Манай дайчдын ихэнх нь өнгөрсөн амьдралаа санаж байдаг. Тэдний дэлхийн амьдралын талаархи дурсамж, ой санамжийг хаадаггүй.
Уураг тархины 90 хувийн хөгжилтэй гэдгээс үзэхэд санах ойг хэвээр нь үлдээдэг гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Би ч гэсэн өнгөрсөн амьдралдаа хэн байснаа одоо их сайн мэддэг болсон. Үнэндээ надад хаанаас ийм чадвар авьяас бий болсныг мэдэх гэж, трансад орж өнгөрсөн цаг хугацаагаар аялахдаа өөрийнхөө болоод охиныхоо түүх, намтруудыг гаргаж ирсэн юм. Өнгөрсөн түүхүүд өнөөдөр бидний амьдралд ямар ч саад болохгүйгээр бид хэвийн амьдарч байна. Бид хүмүүсийн Дээд сүнстэй холбогдож, Зөвлөгч (Толгой онгод, тархи онгод, мануул онгодыг ингэж хэлдэг юм билээ) нартай нь харилцаж байна. Танд энэ бүхнийг яг одоо харуулж байх шиг байна.
Өнгөрсөн амьдралаа мэдэж байх нь сүнсийг хөгжиж дэвшихэд түлхэц өгч, одоо болоод ирээдүйн амьдралдаа өнгөрсөнд хийсэн алдаагаа давтахгүй байхад тусалж, та нарын хэлдгээр нэг нүхээр 2 удаа орохгүйгээр хөгжих бололцоогоор хангадаг.
Танайд хүүхэд хэрхэн төрдөг вэ?
Аугаа их хайрын үр дүнд төрдөг. Хамгийн гол нөхцөл нь хайр сэтгэл юм.
Тархинд явагдсан химийн урвалын дүнд сэтгэлийн хөдлөл бий болох замаар уу?
Танай дэлхийд бол тийм. Манайд хайр сэтгэлгүйгээр хүүхэд төрдөггүй. Манайд тооцоотой гэрлэлт гэж зүйл байдаггүй
Танайд тэгвэл коммунист тогтолцоо байдаг гэсэн үг үү?
Би чамд нэг сонин юм хэлье. Манай эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээ тэргүүнд тавьж дараа нь хүүхдүүдээ тавьдаг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийнхээ ард нь яг л декабристуудын (1810-1820 онуудад Орос оронд өрнөсөн Декабристуудын бослогод оролцогсод) эхнэрүүд шиг явдаг. Өрхийн тэргүүн бол эрэгтэй хүн гэж үздэг
Аанхан
Эмэгтэйчүүд бол тэдний туслагч нар, дайтагч нар, гал голомтоо сахин хамгаалагч нар юм. Харин хүүхдүүдийг тэргүүнд биш адагт байх ёстой гэж үздэг.
Танайд махан биеийн насыг жилээр тооцдог уу? 5 нас хүрлээ, сургуульд орлоо гээд. Танайд цаг хугацааг яаж тооцдог вэ?
Жилээр тооцдог.
Хайраар төрсөн хүүхдүүд өөрөөр хэлбэл хайрын үнэ цэнээр төрсөн хүүхдүүд оюун ухааны хувьд бяд сайтай, бие мах бодийн хувьд бяр тэнхээтэй хүчирхэг хүмүүс болдог. Та нар тийм хүүхдүүдийг ген (манайд бол удам гэж хэлдэг) сайтай гэдэг. Танай ген сайтай хүүхдүүд хувиа хичээгч, биеэ тоогч нар байдаг бол манай ген сайтай хүүхдүүд аливааг энэрэн хайрлаж, үнэлэн цэгнэж, хямгадан хамгаалах чадвартай маш сайхан зөв хөгжсөн хүүхдүүд байдаг.
Манайд бага сургууль, дунд сургууль, дээд сургууль гээд хөгжиж боловсроод явдаг. Танайд яаж боловсордог вэ?
Манайд хүүхүүдийг сургах тусгай газрууд бас байдаг. Ихэнхдээ ээжүүд нь хүүхдүүдээ сурган хүмүүжүүлдэг. Аавууд нь дайн байлдаандаа явцгаадаг. Эмэгтэйчүүд ихэвчлэн эмэгтэй хүнийхээ ажлыг хийж, хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарч байдаг.
