АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 28 -р хэсэг

 


Асуулт: Найз маань асууж байна: Үнэн хэрэгтээ Том Адрон Коллайдерээр (Large Hadron Collide - бөөмүүдийн хурдасгуур, орч.) тэд юу хийдэг вэ? Энэ нь оддын хаалга уу? Харийнхан энэ төхөөрөмжийг барьж байгуулахад тусалдаг уу? 

− Сонирхолтой асуулт байна. Бөөмүүдийг мөргөлдүүлэх замаар протонуудыг хуваахыг оролдох нь танай эрдэмтдийн материйн доторх хэлбэржилтийг ойлгохыг эрмэлзэх гэсэн асар их чармайлт юм. Энэ аргыг ашиглах нь тэднийг ухаалаг дүгнэлтэнд хүргэхгүй ч тэдний хүчин чармайлт сайшаалтай хэрэг. Олон хэмжээст жирийн бөөмүүд гэдэг нь Орчлон ертөнц дэх бүх зүйлийн бүтээлийн үндсэн салаа мөчрүүд нь юм; тэдгээр нь манай Орчлон ертөнцөд манайхтай паралель орших Орчлон ертөнцөд байдаг шиг тогтмол тоотой байдаг, харин тэдгээрийн хоорондын хүчин чадлыг нөхөхийн тулд хар нүхнүүд хавхлагийн үүрэг гүйцэтгэдэг. 



Үнэн хэрэгтээ танай эрдэмтдийн хүрэх гээд байгаа зүйл нь онолд ч, практикт ч Орчлон ертөнцийн хэлбэржих механизмын ойлголт ба антиматерийн үйлдвэржилтийн боломжууд. Энэ төхөөрөмжийг ашигласнаар тэд практик үр дүнг олж авахгүй хэдий ч шинжлэх ухаан бол багахан нээлтүүдийн дараалал юм. Оюун ухааны аугаа туршлагыг туулснаар, “Эртний Эцэгүүд” зэрэг оршнолуудын жишээн дээр Квантын шинжлэх ухаан жирийн оюун ухааны заль мэх болно. Тэд жирийн бөөмүүдийг оюун ухаанаараа удирддаг, ёстой гайхалтай!



 Тэд антиматерийг бүтээж, түүнийгээ аюулгүй хэлбэрт шилжүүлж чаддаг. Тэд гэгээрсэн оршнолууд, энэ нь бидний ойлголтын чанадад байдаг; манай арьстнууд хэзээ нэгэн цагт тэдэн шиг болох болно. Хэрвээ танай эрдэмтдэд оролдоод үзэх илүү их цаг байсан бол бат бөх ухаангүйгээр энэ салбарт практик үр дүнд хүрэх боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрэх байсан. 0-100 хүртэлх тоолуураар Дэлхийн хүмүүсийн тархины идэвхжлийг “Эртний Эцэгүүдтэй” харьцуулбал хөгжлийн “6”-р бүсэд нь л байдаг. Урд талд хол зам байна. Харь гаригийн эрдэмтэд судалгааны иймэрхүү аргуудад цаг заваа үрэхгүй байх байсан. Рептилоид эрдэмтэд эсвэл тэдэнтэй холбоотой Саарлуудын ямар ч арьстан антиматерийг үйлдвэрлэдэггүй ба Дэлхийнхнийг түүгээр хангаж чадахгүй, яагаад гэвэл эдгээр үйлдвэрлэлийн төхөөрөмжүүд Галактикийн Бүлгэмийн хатуу хяналтан дор байдаг, Рептилиодууд ч хураалгахаас болгоомжилдог. Том Адрон Коллайдер нь танай шинжлэх ухааны бүлгэмийн санаачлага, танай нийгмийн хүрээ болон оюун ухааны чадвараар хязгаарлагдан ажиллаж буй оролдлого төдий л юм.

Асуулт: Педро асууж байна: Нибируг явж өнгөрөхийн өмнө эсвэл хойно Дэлхийтэй мөргөлдөх хоёр эсвэл хэд хэдэн том энергийн бөмбөлгүүд эсвэл талбайнуудын талаар чи юу мэдэх вэ? 

− Педро, би хэдийн хэлсэн, Нибиругийн Системтэй зэрэгцээд Галактикийн Бүлгэмүүдийн эрдэмтэд дотор нь байгаа сансрын том хөлөг, бас хэд хэдэн жижиг хөлөг нисч яваа. Тэд эрчим хүчинд холбогдсон талбайнууд болон үл үзэгдэх талбайтайгаа нисч яваа, түүнчлэн Нибиругийн системийг жижиг астероидын бүс болон уулын чулуулагийн хэлтэрхийнүүд дагалдаж яваа. Юуны түрүүнд танайхан үүнийг анзаарсан.

Асуулт: Мити, Катимд 3-р сарын 9-нд АНУ-ын Өмнөд Флоридад 20 минутын туршид сонсогдсон чимээний тухай асуулт байна. Би чамд сонсгох гэж бичиж авсан, ийм чанга чимээ байна. Шуугиан гэрэлнүүд анивчихаа больсны дараа зогссон. Чи энэ юу болохыг мэдэх үү? 

