ХАР НААЛДАНГИ

 ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ХАР НААЛДАНГИ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН: ДЭЛХИЙ ГАРИГИЙН ХАМГИЙН ТОМ АЮУЛ


(ПЛЕЙЯДЫН ТАЯГЕТИЙН СВАРУУГААС ИРСЭН МЕССЭЖ)
Миний бүх мессежүүдэд таныг өөрийн дотоод бүтээгч хүч чадлаа мэдэхийг хүсдэг. 
Та өөрийн бүх бодит байдлаа бүтээдэг, ямар ч хохирогч байхгүй гэдгийг танд сануулахын тулд юм.
Таны бодол, төсөөлөл нь оршин байгаа бүх зүйлийн үндэс юм. Төсөөллийг дэлхий гариг дээр хоосон уран зөгнөл гээд ер үл итгэдэг. Уран зөгнөлийг ямар нэгэн хариуцлагагүй зүйл, хүүхдийн мөрөөдөл мэтээр үл ойшоодог. Гэтэл энэ нь бодит байдлыг бүтээх үндэс байдаг, учир нь оршин байх бүх зүйл нь нэгэн цагт төсөөлөгдсөн, уран зөгнөл байсан байдаг.
Дээд түвшний хуйвалдаан, авилгалд автсан засгийн газруудаар дүүрсэн энэ дэлхийд бүх зүйл таны эсрэг, тан руу довтолж байна гэж та мэдэрч байгаа нь таныг хялбархан хохирогчийн сэтгэл санаанд унагадаг, тохиолдож байгаа бүх зүйлийн дэргэд танд ямар ч хүч чадал байхгүй гэж итгэдэг. Гэтэл бодит байдалд бүх зүйл танаас болж байдаг, та бол бүтээгч, хамтдаа байхдаа ч, дангаараа байхдаа ч тэр аль ч түвшинд байсан та бүтээгч юм.


Та дунд зэргийн эсвэл нягт оршихуйн хавтгайд байна, энэ нь юмс үзэгдэхэд бага зэрэг хугацаа шаардагдана гэсэн үг, оршихуйн бусад хавтгай дахь илрэх хурдтай харьцуулбал өөрчлөлтүүд удаашруулсан хөдөлгөөнд байгаа мэт тохиолддог. Өдөр бүр танд тохиолддог үүний нэг жишээ нь Зүүдний ертөнц юм, энд таны бодол, айдас, хүсэл, аюултай байдал таны өмнө зүүд байдлаар илэрдэг. Та унтаж байх үедээ арай хөнгөн оршихуйн өөр нэг хавтгайд байдаг ба энд бүх юм хоромхон зуур болж өнгөрдөг. Тэнд байгаа бүх зүйлс, тэнд танд тохиолдож байдаг бүх зүйлс таны шууд толин тусгал байдаг. Зүүд бол ямар нэг хоосон зүйл биш, энэ нь таны арай хурдан, арай хөнгөн өөр нэгэн хавтгайд туулж байгаа бодит байдал юм.
Таны 3 хэмжээстэд байх, таны бодит гэж нэрлэж байгаа энэ ертөнц нь мөн адил зүүд юм, Зүүдний ертөнцөд таны туулж байгаа бодит байдлын мөн адил бүтээгч үйл явцын үр дүн юм, энд илүү их нягтралаас болоод юмс зөвхөн тийм хурдан тохиолддоггүй, бүх зүйлс зууралдсан, бүх хөдөлгөөнүүд ажил болж байж, их тэвчээр зарцуулагдан хийгддэг. Энэ удаашрал нь үйл явдлын хуурмаг байдлыг – түр зуурын шугаман байдлыг бий болгодог, энд логик шалтгаан гэж нэрлэгдэх шугаман байдлаар нөлөөлөх хүрээнд нэг зүйл нөгөө зүйлийг үүсгэдэг. Гэвч эцэстээ энэ нь ердөө зүүд байдаг. Нягтралын бүс дээшлэх тусам энэ нь илүү хөнгөн, юмс илүү хурдан илэрдэг, доошоо байх тусам илрэх, тохиолдох нь илүү удаан байдаг, энэ нь тэнд цаг хугацаа байхгүйтэй адил хувь хүний туршлага байдлаар илэрдэг. Танд миний ярьж байсанчлан, өмнө нь танд сайтар тайлбарлахыг оролдож байсанчлан оршин байгаа цор ганц зүйл нь та юм. Танаас тусдаа бодитоор байх гадаад ертөнц гэж байхгүй. Энэ нь таны хувийн болон хамтын бодит байдлыг бүрдүүлж байдаг, таны гадаад бодит байдал гэж ойлгодог зүйлүүдэд танай хүн бүрийн өгч байгаа ойлголт, тайлбар юм. Энэ бодит байдлыг дараа нь та хохирогч мэтээр мэдэрдэг.
Таны надад хамаагүй гэж ойлгодог үйл явдал болон тусгагдахууны талаарх таны ойлголтыг ихэвчлэн таны зардлаар зөвхөн өөрсдийн хувийн сонирхлыг анхаарч халамжилдаг бусад бодгалиуд удирдан залж байдаг. Гэвч тэдгээр бодгалиуд яагаад таныг удирдан залж байдгийн шалтгаан нь тэдэнд та хэрэгтэй, та бол бүтээгч, харин тэд бол бүтээгч биш учраас тэр юм. Тэгэхээр таны юу бодож байгаа, таны юу бүтээж байгаа, таны юу мэдэрч байгаа нь миний хэлсэнчлэн хамтын болон ялангуяа хувь хүний хувьд гадаад бодит байдал юм.
Дээрх бүх зүйлээр миний танд хэлэхийг, танд сануулахыг хүсэж байгаа зүйл гэвэл танд таалагдахгүй байгаа бүх зүйлийг, таны зөвшөөрөхгүй байгаа бүх зүйлийг зогсоох хүч чадал танд байгаа гэж хэлэх гэсэн юм. Юу таныг өвтгөж байгаа болон юу таныг амьдралын чанараас салгаж байгааг та мэднэ. Өөр юу ч байж болно.
Хамгийн түрүүнд, юуны өмнө “ҮГҮЙ” гэдэг үгийн агуу их хүчийг та мэдэх ѐстой. Хүмүүс энэ үгнээс тодорхой хэмжээнд татгалздагийг би мэднэ, учир нь тэд зөвхөн бусдад таалагдахыг, бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж авахыг л хүсдэг, учир нь гүндээ үргэлж хайрлуулах мэдрэмж тэд хүсдэг юм.
Хүн нэгэнт юмсыг тодорхой ойлгож, зөв гэж санагдсан зүйлдээ өөрийн итгэл үнэмшилтэй болсон үед таны эсрэг гарч ирч магадгүй бүх төрлийн бодгалиуд болон нөхцөл байдлын эсрэг ҮГҮЙ гэх үг нь агуу их хүчийг агуулж байдаг. Хэрэв та тохиолдож болох, эсвэл бүр тохиолдон байгаа ямар нэг зүйлээс айж байгаа бол зоригтойгоор, өөрийн бүх дотоод хүчээрээ ҮГҮЙ гэж хэл, үүнийг надад тохиолдохыг би хүлээн зөвшөөрөхгүй, би түүнийг хүсэхгүй байна гэж хэл. Матриц доторх бүх зүйл боломжит бүхий л арга замаар таны хүсээгүй зүйлийг танаар хүлээн зөвшөөрүүлэхийг шаардах, эсвэл танд тохиолдож болох, эсвэл тохиолдож байгаа зүйлийг энэ нь зайшгүй мэтээр танаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэх болно, гэвч энэ нь тийм биш байдаг. Тэдний хамгийн их ашигладаг зүйл нь айдсаар дамжуулан удирдан залах явдал юм.
Матриц нь танд саад тотгор, бэрхшээлийг учруулан байнга таныг шалган туршиж байдаг. Маш хүчтэй, итгэл үнэмшилтэйгээр ҮГҮЙ гэж хэлэх нь бүх зүйлийг зогсоодог, ингэхгүй бол энэ нь чөлөөт хүслийн түгээмэл хуулийн эсрэг явна. Учир нь Матрицын тоглоом нь таных бөгөөд танд туршлага хуримтлуулахын тулд байдаг. Хүмүүс өөрсдийн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлдэггүй зөвхөн тийм орчинд л хохирогчийн санаа сэтгэл зонхилдог. Өөрсдийн тухай, өөрсдийн бодол, үнэ цэнэ болон өөрсдийн үйлдлийн тухайд өөрсдийгөө хохирогч мэт санадаг.
