Био гэрэл

 

Та үүнийг одоохондоо харж чадахгүй, гэхдээ та өөрийн гэсэн 

био-гэрэл цацаруулдаг.

Хүмүүс бид дотроосоо биогэрэл цацаруулдаг болохыг Японы хэсэг эрдэмтэд 2009 онд хийсэн судалгаагаараа баталжээ. Бидний нүд энэхүү гэрлийг хүлээж авах чадваргүй байхаас гадна гэрэл цацаруулж буй хүн маань хэр өөрийгөө хөгжүүлснээс бас шалтгаалдаг гэнэ.



Тококугийн Технологийн Хүрээлэнгийн баг PLOS One сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа Хүний бие гэрэл гялбуулах боломжтой гэж бичжээ.

Тус багийнхан энэ хачирхалтай нээлтийг маш мэдрэмтгий камер ашиглан хийсэн бөгөөд эрүүл, сайн дурын таван эрэгтэйг 3 цаг тутамд 20 минутын турш гэрэлгүй өрөөнд 3 өдөр ажигласан байна.




Оролцогчид өдрийн турш "гэрэлтсэн" бөгөөд үдээс хойш дух, хүзүү, хацрын эргэн тойронд хамгийн тод гэрэл цацаруулдаг болохыг олж мэдэв. Хамгийн бүдэгхэн үе нь шөнийн цагаар буюу унтаж амарах үед байсан байна.

Энэ гэрэл нь дулааны улмаас үүссэн хэт улаан туяаны цацараг биш бөгөөд гэрлийн фотонуудаас (гэрлийн бөөмс) болоод цацаруулж байж.

Эллиот Бентли “The Gurdian сэтгүүлд - Хүний ​​биогэрэл нь "эсийн амьсгалын замаар үүсдэг өндөр идэвхтэй чөлөөт радикалуудын чөлөөт хөвөгч липид, уурагтай харилцан үйлчилсний үр дүн" юм гэсэн байна.

 Биеийн энэ хэсэг ерөнхийдөө нарны гэрэлд илүү их гардаг тул арьсан дахь меланиныг ялгаруулж, гэрэлтүүлэх урвалыг бусад хэсгүүдээс илүү сайн хийдэг тул оролцогчдын толгой хамгийн их гэрэлтсэн гэж багийнхан үзэж байна.

Тиймээс дараагийн удаад хэн нэгэн таныг гэрэлтэж байна гэж хэлэхэд та үнэнг хэлж байгааг мэдэх болно.

Мягмар Лувсандамбын бичсэн Аравны нэгийн чанадад номонд хүний биеийн биогэрлийн талаар сонирхолтой түүхийг бичсэн байдаг. Хүний нууц бөгөөд онцгой чадвар хүн болгонд байдаг ба түүнийгээ гялалзуулж өнгөлөх боломж хүн бүрт байдгийг дурсаад Та мөнх номонд дасгал бясалгалуудаа сонирхуулах журмаар товч байдлаар бичсэн байдаг. Харин та энэ эртний нууц аргуудыг сурахыг хүсвэл бидний зааж буй бясалгал дасгалаар амжилтанд хүрэх боломжтой шүү. 

https://michid-7.blogspot.com/2023/04/1910-1981.html


 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...