АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 31 -р хэсэг

 


Асуулт: 4000 - аас илүү гишүүн дагадаг арьстантай холбоо тогтоосон тухайд Катимад дараахь эргэлзээ төрөөд байна:

 Асуулт 1. Намайг Нибара гэдэг, миний өмнө Плеядуудын Дээд Зөвлөлийн өгсөн мэдээ байна. Энэ үнэн үү? 

– Катима, бид Плеядчуудтай байнгын холбоотой байдаг ба тэдэнтэй сайн харьцаатай. Одоогоор танай нийгэмтэй харилцаа тогтоосон ямар ч Плеядуудын Зөвлөл байхгүй. 

Асуулт 2. Хэрвээ би газардаж байгаа хөлгийг харвал мэндчилэх дүрэм ямар байх вэ, “боловсон хүмүүс үргэлж мэндчилж, танай газар нутаг руу орохоосоо өмнө зөвшөөрөл авдаг”. Эсвэл “Би Дэлхийн хүн. Би бие даасан хүн. Би та нартай ижил. Та надад хор хүргэж чадахгүй” гэж хэлсэн дээр үү? 

− Тэдэнтэй эсвэл ер нь ямар ч харийнхантай ойртох хэрэггүй, ямар ч тусгай засал дүрэм гэж байхгүй.

 Асуулт 3. Ямар ч тохиолдолд сансрын хөлөг дотор орох хэрэггүй. Энэ нь таныг мэхэндээ оруулах арга, таны дуугүй зөвшөөрлийг тэд хүлээн авна. Зүгээр л: “Үгүй. Би Дэлхий дээр үлдэнэ. Би танд зөвшөөрөл өгөхгүй” гэж хэл. Ингэх нь зөв үү? 

− Плеядчуудын хэн нь ч таныг хөлөгт орохыг урихгүй. Хэрвээ ямар нэгэн арьстан та нарын хэн нэгнийг авч явахыг хүсвэл та нараас асуухгүй, таныг ердөө л мэдээгүй болгоод хойшлуулахгүйгээр авч одно. Энэ “заслын” тайлбар худал байна. 



Асуулт 4. Бидэнд ямар ч харийнханд ашиглаж болох зөв мэндчилэх (Андромедчуудын) заавар өгсөн. Галактикуудын албан ёсны хүлээн авалтуудад оролцдог хүмүүс дараахь байдлаар өөрийгөө танилцуулах ёстой: шоо дөрвөлжин дотор зогсоод тэднээс нүд салгахгүйгээр бөхийж: “Миний газар нутагт орж ирэхдээ чи зөвшөөрөл авах ёстой, энэ бол бидний заншил” гэж хэлэх ёстой. Энэ үнэн үү?

− Бидний мэдэх Андромедагийн ямар ч төрөл зүйлд та нарын танилцуулга шаардлагагүй. Энэ нь бүгдийн сайн мэдэх колони. Тэд Галактикуудын Нийгэмлэгийн өгөгдлүүдийн баазаас мэдээлэл хүсч эсвэл бүс нутгийн монолитуудын нэгээр дамжуулан танай нийгмүүдийг хөндсөн шаардлагатай мэдээллийг авч чадна. 

Асуулт 5. Зарим Зэтүүд телепатууд бөгөөд Дэлхий дээрх хүн бүрт телепатаар тохируулагдах чадвартай гэж баталдаг. Энэ үнэн үү?

– Та нартай холбогдох телепат холбоо нь хоёр үзүүрт ажилладаггүй. Би та нарын хариултыг сонсох чадвартай ч та нар миний асуултыг бараг сонсдоггүй, яагаад гэвэл та нарын уураг тархи иймэрхүү үүргийг гүйцэтгэхийн тулд хангалттай идэвхжээгүй. Гариг дээр хэдхэн хүн үүнийг хийх чадвартай, ерөнхийдөө хэдэн арван хүн. Хүн амыг сэтгэл зүйгээр, телепатаар хянах нь бүрэн бөгөөд туйлын үндэслэлгүй үл гүйцэлдэх бодол юм. 

Асуулт 6. Мити, чи Бетти, Барни хоёрыг хулгайлсан арьстныг мэдэх байх, тэд сайн санаатай юу эсвэл үгүй юу? 

