АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 32 -р хэсэг

 


Асуулт: Найз маань асууж байна: Хэрвээ Нибиругийн Системийг удаашруулвал Еленины Сүүлт од 10-р сард Дэлхийтэй мөргөлдөхгүй гэсэн үг үү? 

 – Би урьдчилан хэлж чадахгүй, яагаад гэвэл энэ миний үүрэг биш, тэгээд ч би танай өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй, гэхдээ Еленины Сүүл од удаашрахгүй. Тэр дараа жилийн 10-р сард маш ойрхон, танай тооцоогоор Дэлхийгээс 50000 км орчмын зайтай өөрийн тэмдэглэсэн маршрутаар өнгөрөх болно. Асуудал нь юунд байна вэ гэхээр энэ сүүлт одны диаметр нь хийн болон чулуунаас тогтох агаар мандлынхаа хамт 78000 км юм. Түүний агаар мандал танай агаар мандалд нөлөөлснөөр үр дүнд нь та бүхэн өөрсдийн хиймэл дагуулуудаа үүрд алдах болно. Татах хүчний харилцан үйлчлэл нь танай далай тэнгисүүд болон тектоник хавтангуудыг хөдөлгөөнд оруулна. Үүний зэрэгцээ, сүүлт од нь таталцлаараа илүү их материалыг татаж астериодын бүсээр дайран өнгөрнө. Бид Ангарагийн хөндлөн чиг дээрх түүний аялах замд тааралдах бүх гажуудлуудыг мөшгиж байна. Тэр замаасаа олон удаа эргэж янз бүрээр гажуудаж болно, гэхдээ тэр хэрвээ шууд танай гарагийг чиглэвэл Плеядчуудын сансрын 2 хөлөг яаралтай ажиллагаа явуулахыг оролдох болно. Тэд сүүлт одыг устгах ажиллагаа явуулахын тулд Сарны бааз дээрээс нисэх бүрэн бэлтгэлтэй байгаа. Энэ нь зөвхөн онцгой тохиолдолд л болно, учир нь энэ ажиллагаа маш эрсдэлтэй, танай Нарны Системийн тогтвортой байдлыг алдагдуулж болох юм. Ажиллагаа дууссаны дараа үлдэх зүйл нь жижиг солируудаас бүтсэн солирын их бороо байх ба тэдгээрийн ихэнх нь танай агаар мандалд шатна, гэсэн ч үүний дараа хэсэг солир бага зэргийн цохилт өгч гариг дээр унана. Гал болон тоосны хүчтэй бороо. Энэ төлөвлөгөөг Галактикийн Бүлгэм баталсан. 



Асуулт: Кёртис асууж байна: Ведийн мэдээллийг хаанаас олж авсан юм бэ?

 – Плеядуудын нэг арьстан Ведүүдэд хэд хэдэн удаа зочилсон. “Брахман” гэдэг нэрийг “Сансрын Бурхан” нэрлэгдэж байсан нэг оршнолд өгсөн. Үнэн хэрэгтээ тэр нь анх 10000 жилийн өмнө Плеядуудын колонуудын нэгэн дээр шилжиж очсон “Саксуудын Соёл иргэншлээс” гаралтай арьстны төлөөлөгч байсан юм. Тэд өөрсдийнхөө гарал үүслийг судлах гэж Дэлхийд хэд хэдэн удаа ирсэн, тэд аялж явахдаа хөгжиж байгаа омгуудад философийн янз бүрийн мэдлэгүүдийг авчирсан бөгөөд эндээс л танай Эриний анхны бичвэрүүд бий болсон юм.

 Асуулт: Скайфокс асууж байна: Хүн төрөлхтнийг устгасаар байгаа H1N1 вирусын тухай чи юу мэдэх вэ? Энэ вирусыг хүмүүс лаборториудад гаргаж авсан уу эсвэл үүнд Рептилиодууд оролцсон уу?



− Скайфокс, танай засгийн газрын зарласан олон вирус нь хэдийн оршин байгаа ханиадын ердийн вирус юм; энэ нь миний урьд өмнө хэлсэнчлэн Рептилиодуудын эрдэмтдийн авчирсан алсын үйл ажиллагааны нано бүрэлдэхүүнээр хүн амыг вакцинжуулах тохиромжтой шалтаг юм. Засгийн газраасаа ямар ч вакцин бүү аваарай, хүүхдүүддээ ч бүү хийлгээрэй. Энэ нь Хойд Америкад 2 барилга дэлбэрэхэд танай эдийн засагт шаардлагатай байгаа нөөц баялагийг эзэмшиж байсан өөр нэг улсын эсрэг ашиглагдсан онцгой нөхцөл байдал зарлах гэсэн нөгөө л заль мэхний адил тохиолдол юм. Харамсалтай нь, авилга нь танай гараг дээрх бидэнд мэдэгдэж байгаа хамгийн харгис зүйлсийн нэг нь юм. Засгийн газрууддаа болон тэдний түншүүдэд бүү итгэ. 

