Ховсын гайхамшиг 1-р хэсэг


Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлгээ ухамсар маш хурдан хөгжиж байгааг анзаарсан байх. Тиймдээ ч сансар огторгуй, харь ертөнц, оюун ухааны нууцуудыг судалж мэдэх гэсэн чин эрмэлзэл та бүхний дотроос дүрэлзэн асаж байгааг мэдэрч байгаа биз ээ. Энэхүү гайхамшигт мэдлэгийг сурч, өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй болох цаг нь болсон байна.
Ховсын гайхамшигт техникээр олж авсан инфог шүүж үзэхэд манай Монголчууд бусад улсын оюуны хөгжлөөс нэг их дутахгүй зарим тохиолдолд бүр хол илүү хөгжсөн байгааг анзаарч өвөг дээдсээрээ бахархах
мэдрэмжийг мэдрэх болно.
Доорх гайхамшигтай ярилцлагыг орчуулж ухамсрын хувьд сэрж буй Монголчууддаа түгээж хуваалцахыг зөвшөөрсөн #ховс судлаач Баясгалан Олхонууд эгчдээ баярлалаа.
Энэ цуврал мэдлэг Монголчуудтай маш хамааралтай буюу өвөг Дээд-эс маань аль эрт эдгээр мэдлэгүүдэд хүрээд түүнээс цааш давсан болохыг удахгүй гарах мэдээллүүдээс та хүлээн авах болно.
ХОО МАРАЛ ОДОН ГЭРИЙН ХӨЛӨГ ОНГОЦНЫ АХМАДТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
1-р хэсэг
Энэхүү мэдээллийг Оросын ховсчин Аркадий өөрийн аялагчаар дамжуулан авсан болно. /Ченеллинг биш шүү/
 За эрчмийг ижил хэмд оруулчихлаа
 Чи Приморын хязгаарын Находка хотын дээр 2017 оны 10 сард 17 цаг 30 минутын үед болсон тэр ховор сонин үйл явдлын бичлэгийг үзсэн. Нэг, хоёр, гурав. Чи энэ цаг хугацаанд очоод тэр үйл явдлыг дэргэдээс нь хараадах. Битгий их ойртоорой. Өөртөө аль болох эвтэйхэн талаас нь дөхөөд очоорой.
 Энэ дэлхийн бүтээл биш байна. Энэ харь гаригийн биет байна.
 Тэр яагаад тийм тасархай зураас шиг мөр гаргасан юм бол?
 Тэр бол бидэнд өгсөн дохио тэдний илгээлт юм байна.
 Хөдөлгөөн нь хурдан байна уу? Эсвэл тэндээ зогсоод байна уу?
 Энэ биет ер нь бол хурд өндөртэй юм байна. Гэхдээ энэ тохиолдолд зориуд алгуурхан хөдөлж байна.
 Дэлхийн гадаргуугаас хэр өндөрт байна вэ?
 1 км-т байна
 Намайг тоолоход биет рүү ойртоод очоодхоорой. Өнгө, өргөн, урт, өндөр, зузаан нь ямар байна вэ?
 Нисдэг биет шиг харагдаж байгаа ч дүрсээ хувиргаж өөрчлөх чадвартай юм байна. Тэр онгоц бүтээгдээд 6 жил болж байгаа гэнэ.
 Чи одоо тэр хөлгийн бүхээгийн эрчимтэй адилхан эрчим бүхий сансрын нисгэгчийн хувцас хийж өмсөөд дотогшоо ор. Чиний хувцас чамайг бүхээгийн эрчим, хэмтэй зохицоход туслах болно. Ойлгосон уу?
 Ойлгосон.
 Чи энэ даалгаврыг дээд хүчний тусламжтайгаар гүйцэтгэнэ. Нэг, хоёр, гурав.
 Юу харж байгаагаа хэлээрэй. Өндөр хөгжилтэй соёл иргэншлийн төлөөллүүд байна. Мөнгөлөг өнгийн сансрын нисгэгчийн хувцастай хүмүүс л юм шиг байна. Мөнгөлөг гэхээсээ илүүтэй цагаан өнгөтэй гэж хэлмээр юм байна.
 Сайн байна. Одоо дээд хүчнийхний тусламжтайгаар өмссөн хувцсаа хөлгийнхний эрчим хэлбэлзэлтэй адилхан хувцсаар сольж өмс. Нэг, хоёр, гурав. Энэ хувцас чамайг тэдэнтэй бодлоор харилцахад туслах болно. Бэлэн болсон уу?
