АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 29 -р хэсэг

 Та нарын асуултанд хариулж эхлэхээс өмнө надад сайхан мэдээ байна. Хүн бүрийг гайхшруулахад хүргэх зүйл нь, Галактикийн Нийгэмлэгийн эрдэмтэд миний саяхан дурьдсан, Крулианы нийгэмлэгийн их хөлгийн (тэд танай Нарны судалгааг хийдэг, 80 сая хүний багтай хөлөг нь бидэнд мэдэгдэж байгаа хамгийн том хөлгүүдийн нэг) тусламжтайгаар Нибиру Системийн хурдыг бараг 13 сараар багасгах тэргүүний технологийг боловсруулж эхэлсэн, үүний дараа түүнийг өмнөх тойрог замд нь оруулж, хурдыг нь дахин ихэсгэнэ. Крулианы сансрын хөлөгт танай Бархасбадь гарагаас 30 дахин том, тэнгэрийн биетийн хувьд яг тийм хүч чадал бий. Нибиру Системийн Нарын системээр 2 сарын дараа өнгөрч эхэлнэ, харин тэд түүнд 13 сараар Дэлхийг тойрон өнгөрөх хүртэл саад болно. 11 сар хамгийн ихээр удаашруулах үе, үүний дараа Системийг Сансрын зөгнөж хэлсэн шиг Нарны Системийн дотор өнгөрөх анхны замаа үргэлжлүүлэхийн тулд дахин хурдлуулах болно. Энэ тохиолдолд энэ нь танай гарагтай тийм ч ойрхон өнгөрөхгүй байж магадгүй бөгөөд үүнгүйгээр энэ хугацаанд соронзон туйлуудын эргэлт, Нарны идэвхжил нэмэгдсэнээс хэлмэгдэх байсан. Энэ нь зөвхөн таамаглал төдий судалгаа хэдий ч бид ийм боломжид баярлаж, төлөвлөгөө үйлдэл болно гэж найдаж байгаа.



Сайн байна, Мити, аймаар мэдээний оронд сайхан мэдээ байна. Бид ч бас Шинэ Эринд шилжихийг хөнгөвчлөхийн тулд харь гарагийн найз нөхдөөсөө ямар нэгэн гайхамшигийг хүлээж байсан. Танай эрдэмтдийг бас Крулианчуудыг Бурхан ивээг, төлөвлөгөө бүтсэн бүтээгүй нь чухал биш, та нар бидний талархлыг хүлээх гавъяатай! Найдварын төлөө та нарт маш их маш их баярлалаа! 



Асуулт: Найз маань асууж байна: Хэрвээ харийнхан Дэлхийн хүмүүст шинэ технологийн мэдээллийг хүргэдэг юм бол ашигтай үр дүнд хүргэхгүй төслүүд дээр бид ажлаад үргэлжлүүлээд байх хэрэггүй юм биш үү? Том Адрон Коллайдер шиг төслийг ивээн тэтгэх ямар хэрэгтэй юм бэ? Чи сэтгэлд хүрсэн үр дүнд хүрэх цаг хугацаа хүмүүст байхгүй гэж хэлсэн шүү дээ? 