Танай гариг дан цагаан юм байна. Танайд аллага, дээрэм тонуул, залилан гэх мэт зүйлс болдог уу? Эсвэл тэр бүхнээс ангижирчихсан уу?
Буддын сургаалийг сана даа. Тэнд диваажин гэдэг оршихуй, там гэдэг оршихуй байдаг гэж бичсэн бий. Манайх диваажинд нь багтана. Тийм учраас манайд харынхан, сүүдрийнхэн, саарлынхан гэдэг ойлголт байх боломжгүй.
Ойлголоо.
Ахмадаа би танаас нэг асуулт асууя. Нибуру руу дэлхийгээс очих хаалга байдаг гэж яригдаад байна. Энэ үнэн үү?
Шал утгагүй яриа байна
Худлаа байх нь ээ
Хар хүчний жижигхэн иргэншил энэ Нибуру гэдэг гаригт байдаг. Өөр юу ч байхгүй
Ямартай ч Нибуру гэдэг гариг байдаг байх нь ээ?
Танай дэлхийнхэн л тэгж нэрлээд байдаг юм
Сүнсүүд шийтгэгдээд очдог хар нүх, хар гариг байдгийг бид мэднэ. Танай гариг цагааны гариг болохоор тийм зүйл бодвол байхгүй байх. Манай гариг 50, 50 хувийн хар, цагаантай оршдог болохоор тийм зүйл их тохиолддог.
Тийм гаригууд олон ш дээ. Жишээ нь: Антариус гариг дээр харынхан амьдардаг. Уучлаарай. би одоо яриагаа зогсоохгүй бол болохгүй нь. Би тэдний нэр усыг бүгдэд зарлан хэлэх эрхгүй. Чамтай тусгайлан уулзаж зөвхөн өөрт чинь бол хэлж болно.
Манай холбогчийн эрчмийн хувийг хэлээд өгөхгүй юу
93 хувьтай байна
Тэгвэл тантай ярилцлагаа жаахан үргэлжлүүлж болох юм байна. 65 хувь болмогц тантай хийх ярилцлагаа өндөрлөе. Та эрчмийг нь хянаж байж болох уу? Дараа нь би түүнийг сансар руу явуулж эрчмийг нь өсгөж өгнө.
Би түүний эрчмээс ердөө ч сороогүй шүү
Зүгээр зүгээр. Тэр тантай ярилцаж байгаа болохоор тэртэй тэргүй эрчмээ алдаж байгаа. Та түүний эрчмийг сороогүйг би мэдэж байгаа. Та биднээс өөр хүмүүст иймэрхүү мэдээллүүд өгч байсан уу?
Өгөлгүй яах вэ
Аан тэгвэл та нартай бид нар шиг хүмүүс ...
Бид өөрсдийнхөө төлөөлөгч нарт захиас даалгаврыг нь сануулж байдаг. Хэрвээ тэд үүрэг даалгавраа умартвал түүнийг нь сануулан иймэрхүү мэдээллийг хэлж өгдөг. Гэхдээ бид өөрийнхөө төлөөний хүмүүстэй л харилцдаг.
Бид та нар руу зочлон ирсэн шиг ийм байдлаар мэдээлэл өгч байсан уу?
Үгүй. Бид ийм мэдээллийг өмнө нь бусдад огт өгч байгаагүй. Бид гэрлийнхэнд үйлчлэхдээ үргэлж баяртай байх болно
Танай хүмүүс жишээ нь хорт хавдар, ДОХ гэх мэт өвчнөөр өвчилдөг үү?
Үгүй. Бид байнга л байлдаж, дайтаж байдаг болохоор их шархдаг. Түүнийг л өвчин гэж нэрлэж болох юм даа. Бид түүнийгээ бодлын түвшинд, гарынхаа алгаар, био эрчим ялгаруулан эмчилдэг.
Бодлоороо тархи руугаа эрчмийг татан төвлөрүүлж, түүнийгээ харц руугаа дамжуулан хувиргаж, харцнаасаа квант эрчмийн урсгалыг бий болгон шарх руугаа илгээх замаар эмчилдэг үү?
