Ховсын гайхамшиг 2-р хэсэг

 

 Хүмүүст мэдлэг түгээнэ гэдэг бол маш гэгээлэг үйлс юм шүү
 Их баярлалаа. Танай соёл иргэншил биднээс хэдэн жилээр түрүүлж яваа вэ?
 3 түвшин дээгүүр яваа
 Дэлхийн жилээр хөрвүүлж хэлж болох уу?
 200 жил
 2000 жил үү, 200 жил үү?
 200 жил
 Ингэхэд Маралын одон гэрт байгаа танай гаригийг юу гэж нэрлэдэг вэ?
 Би түүнийг хэлж чадахгүй
 За яах вэ. Тэгвэл манай галагтикт танайх шиг, бас манайх шиг хүн төрөлхтөн оршин суудаг хэдэн ийм гариг байдаг вэ?
 Би 9 гариг байдаг гэдгийг баттай хэлж чадна.
 Бид тэднээс хэр хоцорч яваа вэ?
 Та нар маш хол хоцорч яваа.
 Одоо танай дэлхийд төрж байгаа хүүхдүүдэд маш их мэдлэг суулгаж төрүүлж байгаа болохоор удахгүй хүн төрөлхтний техно-генийн хөгжил үсрэнгүй дэвших болно.
 Сайн байна. 200 жилийн дараа дэлхийн хүн төрөлхтөн танайх шиг ийм сансрын хөлгүүдийг бүтээж бид өөр гариг эрхсүүд рүү чөлөөтэй аялдаг болох нь ээ?
 Энэ тухайд эргэлзэх ч хэрэггүй
 Дэлхийд хэд хэдэн хэмжээс байгаа.
 Тийм
 Та өөр хэмжээсүүд рүү зочилж очдог уу?
 Өөр хэмжээсүүдэд өөр удирдагчид очдог. Тэгэх нь тэдний үүрэг, даалгавар, ажил нь. Тэр бол бидний даалгаварт хамааралгүй.
 Өөр хэмжээсүүд биднээс болон та нараас хавьгүй хол түрүүлсэн гэж бодож болох уу?
 Ямар хэмжээс гэдгээс хамаарна.
 Хэрвээ тэр нь дэлхийн 6-р хэмжээс байвал
 Тийм тэгнэ.
 Та нар доошоо юм байна, тийм үү?
 Би бол тэгэж хэлэхгүй л юм байна
 Би багахан ч гэсэн ойлголт авахын тулд тэгж харьцуулаад байна. Танай хөлөг ямар түлшээр ажилладаг вэ?
 Үүнийг би зөвхөн чамд л хэлж болно. Нийтэд бол хэлэхгүй.
 Их баярлалаа. Би цаг гаргаж энэ тухай мэдэх болно. Та нарыг дэлхийн тойрог замд байхад уулзах уу? Одон гэртээ байхад тань уулзаж болох уу?
 Бид та нартай өөрсдөө холбогдоно
 Бид өдөр бүр ийм туршилт хийдэггүй.
 Чи буруу ойлгоод байна. Бид сүнсний орноор эсвэл зүүдээр чинь тун удахгүй дамнан очиж уулзана.
 Бас холбогчоор дамжуулан уулзаж байна биз дээ?
 Тэгнэ.
 Танай гариг дээр манай дэлхийд зэрэгцэн оршдог шиг хэмжээсүүд байдаг уу?
 Байхгүй. Манайд бидний одоо байгаа энэ хэмжээс л байдаг.
 Махан биетэнгүүд чинь хэд насалдаг вэ?
 Дунджаар 128 насалдаг
 Махан биеийн чалхаар биш тархины хөгжлөөр хэмжигдэж байна уу? \Махан бие нь хөгшрөөд биш тархины хөгжил нь тодорхой түвшинд очмогц хүн нь нас бардаг гэсэн санаа\
 Тийм. Манай гариг бол дайчдын гариг
 Оддын дайн үнэхээр болж байдаг уу?
 Мэдээж шүү дээ
 Бид бол дайчид гэж би чамд хэлсэн. Тэгэхээр бид ямагт хэн нэгэнтэй, ямар нэгэн юмтай дайтаж байдаг гэсэн үг.
 Та нар эрчмийн түвшинд оюун санаагаар дайтдаг уу? Эсвэл ямар нэгэн биет зүйлс ашиглан дайтдаг уу?
 Аль алинаар нь дайтдаг. Манай хүмүүс дэлхийд махан биеэрээ оршиж, тодорхой даалгавруудыг биелүүлж байдаг.
 Сайхан нээлт байна. Бид энэ тухай гадарлаж байсан
 Тийм хүмүүс дэлхийд олон уу?
 Орос оронд их олноороо байгаа
 Тэд орос хүмүүсийн тархийг цэвэрлэж, сэрээх зорилгоор тэгж олноороо оршиж байна уу? Тэгээд ч дэлхийн энергийн төв Орос улс учир тэгж байгаа байх, тиймээ?
