АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 30 -р хэсэг

 



Асуулт: Тодор асууж байна: Болгарын Царичина тосгонд бүх хүн төрөлтний өвөг, агуйд амьдарч байсан, харийнх байж болзошгүй оршнолыг хайх ажил хийгдсэн. Чи энэ тухай сонссон уу? “Царичины цоорхой” гэж нэрлэгддэг нутагт яг юу байсан бэ, яагаад түүний тухай мэдээлдэггүй юм бол? 

– Андромедагийн Атунианчуудын соёл иргэншил нь Атлантидын Соёл иргэншилд, хожим нь Египтүүдэд зориулагдсан ДНХ-ийн донор байсан бөгөөд энэ орон нутагт хуучин лабораторио хадгалж байсан, цагийн эрхээр тэр нь булагдсан, мөн тэнд хамгаалалтанд био механик оршнолууд үлдсэн байсан. Атлантидын анхны нийслэл нь Газрын Дундад тэнгист байрлаж байсан. Хуучин лабораторит ямар нэгэн зүйл хадгалагдаж үлдсэн эсэхийг би мэдэхгүй. Тэд юу хийж байсан талаараа ханамжтай мэдээлэл ховор өгдөг, тэд экзотик бас маш эртний үүлдэр. Хэрвээ тэнд ямар нэгэн төхөөрөмж үлдсэн бол тэд хүмүүст хүрэх боломж олгохгүй, учир нь хүмүүс та нарт аюултай байж болох юм. 

Асуулт: Панос асууж байна: Энд Дэлхий дээр өнгөрүүлсэн урьдын бүх амьдралаа эсвэл Орчлон ертөнцөд урьд өмнө амьдарч байсан тэдгээр газруудын тухай дурсамжуудаа эргэн санах боломж байдаг уу? 

– Үгүй, Панос, та нарын бүх дурсамжууд 4-р хэмжээст байдаг. Та нарыг физик биеэ орхих үед л та нарт зөвхөн тэдгээрт хүрэх эрх үүснэ. Тархиа хөгжүүлэх явцад та урьд өмнө сурсан зүйлээ, өнгөрсөн амьдралуудынхаа хэсгүүдийг энэ хэмжээстээ эргэн санаж эхэлнэ, гэхдээ Дэлхийн хүмүүст иймэрхүү шинж чанаруудыг хөгжүүлэхэд багахан хугацаа л шаардлагатай.



 Асуулт: Жей асууж байна: Хүн амын үлдсэн 10% нь Шинэ Эринд өөрийн гэсэн шинэ удирдагчаа сонгох болов уу?

– Жей, та нар автономит арьстны хувьд Галактикийн Нийгэмлэгт нэгдсэний дараа зөвлөлөөр хүлээн зөвшөөрөгдөх бас үгүй ч байж болох төлөөлөгчдөө өөрсдөө сонгох болно. Танай удирдагчдын аура гаригийн шинэ бодит байдалтай зохицох ёстой. Танай одоогийн элитүүдэд ирээдүйн шинэчлэл дэх засгийн эрхэнд үлдэх боломж байхгүй. 

Асуулт: Найз маань асууж байна: Бид орон зайд хаанаас ч хаашаа ч телепортлох чадвартай юу? Телепорт тогтооход хэр их цаг хугацаа ордог вэ? Бэлтгэх цаг үе байдаг уу эсвэл бид хүссэн үедээ л телепортлож чадах уу? Телепортлоход ямархуу хэмжээний энерги шаардлагатай вэ? Их хэмжээтэй юу, тодорхой хэмжээтэй юу эсвэл маш өчүүхэн үү? 

 – Өнөөдрийн байдлаар, телепортууд нь хангалттай ажиллаж байгаа. Тэдгээрийг ажилд оруулахын тулд их хүчин чадлын шаардлага байхгүй. Учир нь бид энергиэр хязгаарлагдаагүй, бидний хувьд энэ нь чухал биш. Чамайг идэвхижсэний дараа агшин зуурт л шилжүүлнэ, мэдээж, шилжүүлэх өрөөнд дараалал байхгүй бол шүү дээ. Үйлийн хамгийн их хоорондын зай гэж байдаг, тиймээс телепорт Дэлхий ба Сар хоёрын хооронд ажиллахгүй. Энэ аргыг ихэвчлэн гариг дээр эсвэл түүний тойрог зам дээр ашигладаг. 

Асуулт: Найз маань асууж байна: Бусад гаригууд дээр Лас Вегастай төстэй газрууд байдаг болов уу? Та нар яаж зугаацдаг вэ? Дэлхийн бид нар шиг үү? Бусад гаригууд дээр шашин байдаг уу?

– Тоглоомны хувьд байдаг бас байдаггүй, та нарын нэрлэдэгээр мөрийтэй тоглоом бидэнд байдаггүй. Амралт зугаалаганд зориулан бүрэн тоноглосон, олон тооны зугаа, олон тооны технологийн зугаа цэнгэл, холограф генератор, экзотик амьтадтай парк гэх мэтийн зүйлтэй гаригууд байдаг. Бүх арьстануудад нэг л ижил зүйл таалагддаггүй нь мэдээж, учир нь тэд нэг бүрчлэн янз бүрийн орчинд дасан зохицсон байдаг. Гэхдээ Дэлхий дээрх шиг биш, яагаад гэвэл эдгээр гаригууд дээр эндхийн иймэрхүү зугаа цэнгэлийн газруудад түгээмэл байдаг ч арга заль, хууран мэхлэлт байдаггүй. Шашинуудын хувьд олон өв соёл өөрсдийн өвөг дээдсээ бүтээгчид болон сүнслэг багш нар мэт хүндэлж биширдэг. Эртний бүх өв соёлуудад байдаг шиг бурхдад мөргөдөг, та нараас илүү хоцрогдсон өв соёлууд байдаг. Танайхаас илүү хөгжсөн нийгмүүдэд танай гариг дээрх шиг шашин шүтэгчид байдаггүй.