 Бэлэн боллоо
 Хэн нь ахлах нь юм шиг байна вэ?
 Удирдлагын самбарын ард сууж байгаа ахмад ахлагч нь юм байна. Энэ байгууламж нь дугуйрсан хэлбэртэй юм байна. Хурц өнцөг, ирмэг энд алга. Ахмад нь эрэгтэй хүн юм байна. Эрэгтэй эмэгтэйгээрээ ялгарч суудаг нь тод харагдаж байна. Энэ хүмүүс их найрсаг зантай, хоорондоо маш эелдэг харьцаатай юм байна. Би эднийг хүмүүс байх л гэж бодож байна. Өндөр хөгжилтэй энэ соёл иргэншлийн төлөөлөгч нар яг л хүн шиг, дэлхийн хүнтэй адилхан харагдаж байна.
 Нүдний өнгө, үсний өнгийг нь дүрсэлж хэл дээ.
 5 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байна. Хоёулаа цайвар өнгийн үстэй, эрэгтэй эмэгтэй бүгдээрээ цайвар өнгийн нүдтэй, эрчүүд нь шаргал үстэй юм байна. Харин нэг эрэгтэй нь хүрэн үстэй.
 Өндөр нь?
 180см орчим.
 Биеийн жин нь ойролцоогоор хэд байна вэ?
 Бүгд хэвийн бие махбодтой. Минийхээр эрчүүд нь 80 кг, эмэгтэйчүүд нь 55-60 кг байгаа болов уу.
 Тэд чамайг харж байна уу?
 Харж байна
 Асуулт тавья. Бидэнтэй ярилцаж болох уу?
 Ахмад инээмсэглэж байна. Бодвол зөвшөөрч байгаа бололтой.
 Ахмадаа манай аялагч, бидний технологи та нар руу зочлон ирж холбогдох боломж олголоо. Биднийг та нартай бодлоор ч юм уу ямар нэгэн байдлаар харилцах зөвшөөрөл өгөөч.
 Бодлоор харилцъя.
 Болж байна. Эхний асуулт. Хаанаас, ямар соёл иргэншлээс, ямар зорилготой манайд ирэв?
 Хоо марал одон гэрээс ирлээ. Бид Марлынхан байна.
 Ямар зорилготой ирсэн бэ? Байнга ирдэг үү?
 Бид танай гаригийн байнгын зочид. Бид бол аугаа хүмүүс. Бид цэвэрлэгээ хийдэг. Бид бол аугаа...аугаа гэдэг үгийг хэрэглэмээргүй байна. Харынхан л биднийг тэгж нэрлэг. Бид дэлхийг гадны биетүүдийн халдлагаас хамгаалж байдаг. Танай дэлхийд тэд их олноороо ирсэн байна.
 Сайн үйлсийн тань төлөө талархаж буйгаа илэрхийлье.
 Челябинск хот руу ойртож ирсэн солирыг хэн устгасан бэ?
 Танай цэргийн тусгай алба устгасан
 Манай цэргийн зэвсэг техник иймэрхүү солирыг устгах чадвартай болсон хэрэг үү?
 Танайхан цэрэг дайны дэвшилтэт техникийн талаар маш сайн мэдлэгтэй.
 Бид цэргийн хүмүүс биш болохоор энэ сэдвийг лавшруулж хөндөлгүй ингээд орхиё.
 Бидний махан биеийн компьютер болсон уураг тархины маань хөгжлийг та нар бодвол үнэлж байгаа байх
 Үнэлж байна
 Яагаад Приморын энэ хязгаарт танайх шиг ийм нисдэг биетүүд ойр ойрхон үзэгддэг юм бэ?
 Үүнийг тайлбарлаж хэлэхэд тун амархан. Тэр бол манай ёслолын жагсаал байсан юм. Би жагсаал гэдгээс өөрөөр илэрхийлэн нэрлэж чадахгүй байна. Тэр бол ариун дагшинаараа байгаа газар нутгийн ард түмэнд харуулсан ёслолын жагсаал, тэдэнд бидний илгээсэн мэндчилгээ. Приморын хязгаар бол цэвэр ариун бүс. Энд гэгээлэг хүмүүс амьдардаг. Тэдний оюун ухаан нь цэвэр тунгалгаараа оршин байдаг. Бид эдгээр сүнсүүдэд цэврийг, тунгалгийг хүргэж өгдөг. Бид тэдэнд тэдэнтэй хамт хүч чадал, хайр энэрэл, сайхан сэтгэл, хамгаалалт байгааг тэмдэгтүүдээрээ үзүүлж байдаг.