- Та нарын харж байгаачлан, энд, танай гараг дээр олон нийтийн ба нууц шинжлэх ухаан гэсэн 2 төрлийн шинжлэх ухаан байдаг. Танай НАСА-д, жишээ нь, хэдэн зуун хүн ил ажилладаг. Тэд жижиг камертай дугуй дээр явдаг роботуудыг судлахад зориулж бүтээдэг өндөр технологиудтай ажиллаж, Герколубус 93 эсвэл үнэн хэрэгтэй Нибиру гэж нэрлэгддэг ч энэ нь олон нийтээс нууцалдаг гарагуудыг судалдаг гэж жинхэнээсээ, нухацтай авч үздэг. Энэ нь ашигтай, системийн гэм зэмгүй ажилтнууд. INASA буюу «Дотоодын НАСА» нь НАСА-гийн гэнэн ажилтнууд олон нийтэд зориулагдсан төөрөгдүүлэлтийн түвшинг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд нь байлгахын тулд юу ч мэддэггүй сонирхолтой хэсэг юм. Дотоодын НАСА нь Мөлхөгчид болон тэдний эрдэмтэдтэй холбоо тогтоосон бөгөөд түүнийг элитүүд санхүүжүүлж, тэдэнд бүрэн харъяалагддаг. НАСА татвар төлдөг жирийн хүмүүстэй харилцдаг. Гарагаас гадуурх, Сарны ба Ангарагийн Мөлхөгчдийн баазууд дээрх бүх нээлтүүд болон судалгаанууд нь жирийн НАСА-ийн нүүрэн талын эрдэмтдийн огт мэддэггүй ДНАСА-ийн хатуу нууцалсан мэдээлэл юм. Хэрвээ НАСА-ийн эрдэмтдийн хэн нэгэнд нь тав тухгүй байвал шууд хэлэхэд, хааяа түүнээс ангижирдаг. НАСА өнөөг хүртэл хуучин пуужингаараа нисч байдаг бол ДНАСА мөлхөгчдийн сансрын хөлгүүдээр нисдэг. Хүн бүрийн анхаарлыг өөртөө татахгүйгээр танай засгийн газрууд шинжлэх ухааны нийгэмлэгийн үйл ажиллагааг зогсоож чадахгүй гэдгийг та харж байна. 

Асуулт: Найз Хотисан асууж байна: Та нар хэр удаан сансрын хөлгүүддээ үлдэж чадах вэ? Танай хөлгүүдэд хиймэл татах хүчний систем бий юу? Хэрвээ байхгүй бол харь гарагийнхны бие бичил таталцлыг яадаг вэ?

- Хотисан, та нарын ойлгож байгаагаар, манай сансрын хөлгүүд хэтэрхий дэвшилттэй. Одоо үед бүх хөлгүүд инерцийн генераторууд болон таталцлын генераторуудаас хамаардаг. Үүнээс гадна, хөлгийн доторх уур амьсгалыг экипажийн дундаж биотиптой нийцсэн стандартуудын хязгаарт тулгуурладаг. Манай хөлгийн Сириусын жолоодогч багт нэгдэхээсээ өмнө хэдэн сарын турш дасан зохицох үе шатыг туулсан. Хөлгүүд экипажийнхны амь насыг хамгаалах системүүдээр хангагдсан; хугацаа нь сансрын хөлгийн төрөл зүйл бүрээс хамаардаг. 

Асуулт: Бидний найз Фиона асууж байна: Мити, чимээгүй, маш доогуур нисдэг гурвалжин хар хөлгүүд байна. Гурвалжин өнцөг бүртээ улаан гэрэлтэй нэг хөлгийг би харсан. Энэ нь харь гарагийнхны хөлгүүд үү эсвэл цэргийн хэрэгцээнд зориулж хүмүүс тэдгээрийг бүтээсэн үү? 

- Фиона, сансрын гурвалжин хөлгүүдийг олон арьстнуудад түгээмэл хэрэглэгддэг, манай колониудын үйлдвэрүүдэд захиалгаар үйлдвэрлэдэг хэд хэдэн загвар байдаг. Танай Саран дээр хаягдсан хэд хэдэн хөлөг бий. Танай засгийн газрууд ч иймэрхүү болхи хөлгүүдийг туршдаг бөгөөд тэд хэрхэн нисдэгийг бид харсан. Камелопардалис нийгэмлэгийн ашигладаг сансрын туслах хөлгүүд гурвалжин хэлбэртэй байдаг. Андромедийн Саарлуудын хэд хэдэн нийгэмлэг бас тэдгээрийг ашигладаг. Чи тэдгээрийн нэгийг нь харсан байна. Арктурианчуудын сансрын хөлгүүд том хоолойн хэлбэртэй. Одоо энд маш олон арьстан ба хөлгүүд бас эргэлдэж байна. 