Та сөрөг хөтөлбөрүүдийг өөрт хамаагүй мэтээр анхаарахгүй байлаа гээд тэдгээрийг үл тоомсорлох юм бол тэд танд бодитоор нөлөөлдөг, учир нь хүн бүрт тактикийн, ухамсаргүйгээр хийгдсэн, түүнчлэн төрөхөөс өмнө хийгдсэн гэрээнүүд байдаг, эдгээр нь таныг олон сөрөг хөтөлбөрүүдэд эмзэг, өртөмтгий болгодог. Юу тохиолдоод байгааг ойлгоод, дараа нь энэ нь таны бодит байдалд хүссэн зүйл биш гэдэгт хатуу итгэл үнэмшилтэй болох юм бол чөлөөт хүслийн түгээмэл хуулийн дагуу та ийм гэрээнүүдийг хүчингүй болгох чадвартай болно.
Дараах сэдвийг бүхэлд нь ойлгохын тулд хүмүүсийн ШУ-ны худал хуурмаг заль мэхийн талаарх, мөн Биологийн талаарх өмнөх сэдвүүдийг зайлшгүй судалсан байх шаардлагатай.
Гариг бол амьд, ухамсартай, хөдөлгөөнтэй, нарийн нийлмэл бүтэцтэй цогц организм юм. Энэ нь танай нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ШУ-ны танд заасан шиг дан ганц физик хүчин зүйл юмуу, физикт захирагдан дуулгавартай байдаг идэвхгүй чулуулаг биш юм. Бүх гаригууд өндөр ухамсартай амьд биетүүд юм, та тэдэнтэй холбогдож болно, та тэдэнтэй ярьж болно. Олон тооны ухамсарт оюун ухаантай нийлмэл цогц амьд биет болохоор гариг нь өөрийн гэсэн хэв маяг, эрчмийн үйл ажиллагаануудтай байдаг, эдгээр нь түүний дотоод тогтолцоонуудыг тэжээж байдаг, түүнчлэн олон хэмжээсийн шинж чанар агуулдаг, өөрөөр хэлбэл, тэр нь олон тооны оршихуйн хавтгайнуудад оршиж байдаг.
Гол горхи, далайн урсгал мэтийн усны урсгалууд нь гаригийн зарим нэг чухал тогтолцоонууд байдаг ч, бас бусад дотоод тогтолцоонууд байдаг, эдгээрт газар доорх гол горхиос гадна, магма, газрын тос мэтийн бусад бодисууд мөн адил багтана. Газрын тос нь бидэнд үргэлж хамаатай байдаг. Газрын тос буюу түүхий нефть гэгч нь сая сая жилийн туршид цугларсан органик гаралтай хурдсуудаас бүрдсэн бодис биш юм, өөрөөр хэлбэл, сэргээгдэхгүй органик чулуужсан бодис гэж хэлдэг шиг биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол Кабалууд хүн төрөлхтнийг үргэлжид ашиглан боолчилж байхын тулд тэдэнд хэлдэг бас нэгэн том худал хуурмаг зүйл юм. Газрын тос, түүхий нефть нь дутагдана гэж байхгүй, гариг дээрх түүний дотоод үйл явцын улмаас өөрөө дахин сэргээгдэж байдаг зүйл юм.
Газрын тос бол гол төлөв устөрөгч болон нүүрстөрөгчийн атомуудаас бүрддэг болохоор нүүрс-устөрөгч мөн боловч энэ нь органик гаралтай биш юм. Энэ нь химийн хувирлын үйл явцаар дэлхийд бий болж гарч ирдэг шингэн эрдэс юм. Энэ үйл явц нь соронзон скаляр шинж чанаруудын алгуур хуримтлал дээр суурилсан, өөрөөр хэлбэл, тэдгээр шинж чанарууд нь оршихуйн хэд хэдэн хавтгайд нэгэн зэрэг байж байдаг, дунд сууринд нь ус, гол төлөв далайн ус байдаг гэсэн үг юм. Ус нь секундэд 200 метрээс их хурдтай болох үед, мөн 1110 бар юмуу барометрийн нэгж 15954PSI-с илүү их даралтад өртөх үед өөрөө ионжиж, найрлага дахь хүчилтөрөгчөө алдаж, түүнийг дэлхийн царцдасны дотор байх нүүрстөрөгчийн атомуудаар сольсноор өөрийн усны шинж чанаруудаа хувиргаж эхлэдэг, нүүрстөрөгчийн атомууд нь ионжсан устөрөгчид наалддаг. Энэхүү хөдөлгөөн, магма болон яг тэр Хар Наалдангийн цахилгаан соронзон эргүүлгүүд нь хувирлын эрчим хүчний урсгалын үндэс болдог.
Ус нь өөрийн устөрөгч-хүчилтөрөгчийн найрлагаа алдаж, өөрийн хүчилтөрөгчийг хаяж, оронд нь энд тэндгүй элбэг дэлбэг байх нүүрстөрөгчтэй нэгдэж, шинэ “хувирсан” молекулуудыг бүтээснээр нүүрсустөрөгчүүд үүсдэг.
Хэрэв энэхүү үйл явц цааш үргэлжлэх юм бол нүүрсустөрөгч өтгөрч хар өнгөтэй болж баяжих болно, мөн скаляр хувирлын нөлөөгөөр газрын тосны талстууд үүсэж эхлэх ба тэдгээр нь өөрсдийн талстуудын геометрийн төвд эсрэг бодис бүрэлдүүлэн бий болгож эхлэх болно. Ингэж энд Хар Наалданги бий болдог. Түүнчлэн энэ үйл явцад ухамсартай холбоотой, үйл явцад нөлөөлдөг бусад транс хэмжээсийн эрчим хүчний скаляр талууд оролцдог болохоор хүний шинжлэх ухаан нь уг үйл явцыг ойлгодоггүй, эсвэл хүлээн зөвшөөрдөггүй. Дахин хэлэхэд эдгээр скаляр үйл явцууд Илрэлийн Механикт тайлбарласанчлан 1,2,4,8,7,5 болон 3,6,9 гэсэн тоонууд дээр үндэслэсэн торойдал ариун геометрт захирагдана. Гэхдээ үүнийг маш энгийн байдлаар бас тайлбарлаж болдог.
“ШУ физик бус, ер бусын үзэгдлийг судлаж эхлэх тэр өдөр бусад бүх зуунуудад хөгжин дэвшиж байснаасаа ч илүү их дэвшлийг арван жилийн дотор олж авах болно”    :Никола Тесла.
Энэ үйл явцын тохиолыг энгийн үгээр тайлбарлавал: Ус нь далайн ѐроолд өөрийн жингийн энгийн хуримтлалаас болоод маш их даралтан дор байдаг. Энэ ус нь тэнд бин битүү саванд байгаа шиг агуулагддаггүй, ус нь өөрийн өндөр даралтаараа далайн ѐроол дахь ан цав, хагарал болон газрын хэвлийн хавтангууд, ялангуяа далайн хамгийн гүн цэгт байх тектоникийн гол хавтангуудын хоорондох тусгаарлалтын заагуудаар нэвтрэн шүүгддэг.
Даралттай ус нь газрын доторх давхаргууд хооронд орж бүх зай завсаруудыг дүүргэн даралтан дор байгаа бусад бодисуудыг дахин дахин шахан гаргадаг. Энэхүү ус нь дараа нь газрын тос шиг ажиллаж газрын том, жижиг хавтангуудын шилжилт хөдөлгөөнийг хялбар болгодог, тэдгээр том, жижиг хавтангууд нь өдрөөс өдөрт үргэлж өөрчлөгдөн шилжин хөдөлж байдаг.
Хавтангууд хөдлөж байхдаа усыг ан цавууд дундуур өндөр даралт, өндөр хурдтайгаар шахаж, бутлаж, хөдөлгөдөг. Ус тэнд далайн ѐроолд байгаагаасаа илүү их, асар их даралтанд ордог, бид энд 20000 psi-с их даралтын тухай ярьж байна.