Асуулт: Тодор асууж байна: Мити, Царичины тухай асуултанд чи хариулж байхдаа Атунианчууд нь Атлантид болон Египтийн оршин суугчдын хувьд ДНХ-ийн донорууд нь байсан гэж хэлсэн. Үүгээр тэдгээрийн өндөр хөгжилтэй соёл боловсрол тайлбарлагдана. Хэдэн мянган жилийн өмнө “Протоболгарууд” гэж нэрлэгддэг эртний Болгарууд өнөөдрийг хүртэл яг нарийн тоолол гэж үздэг орчин үеийн цаг тооны бичгийг бүтээсэн. Эртний Болгаруудад энэ цаг тооны бичгийг хэн, хэзээ дамжуулсан, бас хэн бидний ДНХ-ийн донор байсан бэ? 

 – Тодор, эртний омгууд цаг хугацааны мэдлэгийн хойноос ихэд ангуучилсан; тэдний хувьд энэ нь тэднийг одод болон бурханлагт ойртуулсан. Эрт цагт оддын цаг тооны бичгүүд “Бурханы хишиг” мэтээр янз бүрийн соёл иргэшлүүдэд олгогдсон. Учир нь энэ бүс нутагт ДНХ-ийн туршилтууд хийгдэж байсан, тэд нутгийн омгуудыг хольсон байх магадлал их. Атунчууд нь Египтийн элитүүдэд нөлөөлж байсан тэдний Бурхад шиг хувцасладаг байсан юм, ялангуяа бүс нутгийн омгуудад их сэтгэгдэл төрүүлсэн. 

Асуулт: Мити, чи энэ гавлын ясыг харж чадах уу? Түүнийг хэдэн жилийн өмнө Болгарын Родопи уулнаас олсон юм. Олон орны эрдэмтэд түүнийг судалсан, тэгээд тэд бүгд гавлын яс энэ гариг дээрх ямар ч амьд амьтанд хамаарахгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Чи түүнийг хэнд, ямар харийнханд хамаарагдаж байсныг, тэр энд юу хийж байсныг хэлж чадах уу? 




– Пөөх! Та нар эртний Саарлын гавлын ясыг олжээ. Яг ямар төрлийнх болохыг хэлж чадахгүй ч энэ бол Саарал, маш эртнийх. Энэ нь Атунчууд болон Рептилиодуудын, тэдний найзууд болох Саарлуудын арьстнуудын хоорондын тулааны үр дүн байх хамгийн их магадлалтай. Хэрвээ танд аз таарвал тэр газраас Рептилиодуудын араг ясыг ч ухаж гаргаж чадна. 

 Асуулт: Фроггер асууж байна: Зөвхөн цорын ганц Орчлон ертөнц байдаг уу эсвэл зарим хүмүүсийн боддогоор тэд олон тоогоороо байдаг уу, тэдгээр нь нэг нэгэнтэйгээ нэгдмэл үү? “Мульти-Орчлон ертөнцүүд” юм уу?

− Фроггер, зөв, мульти-орчлон ертөнцүүд оршин байдаг, 4 дэх үед өөрийн гэсэн Орчлон ертөнцтэй болдог, манайхтай параллель. Манайх шиг 3-р хэмжээстэд ч хар нүхнүүдийн тэнцвэржүүлэгч хүчин чадлаар хоорондоо холбогдсон олон тооны Орчлон ертөнц оршин байдаг. Тус бүрт өөрийн гэсэн 4-р хэмжээс байдаг. 3 ба 4-р хэмжээсийн төлөөлөгчид Орчлон ертөнцийн хооронд зорчиж чадна; та цаг нь болохоор аажимдаа олон зүйлийг мэдэх болно. Орчлон ертөнцүүдийг хооронд нь холбодог тусгай порталууд байдаг. Маш гэгээрсэн нийгэмлэгүүд орчлон ертөнц хооронд, өөрсдийн хэмжээс хооронд харилцаа холбоотой байдаг. Энэ нь маш урт сэдэв, үүнийг ойлгохын тулд та нарт мянга мянган жил шаардлагатай. Энэ нь хөгжлийн шууд үр дагавар юм. 

