Астрал аялал

 

Астрал ертөнцөд аялах бол ерөнхийдөө маш амархан, энэ дэлхий дээр хүүхэд байхдаа анх явж сурахаар оролдохдоо олон удаа уйгагүй оролдож байж явж сурдаг бол астралд төд удалгүй чөлөөтэй аялаад сурчихдаг.

Анхаарах болон заавал хийж сурсан байх дасгалуудыг өөрийн болгосны дараа ийм амархан байсан юм уу гэж таньд бодогдох болно. 


За астрал ертөнцийн талаар товч тайлбарлая. Доод астрал бол астрал ертөнцийн үүд юм. Ер нь астрал ертөнцийг олон тоон дээр ярих нь зөв. Нэг ёсондоо олон байдаг байх нь. Яг радионы олон сувгууд шиг. Хэрэв радионы сувгууд өнөөдөр нэг ижил үелзэл дээр инфогоо цацах юм бол олон долгион давхцаж замбараагүй болж хэн ч юу ч ойлгохгүй юм болно. Доод астралд яг дэлхий шиг янз бүрийн хүмүүстэй холилдон амьдрахдаа дургүйцэл эсэргүүцлээ илэрхийлж маргалдаж болно. Харин дээд астралд бол худлаа хэлэх эрчимээр сөргөлдөх ямарч шаардлагагүй, сүнсний ухамсарч өөр байна. Худлаа ярих, сөрөг үйлдэл хийхээр бодох үед өөрөөс нь ялгарч байгаа өнгө нь түүнийг илэрхийлчихдэг. Астрал ерөнцийг ерөнхий боловсролын сургуультай харьцуулж болно. Доод Астралаас дээш хөгжих зарчимаар явна. Дэлхий дээр насан эцэс болох юм бол астрал ертөнцийн шинэ төрөлт болно. Иймд там гэж байхгүй байх нь. Таныг янз бүрээр тамлаж зовоох санааг шашны бүлэглэлүүд зохиосон хэрэг. Хүний зовлонгоор бах таваа хангах нь хэнд ашигтай бэ, хойд насанд чинь бид хэрэг болно гэж тархийг чинь угаана, өөрийгөө хөгжүүлэх гэж олсон хэдээс буяны нэрийн дор, татаас татвар авах нь шашны байгуулагад ашигтай бас үүнийгээ авахын тулд таныг чөтгөр шуламсаар айлгаж аргадах мөн загнаж тушаах гэх мэт бүх аргаар үүнийг хэрэгжүүлдэг байна. Тэд таныг үхэсний дараа тээвэрлэдэг онгоц байдаг бол түүнд суулгах орчлонгийн хамгийн дээд зэрэглэлийн суудлыг таньд өгөх гэж байгаа мэт амлаж аашилдаг. Амиа хорлогсод сүнсээ хөгжүүлж чадаагүй байдаг тул энд дасахад тийм ч амар биш. Тиймээс амиа хорлох талаар бодохын ч хэрэггүй. Таны сүнсний хөгжил хэр байхаас шалтгаалаад олон зүйл энд өрнөнө. Нэгэнт асталд очсон бол нүцгэн очино. Та бодохын төдийд өөртөө гайхалтай ганган хувцас, чамин сүртэй орд харш бий болгож чадна. Уул нь тэнд хувцас хэрэггүй, дэлхийд байхдаа хувцас өмсдөг дадал таньд гүн сууснаас үүдсэн байдаг. Байгаль нь дэлхийгээс илүү сайхан, хөгжим нь илүү олон хөг, чихэнд илүү сонсголонтой гэх мэт. Бодохын төдийд хүссэн газраа очиж болох тул машин техник энд ямар ч хэрэггүй. Астралд хийх ажил мундахгүй. Хором бүр дэлхийгээс ирж буй сүнснүүдэд хөтөч хийн туслах, асрах сувилах гээд. Учир нь астрал ертөнцийн бодит байдалд дасах гэж дэлхийгээс ирэгсэд нэг хэсэг уддаг, учир нь энд байхдаа шашны номлолд итгэсээр байдаг. Харин шашингүй үзэлтэн энд үлдэх боломжгүй, хар үүлэн хана түүнд тээглэх болно. Мунхагийн харанхуйн хайрцагнаасаа гарч ухаарах хүртэл энэ байдал нь үргэлжлэнэ. Энд бас дэлхий рүү явах хүмүүст туслах сүнснүүд гэж бас бий. Дэлхийд хаана төрөх ямар гэр бүлд, эцэг эх нь нийгэмд ямар нөлөөтэй байх, ямар зан төлөвтэй, баян ядуу гэх мэт бүгдийг нарийн тогтооно. Харин астралд энэ бүх зүйл тун энгийн бас хялбар. Та астралд тамхи татаж хоол идэж, секс ч хийж болно. Дэлхийд байснаас илүү их мэдрэмж таашаал авах боломжтой. Таны сүнсний хөгжил дээшлэн хөгжих тусам та орших ахуйгаас таашаал авдаг болно. Зарим шашны мунхаруулан тархи угаагчид хүмүүсийн сүнс зөвхөн манай шашинд хамаатай бусад нь там чөтгөрлүү явна гэдэг. Амьтдыг ч бас сүнсгүй тул үнэлдэггүй. Харин та бясалгалаар хичээлж энергиэ дээшлүүлж, астралд илүү өндөр түвшинд хүрэх боломжтой. Хүний сүнсний түвшнээс илүү гарсан амьтантай ч таарна, харь оршнол ч уулзах болно. Үнэн зүрхнээсээ нэг нэгэндээ хайртай байсан хосууд мөн гэрийн тэжээвэр амьтадтайгаа ч уулзах боломжтой.

Мягмар Лувсандамбын “Та Мөнх” номыг уншсан бол “10-ны нэгийн чанадад” номноос Астрал аялал, Сансрын цэцэрлэгчид, Шумерууд, Бурхад ба Чөтгөр, ҮМНБ, Хар тамхи болон кофены сөрөг чанар, Зөн билгийг хэрхэн хөгжүүлэх арга гэх мэт олон нууц мэдээллийг энэ номноос авах болно.

Мягмар Лувсандамбын бусад алдартай номнуудын тухай товч мэдээллийг унших бол эндээс аваарай.

Энэ бүх сайхан мэдрэмжийг үзэхийг хүсвэл яг одооноос эхлэн бясалгалдаа шамдаарай.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. https://www.facebook.com/groups/296329457158324/permalink/5332301960227690/


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...