Яг зөв. Бидний гараас та нарын нэрлэдэг био гүйдэл асар хүчтэй цацардаг. Бидний гарт анагаагч хүч бий.
Ийм сайхан мэдээллийг өнөөдөр авна гэж бодоогүй шүү. Баярлалаа ахмадаа. Энэ бүхнийг 7 тэрбум хүний нэгхэн хувь нь л ойлгоно.
Примор дээр бидний тасархай зураасаар тэнгэрт үзүүлсэн ёслолын жагсаалыг хүмүүс цагаан ахан дүүсийнх нь мэндчилгээ, цагааны бэлгэ тэмдэг, хайрынх нь илэрхийлэл, тэдний хамгаалалт юм гэдгийг мэдвэл сайхан л байна. Бид гэрэл гэгээтэй, цэвэр ариун сэтгэлтэй хүмүүстээ зориулж тэр ёслолын ажиллагааг хийсэн юм.
Тэд манай бичлэгийг үзэх байх. Тэнд миний ховсын шавь нар байгаа. Тэдэнд хэлчихэд л болно.
Та нар манай дэлхий рүү ойр ойрхон ирдэг үү? Та энэ 7 хүнийхээ бүрэлдэхүүнтэй байнга ирдэг үү?
Байнга ирдэг. Бид өгөгдсөн даалгаврынхаа хүрээнд тогтмол ирдэг.
Танай одон гэрээс ирсэн олон онгоцууд Орос орны дээр байдаг уу?
Нэлээн олон онгоц бий. Тоог нь тэгэхдээ одоо хэлэх боломжгүй.
Өнөөдөр та бүхнээс их мэдээлэл олж авлаа. Зарим нь энэ мэдээллийг ойлгох байх, зарим нь ойлгохгүй л байх. Намайг чинь зарим хүмүүс галзуу солиотой гэдэг юм ш дээ. Танайд интернет байдаг уу? Өндөр хурдны интернет байдаг байх тийм үү?
Манайд өөрөөр нэрлэдэг ч та нарынхаар тэгж нэрлэж болох л юм. Манайд эрчим мэдээллийн орон гэж байдаг болохоор бид тэндээс бүх мэдээллийг авах боломжтой. Та нарынхаар бол дэлгэц дээрх нэг товчлуурыг дараад интернет рүү орж мэдээлэл авдагтай л адилхан юм уу даа.
Та нар сансрын мэдээллийн орон руу орж мэдээлэл авдаг арга технологитой юм байна. Би зөв ойлгож уу? Акашийн он тооллын бичээс рүү бид ордог эрхтэй шиг та нар бас тэр рүүгээ орох тийм эрхтэй гэсэн үг үү?
Би ч мөн яг тэгж хэлэхийг хүссэн юм.
Та нар мэдээллийг хэдэн хувьтай авдаг вэ? 100 хувь авах боломжгүй гэдэг биз дээ. Тэнд мэдээллийн алдагдал зайлшгүй гардаг гэдэг.
Мэдээллийг 99 хувьтай авдаг.
Бид дэлхийн Акашийн бичээсээс мэдээллийг 85-88 хувьтай заримдаа бүр 90 хувьтай авах эрхийг Тэнгэрээс авсан. Тэнгэр бидний авдаг мэдээллийг их өндөр үзүүлэлттэй байна гэж үнэлсэн. Та нараас дутах юм бараг л алга.
Тийм байна. Их сайн үр дүнтэй байна.
Бид бодол уншиж, үйлчлэх гэж байгаа юмс үзэгдэл рүүгээ бодлын хүчээр нөлөөлж чаддаг.
Харынхан ч гэсэн ийм чадвартай гэдгийг мартаж болохгүй шүү. Тийм учраас бид тэдэнтэй бараг л эн тэнцүү тулалдаж байна.
Ойлголоо. Уураг тархины 90 хувийн идэвхитэй хөгжилттэй та нарын хувьд нэг нэгнийгээ залилах, нэг нэгэндээ элдэв башир авир зан гаргах гэдэг ойлголт байх боломжгүй юм байна. Тиймээс та нар нэг нэгийгээ хянаж, нэг нэгийгээ байнга ажиглаж байх боломжтой байх нь. Ариун хайраас нь цагаан бүхний хүчийг тэтгэх урвал явагдаж байдаг байх нь.