Асуулт: Мити, Панос асууж байна: хэрвээ чи над шиг хүн болж төрсөн бол чи дорд хэмжээст байгаа гэсэн үг үү? Эсвэл чамд өмнөх төрөл авалтуудаас бага мэдлэг, бага туршлага үлдсэн гэсэн үг үү? 

- Панос, үүнээс өмнө миний өгсөн мэдээллийг чи ойлгоогүй бололтой. Хэрвээ чи хүн болж төрсөн бол чи байгаа гэсэн үг. Бид бүгд гурав дахь хэмжээст оршдог, бид зөвхөн нэгэн зэрэг дөрөв дэх хэмжээс рүү түр зуур л орно. Мэдлэг ба туршлага нь чиний генүүдэд ул мөрөө үлдээсэн. Чамд хөгшин сүнснүүд мэт санагддаг хүмүүстэй, ачаа маш багатай эсрэг талын сүнснүүдтэй чи тааралдсан. Энэ нь аль ч байдлаар мэдээлэл ба өмнөх туршлагыг ачаалсан таны ген юм. 

Асуулт: Тодор асууж байна: Мити, олон жилийн туршид дэлхий даяар зөгийнүүд үхсэн, үхсээр ч байна. Альберт Эйнштейн: “Зөгий Дэлхийгээс алга болоход хүнд 4-өөс илүүгүй жил амьдрах л үлдэнэ” гэж хэлсэн. Яагаад зөгийнүүд үхээд байна, мөн Эйнштейний зөв байсан уу? 

 - Тодор, хэрвээ та нар зөвхөн мах л идээд байвал амьтад ч алга болно. Түүний зөв. Бид хэд хэдэн төрлийн зөгийнүүдийг колониуддаа авчирсан, одоо тэд нутагшиж байна. Танай гарагийнхан зөгийнүүдэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй, яагаад гэвэл энэ нь Дэлхий дээрх хүний амьдралын эко системийн хувьд хамгийн ашигтай шавьж юм. Энэ нь танай элитүүдийн удирдсан энэ шуналын галзуурал, гэмт хэргийн чанартай ашиг хонжоо нь генийн өөрчлөлттэй үр болон танай эко системд хортой бодисуудыг утга утгагүйгээр үйлдвэрлэхэд түлхэж, зөвхөн зөгий төдийгүй олон зуун төрлийн шавж, эрвээхэй болон бусад тоос хүртээгчдийг устгаж байна. Зөгийнүүд устана, маш ойрын хугацаанд тэд бүрэн үхэж үрэгдэнэ. Эриний өөрчлөлтийг өдөөсөн үйл явдлуудын тоос намжмагц бид өөрсдийн колониудад тэдгээрийг нутагшуулах ажлыг эрхэлж байгаа бусадтай бид хамтдаа Дэлхийн шинэ шатанд дасан зохицож чадах шавжуудыг эргүүлэн авчирч чадна. Манай гараг дээр бид эдгээр шавьжуудад хүндэтгэлтэй ханддаг. Бид Галактикийн янз бүрийн газраас авчирсан олон төрлийн жимс ургуулж, өдөр бүр жимсний шүүс ууж, жимсний дарс хийж, янз бүрийн ногоо идэх дуртай. Бидний ургуулдаг бүхэн тоосжилтоос шууд хамаардаг. Үүнээс гадна бидэнд гадна төрх болох бүтээдэг бүх гарагийн маш таатай, олон өнгийн орчныг бүтээдэг хэдэн мянган төрлийн цэцэгс таалагддаг. 

Асуулт: Бидний найз Зэта-ретикули асууж байна: Вердантууд зэрэг зарим арьстнууд (Саарлуудын төрөл зүйлийн нэг) Бурхантай уулзсан, Тэнгэр нэртэй асар том сансрын хөлөгт Түүний гэрийн байршлыг илрүүлсэн гэж баталцгаадаг. Харин та Бурхантай уулзсан уу, түүний хөлгийг харсан уу?