Асуулт: Фроггер асууж байна: Орчлон ертөнцөд гуманоидуудын ямар төрөл хамгийн эртнийх вэ? 

– Энэ асуултанд хариулахад төвөгтэй. Эртний Өвөг эцгүүд бол гуманоидуудын хамгийн эртний төрлүүдийн нэг, Орчлон ертөнц дэх хамгийн эртнийх хэрвээ биш бол. Тэд олон тэрбум жилийн өмнө 3-р хэмжээсээс 4-р хэмжээс рүү ирсэн. “Гэгээрсэн” олон арьстан тэд нар шиг 3-р хэмжээсээс 4-р хэмжээс рүү, өөрийн Орчлонгийн мөчлөг рүү ирсэн. Тэдэнд хөгжихийн тулд 3-р хэмжээст дахин төрөл авах шаардлага байхгүй; тэдний хувьд энэ нь аль эрт туулж өнгөрүүлсэн үе шат юм.

 Асуулт: Аргентина асууж байна: Бидний биенээс үхэхийн өмнө ялгардаг диметилтриптаминыг бид унтаж байх үедээ бага тунгаар ялгаруулж байдаг тухай өгүүлсэн видео бичлэг би үзсэн. Энэ ялгарсан бодисыг галлюциноген (мансууруулах бодис) гэж үзээд би амсаж үзсэн, тэгэхэд би өөр хэмжээст орсон ч юм шиг эсвэл би өөрийнхөө сүнс дээр очсон ч юм шиг тийм мэдрэмж төрсөн. Мансууруулах эм болон бидний сүнсний янз бүрийн хэмжээсүүдийн хооронд ямар нэгэн холбоо байна уу?

– Аргентина, нойр бол анхан шатан дахь та нарын эрхтнүүдийн хоёрдогч ажиллагааг тусгаарлах байдал юм, өөрөөр хэлбэл, амьд байлгах чухал эрхтнүүдийн ажиллагаа болон урьдчилан сэргийлэх зарим системүүд хадгалагдаж та биеэ амраахын тулд бодит байдлаас тасарч байгаа хэрэг. Энэ зүйл болоход мэдээж, таны өдөр тутмын үйл явдлууд болон түгшүүрүүдийг дамжуулдаг таны тархины чөлөөт ажиллагаанд та өртдөг. Ийм байдалд та далд ухамсрын мэдээллийг амархан хүлээж авах ч таны ухаангүй байгаа байдал нь тэдгээрийг таны хүссэнээр яг нарийн эргэн сануулдаггүй. Та тархиныхаа чадварыг нэмэгдүүлэх гэж эм уувал тархи жинхэнэ биш мэдрэмж, нөхцөл байдлыг бий болгож байдаг бодит байдлын гаднах байдалд хүргэж болох юм. Химийн эмийн үйлчилгээ бус та л тэдгээрийг хянах учраас жинхэнэ үзэгдлүүдийг зөвхөн химийн бодисын оролцоогүй биед л хүлээн авч болно. Та үүнийг төвлөрөх дасгалуудын, сансрын энергийн чиглэлийн тусламжтайгаар дадлагажуулж болно, гэхдээ ямар ч химийн элементийн тусламжгүйгээр шүү. 

Асуулт: Ахник асууж байна: Шашин хүртэл баримт дээр тулгуурлаж байгаа юм бол гомосексуализмыг яах юм? Чи өмнөх ярилцлагууддаа нөхөн үржихүй болон харилцааны тухай ярьсан хэдий ч энэ сэдвийг хөндөөгүй. Энэ нь хорт хавдар болон бусад өвчнүүдийн адил устгах ёстой хүний хэвийн бус зүйл үү, эсвэл энэ нь бидний ойлгодоггүй ямар нэгэн жам ёсны зүйл үү? 

 – Ахник, бэлгийн дур сонирхол нь байгаль орчин болон оюун санаа түлхэц өгсний үр дүн. Бэлгийн дур сонирхол нь хүний мэдрэмжүүдийн бусад хэрэгцээнээс илүү ч үгүй дутуу ч үгүй чухал зүйл юм. Эрүүл саруул нийгэм л ялгаануудтайгаа эвлэрч чаддаг гэдэг нь юунаас ч чухал. Бэлгийн харьцаа нь хөгжлийн үр нөлөөний хувьд нэг их үүрэг гүйцэтгэдэггүй. Энэ нь өвчин биш, энэ бол ердөө л оюун ухааны төлөв байдал юм.