Гол нь хүмүүс тэнгэрт харагдсан бүхэн, тэнгэрт хөдөлж байгаа бүхэн нэг бол харынх нэг бол цагааных гэдгийг л мэдэж байг. Харанхуй бүрэнхий үед хүмүүсийг хар хүчнээс, муу зүйлээс хамгаалах гол зэвсэг нь залбирал юм гэдгийг санаж яваг. Энэ бол дэлхийнхнийг авардаг залбирал нэртэй тэгшитгэл нэг ёсны томьёо юм шүү дээ.
Дэлхийн доод хэмжээсүүд, тэдгээрт байдаг оршихуй, амьдралуудын талаар бид дэлгэрэнгүй мэдээллийг саяхан л мэдэж авсан. Та бидэнд тэдгээр оршихуйдын талаар илүү тодорхой мэдээлэл өгөх боломж байна уу?
Тэнд хог шаарууд амьдардаг. Тэнд оршдог амьтдыг дэлхийбайсан шүү дээ
Би тантай дахин уулзаж маш олон зүйлийн талаар мэдээлэл авмаар байна. Таныг өөрийнхөө гариг дээр байхад бид аялагчаараа дамжуулан холбогдож уулзаж байж болох уу?
Би ч мөн маш олон мэдээллийг зөвхөн өөрт чинь зориулж, холбогчоор чинь дамжуулж өгөхийг хүсч байна. Тэр үедээ би чамд танай дэлхийд байгаа өөрсдийнхөө төлөөлөгч нарын нэрсийг хүртэл хэлмээр байна.
Ойлголоо. Танд их баярлалаа. Би өөртөө, өөрийнхөө аялагчид, мөн уншигч нартаа зориулж байнга л бэлэг барихыг хүсдэг. Өнөөдрийн хувьд би тэдэнд барих их том бэлэгтэй болоо. Тантай уулзсан бичлэгийг үзээд төр засгийнхнаас хэн нэгэн нь бидэнтэй уулзахаар зорьж ирэх болов уу?
Тэд чамайг ямагт уландаа гишгэсээр ирснийг чи мэдэж байгаа. \огт тоохгүй байсаар ирсэн гэсэн санаа\
Аанхан. Улс орны ерөнхийлөгчийг дээд хүчнээс сонгож тавьдаг гэдгийг би олон түмэнд хандан байнга хэлдэг. Тиймээс ерөнхийлөгч Путин руу хийгдэж байгаа элдэв дайрлага, эсэргүүцлийг өдөөхгүй байхыг хичээдэг. 25 жилийн өмнө улс орон маань ямар ангалд унасан байсныг хүмүүс мартсан юм шиг байна. Ямартай ч Орос орны нэр хүнд өнөөдөр дэлхийн тавцанд дахин өсч, улс оронд эмх цэгцтэй байдал эргэн тогтож байна.
Найз минь би чамд нэр бол код гэж хэлсэн шүү дээ. Танай ерөнхийлөгчийн нэрний язгуур нь путь буюу зам гэж байгаа. Эндээс бүх юм тодорхой харагдаж байгаа бус уу?
Тэнэг хүмүүс энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Та өнөөдөр хүмүүсийн нэрэнд их учир байдаг гэсэн их чухал санааг хүмүүст өглөө.
Аялагчийн эрчим хэдэн хувьтай байна вэ?
99 хувьтай байна
Тэгвэл дахиад жаахан ярилцъя.
Миний нэг найз 2001 онд Эрхүү хотод онгоц унахад хамт унасан юм. Тэр онгоцны 2-р нисгэгч байсан. Нэрийг нь Диденко Сергей гэдэг. Нэг удаа би түүний сүнсийг дуудаж уулзсан. Гэтэл би түүнийг галагтик хооронд нисч байсан хөлгийн жолоодож явахад нь дуудчихсан байсан. Та одоо тэр байдлыг хараад яг юу болсныг хэлж өгч болох уу? Би Сергейг одоо өөр хэмжээст эсвэл өөр гариг дээр байгаа юм байна гэж ойлгосон. Би зөв ойлгож уу?
