гэжээ.
 Тэрээр 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч хүн үхдэггүй бөгөөд өөр ертөнц рүү аялаж явдаг тухайгаа зарласан цөөн алдартай хүмүүсийн нэг юм. Түүний бүтээлүүд олон хүний нүдийг нээж ухамсар сэтгэхүйд эерэгээр нөлөөлж байсан эгэлгүй хүн байжээ.
Хүмүүс яагаад өмнөх амьдралаа санадаггүй талаарх мэдээлэл сонсохыг хүсвэл энд дараад үзээрэй.

https://youtu.be/9w2TnwChQ58

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...