 Тийм. Америкт ч бас тэд олуулаа бий. Ялангуяа Голливудад их олноороо байгаа.
 Таамаглаж болохоор юм байна. Хийж байгаа киноноос нь харахад эгэл жирийн хүн бодож олохооргүй, санаанд нь буухааргүй, дээрээс өгөгдсөн байх гэмээр сансар огторгуй, одот ертөнцийн шинж чанартай бүтээлүүд их байдаг. Сансрын дайны сэдэвтэй зохиол бүтээл хийж байгаа тэр хүмүүсийг би юутай ч дэлхийн гаралтай хүмүүс биш гэж боддог байсан юм. Бид орчлон хорвоод ганцаарахнаа биш гэдэг мэдээллийг хэн нэгэн нь өгч байх ёстой биз дээ.
 Тэгэлгүй яахав. Хүмүүсийг бүү айж бай л гэж захимаар байна. Айдас л маш олон зүйлийг сүйтгэх, устгах хүчийг бий болгож байдаг. Айдаст автах тусам хар хүчин, хар сүнс хүний махан биеийг хялбархан эзэмдэж авдаг. \шарилыг шатааж болдоггүйн шалтгаан энд бий\
 Харамсалтай нь ихэнх хүмүүс энэ бүхнийг ойлгохгүй байна. Өнөөдөр дэлхийд эрчим мэдээллийн орчин хамгийн өргөн тархацтай байгаа ч \ховсийн шинжлэх ухаан их хөгжсөн гэсэн санаа\ биднийг тэнэг мангуу амьтад гэж гоочилсоор байх юм. Би ховсын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ижил төрлийн бусад байгууллагуудын ажлын үр дүн, амжилтыг хараад хүмүүсийн оюун санаа, үзэл бодол ховсыг өргөнөөр хүлээн зөшөөрчээ гэж дүгнэж байгаа.
 Энэ бол үнэн. Харамсалтай нь дэлхий рүү тусгай даалгавартай, тусгай зураг төөрөгтэй илгээгдсэн манай хүмүүс маш хүнд хэцүү замыг туулж байна. Би мэдээж тэдний нэрийг хэлж болохгүй. Надад хэлэх эрх ч байхгүй. Гэхдээ тэдэнд маш амаргүй байна.
 Би гадарлаж байна. Тархиныхаа хөгжлөөр биднээс 200 жилийн өмнө яваа танай гариг дээр манайд заримдаа болдог шиг балмад бүдүүлэг зүйлс болдоггүй байх. Та нар бие биеэ алдаггүй биз дээ?
 Үгүй
 Ингэхэд танайх хичнээн хүн амтай вэ?
 7 сая
 7 сая гэв үү
 Биш ээ, 7 тэрбум
 Манайхтай адилхан юм байна. Танайд бас тивүүд, улсууд байгаа юу? Эсвэл нэгдсэн нэг л улс байдаг уу?
 Яг ч бас тийм гэж хэлэх боломжгүй. Бид нэгдсэн нэг удирдагчтай, нэг ерөнхий командлагчтай.
 Дэлхий хэзээ нэгэн цагт тийм болох уу?
 Ойрмогхондоо бол үгүй
 Одоо бол дэлхийг хар хүчнийхэн эзэгнэж, хүмүүсийг өөрсдийн махан биет хүн-робот болгон, тэднийгээ яг л робот шиг удирдан залж байна.
 Та нар энэ бүхэнд идэвхтэй хориг саад хийж байна уу?
 Зөвхөн үүнд ч биш өөр олон зүйлд бид хориг хийж байгаа
 Манай дэлхийд харь гаригийн сөнөсөн хичнээн онгоцны үлдэгдэл байгаа вэ?
 Би тэднээс 5-ыг нь хэлж чадах юм байна
 Зэвсэгт хүчнийхэн ийм олдворуудаас технологийг нь авч хэрэглэж байна уу?
 Тийм үлдэц, олдворууд АНУ-ын нутаг дэвсгэрт, ялангуяа Канадад бий гэдгийг хэлж өгье
 Орос улсад тийм сүйрэл болсон уу?
 Канадад бүртгэгдсэн сүйрлийн ул мөр, олдвороос ялгаатай нь, Орос оронд хэрэв тийм зүйлс болсон бол түүнтэй нүүр тулсан дэлхийн төлөөлөгч нар нь хэдийнэ амь үрэгдсэн байгаа.
 Тийм бий. Тэндхийн сансрын хөлөгт байсан хүмүүс нь Канадчуудтай холбоо тогтоосон хэрэг үү?
 Одоо ч холбоотой хэвээр байгаа
 Тэд харын төлөөлөгчид үү, цагааны төлөөлөгчид үү?
 Чи бүхнийг их сайн мэдрэх юмаа. Тэд харынхны төлөөлөл.