Чи ямагт зөв ойлгодог шигээ энд ч мөн зөв уншсан байна. Эд чинь бүгд орон зай, цаг хугацааны хаалгууд шүү дээ. (порталь)
Челенжерийг (сансарт дөнгөж хөөрөөд 73 секундын дараа дэлбэрсэн хөлөг онгоц) санаж байна уу? Тэр чинь агаарт үл үзэгдэгч биеттэй мөргөлдсөн. Гэвч хүн төрөлхтөн үүнд итгээгүй.
Америкийнх бил үү?
Тийм. Маш доогуур нисэж явсан биеттэй мөргөлдсөн.
Тэр онгоц газраас дөнгөж хөөрч эхэлмэгцээ шатсан. Газраас хэдий хэмжээний өндөрт мөргөлдсөн бэ?
Энэ гаригийнхан дэлхийн газарт хэт их ойртсон байсан. Хүмүүс эрчмийн түвшинд байдаг зэрэгцээ ертөнцийнхөн дэлхийд хэт ойртдог, дөхөж ирдэг гэдгийг мэдэхгүй юм. Тэгээд л тийм зүйл болж орхисон.
Тэр тийм жижигхэн гариг юм уу?
Тэгэлгүй яах вэ. Маш өчүүхэн гариг бий
Сансрын биет юм байна. Би ойлгочихлоо
Хүний нүдэнд харагддагүй хараанд өртдөггүй гаригууд олон шүү дээ
Челенжерт тэр гаригийн соронзон орон нь нөлөөлсөн үү? гариг нь нөлөөлсөн үү?
Гариг нь нөлөөлсөн
Чиний тавьсан асуултанд хариулъя. Тэнд хаалга онгорхой байсан. Та нар Бермудийн гурвалжин, Саргассовын тэнгист хаалга байдаг гэж их ярьдаг. Марианы хүрхрээнд ч ийм хаалгууд олон бий. Чи өөр хэмжээст яваа нисгэгчийг харсан чинь гайхаад байх зүйл огт биш. Энэ бол жам, зүй тогтол. Энэ тухай ярьвал мөд дуусахгүй урт яриа болно.
Өнөөдөр хангалттай их мэдээлэл авлаа. Чи миний тархины ажиллагааны хувийг хэлж өгөөч. Ховсоор хичээллэх нь мэдээж тархийг их хөгжүүлж байгаа.
Брюсын үед чиний тархи огогого ... огогого ... их өндөр юм байна
Брюсын үед бас ингэж ажиллаж байж уу?
Мэдээж шүү дээ
Нээрэн Орос орны улс төрд нөлөө бүхий хүн байсан л даа.
Сүнсний чадвар, чадамж төрөлтөөс төрөлт рүү дамжиж ирдгийг чи мэднэ
Тийм тийм. Бид одоо энэ тухай мэддэг болсон
Тэр тусмаа чамд байсан оюуны ийм чадавхи хоосорч алга болохгүй шүү дээ. Тиймээс л чи өөрөө хөгжиж, эргэн тойрныхон чинь чамайг бага ойлгож байгаа юм.
Өнгөрсөн удаад ч тун цөөхөн хүмүүс түүнийг ойлгодог байсан юм байна лээ. Та өөрийн гэсэн эрчим мэдээллийн оронтой юу? Эсвэл та нарт нэгдсэн он тооллын бичээс байдаг уу?
Бид авах ёстой мэдээллээ он тооллын бичээсээс өөр, өөрт оногдсон хэмжээгээр авдаг. Гэхдээ тодорхой тооны хүмүүс л тэндээс мэдээлэл авч чаддаг. Харин чамтай уулзаж байхдаа би бүх мэдээллийг тэндээс авч хэлж өгч чадна.
Хүний ухамсрын биеийн орныг сансар огторгуйн нэгдмэл оронтой холбогддог гэдэг.
Тэгдэг
Чи дэлхийгээс шууд Маралын одон гэр рүү очиж төрсөн юм байна. Тэнд хэдэн төрөлт авдаг вэ? Чи тэнд хэдэн удаа төрөх вэ?
Нэг л удаа байх гэж бодож байна. Цорын ганц удаа төрнө.