– Хулгайлалтын тухайд бол хөгжлийнх нь хувьд үүссэн асуудлаа залруулахын тулд танай ДНХ-ийг ашигладаг арьстнууд байдаг гэж би хэлсэн. Өөрсдийн төрөл зүйлээ гуманоидуудын удамтай хольж физик байдлаар илүү тэсвэртэй арьстан бий болгох найдвар тавьж генетикийн туршилтууд явуулдаг Саарлуудын арьстнууд гэж байдаг. Судалгааны энэ чиглэлээр Рептилиодуудтай ажилладаг Саарлуудын нэг төрөл ч бас байдаг. Ихэнхдээ иймэрхүү туршилтууддаа зориулж хэд хэдэн төрлүүдээс сорьц авдаг. Сорьц бол тэдэнд хэрэгтэй бүх зүйл юм. Танай улсад газар доорх байгууламжуудад байрладаг лабораториуддаа гибридүүдээр жирэмслүүлэх туршилт хийхэд зориулж хүмүүсийг авчирч өгдөг. Тэд Рептилиодуудад болон иймэрхүү заслууд хэрэгтэй байдаг бусад арьстнуудад олж өгдөг. Танай улсад үүнийг хийхэд зориулсан Хойд Америкт газар доорх баазуудад тусгай тасаг байдаг. Энэ хэлэлцээрийн дараа эдгээр арьстнуудын хүмүүсийг хулгайлах хэрэгцээг тэглэсэн.

 Асуулт 7. Зэтүүдийн арьстны гараг хэдийн сүйрсэн ба тэр цаг мөчөөс эхлээд тэд хиймэл аргаар оршин байгаа гэж энэ арьстан мэдэгдсэн.

– Гаригаа алдсанаас болж сансрын хөлгүүд дээр амьдардаг Зэта арьстны тухай би сонсоогүй, ийм арьстнууд байдаг гэх зүйл хэдийн байхгүй болсон. Одоо Галактикуудын Нийгэмлэг нь хүмүүсийг ямар ч асуудалгүйгээр зөөж аваачих Нарны Системийн тохиромжтой газруудад гаригуудыг бэлтгэх боломжтой болсон. Крулианчууд мэтийн өөрийнхөө хүслээр аварга том хөлгүүд дотор амьдардаг зарим төрөл зүйлүүд бий, тэдний нийгмүүд амьдрахад шаардлагатай бүхий л зүйлээр бүрэн хангагдсан байдаг. Та нар надад нэр хэлж, тэдний түүхийг өгүүлэх юм, гэхдээ надад ийм хуурамч арьстнуудын заримыг нь дэлгэрэнгүй мэдээлэлгүйгээр тодорхойлох маш төвөгтэй байдаг.

 Асуулт 8. Энэ бүлгийн удирдагч тархиндаа имплант суулгахыг зөвшөөрсөн. Харийнхан тайлбарлахдаа, ийм байдлаар тэр юуны тухай Зэтүүд түүнд ярьж байгааг илүү сайн ойлгоно гэж тайлбарласан. Түүнчлэн удирдагч нь хэлэхдээ, хүмүүс ийм имплант суулгахын эсэргүүцэх ёсгүй гэсэн. 

– Танай хүн амыг хүлээн зөвшөөрөхийн тулд хөлгүүдийг илгээх санаа бүхий ийм нэртэй арьстан байхгүй. Иймэрхүү аливаа санаачлагыг Галактикийн Нийгэмлэг бут цохих болно, яагаад гэвэл энэ нь шинэ колоний тогтвортой байдалд хөндлөнгөөс шууд оролцож байгаа хэрэг юм. Иймэрхүү зүйл боломжтой гэж баталж байгаа тэр хүн танай иргэдийг олноор нь хянах тийм техникийг сорьж байгаа танай засгийн газрын тухай цуурхалуудыг мэддэг байх нь. 

Асуулт 9. Тэд бас: “Өнгөрсөнд хүн төрөлхтөн генийн инженерчлэлд өртсөн, энэ нь хэдийн нууц биш, бүх хүн төрөлхтнүүдийн хувьд одоогийн үсрэлттэй холбоотойгоор эдгээр инженерүүдийг буруутгасан, мөн энэ бүс нутагт бидэнд зайлшгүй хэрэгтэй бүх мэдээллийг бид хэлж өгсөн” гэж мэдэгдсэн. Ингэх боломжтой юу? 

– Нэг ч арьстан Дэлхий дээрх хүмүүсийг генетикээр дахин удирдаж чадахгүй. Тэдний амлалтуудад ямар ч үндэслэл байхгүй. Дэлхий нь арьстны хувьд тунхаглагдах шатандаа хүрсэн. Хэрвээ бусад арьстнууд та нартай энд эсвэл өөр газарт гибридүүд үүсгэн амьдарвал энэ нь танай арьстан иймэрхүү арьстантай хязгаарлалтгүйгээр, бас дүрмүүдийг тулган хүлээлгэлгүйгээр хамтран амьдрах шинэ шатанд орж байгаагийн үр дүн байх болно. 