Асуулт: Найз маань асууж байна: Яаж харь гаригийн арьстнуудын зарим нь хөгжлийн өндөр түвшинд хүрдэг юм бэ? Үүнд хүрэхэд юу тэднийг сэрээдэг вэ? 

− Өөрөө хөгжих нь амьд оршнолын тодорхойлолт. Хэрвээ танай гэрт салхилаад байвал эрт оройгүй та хаалга зохион бүтээж таарна. Оюун ухаант оршнолын хувьд хөгжил нь амьдралыг аль болох сайхан болгохын тулд саад бэрхшээлүүдийн жам ёсны даван туулалт юм. Оюун ухаантанд сэдэл хэрэггүй; бидний амьдралын, мөн бид үр удмын амьдралын хэв маягийг дээшлүүлэхийн тулд саад бэрхшээлүүд бидэнд зайлшгүй хэрэгтэй. Аажимдаа та анхны галаа асаасан тэр цаг үеэс эхлээд хэрхэн хөгжсөнөө ухаарах болно.

Асуулт: Мити, манай эрдэмтэд энэ 7 хоногт Антарктид дахь Дэлхийн өмнөд туйлыг бөмбөгдсөн, өчигдөр, 5-р сарын 6-нд хүчтэй болж, улам ихэссээр байгаа сансрын туяаны эх үүсвэрийн нууцад тайлбар өгч чадахгүй байна. Шалтгаан нь юунд байна вэ?

– Юуны түрүүнд, нөгөө “гэм зэмгүй” эрдэмтэд анзаарсан. Үүнийг энгийн тооцооны тусламжтайгаар амархан шалгаж болно. Танай Дотоод НАСА энэ тухай мэдэж байгаа ч тэд яасан ч өргөн олны өмнө хүлээн зөвшөөрөхгүй. Жинхэнээсээ бол зөвхөн танай хүн амын зөвхөн 1% нь л эдгээр үйл явдлуудыг таньж мэдэх сонирхолтой байдаг. Та бүхнийг бүгдийг нь нийлүүлбэл зөвхөн 0,5% -д л хүрнэ гэж би бодож байна. Бусад хүмүүс нь хэрвээ үйл явдлууд тийм чухал юм бол тэдгээрийн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарна гэж үздэг. 

 Асуулт: Ганеш асууж байна: Харь гаригийнхан тээврийн усны савуудаар усыг нааш нь зөөж Дэлхийг амьдралтай болгосон гэж чи хэлсэн. Чи бас тэд санаснаас ч илүү их усыг авчирсан гэж хэлж байсан. Хэрвээ Галактикийн Нийгэмлэг манай бүх усыг энэ л аргаараа татаад авчихвал цунами усгүйгээр тохиолдохгүй учраас Нибиругийн Систем дайран өнгөрөх үеэр Дэлхийн хүмүүс олноороо үрэгдэхээс зайлсхийж болох биш үү. Чи Галактикийн Нийгэмлэгт энэ хувилбартай төстэй ямар нэгэн зүйлийг зөвлөж чадахгүй юм уу?

– Ганэш, энэ үзэл санаа нь байж болох мэт сонсогдож байгаа ч тухайн мөчид биелэгдэхгүй юм. Дэлхий өнөөдөр далай тэнгисүүдийн жингээс хамаарсан найдваргүй тэнцвэрт байдлыг дэмжиж байна. Энэ нь, хэрвээ өвчтөн хэтэрхий өвчтэй байвал мэс заслыг тэсч чадахгүй байж магад. Гариг Шинэ Эринд хүрэхийн тулд олон сая жилийн хөгжлийн үеэс тэнцвэрт байдлын өөрийн цэгийг сэргээх ёстой. 

 Асуулт: Найз маань асууж байна: Мити, чи гэгээрсэн оршнол мөн үү? Амирлангуй оршилд илүү ойрхон уу?

– Би та нараас ялгагдахгүй; би ердөө л хөгжлөөрөө та нараас хэдэн мянган жилээр л түрүүлж яваа. Би оршнолын хувьд та нараас юугаараа ч илүү биш, би ердөө л та нараас ахмад юм. Би эерэг мэдрэмжүүдээ үргэлж хадгалахыг оролдож, миний дэргэд байгаа бүхэнд яг ийм амар амгаланг мэдрэхийг хүсэн ерөөснөөрөө амар амгаланг, бас ертөнцийг гэгээрснээр мэдэрдэг. Бүх хүн ауратай, та бүхний аура минийхээс огт ялгагдахгүй. Бид бүгд гарал үүслээрээ ах дүү гуманоидууд; би ердөө л олж авсан мэдлэгээрээ илүү туршлагатай бас насанд хүрсэн. Дасан зохицох аугаа чадвартай танай нийгэм дөнгөж эхэлж байгаа гариг хоорондын холбоо бүхий энэ Шинэ Эринд та нарыг сургаж чадах зүйлийн том хэсгийг өөрийн болгосноороо богино цаг хугацааны туршид үлэмж их хөгжилд хүргэнэ гэдэгт би итгэлтэй байна. Бид бүгд л гэгээрлийн нэг хэсэг; эцсийн эцэст бид бүгд бидний хамгийн сайн, цорын ганц гэр болох нэг Орчлон ертөнцөд нэг л энергиэр бүтээгдсэн юм.

31-р хэсгийг эндээс

https://michid-7.blogspot.com/2023/10/31.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...