- Би Вердан гэдэг нэртэй арьстнуудыг мэднэ, гэхдээ Охины ордонд биш; тэд Альдебаранд амьдардаг. Сансрын хөлөг дээр амьдардаг Бүтээгч-Бурханы тухай энэхүү түүх, шууд хэлж байгааг өршөөгөөрэй, энэ бол ямар ч үндэслэлгүй үлгэр домог. Манай түгээмэл бодит байдлыг үүсгэсэн анхны тэсрэлтийг хариуцдаг Бүтээгч л зөвхөн энэхүү бүтээсэн хэмжээнээсээ огт өөр хэмжээсийн хавтгайд л байж болно. Тэр бүх зүйлийг бүрэн хэмжээнд бүхнийг харцаараа ширтэж байхдаа л бүтээлээ илрүүлж чадна. 

Асуулт: Бидний найз Раян асууж байна: Галактикийн Нийгэмлэг гэж юу вэ? Энэ нь танай засгийн газар уу?

- Үгүй, Раян, нийгэм бүрт өөрийн гэсэн засгийн газар, өөрийн гэсэн хуулиуд ба уламжлалууд байдаг. Нийгэм хэрхэн удирдагдаж байгаагаас, түүнчлэн ашиглагдаж байгаа улс төр ба колониудын амьдардаг гарагуудын онцлогуудаас хамаарч түүний гишүүд хурдан эсвэл удаан хөгждөг, Тэнцвэржсэн нийгэмтэй гарагууд цагаачдыг хүлээж авдаггүй, тийшээ зөвхөн ажилтан эсвэл сургалтын бүлгийн гишүүний хувиар л очиж болно. Хэдийгээр тэд ижил үүлдрийн байсан ч бүхэл бүтэн колонийг илүү сайн гариг руу нүүлгэх ямар ч боломжгүй, учир нь энэ нь анхны колонийн оршин суугчдын тогтвортой байдлыг алдагдуулах болно. Энэ нь бүх Дэлхийнхэн Плеядууд шиг хүмүүний арьстны ертөнцүүдийн нэг рүү нүүж очихыг хүсэх байсан, тэдгээрт гайхалтай сайхан гарагууд байдаг юм. Гэвч ингэх боломжгүй. Тийм тохиолдлуудад юу хийж болох, мөн хийгдэх боломжтой зүйл бол эдгээр колониудад өөрсдийн бүс нутаг дээрээ зорилгодоо хүрэхэд нь туслах эсвэл тэднийг хөгжлийн төлөө шинэ гарагууд руу нүүлгэдэг. Галактикийн Нийгэмлэг нь Галактикийн Нэгдсэн Үндэстнүүдийн Байгууллага шиг нийгмүүдийн зөвлөл юм. Түүнд бүс нутагт амьдарч нэг нэгэнтэйгээ хамтран ажилладаг бүх арьстнуудын төлөөлөгчид багтдаг. Эдгээр нь нийт нийгэмлэгийн сайн сайхны төлөө сайжруулсан технологи боловсруулдаг гишүүн нийгэмлэгүүдийн гайхалтай эрдэмтэдтэй судалгааны лабораториудтай байдаг. Галактикийн Нийгэмлэгийн үндсэн зорилго нь оюун ухаант оршнолуудын бүх колониудын дэг журам, хууль тогтоомж, эв найрамдал, хөгжлийг сахих юм. Удахгүй тэнд Дэлхийн төлөөлөгч орно. Галактикийн нийгэмлэг нь өвөрмөц биш бөгөөд энэ нь орчлон ертөнц дэх олон мянган нийгэмлэгийн төвүүдийн зөвхөн нэг нь бөгөөд тус бүр өөрийн бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг боловч бүгд ижил зан үйлийн стандартыг дагаж мөрдөхийг хичээдэг. Бүх галактикуудын холбоог бэхжүүлэхийн тулд тэдгээр нь хоорондоо байнгын холбоотой байдаг.

30-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/10/30.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...