− Катима, ийм зүйлийг тайлбарлах зөвшөөрөл надад байхгүй, гэхдээ нэгэнт ийм зүйл болсон бол би хариулъя. 3-р сарын эхээр Арктурианчуудын том эх хөлөг Карибын Тэнгисийн ёроолд судалгааны баазаа оруулсан. Энэ чимээ нь маш том хөлгийн хүчний талбай болон газрын гадаргуу хоёрын хоорондын резонансын үр дүн юм. Энэ хөлөг хэмжээгээрээ Куба арлаас ялимгүй том. Тэд газар хөдлөл судлах бааз болон ажиллагаа явуулахад зориулсан дэмжлэгийг суурилуулсан. Хөлөг агаар мандлыг орхих үеийн гэрлийг та нар харсан байна. Манай хөлгүүд ч, тэдний хөлгүүд ч миний урьд өмнө тайлбарласан тэр системийг ашигладаг, та нарыг харах үед хөлөг энергиэ бий болгоод нисэж одсон хэрэг. 

Асуулт: Манай найз Дэйвисон асууж байна: Гаригийн янз бүрийн газруудаас олдсон болор гавлууд нь чухам юу юм бэ? 

− Дейвисон, эдгээр гавлууд нь мянга мянган жилийн өмнө танай Төв Америкад чулуун бөмбөлгүүдээр оддын зураг бүтээсэн Плеядуудын эртний нэг арьстан хийсэн юм. Тэд хэд хэдэн тийм гавлууд хийсэн, гэхдээ тэдгээр нь ив ижилхэн байдаг.

Тэдгээр нь менталь үелзэл дээр холбогдоход зориулсан танай кварцын талстуудад молекулд нь программчилсан хүлээн авагч-дамжуулагч юм. Тэдгээрийг наашаа, гариг руу, төлөвлөсөн бүс нутгийн хөгжлийн хүрээнд тодорхой өв соёлуудын удирдлагуудад зайнд мэдлэг дамжуулахад зориулж ашиглаж байсан. Оригиналуудаас нь зөвхөн нэгийг л Төв америкаас олсон. Бусад нь одоогоор олдоогүй байгаа бөгөөд резонанс үелзлийг нь тодорхойлох боломжгүй чулуун бунханууд болон тахилуудад хадгалагдаж байдаг. Тэдгээр нь Туркийн “Саксуудын” балгасууд, Азийн хийдүүдэд, мөн тэдгээрээс хэд хэд нь Өмнөд Америкад байрлаж байгаа.

Асуулт: Манай найз Фотисан асууж байна: Та нар ямар хувцас өмсдөг вэ? Яагаад бараг бүх видео болон гэрэл зургууд дээр харийнхан үргэлж нүцгэн байдаг юм бэ? 

− Сонирхолтой л асуулт байна. Та нар шиг ийм төрлийн бие бялдар бүхий над шиг Плеядуудын ихэнх гуманоидууд, Альдебаран болон Сириусын олон гуманоидууд бид бүгд нэг төрлийн ДНХ-тэй, бид бүгд хувцас өмсдөг. Саарлуудын төрлийн гуманоидуудын төрөл зүйлүүд, жишээ нь, тэдний хувьд амьдралын хэлбэр нь Дэлхий дээрх шиг түрэмгий биш газруудад хувцас өмсдөггүй. Тэдний арьс биднийхээс нилээд зузаан, чийгшлийн сайжруулсан системтэй; арьс нь температурын өргөн хүрээнд тогтвортой орчны температурыг дэмждэг. 

Асуулт: Найз Эрос маань асууж байна. Манай Галактик Дэлхийг Нартай ойр байгаатай харьцуулахад спираль ханцуйны гадна талд байрладаг. Төв рүүгээ ойртох үед хооронд нь аялахад илүү амархан олон тооны колониуд байдаг уу?

− Эрос, сонс, Галактикийн хэсэг нягт байх тусам Нарны системүүд тойрог зам дээрээ улам нягт байдаг. Жижиг хөлгүүд тээврийн порталын шаардлагагүйгээр хоёр системийн аль ч гариг руу нислэг хийж чадахаар нэг нэгэнтэйгээ тийм ойрхон оршдог оддын хос системүүд ч байдаг. Манай хоёр Галактикт эдгээр гаригуудад оршин суудаг бүх нийгмүүдийн нэг хувийг ч би мэдэхгүй тийм тооны Системүүд байдаг. Эдгээр мэдлэгүүдийг цуглуулахын тулд хэд хэдэн амьдрал надад шаардагдана. 

Асуулт: Манай найз Жас асууж байна: Мити, амьтад үхэхдээ, жишээ нь муур эсвэл нохой, тэд 4-р хэмжээст очдог уу? Харин дараа нь дахин бусад амьтдад төрөл авдаг уу? 