Яагаад?
Би дараа нь нар руу явж төрнө.
За энэ тухай дараа дэлгэрэнгүй ярилцъя.
Дэлхийн Акашийн он тооллын бичээст чиний тухай мэдээлэл байгаа юу? Энд доод сансарт, дэлхийн хэмжээсийн 6-р түвшинд төрсөн үеийн чинь мэдээллүүд тэнд үлдсэн үү?
Бүгд бичигдэж үлддэг.
Маралын одон гэрт байгаа амьдрал чинь манай дэлхийн он тооллын бичээст бичигдэж байгаа юу?
Бичигдэж байгаа
Чиний тэнд байгаа амьдрал, энд байсан амьдрал бүгд бичээстэй байгаа байх нь ээ?
Он тоололд бүгд бичигдддэг.
Чи хэдэн настай вэ?
56
Он жилийн тоолол нь дэлхийнхтэй адилхан уу?
Тийм гэж хэлж болно. Гэхдээ танайхтай харьцуулбал манайд цаг хугацаа илүү хурдтай эргэлдэж, илүү амархан өнгөрдөг.
Цаг хугацаа од, гариг, эрхэс бүхэнд өөр өөр байдаг гэдэг онолыг би дэвшүүлсэн байгаа.
Манайх 3 улиралтай.
Яагаад тэр билээ?
Манайд өвөл гэж нэрлэгдэхээр хүйтэн улирал байхгүй.
Танай гаригийн амьтны аймаг, ургамлын аймгийн тухай жаахан ярилцацгаая. Дэлхийнхээс өөр үү?
Манай өвс ургамлын нийлэмж, зохирол их өөр. Бид амьтдыг алдаггүй.
Тэд чинь үр жимсээ өгч, түүнийг нь иддэг биз дээ?
Манай ан амьтан, өвс ургамал яг Библийн цэцэрлэгүүдэд бичигдсэн шиг, диваажингийн тухай үлгэрт гардаг шиг тийм гоёмсог үзэсгэлэнтэй.
Аялагчийгаа явуулж үзүүлье байз.
Тэг тэг.
Танайд баавгай, анааш, заан бий юу?
Манайд зэрлэг амьтад байдаггүй. Харин маш олон буга бий. (Монголын нууц товчоонд Чингис хааныг уг гарвалыг Бөртэ чонын одон гэр, Хоо маралын одон гэрээс ирсэн гэж бичдэг. Бас Хоо марал гэхээр 12 салаа эвэртэй бугыг дүрсэлдэг. Тэнгэр заяат Монголчуудын дээд үе энэ 2 одон гэрийн соёл иргэншлээс ирсэн нь баттай болсоор)
Дөрвөн мөчтөн жишээ нь муур бий юу?
Бий.
Миний муурыг харж байна уу? Их онцгой төрлийн муур байгаа юм
Түүнийг хүн болгож төрүүлэх юм байна.
Миний муурыг уу?
Тэр чинь их ухаалаг гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?
Ёстой их ухаантай. Би муураа саяхан интернетээр харуулсан чинь хүмүүст их таалагдсан байна лээ.
Домч болно. Хувьслынхаа явцад их хол явах юм байна.
Чи их сайхан сэдэв хөндлөө. Саяхан дэлхийд нэлээн даруулгагүй амьдарсан нэгэн хүний сүнсийг нохой болгож төрүүлэхээр шийтгээд амьтны төрөлд нь буцаасан байсан.
Буцаалт бол шийтгэл биш. Энэ бол сургалт. Амьтдын ертөнцийн хаанчлалд очиж амьдраад дахин амьтан болж төрөхгүйг хичээн дараагийн төрөлдөө зөв явахыг, ухаарахыг, бурханлаг үйлс хийхийг хүсч тэмүүлэх болно. Буцаалт бол шийтгэл биш юм. Зарим нэг сүнсэнд их хэрэгтэй зүйл. Аз болоход ийм явдал цөөхөн тохиолддог.
Манай зөвлөгч (онгод) ч бас тэгж хэлж байсан.
Танай гариг дээр та нарын амьдрах хугацаа уураг тархи, ухамсраа хөгжүүлж, эрдэм мэдлэгээ сайжруулж, захиас даалгавраа биелүүлж дуусмагц төгсдөг гэж би ойлголоо. Манайд болдог шиг танайхан бас тэгж хүн робот болдог уу?