 Асуулт: Ноэлли асууж байна: Миний асуулт хасах резус бүлгийн цусны тухай юм. Тэр хаанаас гарч ирсэн юм бол? Хасах резус хүн төрөлхтөнд тус болох уу? Хэрвээ тийм бол яаж?

– Ноэлли, хасах резус фактор нь хар гарагийн гуманоидуудын дунд байдаг. Хасах резусын зарим хувилбарууд энд Дэлхий гариг дээр бас үүссэн. Тэдгээр нь энэ гариг дээр янз бүрийн арьстнуудын нилээд хэмжээний генетикийн туршилтууд явуулж байсан зарим бүс нутгуудад химийн болон физикийн өөрчлөлтүүдээр өдөөгдсөн юм. Хасах резус нь клонжуулах эсвэл нийлэгжүүлэх боломжгүй тогтмол чанар бөгөөд тэр нь гараг дээрх анхны генетикийн удирдлагын үеэс л өвөрмөц шинж чанартай байсан юм. Дараагийн Эринд төрөх хүүхдүүд бүгд хасах резус цустай байх болно. 

Асуулт: Борис асууж байна: Танай нийгэмд бүгд чам шиг байдаг уу? Танайд хэрэгцээнээсээ илүү ихийг авдаг “тийм ч сайн биш” хүмүүс байдаг уу? Танай гараг дээр гэмт хэрэг гардаг уу? 

– Борис, ямар ч нийгэмд хувийн зүйлдээ илүү их цаг хугацаа зарцуулах нөхцөл байдлыг хайж, бага хариуцлага хүлээхийг хүсдэг хүмүүс байдаг. Түүнчлэн над шиг колоний гадна талд адал явдлын төлөө даалгавар биелүүлэхээр аз туршдаг эсрэг төрлийн хүмүүс ч байдаг. Бид хүмүүсийн хандлага бүрийг хүндэлдэг. Хэн нэг нь авах ёстойгоосоо ихийг захиалвал бид үнэхээр тэр хүнд хэрэгтэй юу эсвэл тэр захиалсан зүйл нь сайн зорилгод зориулагдах эсэхийг нь тодорхой болгодог. Иймэрхүү зүйл тохиолдоогүй удаж байгаа. Манай колониудад гэмт хэрэг мэдээж байдаггүй.

 Асуулт: Скайфокс асууж байна: Чи эх хүн хүүдээ үр хүүхдээ хамгаалахын тулд бүхнийг хийж, бүр үхэж ч чадахаар сэтгэл зүрх, ёс суртахуунаараа хичнээн их холбоотой байдгийг мэдэх үү? Танай гараг дээр гэр бүлийн гишүүддээ ингэж ханддаг уу? 

 − Скайфокс, чиний дүрсэлж байгаа эх хүний зөн совин зөвхөн хүнд л байдаг ялгагдах чанар биш юм. Энэ нь бүх сүүн тэжээлтэн амьтдад заяагдсан мөн чанар, айдас болон үр удмаа хамгаалахын тулд өөрийнхөө амьдралын эрсдлийн хязгаарыг даван гардаг байгалийн зөн совин юм. Гэхдээ хүмүүс дээр энэ нь дараагийн шат руу шилжих шилжилт байдаг, энд л оюун ухаантай байхын ялгаа байгаа юм. Та нар зөвхөн өөрийнхөө биш ямар ч аюулд орсон хүүхдийг хамгаалдаг. Манай нийгмүүдэд яг ийм байдаг, гэхдээ нэг л ялгаатай. Бидэнд, эцэг эхчүүдэд өмчлөх эсвэл ноцтой хамгаалалтын мэдрэмж байдаггүй; хүүхдүүд амьдралдаа өөрсдийн зан чанар болон авъяас чадвараа хэлбэржүүлэх замаа сонгох тал дээр чөлөөтэй байдаг. Ямар ч хүүхдийг ямар ч гэрт баяртайгаар хүлээн авдаг. Манай багийн хүүхдүүдтэй гишүүдэд урьдчилан тооцоолоогүй зүйл тохиолдвол, тэд гаригтаа эргэж очихгүй бол тэдний хүүхдүүдийг хайрлаж, халамжлах болно.


33-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/11/33.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...