АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 27 -р хэсэг

 


Асуулт: Дримбоди асууж байна: Мити, шинэчлэлд “толгой, сүнс дээгүүр” оролцоход хэрхэн бэлтгэлтэй байх вэ? Би хөгжлийн үе шатны хэсэг нь болж, бэлтгэлд цаг гаргамаар байна. Үүнд хэрхэн хүрэх вэ: бясалгалаар уу, эсвэл дотоод илэрхийллийн ямар нэгэн хэлбэрээр үү?

− Ийм хөгжил нь дотроосоо гадагшаа өдөөгдөх ёстой, эсрэгээрээ биш яг бясалгал шиг. Хөгжихөд хэд хэдэн зам байдаг, өөрөө сурах бичгийн тусламжаар биш, харин Сансрын энергийг хүлээн авалт дээр тохируулах техникийн тусламжтайгаар. Та эргэн тойрныхондоо ямар нэгэн аргаар туслахын тулд бие махбодио энергийн хүлээн авагч болгон ашиглаж чадах эсвэл хүсэх үедээ тухайн үед амьдарч байгаа физик орчны тогтоосон хязгаарт хүрэх хүртэл бүрэн хөгжлийн зөв зам дээр байгаа гэсэн үг. Дэлхий гаригийн аурын үелзэл нь одоо Сансрын энергийн чиглэлд үлэмжийн их чадварыг танд хөгжүүлэх боломжийг олгож байна. Та нарт энд хялбархнаар эсвэл ашиг олохын тулд ашиглагдах ёсгүй. Дорнын арга хэрэгслүүд байдаг бөгөөд тэдгээр нь богино хугацаанд энергиэ илгээх чадварыг тань хөгжүүлэх, үр дүнд нь энэ чадварыг өөрийнхөө болон орчин тойрныхоо сайн сайхны тулд ашиглахад тусалдаг. Таны аура өнгийг өөрчлөх ба гэрлийн диапазон хүчтэй ихэснэ. Азийн Рейки гэх мэтийн техникүүдийг Төвдийн лам нар болон бусад нь энэ энергийг чиглүүлэхэд өргөнөөр ашигладаг. Хэрвээ та ийм аргууд дээр жинхэнээсээ төвлөрвөл таны ойлголт өргөжин тэлэхийг та анзаарах болно.

  Асуулт: Спайк асууж байна: TR3-B нисэх аппаратыг америкчууд Сар болон Ангараг руу нисэхдээ ашигласан уу? Хэрвээ тийм бол TR3-B –ийн хувьд хүчний ямар төхөөрөмж ашигласан бэ? 

− Соронзон Талбайн Урсгалын Дисрапторыг ашиглаж танай засгийн газрын туршсан, өндөр хүчин чадлын соронзон талбайг үйлдвэрлэж чадах ороомогийн хөдлөгч төв болгож хуйлралын урсгалыг хэлбэржүүлэхийн тулд шингэн металлыг ашигласнаар таталцлын талбайн үйлдвэрлэлийн эртний технологи гэж би бодож байна. Энэхүү ололтыг миний урьд өмнө дурьдсанчлан өөрийнхөө колониуд дээр янз бүрийн хуучин хөлгүүдийг их хэмжээгээр хадгалж байдаг Рептилиодуудын хамтрагч нараар дамжуулан авсан. Энэ нь тээврийн хөлгүүдийн реакторын цөмд ашигладаг анхны тенологиудын нэг нь байсан. Энэ технологи мянга мянган жил хэдийн ашиглагдаагүй ч өөрийнхөө хязгаар дотор ажилласаар байгаа. Бүх зүйл навигацийг хэрэгжүүлэхийн тулд бодит цаг хугацаанд соронзон талбайг чиглүүлэхэд сансрын хөлгийн ажиллагааны боломжуудаас бүх зүйл хамаардаг. Хэрвээ хөлгийн ийм чадварт хүрэх юм бол танай Нарны Системийн хязгаарт аялах нь асуудал биш. Зөвхөн хөлөг дотор байгаа та нарын бие махбодь болон бусад объектууд өндөр хурд, чиглэлийн огцом өөрчлөлтүүдийг гэмтэлгүй эсвэл хоргүйгээр тэсвэрлэж чадахын тулд талбайн бат бэх байдлын техник болон инерцийг ажиллуулах технологийг нэмэх хэрэгтэй болно. Хүчний талбайг хөлгийн аэродинамикийн тусгаарлалтанд зориулж ашиглах боломжгүй, тэр нь түүнчлэн янз бүрийн төрлийн радиаци жижиг солирын биетүүдээс хамгаалах ёстой. Хэрвээ хүчний туслах хөдөлгүүрүүдийг ашиглахгүй бол ийм технологи өндөр хөдөлгөөнт байдалд нөлөөлөхгүй, хол зайд шатахуунаар хангах шаардлагатай гэсэн утгаараа энэ нь хязгаарлалт юм. Том эх хөлгүүд ажиллагаагаа явуулж байсан чөлөөлөгдсөн районуудад тийм хөлгүүдийг ашиглаж байсан. 



