Үлэмжийн Хэрсүү

 


Кирсан Илюмжиновыг харь гаригийнхан хулгайлсан нь.
Түүнийг хулгайлсан гэж хэвлэл мэдээлэл дээр бичиж шуугиан тараадаг ч үнэндээ бол харийнхан түүнийг хөлөг дээрээ урьсан гэдэг.
Оросын төрийн зүтгэлтэн, Халимагийн анхны Ерөнхийлөгч, Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч, бизнесмэн Кирсан Николаевич Илюмжинов 1962 онд улсынхаа нийслэл Элист хотод төрсөн.
Илюмжинов “Миний бодлоор шатрыг өөр гаригаас энд авчирсан байх. Дэлхийн хаана ч, Японд ч, Хятадад ч, Катарт ч, Монголд ч , Африкт ч ижил дүрэм, ижил 64 нүдтэй хар цагаан хөлөг ашигладаг шүү дээ. Яагаад гээч? Учир нь тэд өөр гаригаас авчирч бидний оюуныг тэлэх гэсэн тоглоом юм” гэж ярьж байжээ.
-Харь гаригийнхан таныг Халимагийн Тєрийн тэргvvн гэж мэдэж байсан уу?
-Мэдэж байсан. Би тэр үед сонирхсон олон асуултандаа хариулт авсан, цаг нь болохоор ил болгоно. Одоо бол ерөнхий мэдээлэл өгье.
1997 оны 9-р сард “Намайг Москвад гэртээ байхад минь онгорхой цонхны гадна гэрэлтсэн тунгалаг хоолой шиг коридор гарч ирсэн байсан.
Тэр хоолойгоор харийн хөлөг рүү алхаж ортол хэд хэдэн хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц аварга том сансрын хөлөг дотор шар хувцастай, хүн шиг харагдаж буй харийнхан, өөрсдийн тус тусын ажилдаа завгүй байх бөгөөд өндөр нам зарим нь амьтад шиг боловч хүн хэлбэрттэй байсан. Тэд лаборатори шиг хөлөг дотор тун завгүй байв. Харийнхан түүнтэй телепатик байдлаар харилцаж байсан, түүнийг асуусан асуулт дуусахаас өмнө оюун ухаанд нь хариулдаг байсан нь түүнд Болгарын зөнч Баба Ванга эмээг санагдуулдав.
Эртний Атлантидууд бас бодлоор бас харилцаж байсан тухай сүүлд мэдсэн.
Кирсан тэдэнд хандан “Та нар яагаад телевизийн сувгуудад нэвтэрч энд байгаагаа ярьдаггүй юм бэ?” хэмээн асуухад ”Та нар уулзалтад бэлэн биш гэж хэлж байсан” Бид хөгжиж дэвших боломжтой гаригийг бий болгосон бүтээгч оршнолуудын багийн нэг хэсэг, та бүхний технологи тодорхой түвшинд гарсан ч гаригийнхаа бүрэн бүтэн эко байдал бүр цаашлаад энгийн нэгэн шоргоолжнуудтай хүртэл харилцаж чаддаг болсон үед бид албан ёсоор уулзах болно, гэж тэр ярьсан.
Оюун ухаанаа хөгжүүлж байгалиа сайжруулахын оронд улам бүр хор хөнөөлтэй зэвсэг зохион бүтээхэд зориулсаар байна, гэжээ.
Хөлөг дотор байхад миний мэддэг 3 хэмжээстийнх биш байсан. Магадгүй таваас дээш ч байсан байж магад. Тэдэнтэй ярилцсаны дараа бид энэ ертөнцөд ганцаар биш гэдгийг мэдсэн юм. Магадгvй огторгуй дахь цорын ганц ухамсарт амьтан нь хvн биш гэдгийг тарааж эхний байдлаар мэддэг болгох гэсэн байх л даа.
Намайг хүмүүс нэр олох гэж энэ мэдээллийг хэлж байна гэж бүү бодоорой. Би галзуу хүн биш.
Энэ уулзалт миний хувьд анхны удаа биш байсан бөгөөд хүүхэд байхад, дараа нь цэрэгт алба хааж байхад ч харийн нисдэг таваг харж байсан.
Илюмжинов өөрөө өдөрт хоёр удаа, өглөө, орой бясалгал үйлдэнэ. Өөрийнх нь хэлснээр Илюмжинов одоо 69 дэх төрлөө аваад байгаа гэнэ.
Харь гаригийнхантай уулзсан тухайгаа Та их ярьдаг байсан. Тэрнээс хойш дахин тийм уулзалт болоогүй юмуу?
- Та харин сануулчихлаа. Болсон. Нэг удаа Индонез, Филиппин хоёрын дунд нисэж явахдаа тэд дэргэд байгааг мэдэрсэн. Өмнөхтэй яг адилхан өөр хэмжээстийг мэдэрсэн. Хэдхэн секундын хугацаанд, хоромхон зуур.
-Ихэнх улстєрчид энэ сэдвээр ярьдаггvй шvv дээ?
-Олны ємнє тэд бол ярихгvй. Харин єєр хоорондоо энэ сэдвээр яриа vvсгэх нь олонтаа. Ерөнхийдөө Харь гарагийнхан оршин тогтнож байгааг тэдгээр дэлхийн удирдагчид мэдэж байсан. Горбачев, Путин ч мөн ялгаагүй. Би харь гаригийнхны тухай Борис Ельцинд ярихад тэд ямархуу дүрс хэлбэртэй нь байв даа гэж асуусан, харин би харснаа буюу зvгээр хүн шиг гэж хариулж байсан юм даг.
-Харь гаригийнхны талаар дээд албан тушаалтнууд хэрхэн ханддаг бол?
-Ихэнх нь vvнийг хав дарахыг боддог. Яг л коммунизмын vед байгаа юм шиг нууц хэвээр vлддэг. Би дэлхийн олон алдартай хvмvvстэй харилцдаг. Тэд харь гаригийнхантай яг надшиг уулзсан боловч энэ талаар ярихаас ичдэг. Харин єнгєрсєн жил католик сvм өөр гариг дээр ухаант амьдрал байдаг гэдгийг хvлээн зөвшөөрсөн шvv дээ. Тэд өөрсдийн сансар судлалын төвтэй болсон.