Асуулт 10. Тэдэнд би итгэхгүй байгаагийнхаа, тэдний санааны тухай хэтэрхий олон асуулт асуусныхаа төлөө Зэтийн харийн арьстнаас би болгоомжлох ёстой юу? Зэтүүд тэдэнтэй санал зөрөлдсөн хүмүүсийг мөрдөх үү? Надад өөрийн гэсэн бодол үлдээгүй гэж бодоход аймаар байна. Тэдний хөндлөнгөөс оролцох явдлаас биднийг хэн нэгэн хамгаалах уу? Бидний уураг тархийг доромжлох энэхүү явууллагыг зогсоохын тулд сайн санаат харь гаригийнхан юу хийдэг вэ? 

– Энэ тухай би өмнөх асуултуудад хэдийн хариулсан. Арьстнуудын нэг нь ч хөндлөнгөөс шууд оролцохгүй, энэ бол яг таг, бүрэн бүтэн тодорхойлолт. Ийм зүйл болгох онолын ч практикийн ч боломж байхгүй, учир нь та бүхэн гаригийн ре-старт буюу дахин эхлэлийн энэ үед янз бүрийн арьстнуудын байнгын ажиглалтан доор байх юм. Энэ тухай санаа зовж цагаа бүү үр. – Та нарын хэн нь ч хүссэн зүйлдээ найдаж, итгэл найдвараа удирдах чадвартай юм. 4000 хүн гэдэг бол диваажин, тамд итгэсээр байгаа зуу зуун сая хүмүүстэй харьцуулахад юу ч биш. 

Асуулт: Синди асууж байна: Мити, Дэлхий дээрх гуманоидуудын сайн сайхны төлөө Нибиругийн Системийг судлах ажил хийхийг Крулианчуудаас гуйсан уу? 

– Синди, Крулианчууд манай Галактикуудад олон арьстнуудын төлөө ажилладаг. Зуун зууны туршид тэд Галактикуудын Нийгэмлэгийг дэмжиж янз бүрийн ажиллагаанд оролцож байна. Бүх Нарны Системд тэдний тавьдаг анхаарлыг тэд хэдийн сайшаан зөвшөөрч үнэлдэг. Танай Нарны Систем дэх гуманоидуудын албан ёсны анхны колонийн байгууллагад тусламж үзүүлэх нь тэдний хувьд нэр төрийн хэрэг юм.

 Асуулт: Синтия асууж байна: Бид өөрсдөө та нартай, харь гаригийн сүнснүүдтэй холбогдож болох эсэхийг би мэдмээр байна, хэрвээ тийм бол яаж? Яагаад чи засгийн газруудтай шууд холбогдож бидэнд яриад байгаа зүйлээ тэдэнд ярьж болдоггүй юм бэ?

 – Синтия, би хэдийн хэлсэн шүү дээ, та нартай миний холбоо тогтоосон нь албан ёсны бус гэж; академик сониуч байдлаа удирдлага болгох мөн энэ шинэ колонийг судлах ажлаа паралель явуулахын тулд би асуултуудад хариулдаг. Онолоор бол би холбоо тогтоох ёсгүй, гэхдээ би зөвхөн асуултуудад хариулснаараа ямар ч шинэ философийг итгүүлэхийг оролдоогүй, ямар ч байдлаар өөрийнхөө даалгаварт саад хийгээгүй, энэ Шинэ Эриний төгсгөлийг би өөрчилж чадахгүй. Бидэнд танай түүхэнд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй, ялангуяа одоо, та нар батжиж бэхжсэн, энэ колонийг нэгтгэх, бусад нэгдлүүдтэй нэгдэх чадвартай арьстан гэдгээ нотлох ёстой энэ үед. 

Зөвхөн дараагийн жилд, асуудлууд гарч ирэх үед, магадгүй, бид хөндлөнгөөс оролцох тушаал авч болох юм. Танай бүс нутагт бүх гарагийн хэмжээнд өөрчлөлт гарах төлөвтэй байна. Хамгийн чухал нь та нар юу мэдэх ёстой вэ гэвэл та нарын боломжууд нь зөвхөн та бүхний аурын үелзэл эсвэл та бүхнээс л хамаарах болно. 