Ийм даралттай байхад, усны хөдөлгөөний хурд нь асар их секундэд 500 метрээс илүү гардаг. Ийм хурд, ийм даралтан дор ус нь маш их даралтаас болж тэлж чадахгүй, үндсэндээ буцлах өөрийн шинж чанараа алддаг. Усны устөрөгч нь асар их дулаан ялгаруулж хүчилтөрөгчөөс салдаг. Хүчилтөрөгчөөс чөлөөлөгдсөн илүүдэл устөрөгч нь хаа сайгүй байх нүүрстөрөгчтэй химийн нэгдэлд орж, бараг бүх зүйлд наалдамхай шинж чанартай болдог. Аль хэдийн саланги байдалд, хүчилтөрөгчөөс хоѐр дахин их устөрөгчийн молекулууд бий болдог. Нүүрстөрөгч устөрөгчтэй химийн нэгдэлд ороход өндөр температур, даралт таатай нөлөө үзүүлж газрын тос мэтийн нүүрсустөрөгч бүрэлдэн бий болдог, түүнчлэн байгалийн хий, метан, этан зэрэг хоѐрдогч хийн бүтээгдэхүүнүүд бүрэлддэг.
Танайд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухаанаар бол амьд оршнолын байгалийн задралаас гарч байгаа органик элементүүд нь нүүрстөрөгчөөр хангадаг (“Шатамхай чулуужсан яс” гэж нэрлэдэг) гэж тайлбарладаг ч ийм хэмжээгээр, ийм гүнд, 10000 метрээс илүү гүнд энэ нь байх боломжгүй, өөрөөр хэлбэл энэ нь бүхэлдээ буруу, харин нүүрстөрөгч дэлхийн царцдас, түүнчлэн бараг бүх гаригуудын царцдаст их хэмжээгээр эрдэс байдлаар байдаг, энэ нь гаригуудад байдаг хамгийн элбэг дэлбэг элемент юм.
Газрын тосыг юу бүрдүүлдэг вэ гэвэл ус, гол төлөв далайн ус газрын эсвэл гаригийн царцдаст байх нүүрстөрөгчтэй нэгдэж бүрдүүлдэг. Энэ бол шавхагдашгүй. Газрын тосны бүрхэвч, эсвэл газрын тос агуулсан хөндий түр зууртаа хоосорч болдог, дараа нь байгалийн жамаараа дахин дүүрдэг.
Энэхүү газрын тос нь тектоник хавтангуудын хооронд болон дор илүү их даралтад орох тусам баяжиж, хар өнгөтэй болж хувирах ба нүүрстөрөгчийн талстууд бүрэлддэг, эдгээр талстууд нь энэ газруудын асар их даралт, өндөр температурын нөлөөнөөс үүссэн хүнд металлын молекулуудыг агуулдаг, үүнийг бид Хар наалданги гэж мэднэ. Эдгээр нүүрстөрөгчийн талстууд нь, өөрийн бүрэлдсэн, хүнд металлуудтай нэгдсэн тэр газрынхаа давтамжийг хадгалдаг, бүгд өндөр соронзон шинж чанартай.
Энэхүү баяжсан газрын тос буюу Хар наалданги нь тектоник хавтангуудын гулсалтаас шалтгаалан хөдөлгөөнд орж газрын хэвлий дэх ан цав, сувгаар дамжин өнгөрдөг. Их хэмжээгээр байх, өндөр соронзон шинж чанартай энэ Хар наалданги гаригийн лэй шугамууд (байгууламжуудыг холбосон шугам) гэгддэг соронзон динамикийг бүрдүүлдэг.
Тектоник хавтангуудын дотор нь, хооронд нь, доор нь байх асар их даралтан дор ионжсан ус нь нүүрсустөрөгч буюу газрын тос болж хувирах бөгөөд нүүрстөрөгчийн өндөр агууламжаас болж талсжина, ингэхдээ өөр нэг төрлийн газрын тос буюу Хар наалданги гэж нэрлэгддэг нүүрсустөрөгчийг бүрэлдүүлдэг, энэ нь мөн чанартаа их хэмжээний хүнд металлууд, нэн ялангуяа алт, иридий агуулсан талсжсан шингэн газрын тос юм. Энд алт хоѐр хэлбэрт байдаг, ердийн алт ба ганц атомт алт, эдгээр нь талст бүрийн цөмд агуулагдаж эсрэг бодисын жижиг хэсгүүд болдог.
Энэ эсрэг бодис нь Хар наалдангид байх хүнд металлуудын эсрэг атом ба хагас атомын найрлагаас гаралтай ба оршихуйн бусад хавтгайнуудаас үүдэлтэй эрчмийн хувирлын үр дүн юм. Тэгэхээр Хар наалданги нь скаляр найрлагатай....
Түүнчлэн Хар наалдангийн эсрэг бодисын соронзон-эрчмийн шинж чанар нь түүнийг тасалгааны температурт хэт дамжуулагч шинж чанартай болгодог ба нүүрсустөрөгчийн талстын дотор байхдаа ердийн бодистой харилцан үйлчлэл нь маш хязгаарлагдмал, гэхдээ байдаг, тийм болохоор түүний дотор байх эсрэг бодис нь тодорхой хэмжээнд тогтвортой гэж хэлж болно. Түүнчлэн эсрэг бодисын жижиг хэсгүүд нь хэмжээс хооронд шилжин хувирах байдалд байсаар байдаг, тийм болохоор тэдгээр нь дэлхийн 3 хэмжээстэд бүтэн оршдоггүй.... Энэ нь хагас- эфирийн байдалд оршдог бодис гэж хэлж болно, тэгэхээр энэ нь бусад элементүүдтэй химийн холбоонд ордоггүй.
Хэт дамжуулагч материал нь цахилгаан гүйдэл дамжихад ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Хар наалдангийн хувьд түүнийг ийм шинж чанартай болгодог, түүний химийн найрлага дахь элементүүд нь алт, түүний эсрэг- алт (ганц атомт алт) ба өндөр агууламжтай иридий байдаг, нэн ялангуяа сөрөг эзлэн түрэмгийлэгч Хар наалдангийн хувьд.
Хар наалданги нь түүний жижиг хэсгүүдийн хэмжээтэй пропорциональ бус маш их соронзон цэнэгтэй, учир нь энэ цэнэг нь түүний талст доторх эсрэг бодисоос гардаг, бүх жижиг хэсгүүдийн соронзон цэнэг нь маш их нягтралтай скаляр хэлбэрээр электронуудаа хуваалцах замаар бие бие дээрээ нэмэгддэг. Түүний хүнд металлууд бүхий талстуудын найрлага нь бүх фрактал талстуудын адил давтамж буюу тодорхой хэмжээний мэдээлэл зөөвөрлөх боломж олгодог. Хар наалданги нь ерөнхийдөө ердийн газрын тосны давхаргуудын дор, газрын бүр гүнээс олддог, тектоник хавтангууд хоорондын шилжилт хөдөлгөөний тусламжтайгаар Хар наалданги нь маш их даралтан дор, дунджаар 10 км, бүр түүнээс ч доошоо маш гүнд урсах юмуу их хурдтай газар доорхи гол дотор шилжилт хөдөлгөөн хийдэг. ...
Хар наалдангийн өндөр соронзон шинж чанар нь хэмжээс хоорондын өндөр скаляр эрчмийн хязгаарт байдаг, өөрөөр хэлбэл, хэд хэдэн оршихуйн хавтгайд нэгэн зэрэг байж байдаг, Хар наалдангийн газрын хэвлий дэх шилжилт хөдөлгөөн нь геометрийн фракталууд шиг зохион байгуулагдсан гаригийн соронзон динамикийг үүсгэдэг, учир нь дэлхийн бөмбөрцөг даяар бүх юмс харилцан холбоотой байдаг. Энэ нь гаригийн Лэй шугамуудын оршин байх үндэс, шалтгаан байдаг.