Асуулт: Викрам асууж байна: Хамрын авиа “OM” нь үнэн хэрэгтээ ухамсрын түгээмэл авиа мөн үү? 

− Би асуултыг ойлгосон гэж бодож байна. Та төвлөрөхдөө гаргадаг авианы тухай ярьж байгаа биз дээ? Энэ доод үелзэлтэй авиа нь ухааныг саруулсгах, бас төвлөрөхийн тулд тархийг дүүргэсэн бодлуудад нэвтрэхэд саад хийснээрээ тархинд үйлчилдэг. Энэ үелзэл нь 7,9 Гц-тэй гаригийн жирийн мульти үелзэлтэй имьпульс юм. Таныг зохиролд хүрэх чадвартай болох үед гариг дээр тохируулагдсанаар гүн бясалгалд орохын тулд таны ухааны төвлөрлийн хүч нэмэгддэг.

  Асуулт: Викрам асууж байна: Бусад гаригуудын гуманоидууд өдөр бүрийн амьдралын нөхцөл байдалд манай гаригийн оршин суугчдын дунд амьдардаг уу? Зөвхөн баазуудад биш. 

− Тийм ээ, Викрам, олон Плеядиан ба Альдебаранаас ирсэн зарим нь танай гариг дээр судалгаа хийж Дэлхийхэн шиг амьдардаг. Хэд хэдэн ураг төрлийн үүлдрүүд та нартай гариг дээр нийгмээр нь холбоо тогтоох болно, гэхдээ зөвхөн танай Нийгэм Галактикийн Бүлгэмийн нэг хэсэг нь болсноос хойш. Урвуугаар ч болох боломжтой: Дэлхийн олон хүн Бүлгэмийн бусад гаригууд дээрх нийгмүүдэд ажиллахыг илүүд үзэx болно. 

Асуулт: Тодор асууж байна: Мити, танай гариг дээр мөнгө байдаггүй гэж чи хэлсэн. Тэгэхээр та нар ямар байдлаар гэр орон, хоол хүнс, хувцас болон амьдралын хэрэгцээтэй бүхнийг авдаг юм бэ? Хэрвээ та нарт мөнгө байдаггүй юм бол Шинэ Эринд Дэлхий дээр ч бас мөнгө байхгүй болно гэсэн үг үү? 

− Тодор, танайхыг манайхтай харьцуулдаг шигээ эртний болон туршлагатай Нийгмийг харьцуулж болохгүй. Манай Нийгэмд бидэнд юу ч худалдаж авах хэрэггүй, яагаад гэвэл хүн бүр хэрэгцээтэй бүхнээ асуудалгүй авч чадна. Үнэн хэрэгтээ, бид хэрэггүй зүйлтэй байхыг хүсдэггүйд л том ялгаа нь байгаа юм. Та нар өнөөг хүртэл шударга түвшин байдлыг ховор дадлагажуулдаг тэр түвшинд л байсаар байна. Та нар хэрэгцээнээсээ илүү том байшин, 2-3 машин, хэд хэдэн зурагт, олон тооны төрөл бүрийн багаж хэрэгсэл, ховорхон хэрэглэдэг олон эд зүйлтэй байхыг хүсдэг, гэхдээ эдгээр зүйлсийг эзэмших нь онцгой таашаалыг та нарт өгдөг. Танай Нийгэмд та бүхэн над шиг очсон газруудаасаа дурсгалын зүйл цуглуулахаасаа таашаал авч чадах ч надад ашиггүй илүү том байшин, хоёрдох тээврийн хэрэгсэл эсвэл бусад төхөөрөмжүүд хэрэггүй. Хэрвээ үнэхээр надад хэрэгтэй болохыг мэдэрвэл шинэ хувцас, шинэ хэрэгслүүд болон хүссэн бүх зүйлээ захиалж чадна. Би зөвхөн өөрийнхөө өмнө л хариуцлага хүлээдэг болохоор хэн нэгэнд хариулах эсвэл олж авсан зүйлийнхээ тухай тайлагнах ёсгүй. Иймэрхүү үзэл баримтлалыг хүлээх авах, ойлгоход Дэлхийн хүнд маш төвөгтэй байгаа, яагаад гэвэл та нар өнөөг хүртэл хэрэглээний нийгэмд амьдарч байна. Дараагийн үед та нар нийгмийн баялагийг ухамсартайгаар хэрэглэх энэхүү системийг аажмаар нэвтрүүлнэ. Тэгээд та бүхний амьдрал илүү учир утгатай болно. 