 Ойлгомжтой хэрэг
 Тэд дэлхийд зочид байдалтай байдаг уу? Эсвэл ирэн очин байдаг уу?
 Тэд зочид шиг байдаг. Тэд харилцаа холбоотой байхыг өөрсдөө хүсдэг.
 Үр дүнгээс нь харахад тэд улс орны шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшилд тэгтлээ нөлөөлдөггүй юм байна гэж үзэж болох уу?
 Тэд харамсалтай нь маш их хар муу зүйлсийг хийж байгаа. Канадчууд тэднийг ашиглан мэдлэгийг нь худалдан борлуулж байна.
 Бүр тэгж байгаа юм уу? Худалдагдсан нөхдүүд байна. Мөнгөний төлөө бүхнийг хийгч нар юмаа.
 Харин тийм
 Орос орон дэлхийд хар цагаан хүчний тэнцвэрийг хангахад дэмнэх технологиудыг эзэмшиж чадах уу? (Дэлхий бол арга билгийн тэнцвэр, хар цагаан эрчмийн тэнцвэр дээр оршигч гариг. Өөрөөр хэлбэл дэлхийд хар хүчин, цагаан хүчин аль аль нь байдаг. Харин одоо хар тал нь хэт давамгайлчихаад байгаа)
 Танай мэргэжилтэнгүүдэд, танай зэвсэгт хүчнийхэнд бид мэдлэгийг өгч байгаа. (Дашрамд хэлэхэд шинжлэх ухааны шинэ нээлтүүд, шинэ техник технологи, шинэ санаа, шинэ мэдлэгүүдийг цаг тухай бүрд нь дээрээс, Тэнгэрээс хүний оюун ухаанаар дамжуулж өгдөг)
 Сүнсний орон зайгаар өгч байгаа юу?
 Тийм. Нарийн эрчмийн орноор дамжуулан өгч байгаа.
 Королёв онгоцыг зохион бүтээгээгүй, түүний биед оршин байсан сүнс тэр онгоцыг бүтээсэн гэж би дандаа хэлдэг юм.
 Тэр манай талын хүн байсан.
 Яагаад Оросуудын дунд сансрын анхны нисгэгч Гагариныг Тэнгэр нь авчихсан гэсэн яриа явдаг юм бэ?
 Сүнс нь үнэхээр сансрын дээд хүчнийхний өмгөөлөлд очсон, биеийг нь дэлхийд буцаасан.
 Тийм тийм, онгоцтойгоо хамт осолдсон.
 Бидний сүнс дэлхийд хөгжлийн тодорхой үе шатуудыг туулаад, бүх хэмжээсүүдэд төрж, нийтдээ 42 (сүүлийн ярилцлагаар энэ тоо өөрчлөгдсөн бий) амьдралыг дамнаад дараа нь өөр гаригс руу явдаг уу?
 Тэгдэг
 Бүгд эндээс явдаг юм бий. Тэгвэл таны биед байгаа таны энэ сүнс дэлхийд бас хэзээ нэгэн цагт төрж байсан байх нь уу?
 Яг зөв. Би өмнө нь дэлхийд төрж байсан.
 Та тэгвэл их тэсрэлтээс өмнө, манай соёл иргэншлээс өмнө төрж байсан уу? Иргэншил бүрийг устгаж байсан гээ биз дээ?
 Би л лав дэлхийд 6 удаа төрсөн.
 Манай хэмжээсүүдэд та хэдэн онд төрсөн бэ?
 Би өөрийнхөө мэдээллийг чамд тодорхой өгч чадна. 1200- аад онд анх төрсөн.
 Манай эриний 1200 онд уу?
 Тийм. Дараа нь Дундад зууны үед 1483 онд, дараа нь 1500, 1700, 1800-аад онуудад хамгийн сүүлд 19-р зууны эхэн үед төрсөн. Би хэн, хэн байсан, юу, юу хийж байснаа их сайн мэднэ.
 19-р зуунд та хэн байсан бэ?
 1851 онд, Франц Иософ эзэн хааны үед би Австри улсад амьдарч байсан.
 Таны амьдралаас ямар нэгэн зүйл, эд мөрийн баримт түүхэн эх сурвалжид үлдсэн үү? Бодвол та эгэл жирийн хүн биш байсан байх. Таныг эгэл хүн байсан гэдэгт би лав л эргэлзэж байна.
 Эгэл хүн байгаагүй нь мэдээж. Гэхдээ энэ бүхнийг би нийтэд дэлгэхгүйгээр өөрт чинь зөвхөн хэлнэ.
 Тэгвэл ингээд энэ тухай яриаг зогсооё.
 Би энэ бичлэгийг нийтэд цацаж болох уу?
 Би харин түүнийг чинь харж байгаа учраас зарим мэдээллийг нийтэд хүргэмээргүй байна гэсэн юм
3-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/3_57.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...