 Би 20 гаруй жилийн өмнө тэр хязгаарт, Владивосток хотод амьдарч байсан юм. Тэнд Дальний горск нэртэй жижигхэн хот байгаа. Юун тухай яриа өрнөж байгааг та гадарлаж байгаа байх.
 Мэдээж гадарлаж байна. Энэ бол дэлхийн хамгийн бөглүү газар. Тиймээс бид эндхийн хүмүүст өөрсдийгөө байнга харагдуулж, эл хуль цөлд амьдарч байгаа гэсэн сэтгэгдлийг тэдэнд төрүүлэхгүйг хичээж, найдвартай хамгаалалт дор амьдардгийг нь мэдүүлэхийг зорьдог.
 Баярламаар мэдээ байна. Хэрвээ би андуураагүй бол энэ хотын нисэх онгоцны буудлаас холгүй Сахар гэдэг уул байдаг. Тэнд 1986 онд харь гаригийн хөлөг онгоцтой нэгэн таагүй зүйл тохиолдсон санагдана. Тэнд нисдэг онгоц сүйрсэн үү? Тэр онгоц танай иргэншлийнх байсан уу, өөр иргэншлийнх байсан уу?
 Харынхны хөлөг онгоц байсан. Бид түүнийг устгасан.
 Тэд тийшээ ямар зорилготой очсон байх нь вэ?
 Хүмүүст, тэдний үйл хэрэг, хөгжил дэвшилд хохирол сүйрэл учруулахад чиглэгдсэн тодорхой технологиудыг нэвтрүүлэх зорилготой очиж байсан.
 Манай хэмжээст харын ба цагааны хүч зэрэгцэн байдаг. Саяхан бидний туршилтаар манай гариг дотор нэг, хоёр, гурав гэх мэтээр хэд хэдэн хэмжээсийн бодит амьдралууд доод тивүүдэд байдаг нь тодорхой болсон. Та дөнгөж сая харынхан сансар огторгуйгаас бас ирдэг гэж хэллээ?
 Тэд дээрээс ч доорооос ч ирдэг. Тэд дэлхийг эзэлчихсэн байгаа. Энэ л биднийг их түгшээж байна. Маш ихээр түгшээж байна.
 Оросын нутаг дэсгэрт хэр хэмжээний хар хүчин, Америкийн бүс нутагт хэдий хэмжээний хар хүчин байгаа вэ? Харынхны сансраас ирсэн нисдэг биетийн тоог хувилан хэлбэл?
 Америкийн дээр 82%, Орос орны дээр 65% байгаа.
 Ойлгомжтой боллоо. Тэдгээр нисдэг биетүүдийн зүгээс Америкийн нэгдсэн улсын Парламентийн үйл ажиллагаа, Засгийн газрын удирдлага, улс төрийн бодлогод нөлөөлж байдаг уу?
 Нөлөөлөлгүй яах вэ. Зайлшгүй нөлөөлнө. Тэдний технологиуд нь хүний уураг тархи рүү нэвтэрч, хөтөлбөртөө оруулан зомбижуулснаар өөрсдийнхөө хараат нэгэн болгодог.
 Хүн төрөлхтөн сансрын соёл иргэншлүүдтэй шууд холбоо тогтоох уу? Эсвэл хэзээ ч ийм харилцаа тогтохгүй юу?
 Ийм харилцаа Канадад тогтчихсон байгаа. Канадын цэргийн хүчинтэй тогтоосон бий. Энэ тухай яриа аажмаар газар авч байгаа ч хүмүүс тэр бүр итгэхгүй байна. Маш хязгаарлагдмал хүрээлэл дотор үйл ажиллагаа нь явагдаж байна.
 Яагаад заавал Канадтай холбоо тогтоосон гэж?
 Тэндхийн нэн тааламжтай нөхцөл, хүлээн авах чадвар үүнд нөлөөлсөн.
 Орос оронтой шууд холбоо нэг хэсэгтэй тогтохгүй юу?
