АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 26 -р хэсэг

 



Асуулт: Мити, найз маань асууж байна: Шинэ Эринд хүний ​​ДНХ боломжтой юу? 

− Тэгнэ, Дэлхий дээрх гуманоидуудын ДНХ гаригийн резонанс үелзлийн дагуу өөрчлөгдөнө. Энэ үелзэл болон түүний зохиролтой нь Шинэ Эриний ауратай ашиг тустай ионосферийн талбайг бий болгож шинэ болгоно. Энэ шинэ сэргээх үр хөврөл нь шинэ ашигтай ажиллах DNX-г хөгжүүлнэ. Та бүхний мэдэх Индиго хүүхдүүд нь ДНХ-тэй хүүхдүүд, учир нь тэд Плеяанчуудын ДНХ болон Дэлхийн хүний ​​​​ДНХ-ийн хамтарсан үр дүн юм. Энэ нь байгаа газрынхаа хувьд ер бусын нөхцөл байдал юм. Гаригийн аураны резонанс үелзэл нь Эринд л боломжтой болох талаар өдөөдөг. Эрин бүрийн төгсгөлд байгаа байдал нь тогтворгүй нь амьдран суугчдыг өдөр нь богино юм шиг, анхаарал төвлөрөх нь сулраад байгаа мэт тав тухгүй байдалд оруулдаг, зарим түгшүүр болон зарим нэг бус байдлын мэдрэмж нь ихэсдэг.ДНХ гэдэг нь таны физик бүтээмж бүтээх удирдамж, харин генүүд нь таны тусгай үүлдрээс үе дамжсан хөгжлийн шинж чанартай юм.Одоо энэ нь геометрийн нөлөөгөөр тогтвор суурьшилтай, үр дүнд хүрсэн, аурад мөн энэ шинэ бодит байдалд дасан зохицох өөрчлөлтийн үр дүнд бий болдог жирийн хэв шинжүүд. Энэ нь түүний тоглох гэж байгаа зүйлтэй ажиллахад зориулж хөгжмийн зэмсгийг хөглөхтэй л адил. Шинэ үе ирэхэд үлдэж хоцорсон та нар шиг дэлхийн хүмүүс шинэ нөхцөл байдалд цаг хугацаанаас хоцорсон мэт харагдах болно. Танай Нарны Систем бүх зүйлээрээ резонансаа нэг түвшнээр ахиулж байгаа хэрэг. Гариг дээр үлдэх амьд гарсан бүх зүйл шинэ орчинд сайхан байх болно, ямар ч байсан төгс дасан зохицож чадахгүй.



Асуулт: Миний найз Гейрми асууж байна: Исус Христос харь гаригийн хүн байсан уу? − Энэ асуултанд нийгэм-шашны давхар санаа байна.  Асуултын нөөц авч үзэхгүй, зүгээр л л бээр хариулъя. Өв соёл бүрт хөгжлийнхөө үедээ өөрсдийн айдас болон өөртөө итгэлгүй байдлаа ямар нэгэн зүйл дээр,  бүтээгч дээр, багш нар дээр эсвэл элч нар дээр төвлөрүүлэх зайлшгүй байдал бий болдог. Танай бүх өв соёлууд Бурханлаг байдлын тодорхойлолтыг бүтээхийн тулд Нар болон Оддыг ашигладаг байсан. Танай бүх шашнуудад байдаг бүх зөнч нарын адил Христос бол гаригийн аурад байдаг итгэл бишрэлийн бодлын энерги хэлбэрээр түүнийг бүтээх замаар энэ оршнолд өөрийн ухаан бодлоо төвлөрүүлдэг бүх хүмүүсийн хэлбэржүүлсэн бодлын хүч юм. Христос бол энгийн нэг оршнол биш, харин ч тэднийг хамгаалах мөн орчлон ертөнцийг Бүтээгч Эх үүсвэрийн өмнө очих үед танилцуулах ариун сэтгэлтэй Энергийн оршнолд амьдрал өгснөөр нэг мөн чанарыг хэлбэржүүлдэг оршнолуудын ерөнхий байдал юм. Энэхүү бурхан нь хөршүүдийнхээ шашнаас хамаарахгүйгээр гаригийн хувьд илүү шударга нийгэмд чиглэсэн хүмүүсийг төлөөлдөг. Христос, Аллах, Мухаммед, Маниту, Будда, Конфуций, Брахма эсвэл сэтгэл зүйн аураны энэ л байдлыг удирддаг аливаа нэг оршнол, тэд бүгдээрээ нэг л үелзлийн бүрэлдэхүүн хэсгүүд юм. Манай өв соёлд бол бид эртний гүн ухаантны нэрийг, бидний цэцэглэн хөгжиж, дотоод тайвшралаа бүү алдаасай гэж бидний хойноос астралаас харж хандан бидэнд санаа тавьдаг манай нийгмийг бүтээгчийн тухай бидний өвөг дээдсээс ирсэн домгийг бид хүндэтгэдэг. Манай энэ оршнол таны нигүүлсэнгүй сэтгэлт Исүс Христийн ах ч байж магадгүй юм. 