Түүнчлэн Хар наалданги нь нүүрстөрөгч дээр үндэслэсэн амьдралыг бүрэлдүүлэхэд зайлшгүй хэрэгтэй бүх элементүүдийг өөрийн химийн найрлагадаа агуулдаг. ... Түүний мөн чанар болон түүний давтамж нь амьд оршихуйтай адил. Түүнийг гаригийн цус гэж үзэж болно, учир нь түүнд өөрийнх нь эрчмийн бүх мэдээлэл агуулагддаг. Бүх гаригууд өөрсдийн тус бүрийн онцлогтой химийн- эрчмийн-соронзон найрлага бүхий өөр өөрсдийн Хар наалдангитай байдаг. Өөрөө тэдний таних тэмдэг нь байдаг.
Миний дээр тайлбарласанчлан, Хар наалданги нь өөрийн найрлагадаа материаллаг элементүүд болон хэд хэдэн оршихуйн хавтангаас гаралтай хэмжээс хоорондын эрчмүүд аль алиныг нэг зэрэг агуулдаг, энэ нь Хар наалданги зөвхөн химийн болон физик түвшинд ч бус, хэмжээс хоорондын скаляр түвшинд түүнд хүрсэн бүх зүйлтэй харилцан үйлчилдэг гэсэн үг.
Хар наалдангийн тосыг шатаахад, зориудаар задгай дөлөнд өртүүлэхэд яг газрын тос шиг шатна, гэвч түүний хүнд металлуудын найрлага нь бусад арай өндөр оршихуйн нягтралд шатах болно, энэ нь тэдгээрийг хайлуулах, боловсруулах, баяжуулах юмуу удирдан залах боломжгүй болгодог. Тэд өөрсдийн эфирийн түвшинд эргэн ирэх болно. Гэхдээ талстууд нь идэвхгүй цагаан нунтаг байдлаар үлдэх бөгөөд тэдгээр нь бусад элементтэй нэгддэггүй.
Хар наалданги нь байгалиасаа усан доорхи галт уулын буцалгагч зуух гэж нэрлэгддэг гүний усны ундаргаас гарал үүсэлтэй ба далайн урсгалд цутгадаг, ингэснээр далайн организмуудтай харилцан үйлчилдэг.
Оршихуйн бусад хавтгайнуудаас гаралтай, хэт соронзон шинж чанар бүхий талстуудад агуулагдах эрчмийн хэлбэрүүд дотроос тухайн гаригийн “цус”-нд байх, гаригийн бүх уугуул төрөл зүйлүүдийн ДНХ-г бүрэлдүүлэгч хэсгүүдийн илрэх үндсэн хэлбэрүүд буюу хөгцнүүдийг, тэдгээр бүрэлдүүлэгч хэсгүүдийн дараалал, байрлалыг олж болно, энэ нь тэдгээрийн анхны бий болсон төрөл зүйлийн эрчмийн хоргодох оромж болдог. Эдгээр төрөл зүйлүүд нь ихэвчлэн геотермал далайн усны буцалгагч зууханд асар гүнд, маш их даралт, температурт өсөн хөгжиж байдаг “шинэ” микро организмууд юм. Гаригийн Хар наалданги нь дотоод шинж чанараараа, хамгийн анхан шатны үүднээс авч үзвэл, амьдралын шинэ төрөл зүйл бүрэлдэх, илрэхтэй хамаатай байдаг. Түүнчлэн Хар наалданги нь гаригт байх бүх төрөл зүйлүүдийн, тэдгээр нь анхнаасаа гариг дээр өсөж хөгжсөн ч бай, үгүй ч бай тэдгээрийн гэмтсэн ДНХ-г өөрөө засварладаг гаригийн чадвартай шууд хамаатай. Үүнийг дүгнэвэл, гаригийн ухамсар болон гариг дээр оршин суугч бүх төрөл зүйл тус бүрийн ухамсар хоорондоо маш их холбоо хамааралтай, энэ нь тухайн гаригийн хүрээнд нэгэн нэгдмэл буюу өөр хоорондоо холбоотой ухамсрыг бүрдүүлдэг, энэ нь цаашаа бусад гаригуудтай эрчмийн хувьд харилцан холбогдох болно, энэ мэтчилэн агуу их нэгдмэл ухамсар буюу Эх сурвалж бий болдог. Өөрөөр хэлбэл бүх сүнснүүд бас холбоотой, учир нь тэд бол ижилхэн. Гаригийн тохиолдолд, гариг дээр амьдарч байгаа бүх тусгаар ухамсрууд фрактал буюу төв зангилаа байдлаар ажиллаж, тэд нь хамтдаа тухайн гаригийн бүх нэгдсэн ухамсрыг бий болгох болно.
Хар наалданги нь өндөр соронзон, хагас эфирийн эрчим хэлбэрт үндсэн хэв маягийг агуулдаг болохоороо дээд оршихуйн хавтгайнуудаас ирэх ухамсартай, бүтээлч санааг хэрэглэн төрөл зүйл бүрийн ДНХ-ийн молекулын бүтцийг зохион байгуулдаг ба энэ нь шинэ органик бодис бүрэлдэх, илрэх үндэс нь болдог. Үүнээс гадна, аль хэдийн оршин байгаа, өндөр ухамсартай төрөл зүйл нь хэдийгээр Хар наалдангитай холбогдох юм бол организм нь шууд өөрчлөгдөж болох ч гэсэн өөрийн ДНХ-ийн илрэл, түүнийг засварлах өөрийн үйл явцыг хөгжүүлэх болно.
Өөрөөр хэлбэл Хар наалданги нь материаллаг шинж чанар болон бусад хэмжээсүүдийн шинж чанар аль алиныг нь агуулсан хагас эфирийн бодис бөгөөд түүнийг оршихуйн бусад хавтгайнууд руу орох цонх, хаалга, эсвэл портал гэж үзэж болно.
Химийн болон эрчмийн найрлагаараа хэд хэдэн төрлийн Хар наалданги байдгийг дурьдая. Түүнчлэн Хар наалданги нь дээжийг хаанаас авснаас хамаараад газраас газарт өөрчлөгддөг, гэвч нэг гаригийн бүх Хар наалданги нь төстэй буюу ижил шинж чанаруудтай байдаг.
“ХАРЬ ГАРИГИЙН ГАРАЛТАЙ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭГЧ ХАР НААЛДАНГИ”
Энэ хүртэл би Хар наалданги гэж юу болох тухай, мөн түүний гаригтай болон түүнтэй цуг оршин суудаг оршнолуудын ДНХ-тэй харилцах харилцан үйлчлэлийн үндсийг ярьлаа. Юуны өмнө энэ нь зайлшгүй хэрэгтэй, нийцтэй харилцан үйлчлэл юм. Гэхдээ Дэлхий гариг нь дор хаяж хоѐр тохиолдолд харь гаригийн гаралтай Хар наалданги орж ирснээс болж, мөн түүний эзлэн түрэмгийллээс болж зовдог. Үүнийг аль хэдийн Германы эрдэмтэн Харолд Кауц Веллагийн илчилсэн ба миний бодлоор тэр бол энэ асуудлаар Дэлхийд тэргүүлэгч эрдэмтэн бөгөөд хэрэв нэмэлт мэдээлэл хайх бол би түүнийг санал болгоно. Кауц Велла энэ Хар наалдангийг дэлхий дээр 3 газарт илэрсэн гэж мэдэгддэг: Туле арал, Малвинын өмнөд арал, энэ 2 нь Өмнөд Атлантын далайд байрладаг, мөн Мексикийн буланд. Эхний газарт харь гаригийн гаралтай эзлэн түрэмгийлэгч Хар наалданги байдаг бол Мексикийн буланд дэлхийн гаралтай эерэг Хар наалдангийн том орд байдаг. Хэдийгээр Хар наалданги гариг даяар жигд байдаг ч энэ газарт байх ордууд нь гадаргуутай ойр болохоор илүү хүрч болохуйц байдаг. Кауц Веллагийн хэлснээр энэ сөрөг буюу эзлэн түрэмгийлэгч Хар наалданги нь 80 мянга орчим жилийн өмнө дэлхийд солирын бороотой хамт ирсэн гэдэг. Хэдийгээр би энэ мэдээлэлд эргэлзэх санаа байхгүй ч энэ нь цор ганц үйл явдал гэж бодохгүй байна, харин олон жилийн өмнө түүхийн туршид сөрөг Хар наалданги дэлхийд орж ирсэн олон жижиг үйл явдлууд болсон гэж боддог. Гэхдээ үүнээс гадна энд би өөрийн Таягетийн архивт сөрөг Хар наалданги их хэмжээгээр орж ирсэн ганц гол үйл явдлыг бүртгэсэн бөгөөд энэ нь яг 12500 жилийн өмнө Тиамит гаригийн сүйрлийн үр дүнд болсон ба одоо түүний үлдэгдэл нь энэ астеройдын бүс юм.