 Холбоо тогтоосон байгаа. Гэвч энэ тухай огт яригдахгүй байна.
 За за. Энэ сэдвээр ярилцахаа больё. Улс төртэй хамаатай бололтой.
 Ямартай ч дэлхийн махан биетнүүдийн төлөөлөл болж манай аялагч танайд айлчилж, бодол хэлбэрийн харилцаа бидний хооронд өнөөдрөөс эхлэн тогтлоо.
 Бид маш элэгсэг найрсаг ард түмэн. Сүүдрийнхний айлган сүрдүүлэлт, халдлагаас бүү эмээгээрэй гэж танай хамт олонд хэлүүлмээр байна. Бид тэднээс олуулаа, бидний хүч чадал тэднийхээс илүү.
 Америк улсад, Европын орнуудад өгөгдөөгүй энэ технологи Оросуудад өгөгдсөн гэдгээрээ бидэн рүү харын талынхны анхаарал чиглэх магадлал маш өндөр болсон цаг үетэй бид нүүр тулгараад байна.
 Зүрх сэтгэл нь ариун байгаа хүний дэргэд дайснууд олноороо бий болдог.
 Баярлалаа. Хэдүүлээ сайхан танилцъя. Манай аялагч, манай холбогчийг Алёна гэдэг. Таны нэрийг хэн гэдэг вэ?
 Бид, манайхан Алёнаг мэднэ.
 Бидний нэрийг мэдэх хэрэгтэй гэж чи бодож байна уу? Чи мэдэх нь зөв гэдэгтээ итгэлтэй байна уу?
 Бид энэ ярилцлагын бичлэгийг интернетэд байршуулна. Интернет гэдгийг та нар мэдээж мэдэж байгаа. Хэрвээ хүмүүс нэрийг тань мэдэх хэрэггүй гэж та нар үзэж байгаа бол би та нарын нэрийг асуухаа больё.
 Бид дэлхийн нэрээр өөрсдийгөө нэрлэж хэлж өгье. Өөрдийнхөө жинхэнэ нэрсийг хэлж болохгүй байна. Учир нь жинхэнэ нэр маань тодорхой код байдаг юм.
 Сайн байна. Тэгье. Би яагаад ч юм дээд хүчнийхний нэр маш их утга учрыг агуулдаг гэж боддог. Дэлхийд ч мөн ялгаагүй хүний нэрэнд их учир байдаг гэж үздэг. Нэрийг нь солиход тухайн хүний амьдрал орвонгоороо өөрчлөгддөг гэдэг. Та нар генийн кодоороо биднээс их ялгаатай юу?
 Үгүй. Тийм их ялгаатай биш. Бидний чадавхи, ухамсар хавьгүй өндөр. Тийм учраас бид ийм технологитой, чадвартай, чадамжтай байгаа юм.
 Та нарын уураг тархины хэмжээ биднийхээс ялгаатай юу? Би хэмжээг нь онцлон асууж байна. Баруун зүүн хагас бөмбөлөг тархи, өнчин тархи, хаан хатан булчирхай
 Дэлхийн хэмжигдэхүүнээр бол ялгарахгүй. Харин бидний тархины хөгжил 90 хувьд хүрсэн.
 90 хувийн хөгжилтэй гэдэг чинь сонирхолтой мэдээлэл байна.
 Дэлхийд хэдэн жилийн дараа хүний тархины хөгжил танайх шиг 90 хувьд хүрэх вэ?
 Та нар эфир биеэ бид нар шиг ашиглаж чаддаггүй. Бид нар эфир биеэ сайн ашигладаг.
 Эфир бие гэдэг чинь 7-р бие үү? Бидний өнөөх хамгаалагч бие мөн үү?
 Мөн мөн
 Маргааш би нийтэд сургалт зохион байгуулах гэж байгаа. Дээд хүчин бидэнд энэ эфир биеийг хэрхэн ашиглаж сурахыг хэлж өгөх хэрэгтэй юм байна. Би дээрээс өгсөн мэдлэгүүдийг хүмүүст жин, тунгийг нь тааруулан бага багаар хэлж зааж өгдөг юм. Мэдээж хүмүүсийн тархины хөгжлийн түвшин огцом нэмэгдэхгүй ч мэдлэгийг хүргэж байх нь чухал гэж би хувьдаа үздэг.

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...