 − Жас, амьтдад оюун ухаант оршнолуудад байдаг шиг бие даасан бус, нийтийн сүнс байдаг гэж би урьд өмнө нь ярьж байсан. Тэд үхэхдээ өөрийн хамт олны сүнснүүд рүүгээ буцаж очдог ба өөрийнхөө өвөрмөц үүлдрүүдэд дахин төрөхийн тулд эргэж ирдэг. Амьтдын янз бүрийн үүлдрүүд холилдох үед амьтад анхны арьстны гишүүдийг өөртөө багтаадаг шинэ хамт олны сүнстэй нэгддэг. Энэ Шинэ Эринд амьтад гаригийн аурын нарийслаас болж бас л зовно. Дэлхий дээр шавьжнуудыг багтаагаад түрэмгийлэл багатай гэрийн болон зэрлэг амьтдын төрөл зүйлүүд үлдэнэ. Шинэ орчинд дасан зохицож чадахгүй байгаа бүх төрлүүд эко систем нь тэдэнд оршин байх боломж олгох гаригууд руу шилжин суурьшина.

Асуулт: Тодор асууж байна: Мити, чи энэ Шинэ Эринд хүмүүсийн 10% нь Дэлхий дээр үлдэнэ, яагаад гэвэл тэд шинэ үелзэлтэй болно гэж хэлсэн. Үлдсэн 90% нь амь үрэгдэх үү, эсвэл зөв үелзэл дээр оршдоггүйн улмаас зүгээр л үхнэ гэсэн үг үү?

− Тодор, чи намайг буруу ойлгосон байна. Би зөвхөн 10% нь энэ Шинэ Эринд амьдрахаар үлдэнэ гэж хэлсэн; хэрвээ чи шаардлагатай үелзэлд хүрээгүй хэрнээ амьд үлдсэн бол 30, 40, 50 жилийн дараа үхээд өөрийн үелзэлд тохирсон, энэ нь Дэлхий ч юмуу эсвэл чиний хөгжилд таатай өөр гариг ч байж болох тийм газарт очино. Үйл явцын үед амь үрэгдсэн ч зөв үелзэлд байсан хэн боловч Дэлхий гариг дээр дахин төрөхийн тулд гаригийн аурад хүлээх болно. 

Асуулт: Мити, аз гэж байдаг болов уу? Сайхан амьдралтай азтай хүмүүс байхад амьдралд нь зөвхөн таагүй явдал тохиолдож байдаг азгүй хүмүүс байх юм. Карма байдаг уу? Хэрвээ чи өмнөх амьдралдаа алдаа гаргасан бол дараагийн амьдралдаа түүнийгээ төлөх ёстой юу? 

− Сонс, азыг тохиолдлын давхцалтай хутгах хэрэггүй. “Аз” гэдэг үг миний хувьд хачин сонсогдож байна; би ач холбогдлыг нь ойлговч утга санааг нь ойлгохгүй байна. Үнэн хэрэгтээ, бүх зүйл та нарын аурад тохируулагддаг. Хэрвээ та муу ауратай бол бие махбодид асуудал үүснэ. Таны тархи таныг тойрсон энергийн талбайг хянадаг. Энэ нь түүнд тохируулагдсан, сайн ч байж болох муу ч байж болох үелзлүүдийг татдаг хүчний талбай юм. Хэрвээ та хөгжих боломж олгодог нийгэмд төрсөн бол таны генүүд таныг энэ нийгэмд төрөл авахад хүргэсэн болохоор л энэ нь тохиолддог хэрэг. Та хөгжиж, “зогсож” эсвэл ухарч болно, бүх зүйл хувь хүн таниас л хамаарна. Үүнийг сонгох эрх чөлөө гэж нэрлэдэг. Таны Карма гэж нэрлээд байгаа зүйл нь таны юун дээр тохируулагдсан тэр зүйлийг татдаг таны аурын цэнэг юм. Таны “ижил зүйл ижлээ татдаг” гэж ярьдаг нь таны энергийн талбайтай тохиолддог тэр зүйл юм. Шатаж байгаа тосны утаа танд таадагддаггүй, гэхдээ хүжний зөөлөн утаа сэтгэлд таатай байдаг. Үүнд л бараан аура болон гэрлийн аура хоёрын хоорондын ялгаа байгаа юм. Өөр үгээр хэлбэл, Карма гэдэг нь таны аурын байр байдлын шууд үр дүн юм. Та энэ төрөлдөө алтан өлгийд төрөөд сайхан амьдралын туулж чадна, бүр эсрэгээрээ дараагийн амьдралдаа ядуу зовлонтой хүмүүсийн дунд өрөвдөлтэй амьтан болон эргэж ирэх байдалд хүрэхээр ухарч ч болно. Бүх зүйл зөвхөн таниас, бас илүү хөгжилтэй нь бага хөгжилтэйдөө туслах бас дагах зөв замыг нь зааж өгөх ёстой нийтлэг оршихуйн хүрээн дэх ухамсраас л шалтгаална.

29-р хэсгийг эндээс 

https://michid-7.blogspot.com/2023/10/29.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...