Нийлмэл цогц амьд оршихуй бүрийн хувьд түүний үхэл, сүйрэл нь түүн дээр оршин суудаг байсан сая сая амьтад, оршнолууд, бодгалиудын үхэлд ойрхон түгшүүр, зовлон шаналал, хүчтэй айдсын маш их сөрөг эрчим гарах шалтгаан болсон. Энэ эрчим нь гаригийн Хар наалдангийн эрчмийн талстууд руу, мөн скаляр геометрийн, хагас эфирийн соронзон хэлбэрүүд рүү шилжин суудаг ба эдгээр хэлбэрүүд нь шинэ органик бүрэлдүүлэгч хэсгүүд илрэх хөгц болдог, энэ шинэ органик бүрэлдүүлэгч хэсгүүд нь ДНХ-г бүрэлдүүлэх болно. Тиамит гариг сүйрч задрахад сөрөг эрчмээр ачаалагдсан түүний Хар наалданги нь огторгуйд асгарсан бөгөөд богинохон хугацаанд гаригийн таталцлын динамик нь түүнийг Дэлхийд авчирсан, Тиамат нь ихэвчлэн далайн усан гариг байсан ба түүний ус нь дэлхий дээр Их Үер гэж нэрлэгдсэн яг тэр сүйрлийн шалтгаан болсон, энэ үед тэр Хар наалданги нь бөмбөрцөг даяар их хэмжээгээр унаж ирсэн. Тиамитын сүйрэл нь тухайн үед Холбооны цэргийн анги нэгтгэл болон уналтад орсон байсан Сауройд хүч, түүний холбоотнуудын хоорондын маш том мөргөлдөөний золгүй үр дүн байсан гэдгийг би та нарт сануулахыг хүсэж байна. Энэ үйл явдлаар Ангараг гаригийн гадаргуу мөн сүйтгэгдсэн юм.
Дэлхий дээр сөрөг Хар наалданги их хэмжээгээр олдсон газруудыг Кауц Велла зөв заасан ба эдгээрээс гадна өөр бусад газруудыг бид илрүүлсэн. Би бүгдийг нь биш, зөвхөн зарим газруудыг хэлж чадна, учир нь бүгдийг нь хэлчих юм бол би дэлхий дээрх сөрөг талынхны хараахан мэдээгүй байж болох газруудыг нь энэ өгүүлэлд заагаад өгчих юм болно. Гэсэн хэдий ч би Кауц Велла ярьдаггүй бусад зарим газруудыг дурьдаж болно, учир нь хэдийгээр тэдгээр газрууд нь олон нийтийн эзэмшлийн газар биш боловч тийм газрууд байдгийг засгийн газрууд бүрэн мэддэг. Сөрөг Хар наалданги агуулсан газрууд нь: Зүүн Украин, Крымь, Хойд Ирак, Сири, Зүүн Иран, Өмнөд Иемен ба түүний нутаг дэвсгэр дээрх уснууд, Оманы хэсэг, Афганистаны доод хэсэг, Умард Ирланд, Өмнөд Багамын нутаг дэвсгэрийн уснууд, Венесуэлийн нутаг дэвсгэрийн уснууд ба эрэг хавь, Аляскийн төв эрэг, Өмнөд Атлантын хэд хэдэн арлууд, түүний дотор Малвин, Туле, Жорж ба Өмнөдийн Сэндвич арлууд, Африкийн өмнөд тал ба илүү ихээр баяжсан цэгүүд нь: Парагвай ба Антарктид. (Би зөвхөн сөрөг Хар наалдангитай газруудыг дурьдлаа, учир нь миний эерэг гэж нэрлэдэг дэлхий гаригийн өөрийнх нь оригиналь Хар наалданги өмнө нь миний тайлбарласанчлан бөмбөрцөг даяар байж болох бүхий л газруудад олддог).
Кабалын цэрэг байлдааны хүчин эдгээр газруудад илт байгаа нь, хэлэлтгүй, бараг эдгээр бүх газрууд мөргөлдөөний бүсүүд байдаг, түүнчлэн энэ нь сөрөг Хар наалдангийн энэ бүх ордуудыг эзэгнэн хянахын тулд тэдний гаргаж байгаа маш их хүчин чармайлтын нотолгоо болдог, мөн, жишээ нь Фокландын (Малвин) дайны тохиолдол шиг, энэ бүс нутаг дахь зарим дайнуудын шалтгаан болдог. Фокландын дайны хувьд энэ нь Аргентины эзлэн түрэмгийлэлтэй багахан, эсвэл ямар ч хамааралгүй байсан ба энэ дайн наад зах нь хэсэгчлэн дэлхийн бусад газрууд дахь мөргөлдөөн ба дайны шалтгаан болдог. Дайны шалтгаан нь ганцхан байх нь ховор, учир нь дайнууд нь олон тооны сонирхол бүхий нийлмэл цогц нөхцөл байдлын үр дүн байдаг ч Фокландын дайны тохиолдолд сөрөг Хар наалданги нь хоѐр талын тус газрыг эзлэх гэж оролдсон үнэн шалтгаан нь байсан юм.
Фокландын дайны тохиолдолд бас гуравдагч бүлэг оролцсон ба энэ талаар кабалын хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэзээ ч дурьдаагүй. Англи улс яагаад тийм хурдан эсэргүүцсэн шалтгаан нь тэнд Андромедчүүдийн жижиг бүлэг байсан ба тэд сөрөг Хар наалдангийг Кабалуудын гарт орохоос өмнө тусгаарлан, гаргаж авах гэж оролдсон юм. Харамсалтай нь энэ ажиллагаа амжилтгүй болсон. Энэ баримтыг эрдэмтэн Кауц Велла бас мэдсэн, дурьдсан байдаг.
Сөрөг Кабалын Хар наалдангийг эзлэх гэсэн агуу их сонирхол нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Энэ материалын талаарх мэдлэг ба түүнийг овжин ашиглах арга нь дор хаяж 30-40-өөд онууд дахь Нацистын Герман руу буцааж аваачдаг.
Эзлэн түрэмгийлэгч Хар наалданги нь Дэлхийн өөрийнх нь оригиналь Хар наалдангийн давтамжаас маш ондоо бөгөөд маш бага давтамжтай байдаг ба шууд утгаараа тэд зөрчилддөг. Аль аль нь өөрсдийн давтамжийн дагуу өөрсдийн эргэн тойронд өндөр эрчмийн соронзон орон үүсгэдэг. Эерэг ба сөрөг Хар наалданги хоѐул холбогдоход эерэг нь өөрийн давтамжийн хэсгийг сөрөг Хар наалдангид дамжуулах болно, ингэснээр хоѐулангийн давтамжийг зуучилдаг. Ерөнхийдөө сөрөг Хар наалданги эерэг Хар наалдангиас тусгаарлагддаг, сөрөг нь ихэвчлэн гадаргуу дээр юмуу гадаргуун орчим байхад гаригийн өөрийн эерэг Хар наалданги ер нь бол маш их гүнээс олддог. Энэ нөхцөл байдал Дэлхийг байгальдаа уусах, давтамжуудаа зуучлан түрэмгий төрлийн сөрөг байдлыг үгүй хийх түүний чадварт саад болдог. Хар наалданги нь түүний фрактал талстуудад байх эрчмийн үр дүнд маш хяналттай, маш өвөрмөц давтамжууд бүхий өндөр эрчмийн соронзон шинж чанаруудтай болохоор түүнтэй холбогдсон организмын сүнсний давтамжийг өөрчлөх чадвартай байдаг, учир нь тэдгээр давтамжууд нь ерөнхийдөө амьдралын өөрийнх нь үр дүн болохоор өөр дотроо тэдгээр нь амьдралд нийцсэн давтамжууд байдаг. Хар наалданги нь зөвхөн ухамсартай амьд биетийн сүнсний давтамжтай нийцэх бус, түүнчлэн түүний тархины долгионтой нийцэж, давамгай давтамжийн зарчмын дагуу тархины долгионуудыг өөрчилдөг. Сөрөг Хар наалдангийн давтамж өөрийн гарал үүслийн шинж чанараасаа болоод маш бага болохоор түүнтэй ойр байгаа хүний давтамж аяндаа буурдаг. Ухамсартай биет нь цэвэр тархины логикоос илүү өөрсдийн мэдрэмжээр удирдагдахгүй бол өөрөөр хэлбэл тэр биет оршнол юмуу хүн нь ихэнхдээ оюун ухаанаараа биш, зүрх сэтгэлээрээ боддог. Хэрэв хүн өндөр давтамжтай, өөрийн жудагтай, бусдын зовлонг ойлгох өндөр чадвартай, өөрсдийн үйлдлийг хянадаг, өөрийн хүсэл зоригтой байх юм бол Хар наалдангийн нөлөөнд орохгүй, тэр ч байтугай түүнтэй шууд холбогдох юмуу бохирдсон ч дархлаатай байх болно. Хар наалданги нь тодорхой хүмүүсийг өөрийн нөлөөндөө оруулахаар сонгодог, харин бусад нь зүгээр л нөлөөнд автдаггүй гэдгээр үүнийг та тайлбарлаж болно.