Асуулт: Мити, Норвегийн спираль үзэгдлийн талаар чи юу хэлэх вэ? ХААРП уу? Эх хөлөг үү, Портал уу?  Амьд плазм уу? 

− Үгүй, таамаглалуудын аль ч биш. Энерги бол матери гэдгийг та нар мэднэ. Энергийн иймэрхүү байдал нь танай далай дахь эргүүлэг, танай агаар мандал дахь хар салхи шиг л зүйл юм. Ийм зүйл Нарны цацруулж буй, танай гаригийн хамгаалалтын соронзон дор хазайсан үлдэгдэл энерги хуримтлагдсны үр дүн гарч байгаа юм. Заримдаа тэдгээр нь маш өндөр эсвэл нам соронзон даралттай бүс нутгуудад энергийн хуйлрал үүсгэж танай гео соронзон талбайн тогтворгүй байдлаар хүчтэй өдөөгддөг. Танай гео соронзон талбай дахь радикаль өөрчлөлтийн энэ үед ийм үйлдлийг та нар гаригийн хэмжээнд улам их харах боломжтой, учир нь танай эрдэмтэд өөрсдийн болхи төхөөрөмжөөрөө ионы сфер дэх үелзлүүдийг бөмбөгдөж хангалттай хор хөнөөл учруулж байгаа нь энэ. 

Асуулт: Мити, Синди асууж байна: Та нар өдөр хэрхэн өдөртөө вэ? Ажлаасаа чөлөөлөгдсөний дараа юу хийдэг вэ? Та нар юугаар зугаацдаг вэ? 

− Синди, бидэнд шинэ мэдээ авч хэлэлцэх, колониудын найзуудтайгаа харилцах, шинэ мэдээллийг судалж байгаа даалгавруудад оролцогчдын яриаг сонсох нь маш их таалагдсан. Мөн бидэнд найзуудтай тоглодог виртуаль холографик тоглоомууд байдаг, хааяа янз бүрийн системээс шууд хэд хэдэн арьстан нэгэн зэрэг холбогдохдог. Миний хувьд энэ шинэ колонид та нарын найдвартай талаар илүү сайн мэдэхийн тулд хааяа наашаа ирж та нартай ярилцах дуртай. Би та нарын тухай Орчлон ертөнцийн янз бүрийн хэсгүүдийн найз нартаа олон удаа ярьж байсан, тэд бүгд танай колоний хувь тавиланг маш их сонирхдог. Би зан байдлын асуудал судлагч эрдэмтэн гэж өмэнө нь хэлсэн дээ, уулзалтууд надад их таашаал өглөө.

Асуулт: Мити, Синди асууж байна: Хувьслын урт удаан туулсан бүх гуманоидууд "Саарлууд" шиг бие бялдарын төрлийг олж авдаг уу? 

− Үгүй. Арьстан бүрт ДНХ хэлбэржих өөрийн гэсэн тодорхойлолтууд байдаг. Жишээ нь, Плеядуудаас гаралтай нь та нар шиг болно. Тэд танай соёл иргэншлээс мянга мянган жилээр түрүүлсэн. Тэд та нар шиг био төрлийн өндөр нь ойролцоогоор 1,8 м. Манай арьстан арай намхан, ойролцоогоор 1,5 м, био төрөл нь яг та нарынх шиг. Саарлууд тогтворжсон оддоос их хол оршдог гэрэлд байдаг орчин тойрныхоо өөрчлөлтөд дасан зохицсон гуманоидуудын удмаас эхлэлээ авсан, өөр гарал үүсэлтэй, тиймээс тэд нарны цацрагийн эсрэг хамгаалалтгүй арьс байдаг. Т эдний толгой биетэйгээ хамт байнга ажиллаж, бүх зүйлийн үүлдрийн төрлөөс цуглуулж авсан. Дэлхийн хүн хэзээ ч Саарлууд шиг болохгүй, тэд өөр гаралтай. 