Асуулт: Зэтарэтикули асууж байна: Муу муухай, муу ёрын зан байдлын улмаас дахин төрөл авахыг хориглосон гуманоидууд байдаг уу? Хорон санаатай хүмүүс шийтгэгдэх үү? – Зэта, дахин төрөл авахад хэнд ч саад хийдэггүй; харин ч эсрэгээрээ, тэдний аурын үелзэл тэднийг үүнд албаддаг. Энэ одоогийн шатанд амьдралын бүх тав тухтай байдлаар таашаал авч байсан, тэгээд харанхуй цаг үе рүү эргэж очихыг хүссэн сүнсийг төсөөлж чадах уу? Энэ нь хувийн там болно гэж үү? Далд ухамсрын дурсамжуудаар цэнэглэгдсэн ген бүхий, бас тэдэнтэй огт тохирохгүй орчинд амьдраад уу? Энэ нь байгаа байдалдаа ой гутах мэдрэмж бүхий амьдрал байх болно, бас тэр нь эхлэлийнхээ цэгт дахин эргэж ирэхийн тулд олон тооны төрөл авснаар “төлөгдөх” болно. 

Асуулт: Зэтарэтикули асууж байна: Манай гэр бүлийн гишүүд, миний эхнэр, хүүхдүүд энэ фазаас эхлээд шинэ үелзэлд миний араас дагаж байгаа, бид үүрд хагацах уу? Бид хэзээ нэгэн цагт, эцэс төгсгөлгүй амьдрал дунд эргэн нэгдэж, мөн нэг нэгнээ таних болов уу? Чи энэ тухай мэдэх үү?

– Зэта, хэрвээ та нар хамтдаа төрөл авбал та нар бүх цаг хугацааны туршид хамтдаа гарагийн аурад, 4-р хэмжээст үлдэнэ. Энэ тохиолдолд чамд ядаж сонголт байх болно: өөрийнхөө зориулалт бүхий газар руу явах эсвэл бага гэгээрсэн гэр бүлийнхээ гишүүдийг дагаж доод үелзэлтэй газарт очих. Чи хийж байгаа зүйлдээ туйлын итгэлтэй байгаа болохоор нэг гишгүүр доошоо буухаар сонгож болно. 4-р хэмжээст чиний бүх дурсамжууд чиний мэдэлд байх ба чамд зам мөрөө бүхэлд нь харах боломж гарч ирэх үед одоо чиний хүсч байгаа зүйл тэнд огт өөр болж болох юм.

 Асуулт: Карлос асууж байна: Миний асуух зүйл бол харь гаригийнхны эсвэл чиний мэдэх бусад арьстнуудын хувьд цаг хугацаанд аялах боломж байдаг уу, хэрвээ тийм бол яаж? 

− Карлос, яагаад энэ тухай асуугаагүйг би мэдэхгүй юм. Харин чи асуучихлаа. Энэ бол маш түгээмэл асуулт, учир нь хүн бүр, амьдралдаа ядаж нэг удаа үүнийг амсаж үзэхийг хүсэх байсан. Өнгөрсөн цаг гэдэг бол болж өнгөрсөн зүйлийг тодорхойлдог нэр томъёо, энэ нь орон зайд аялж явдаг, бүрэн сарниагүй байгаа дүрсүүд, мөн гарагийн аурад алга болох хүртлээ давхиж явдаг бодлын үелзлүүд юм. Өнгөрсөндөө эргэн очих нь мөрөөдөгчийн онол; энэ боломжгүй зүйл. 

Бид “цаг хугацаанд аялах” гэж ярих үедээ энэ нь тээврийн порталуудаар үүссэн цаг хугацаа ба орон зайн нугалаан дээр тохиолддог гэж ойлгодог. Чи эндээс 400 гэрлийн жилийн зайд байх үедээ агшин зуурт, секундын долиор наашаа ирж чадвал энэ нь чи орон зайд одоо цагт аялж байна гэсэн үг. Ирээдүй болон одоо цаг нь тасралтгүй шулуун; ирээдүйд очих цаг хугацааны аялал гэж байхгүй, яагаад гэвэл ирээдүй ирнэ, гэхдээ тэр одоогоор байхгүй байна. Та нарын бодож олсон шиг өнгөрсөн ба ирээдүйд аялагчид гэж байхгүй, гэхдээ бас тийм, цаг хугацаа шаардахгүй, цаг хугацаа ба орон зай хоорондын харьцаанаас хамаарахгүй одоо цагийн аялал гэж байдаг. Үелзлүүдийн янз бүрийн ялгаатай системүүдийн хооронд чамайг аялах үед энэ нь энд 2 сар эсвэл хаа нэгтээ 2 жилээр тооцогдох миний системд 10 минутын үл зохицолд хүргэнэ; чамайг агшин зуурт ирэх үед ийм үл зохицол нь тохиолдохгүй юм.

32-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/10/32.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...