Асуулт: Викрам асууж байна: Гуманоид нь гуманоид бус оршнолын хэлбэрт төрөл авч болох уу?

− Үгүй, Викрам, гуманоид үргэлж гуманоид хэвээр төрөл авсаар байх болно; арьстан өөрчлөгддөггүй. Би нэг бус удаа тайлбарласан, таны аурын үелзэл таны хүрэх чадвартай доор ч үгүй, дээр ч үгүй яг тохирсон түвшинд таныг хүргэнэ. Хэрвээ та янз бүрийн арьстуудыг хольж гибрид бүтээсэн бол энэ үр дүнд нь анхдагч 2 арьстнуудын ирээдүйн үр удмууд дахин төрөл авахад эдгээр 2 арьстнуудын элементүүдийг авч болно. Танай өв соёлд хүний сүнс амьтан болон шавьжны төрөл авах боломжтой гэж баталдаг шашинууд байдаг, энэ үзэл баримтлал бүхлээрээ буруу юм. Бас нэгэн сонирхолтой зүйл нь: 3 дахь хэмжээст байхдаа бүх эр хүйсийн сүнснүүд үргэлж эрэгтэй, харин эм хүйсийн сүнснүүд үргэлж эмэгтэй хэвээр байдаг. Энэ нь та бүхний хувьд шинэ мэдээ боловч бүхний мэддэг энэ бодит зүйл манай өв соёлуудад зуун зууны туршид байсаар байдаг. Сүнснүүд нэг болохыг эс тооцвол эрэгтэй эмэгтэй нь хэлбэрийн хувьд хоёр өөр оршнол юм. 4-р хэмжээст дахин төрөл авах үйл явц ямар болохыг бид сайн мэдэхгүй; бид энэ тухай зөвхөн тийшээ очих үедээ л мэдэж авна. 

Асуулт: Жуди асууж байна: Дэлхийн хүн амын 10% нь амьд үлдсэн хүмүүс үү эсвэл Дэлхийд суурьших хүмүүс үү, тэд бүгдээрээ аврагдсан хүмүүс байх уу, гаригт суурьшихын тулд эргэж ирсэн хүмүүс байх уу, эсвэл бүгдээрээ ээлжлэх үү?

− Жуди, би хэдийн ийм асуултанд хариулсан санагдаж байна. Эдгээр 10 хувиас ихэнх нь амьд үлдсэн, шинэ үеийн хүүхдүүдийг хүлээн авсан, гуманоидуудын сүнстэй, нөгөө л бүс дэх үелзэлтэй, Орчлон ертөнцийн төрөл бүрийн өнцгөөс ирэх болно. Танай гаригийн 8 тэрбум оршин суугчдын бараг хагас нь хаанаас ирсэн гэж та нар бодож байна? Тэдний сайн санаат хагас нь янз бүрийн түвшинд хүрсэн гаригуудаас, мөн “гэмшигсдийг” тэдэнд хөгжих шинэ боломж бий болсон газруудад нь буулгах ёстой болсон гаригуудаас энд ирсэн юм. Дэлхий энэ шинэчлэлд яг үүгээр өнгөрөх болно. 

Асуулт: Мити, тектоник хавтангуудын сэдэв рүү буцаж очвол үйл явдлуудад ямар дэвшлүүд гарч байна вэ?

− Энд ажил хэрэг муу байна. Даралт ихсэж байна. Өчигдөр бид зарим хавтангуудын даралтыг хэмжсэн; Номхон Далайн Галт Цагирагт их хэмжээний үйл явдал болно; мэдээ хүлээж байгаарай. Хойд Америкийн Баруун эрэг орчимд идэвхжил эхэлмэгц Йеллоустон галт уулын орчмын районыг яаралтай орхиорой. Атлантикт галт уулын идэвхжил их гүн дэх хэлхээнээс асгарсан нилээд их нефтийн хамт танай далай тэнгисүүд дэх хүнсний хэлхээг бүрэн тогтворгүйжүүлснээр олон төрлийн амьтад болон хясаануудыг гүехэн ус руу ороход хүргэж байна. Канис Майорис Одой Галактикийн асар том сансрын хөлөг Нибиругийн Системийн Системийн замаар бөөр нийлүүлэн явж байна. Бид шалтгааныг нь мэдэхгүй ч тэнд Галактикийн Бүлгэмийн эрдэмтэд байгаа болохоор удахгүй удирдлагаасаа мэдээ сонсоно гэж хүлээж байна. Мэдээг авмагц би та бүхнийг мэдээгээр хангах болно.

28-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/10/28.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...