Болдоггүй. Гэхдээ би явахдаа чамд энэ талаар нэг юм хэлье. Хүн робот болгох боломж бол байдаг. Яаж гэдгийг нь нийтэд хэлчих юм бол хүмүүс учрыг нь мэдэхгүй туршиж үзэж байгаад сүйд болно. Түүнийг дэлхийд туршиж үзэж болохгүй.
Энэтхэг, Индонези, Малайз улсад нас барсан хүмүүсийн махан биеийг шатааж байгааг шүүмжилсэн бичлэгийг нийтэд тавьсан чинь хүмүүс маш их эсэргүүцэн хүлээж авсан.
Хар хүчний соёл иргэншил түүнийг дэлхийд нэвтрүүлсэн.
Тийм гэсэн. Харин цагааныхан ингэхийг эсэргүүцдэг юм байна лээ
Сүнсний хувьд энэ бол маш том зовлон болдог. Энэ үед сүнс маш ихээр шаналдаг. (Энэ үед сүнс маш их айж гүн цочролд ордог гэж өвгөд хэлдэг. Айдас нь дараа төрөлдөө тэр сүнсэнд тээгдэн ирж аймхай хүн болгодог гэсэн. Аймхай хүн хар муу сүнсний олз болох нь элбэг)
Нас барсан ахан дүүс, аав ээж, үр хүүхдийнхээ шарилыг шатаах нь үйлийн үрийн хэлхээг бий болгодог гэж би ойлгосон.
Түүнээс ч их хор уршгийг удам угсаа ураг төрөлд бий болгодог. Тиймээс энэ зүйлтэй болгоомжтой хандах хэрэгтэй.
Бид бол ойлгож байна. Хүмүүс ойлгохгүй болохоор нь тэр бичлэгийг 2 удаа оруулаад 2 удаа устгасан.
Хүмүүс энэ мэдээллийг хүлээж авахад бэлэн биш байна.
Танай бүхээгт 2 эмэгтэй, 5 эрэгтэй хүн байгаа юм уу? Ямар үүрэгтэй хүмүүс вэ? Манайд бол 2-р зэргийн нисгэгч, борт инженер гэж байдаг.
Эд нар бүгдээрээ туслахууд. өөр өөрийн үүрэгтэй.
Танай гариг хэр хол оршдог вэ?
300 гэрлийн жилийн зайд
Км-ээр хэмжвэл?
40 сая км
Дэлхийн тойрог замаас гараад өөрийн гаригтаа хэр хурдан очдог вэ?
Дэлхийн хэмжигдхүүнээр бол гэрлийн нэг жилд. Манайхаар бол нүд ирмэхийн зуурт очно.
Юугаар хийсэн болохоороо сансрын орон зайн даралт дотор тэгж хурдан нисдэг байнаа? Трансформаци (геометр хэмжээсийн хувиргалт хийх) юм уу? Эсвэл ямар нэгэн телепортаци (орон зайн шилжилт, координатын шилжилт хийх) юм уу? Аль эсвэл квант үсрэлт үү?
Манай гаригийн, манай хэмжээсийн бүх хөлөг шилжилтийг ингэж хурдан хийдэггүй. Манайх шиг хурдан шилждэг хөлөг мянга мянгаараа бий. Гэхдээ өөр янз бүрийн хурдтай олон янзын хөлгүүд бас бий. Хөлөг онгоцны багийнхны даалгавар, үүрэг зорилгоос хурд нь хамаардаг. Бид хөлгийнхөө хурдыг багасгаж, дүрсийг өөрчилж, бас хэмжээг өөрчилж чадна. Ер нь маш олон өгөгдлүүд бий. Материалын тухайд би зөвхөн өөрт чинь л хэлье.
Та манай гаригаас гадна өөр гаригс руу очиж байлддаг уу?
Би зөвхөн дэлхийд ирж байлдах даалгавартай.
Бусад галагтикуудад ч бас хүн төрөлхтөн оршин байгаа юу?