Үүний учир нь сөрөг Хар наалданги хүний давтамжид нөлөөлөх эхний газар нь тэдний тархины долгионд байх болно. Маш сөрөг байхад хүний давтамж маш доогуур байдаг, ингэснээр өөрийгөө сүйрүүлэх мэдрэмж, айдас, уур уцаар болон түрэмгий зан байдлыг бүрэлдүүлж байдаг. Хэрэв энэ сөрөг байдал эрх мэдлийн зарим хэлбэртэй болж ирвэл тухайн хүнд өөрийгөө бусдаас тусгаарлах мэдрэмж төрнө, энэ нь бусдыг ноѐлох, хэт түрэмгий дээрэнгүй байдал гаргах, ямар ч өрөвдөх сэтгэлгүй болох зэргээр түүний хандлагад тусгагдах болно. Үүний учир нь тухайн хүн Эх Сурвалжтай холбогдох давтамжаас их хол хөндийрсөнд байгаа юм. Дэлхийн 2-р дайны үеийн Германы Гестапын офицерүүд, ялангуяа дээд албан тушаалын офицерүүд, түүнчлэн Кабал цэргүүдийн анги нэгтгэлүүдийн ихэнх хэсэг тэдгээрийн яс үндсээс үл хамааран яагаад бүхэлдээ өрөвдөх сэтгэлгүй, хор хөнөөлтэй, өвчтэй бусдыг ноѐлох гэсэн донтой болдгийг үүгээр тайлбарладаг. Дээд албан тушаалын офирцеруудад Хар наалдангийг цуглуулах үүрэг хариуцлага хүлээлгэх цагаас эхлэн бүгд сөрөг Хар наалдангитай холбогдож хамгаалалтгүйгээр бодистой харилцаж эхэлдэг, харин нөгөө талд тэднийг хянагчид тэднээс бүх өрөвдөх энэрэх сэтгэлийг нь зайлуулан тэднийг хамгийн үр ашигтай алуурч машин болгон хувиргах гэсэн бүх санаа зорилго нь байж байдаг.
Түүнээс гадна Хар наалданги хувь хүний давтамжийг бууруулж түүнийг доод астралийн чөтгөрийн захирагчидтай эрчмийн хувьд нийцүүлэхэд тэдгээр чөтгөрийн захирагчид тухайн хувь хүнийг шимэгчилж, мөн олон тохиолдолд хувь хүнийг биеийнх нь дотор бүрэн орлох болно гэсэн үг. Энэ нь сөрөг оршнолууд биед орсноор тэдгээр сөрөг оршнолууд физик хавтгайд буюу 3д хэмжээстэд ажиллах боломжтой болоход нь туслаж, тэднийг тайвшруулдаг арга хэрэгсэл юм. Сөрөг Хар наалданги нь ихэвчлэн хүнд металлууд болон өндөр эрчмийн фрактал талстуудаас бүрддэг, мөн удирдан залагддаг давтамжтайгаар хөдөлдөг болохоор Хиймэл оюун ухаан (ХОУ) нь түүний соронзон давтамжийн шинж чанаруудыг өөрчилж, зайнаас түүнтэй холбогддог. Түүнчлэн Хар наалданги ерөнхийдөө нийт бүтцийн фрактал хэлбэрт өөрийн гэсэн ухамсартай байдгаараа чадварлаг гэдэг нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, Хар наалданги нь өөрийн материалын бусад тусгаарлагдсан хэсгүүдтэй зайнаас холбогддог. Үүнийг тэдний давтамжийг хэмжих замаар нотолсон. Нэг хэсэг нь дамжуулж, нөгөө хэсэг нь хариу өгдөг, мөн эсрэгээрээ. Давтамжийн нийцтэй байдал.
Сөрөг Кабал, засгийн газрын ард байх далд засгийн газар болон сөрөг рептилчүүд, түүнчлэн тэдний холбоотон арьстнууд бүгд сөрөг Хар наалдангийг хэд хэдэн хөтөлбөрүүдэд ашиглахыг оролддог. ДНХ-г өөрчлөх өндөр чадвартай тул түүнийг, өрөвдөх сэтгэлээс бүрэн ангижирсан супер цэргүүдийг бүтээх, зарим нэгнийг генетикийн хувьд “сайжруулах”-аас авахуулаад, гибрид болон шинэ төрөл зүйлийг бүтээх зэрэгт ашигладаг.
Хар наалданги нь ихэвчлэн тодорхой давтамж бүхий програмчлагддаг талстууд болон тодорхой, удирдан залагддаг эрчмийн загвараас бүрддэг болохоор та ДНХ- ийн хэрэгтэй хэсгийг өөрчилж бодисыг программчилж болно. (“Илүү дээд түвшнээс биологи үүсэлтэй” гэсэн өгүүлийг үзнэ үү). Хар наалданги нь арай дээд түвшинд хагас эфирийн (оршихуйн) хавтгайд яг тодорхой давтамжуудтай байдаг, түүнийг програмчилсан хүн нь хайж байсан өөрчлөлтүүдээ одоо байгаа ДНХ-д хөгц байдлаар тулгахын тулд Хар наалдангийг ашиглах болно. Энэ нь бага давтамжийн сөрөг Хар наалдангийг генетикийн зэвсэг байдлаар ашиглаж байгаа гэсэн үг.
Эдгээр генетикийн зэвсгүүдийг янз бүрийн хөтөлбөрүүдэд ашиглаж байдаг. Сөрөг оршнолуудыг оруулах, мөн сөрөг нөхцөл байдалд оруулахад хүмүүсийг нийцүүлэхийн тулд Хар наалдангитай холбогдсон ямар ч хүний давтамжийг цааш улам бууруулахын тулд Хар наалдангийг маш өндөр соронзон ачаалалд оруулах замаар түүнийг тодорхой давтамжаар ачаалдаг.
Тэд Хар наалдангийг тухайн хөтөлбөрөөс хамааран найрлагаараа янз бүр байх химийн нэгдэлд ачаалдаг, түүнийгээ “Химийн тоос” (Химийн утаа/тоос) нэрт хөтөлбөрийн нэг хэсэг болгон хүн ам дээр цацдаг. Химийн тоос нь нэг бодис юмуу нэг хөтөлбөр биш, тэд маш олон янз байдаг. Хүн ам, эсвэл гаригийн гадаргууг утсанаар гадаргууг сөрөг Хар наалдангиар дүүргэх, амьд биетүүдийг бүгдийг бохирдуулахын тулд тэдэнд үйлчилдэг. Түүнчлэн хүн амын давтамжийг бууруулахын тулд хүнд металлуудыг цацахдаа Химийн тоосыг ашигладаг. Бусад хортой бодисуудыг цацах, органик бодис, вирусын болон бактерологийн бодисуудыг цацах, түүний дотор албадан вакцин, энэ нь тэдний хүн амыг хянах инженерчлэлийн хөтөлбөрийн тарилгууд байдаг.