Асуулт: Борис асууж байна: Чи бас төрөхдөө “арчигдсан” дурсамжтай төрсөн үү, эсвэл чи өнгөрсөн амьдралууддаа юу тохиолдож байсныг санадаг уу? 

− Тийм ээ, бид ч бас ингэж эргэн төрдөг, гэхдээ бид урьдчилан олж авсан мэдлэгийг шинээр бидэнд идэвхжүүлж өгдөг тархины үйл ажиллагааны хэсгүүдтэй байдагт ялгаа нь байгаа юм. Энэ нь, хэрвээ танай хүүхэд төрөхдөө хэдийн таны компьютер дээр ажиллаж чадна гэсэн үг. Урьд өмнөх практик амьдрал болон ажилдаа өөрийн болгосон мэдлэгүүд нь ашиглах болон шинэчлэхийн тулд таны мэдэлд үргэлж байдаг гэсэн үг. 

Асуулт: Найз маань асууж байна: Дэлхий ертөнцийн мөс эрчим хүчний хэмжээний дулаарлаар өдөөгдөж байна уу, эсвэл энэ нь дэлхийн цаг уурын жам ёсны үйл ажиллагаа байна уу? 

− Туйлын мөс нь Нарны системээс эхэлж байна. Дэлхий озоны хүрэлцээгүй байдал эсвэл бусад орон нутгийн шалтгаанаас болоогүй. өнөөгийн байдал нь Галактикийн хагас бөмбөлөг рүү дөхөж очихтой холбоотой хүчний хандлагын үйл ажиллагааны явцын эхний нэг хэсэг нь юм. Энэ үйл ажиллагаа нь Нарны цацрагийн идэвхжүүлэлтийг зогсоох. Цорын ганц шийдэл бол үр дагаврыг ашиглахыг хичээх, энэ хэрэгслийг ардаа барих явдал юм.

Асуулт: Мити, найз Лебилли асууж байна: Чи Зэта арьстныг мэдэх үү? 

− Та нарын нэрээр тодорхойлоход надад хэцүү байдаг. Бидэнд өөр нэрс байдаг. Та нар газрын зөв байршил болон гарал үүслийн талаар ямар нэгэн мэдээлэл надад өгвөл би хариулж чадна, өөрөөр бол хэний тухай ярьж байгааг тодорхойлох боломжгүй юм. 

Асуулт: Борис асууж байна: “Лос Анжелесийн төлөөх тулаан” гэж алдаршсан 1942 оны 2-р сарын 25-нд тохиолдсон үйл явдлын талаар чи мэдэх үү? 

− Борис, Танай үндэстнүүдийн явуулж буй дайны үеэр Антарктидын баазаас бүх үйл явдалд оролцсон зэвсгийн хүчийг бүртгэж байж. Сириусын сансрын тагнуулын хөлгийг олж илрүүлэх үед тухайн бүс нутагт байсан. Тэд Номхон далайн бүс нутгийг  хариуцаж судалж байсан болохоор аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтыг хангасан байсан мөн зэвсгийн хүч, үр дүнг хэмжих зорилгоор маш их буудах боломж олгож буудуулсан хэрэг. Ер нь тухайн үед танай зэвсгийн хүч үр дүнгүй болох нь дагалдах дүн шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. 

Асуулт: Мити, Спайк асууж байна: Мексикийн хойг дээр нефть асгарсан шалтгаан нь юу байсан бэ, хий болон нефть одоо ч асгарсаар байгаа юу? 

− Спайк, бүс нутагт болсон асуудал нь байгалийн баялагийг замбараагүй, бас хариуцлагагүй болгосны үр дүн. Танай засгийн газрууд шууд болон шууд бусаар элитүүдэд харьяалагддаг тул бүрэн хамсаатнууд юм. Гадаргуу дээр урсан гарч ирсэн нь зөвхөн асар том мөсөн уулын зөвхөн орой нь л байсан. Нефть болон хий нь бага багаар шүүрсээр байгаа, энэ асуудлыг одоохондоо бүрэн шийдвэрлэх боломжгүй.  Шинэ Эринд байгаль өөрөө өөрийгөө цэвэрлэнэ. Нефть нь танай технологийн дэвшлийг урагшлуулж, хэрэгтэй цагтаа үүргээ гүйцэтгэсэн, одоо дараагийн эринд та нарт дахин хэрэг болохгүй. Дэлхий дээр нефтийн нөөц үлдэхгүй байх. 

27-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2023/09/27.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...