Хүн оршин суудаг 3 галактик байгаа. Тэдгээрт ч мөн эрчмийн тэнцвэрийг хадгалах дайн болж байдаг.
3 галактик байдаг гэж би өмнө нь сонссон. Тэгэхээр харынхан огторгуйд хаа сайгүй байдаг гэсэн үг үү?
Тийм.
Дээд хүчин (Тэнгэр эсвэл Бурхан гэсэн санаа) ингэж бүтээсэн хэрэг үү? Яагаад бүгдийг нь цагаан байлгаж болоогүй юм бэ? (Би 5 жилийн өмнө яг энэ асуултыг өвгөддөө тавьж байсан)
Орчлон ертөнцийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд ингэж бүтээсэн юм. Чи сая нэг сэдвийг огт хөндсөнгүй. Наран гаригийн тухай сэдэв. Би чамд нарны тухай хожим тодорхой ярьж өгнөө.
Тэгээрэй.
Эхнэр маань нэг зүйлийг асууя гэнэ. Одоо манай гариг дээр хүүхдүүд хорт хавдраар их өвчлөөд байна. Яагаад тэр вэ?
Хоо марлын дайчид бидний зорилго харын иргэншлүүдийн зүгээс танай дэлхий рүү цацаж, шүршиж буй чиний хэлсэн тэр хорт хавдруудыг үүсгээд байгаа элдэв бодисуудаас дэлхийг хамгаалах явдал юм. Ихэнхи хүмүүс энэ байдлыг бүгдийг нь хараал жатгатай холбох юм. Бүгдийг нь тэгж холбож болохгүй. Зарим нь ийм зүйл сонсоод өөрийнхөө бодол, итгэл үнэмшлийн хүчээр энэ төрлийг өвчнийг үүсгэж, цааш гинжин хэлхээнд оруулж байна. Үнэнийг хэлэхэд ийм л зүйл болоод байна.
Та нар тэнцвэрийг 50 хувь байлгахаар тулалдаж байгаа болохоор энэ төрлийн өвчин үгүй болохгүй юм байна.
Бид тэнцвэрийг хангах гэж тулалдаж байгаа биш. Бидний үүрэг бол хар хүчнүүдийн зүгээс ирүүлж байгаа бүхий л халдлага, дайрлага, довтолгооныг таслан зогсоох явдал. Энд өвчин, эрүүл мэнд ажил үйлс гээд бүх зүйлс орж буй.
Хорт хавдрыг эмчлэх эмийг хэзээ зохион бүтээх вэ?
Уугаад шууд эдгээдэг эмийг хэдийнээ зохион бүтээчихсэн байгаа. Гагцхүү Засгийн газар нь түүнд зөвшөөрөл олгохгүй байна. Тэдэнд ямар ч ашиггүй учир олон нийтэд энэ тухай мэдлэгийг өгүүлэхгүй байна.
Танай хөдөлгүүрийн түлш манайхаас өөр төрлийнх үү?
Өөр байлгүй яах вэ.
Танай гариг манай дэлхий шиг нэмэх хасах туйлтай юу?
Туйлтай.
Эрчмийн түвшинд бид хэд хэдэн 4-р зэргийн хорт хавдрыг эмчилсэн. Би эмчилгээний технологийг холбогдох эрүүл мэндийн байгууллагад өгсөн байгаа.
Хамгийн гол нь энд итгэлийн хүч их чухал. Хүн үнэн сэтгэлээсээ, чин зүрхнээсээ эдгэнэ гэдэгтээ итгэж чадвал үр дүн нь сайн байх болно.
Хүний 7 орных нь нэг л орон нь махан биеийн орон бусад нь эрчим биеийн орон гэдгийг хүмүүс ойлгож чадвал, эрчим биеэрээ дамжуулан бүх өвчнийг эмчилж болно гэдгийг ухаарвал үр дүн нь 7-8 хувьтай биш ядаж л 15-20 хувьтай байх боломжтой байна.
Тийм шүү
Баярлалаа ахмадаа. Тантай дахин холбогдож болох уу?
Болно. Би та нартай холбоотой байх болно.
Хоо марал одон гэрийн хөлөг онгоцны ахмад өнөөдөр та бүхэнтэй хамт байлаа.
Үргэлжлэл бий
No comments:
Post a Comment