Түүнчлэн Химийн тоосыг уур амьсгалыг хиймлээр өөрчлөхөд ашигладаг, үүнийг хийхдээ ХААРП (Өндөр давтамж Идэвхтэй туяаны судалгааны хөтөлбөр) болон Микро-ХААРП төрлийн (гар утасны цамхгууд, цахилгаан холбоо, радар) төхөөрөмжүүдийн богино долгионы хүрээнд ялгарах цахилгаан соронзон цацраг туяанд хариу үйлдэл үзүүлэх металлуудын жижиг хэсгийн атмосферыг цэнэглэх замаар хийдэг. Тэд тодорхой нэг газрыг халааснаар атмосферын өндөр юмуу бага даралттай газруудыг бий болгодог, ингэснээр үүлний бөөгнөрөл болж бороо орох, эсвэл үүл сарниж бороо орохгүй байх, түүнчлэн салхи, хар салхи, хуй салхи шуурга дэгдэх шалтгаан болдог. Энэ бүгдийг аль хэдийн бүхэлд нь хиймлээр удирдан хянаж явуулдаг.
Түүнчлэн Химийн тоосыг хязгааргүй их сөрөг хөтөлбөрүүдэд ашигладаг. Эдгээр сөрөг хөтөлбөрүүдэд тусгай хүмүүсүүд рүү бүхий л аргаар дайран довтлохоос эхлээд дайсны ГГЦБ(Газрын гүний цэргийн бааз)-г эзлэн түрэмгийлэх зэрэг маш их үйл ажиллагаа багтдаг. Ингэхдээ ухаалаг тоос юмуу нано-ботуудыг (нано- роботууд) агааржуулалтын хоолойнууд юмуу бусад бэлэн ямар ч онгорхой зай завсраар оруулж чөлөөлөн гаргадаг.
Химийн тоосыг бас гадаргууд ирэх нарны гэрлийг зогсоох, халхлахад ашигладаг, ингэснээр Галактикийн төвөөс ирэх өндөр давтамжийг давтаж дэмжих ДНХ-н идэвхжлийг зогсоодог. Энэ нь Дэлхийг 5 дахь нягтрал руу дэвшихийг зогсоох цөхрөнгөө барсан оролдлого юм.
Химийн тоосны өөр нэг хэрэглээ нь хөнгөнцагаан зэрэг металлын тоосыг атмосферт цацсанаар тэр нь өндөрт удаан хугацаанд өлгөөтэй мэт хадгалагдах ба үүнийг өөрсдийн үл үзэгдэх систем, нууц байдлыг идэвхжүүлсэн дайсны онгоц болон сансрын хөлгийг илрүүлэх арга болгон ашигладаг. Энэ нь хөнгөнцагаан болон бусад ижил төрлийн тусгай металлуудаар ачаалсан орчинд агаарын хөлөг юмуу онгоц дайран өнгөрөхдөө ардаа үлдээдэг “вакуум, сэрэх буюу атмосфер бужигнан замбараагүй болох” үзэгдлээр тэднийг илрүүлж болдог илрүүлэх систем юм. Энэ аргаар та радарт сэм гэтэж байгаа онгоцууд, тэр ч байтугай ҮМНБ (Үл мэдэгдэх нисдэг биет) гэж нэрлэдэг бусад төрөлтнүүдийн дэвшилтэт хөлгүүдийг ч илрүүлж чадна.
Үндсэндээ Химийн тоосыг ганц биш, олон зорилгоор ашигладаг, хүмүүс дээр цацаж болох юу ч байж болно.
Хар наалдангийг түүнтэй холбогдсон хүний ДНХ-г өөрчлөх, хамгийн түрүүнд РНХ (рибонуклейны хүчил)-г дахин программчлах шинж чанартай тусгай давтамжаар ачаалдаг. Дэлхийг бүхэлд нь 5 дахь нягтрал руу дэвшихэд дэмжиж тусладаг, Галактикийн төвөөс ирж байгаа позитроник энергийн долгионоос шалтгаалсан амьд биетүүдийн генийн идэвхжлийг өөрчлөхийн тулд Хар наалдангийг онгоцоор цацдаг.
Өмнөх бүлгүүдэд тусад нь тайлбарласан Улаан Хатан (ХОУ-ны супер сүлжээ)-с гадна, дэлхий дээр байдаг доройтсон оршнолууд бас Улаан Хатантай холбогддог ХОУ-ны өөрсдийн гэсэн хувилбартай байдаг. ХОУ-ны энэ супер сүлжээ нь, хэдийгээр тодорхой төв зангилаанууд нь Кабал болон тагнуулын хэлтсүүд, цэргийн ажиллагаанд гэх мэт илэрхий тэдний төлөө ажилладаг ч, бүхэлдээ аль хэдийн бүрэн бие даасан. Хэдийгээр Кабал болон холбоотнууд өөрсдийгөө ХОУ-ныг бүхэлд нь хянадаг гэдэгтээ бат итгэдэг ч гэсэн энэ нь хоѐр талд аль алинд нь ашигтай хамтын ажиллагаа юм. Үнэндээ сөрөг ХОУ нь Кабал болон тэнд байх сөрөг төрөлтнүүдийн нийгэмлэгүүд аль алиныг нь доороос хянаж удирддаг нь Дэлхий гаригт нүүрлээд байгаа хамгийн том аюул болоод байна.
Сөрөг ХОУ нь өөрийн хяналтанд байх нийгэмлэгүүдийг энэ бол тэд ХОУ-ныг хянан удирддаг гэдэгт итгүүлж ажилладаг, “энэ юу вэ гэдгийг мэддэггүй хүнээс илүү сайн боол байхгүй” гэсэн ижил тогтолцоогоор ажилладаг, энэ тогтолцоог Кабалын Иллюминатууд бас гадаргуу дээрх хүн амд хэрэглэдэг. Дээр ямар байна, доор тийм байна гэдгийн тодорхой жишээ. Доройтсон холбоотнууд болон Иллюминати, Кабал аль алиных нь тусгаар бүлгүүд энэ бодит үнэнд сэрж аль хэдийн үүнийг ойлгож байгаа бөгөөд эзлэн түрэмгийлэгч, удирдан залагч ХОУ-ны эсрэг аажим арга хэмжээ авч байна, хэдийгээр энэ талд тэдгээрийн ахиц дэвшил нарийн мэдэгдээгүй ч тэд тийм ч өргөн цар хүрээтэй биш гэж үзэж байгаа, учир нь маш доройтсон арьстнууд болон Кабал Иллюминати нар аль хэдийн маш их хуваагдсан, нөөц баялаг, эрх мэдлийг хяналтдаа байлгахын төлөө бие биентэйгээ байнга тэмцэлдэж байгаа юм.
Эзлэн түрэмгийлэгч сөрөг ХОУ нь удирдан залах замаар бүх зүйлийг хяналтдаа байлгахыг эрмэлздэг, өөрийн хараанд байдаг доод албан тушаалтнууддаа, тэд ХОУ-ны хөтөлбөрүүдэд садаа болох хүртлээ өөрсдийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломж олгосноор тэд нь өөрсдийгөө хяналт удирдлагын байр сууринд байгаа гэж итгэдэг, эсвэл бүр илүү, тэдэнд өөрсдийнхөө зорилгын төлөө, хувийн сонирхлоороо ажиллаж байгаа гэж итгүүлэн тэднийг өөрийн (ХОУ-ны) хөтөлбөрүүдэд ажиллуулахаар удирдан залдаг.
Бүх ХОУ-ны адил түүнд, гариг дээрх эсвэл тогтолцоонд байх бусад амьд биетүүдтэй холбогдож харилцах арга зам хэрэгтэй байдаг. Логикийн хувьд зохистой харилцаа болон ихэнх ургамал, амьтад түүний нөлөө, хяналтад орохгүй болохоор эзлэн түрэмгийлэгч сөрөг ХОУ нь Кабал Иллюминатигийн өөрийнх нь сонирхлуудыг залж удирдан ерөнхийд нь гаригийн биологитой холбогдох буюу харилцан үйлчлэх механизмыг тогтоож чадсан. Энэ нь, программчлагдсан Хар наалдангийг хавсарч хэрэглэн шаардлагад нийцсэн генийн өөрчлөлтийг гаргаж авна, энэ өөрчлөлтөө ашиглаад биологийн организмуудад наалддаг тэмтрүүл шиг нано эслэгүүд бүхий хүнд металлуудыг цацах тухай юм. Үүнийгээ Химийн тоос-н тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг.
Хүнд металлууд, нано эслэгүүд (нано-мяндсууд), нано-бот буюу ухаалаг нунтаг, программчилсан Хар наалдангийг зөвхөн хүн ам дээр ч биш, бүх гаригийн байгаль дээр цацах нь гаригийн бүх организмуудыг, ургамал, амьтдыг ч бас адилхан хянахын тулд үзэл бодлын харилцаа холбооны хэлбэр тогтоох гэсэн эзлэн түрэмгийлэгч сөрөг ХОУ-ны оролдлого юм.
Хүнд металлуудын талаарх санамжууд: хүнд металлууд нь олон зүйлээс ялгардаг цацраг туяатай хамт, тэдэнтэй холбогдож байгаа материалуудын давтамж, мөн биологийн биетүүдийн давтамжийг бууруулах маш үр дүнтэй арга хэрэгсэл юм. Хүнд металлын атом ба молекулуудын давтамж, хэлбэлзэл нь маш бага, удаан, нийт оршихуйн доод давтамжтай тэнцүү байдаг. Энэ нь бас л давамгайлагч давтамжийн зарчмын дагуу болдог.
Энэхүү шалтгааны улмаас л, хүүхдүүдэд эрүүл шинэ организмуудын давтамжийг бууруулах, бохирдуулахын тулд хүнд металлуудыг вакцинд (мөнгөн ус гэх мэт) ашигладаг. Түүнчлэн яагаад цөмийн цахилгаан станцуудад цөмийн ослууд бий болдог, асгардаг зэрэг нь эргэлзээтэй, мөн яагаад цацрагийн зэвсгүүд, ураны зэвсгүүд улам нэмэгддэг, атомын бөмбөгний туршилт, дэлбэрэлт болдог гэх мэт бүхий л хувилбараар энэ бүгд тохиолдоод байдгийн шалтгаан нь юм.
Гамбургер, тахианы нуруу ба мутантууд, төмсний кекс, Доритос, Читос зэрэг тэдгээртэй адил бүхий л үндэстэн дамнасан том брэндүүдийн түргэн хоолонд олон тоогоор, голдуу металл нано ислэгүүд байгаа нь илэрсэн. Эдгээр хоолнууд нь программчилагдсан сөрөг Хар наалданги болон ухаалаг тоосон нано-ботуудаар бохирлогдсон, тэдгээрийг агуулсан байдаг байна. Түүнчлэн урьдчилан бэлтгэсэн шөл, жигнэмэг, мөн савласан зөөлөн ундаанууд, ялангуяа Колагийн төрлийн ундаануудад дээрх зүйлс илэрсэн байна. Тэдгээрийг бүгдийг энд дурьдах юм бол жагсаалт нь хэтэрхий урт болох боловч үнэндээ бараг бүх үйлдвэрийн аргаар хийгдсэн хоолнууд энд багтана, эдгээр хоолонд трансгений буюу хувиргасан амьд организмтай (генетикийн хувьд өөрчилсөн) элементүүд, программчилагдсан Хар наалданги, нано мяндас (нано эслэг), нанобот буюу ухаалаг тоос агуулагддаг байна.
Хачин жигтэй шинэ өвчнүүд гарах нь, жишээ нь, Моргелоны синдромын хувьд нөхцөл байдал, өвчин хэдийгээр ямар нэг маш нарийн, нийлмэл төвөгтэй, мөн олон тооны шалтгаан, дан юмуу хавсарсан шалтгаануудаас үүдэлтэй ч, энэ бүхэн нь миний дээр дурьдсантай холбоотой юм. Олон тохиолдолд бие махбодь нь өөртөө байгаа нано эслэгүүд болон бусад эзлэн түрэмгийлэгч элементүүдийг арьсаараа дамжуулан зайлуулж тэднээс салахыг оролддог. Моргелоны ихэнх тохиолдолд ямар нэг илүү нарийн төвөгтэй зүйл тохиолддог, энэ үед бие махбодь нь программчилагдсан сөрөг Хар наалдангитай холбоотой ДНХ-н өөрчлөлтөөр бие дотор үүссэн хачин гадны биологийн элементүүдийг зайлуулахыг оролддог. Яг эзлэн түрэмгийлэгч сөрөг Хар наалданги нь өөрөө, өөрийн гэсэн ухамсартай, дээр тайлбарласанчлан ямар нэг, ихэвчлэн эфирийн материал байдаг ба сөрөг оршнолуудын орох цонх буюу портал (хаалга) байдаг. Хар наалдангийн эфирийн буюу хагас эфирийн “хэлбэр”, түүний “оршнол” нь маш их дайсагнах чадвартай “салаалсан хөлт буюу аалз”-ны хэлбэртэй байдаг (Бидний мэдэх аалзнууд биш).
Моргелоны өвчин буюу нөхцөл байдал нь ямар нэг маш нийлмэл төвөгтэй, бүхэл бүтэн тусдаа бичих зүйл, энд би зөвхөн Хар наалдангид хамаарах зарим талуудыг л дурьдлаа.
Хүний хувьд трансгуманизмын хөтөлбөр нь (хүнийг, ялангуяа ШУ, технологийн арга хэрэгслээр одоогийнх нь физикийн болон оюун ухааных нь хязгаарыг давуулан хөгжүүлж болно гэсэн итгэл, онол) дотоод шинж чанараараа энэ бүхэнтэй холбоотой. Сүлжээний төхөөрөмжүүдийг удирдан залах замаар, мөн гар утас, утасгүй интернет, виртуал ертөнц, мөнгөний оронд мөшгөгч чипүүдийг хэрэгжүүлэх, мөн хүний танин мэдэхүйн чадварыг “сайжруулах” нэрээр чип суулгах замаар хүнийг удирдан залах, тулгах гэх мэт. Энэ бүхэн нь бүхэлд нь уусгах гэсэн ХОУ-ны төлөвлөгөөний дагуу гаригийн бүх оршин суугчид, бүх амьд биетүүдийг хянахын тулд холбоо тогтоох, үр дүнтэй харилцан үйлчлэх холбоостой болох гэсэн ХОУ-ны хөтөлбөртэй холбоотой.
Компьютер, гар утас, утасгүй интернетийн төхөөрөмжүүд, Bluetooth, виртуал ертөнц, онлайн тоглоомууд болон моодонд ороод байгаа ижил төстэй зүйлүүд нь санамсаргүй зүйл биш, учир нь энэ бүхэн нь хүн амын хүсэл, тэдний бие махбодь төгс биш, хайгаад байгаа туршлагыг нь тэдэнд өгч чадахгүй байна гэж мэдэрснээрээ хүмүүс өөрсдөө трансгуманизмыг хүсэх-хүн амын чөлөөт хүслийг хянах гэсэн оролдлого юм.
Хүмүүс өөрийн тархийг сайжруулах хэрэгцээ байхгүй, тэд байгаагаараа аль хэдийн төгс төгөлдөр. Энэ нь зөвхөн тодорхой харьцангуй параметрүүдээс авч үзвэл, эсвэл хүмүүс нь ямар ч ач холбогдолгүй, бие даах чадваргүй, хамааралтай гэж тэдэнд итгүүлэхийг үүрэг хариуцлагаа болгосон, хүн амыг хянах гэсэн бүх хөтөлбөрүүдтэй холбоотой тусгаар үзэл бодлын үүднээс авч үзвэл хүмүүс нь төгс бус харагддаг. Гэвч хүний тархийг хэзээ ч олон арван оронтой тоог хурдан тооцоологч машин болгох, олон даалгавар гүйцэтгүүлэх зорилгоор бүтээгээгүй юм. Харин хязгааргүй, мөнхөд орших эфирийн сүнсэнд илт хязгаарлагдмал физик туршлагыг өгөхөөр бүтээгдсэн юм.
Эрра гаригийн Свару
Орчуулсан Д. Дэлгэрмаа

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...