Та Вангатай их дотно байжээ. Тиймээ, намайг Ерөнхийлөгчөөр сонгогдохоос хэдхэн сарын өмнө “Залуу Ерөнхийлөгчийг авчир” гэж хэлсэн гэсэн. Энэ үгэнд нь бүгд ихэд гайхсан ч удалгүй Төрийн тэргүүн болж тэд мэдэх нь тэр.
30 настай бизнесмэн Халимагийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай Болгарын телевизээр мэдээлэхэд Ванга инээмсэглээд “Түүнийг авчрахыг би хэлсэн юм” гэж хэлж байсан гэдэг.
Таныг Ванга дээр ирээд байхад, өглөөний 05.30 цагт сэрээж гараас чинь бариад таны тухай мөн хүн төрөлхтний талаар ярьж өгсөн үү. Тиймээ, гэхдээ юу гэж хэлсэн нь нууц. Харин ганц юмыг нуулгүй хэлье, Ванга надад нефть хаана байгааг хэлж өгсөн.
Ванга - “Чамд маш их нефть байна” гэж хэлээд Халимагийн газрын зургийн үзүүлж байгаад харандаагаар хатгаж “Энд нефть боловсруулах үйлдвэр барь” гэж хэлсэн. Газрын зургийн тэр хэсэг рүү харвал хагас цөл газар байсан. Гэлээ ч сүүлд нь чухам тэндээс нефтийн орд илрүүлж, үйлдвэр барьсан. 1995 оны эхээр Ванга утасдаад “Надад хоёр Илюмжинов харагдаад байна, хоёулаа Ерөнхийлөгч юм” гэсэн. Маргааш нь Илюмжинов Болгарт нисэн очиж түүнтэй дахин уулзсан.
“Хэн ч урьд нь ингэж байгаагүй ч чи хоёр сандал дээр тухлах нь, гэж хэлсэн.
Үүнээс хагас жилийн дараа 1995 оны 11-р сарын 24-нд та Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон байх аа.
Би Вангаг тэнгэрийн “дамжуулагч” гэж үздэг. Ванга харь ертөнцтэй холбогдож тэндээсээ мэдээллийн авдаг байх.
-Ванга таны ирээдvйн талаар хэлж байсан уу?
-Тэр намайг Халимагийн Ерєнхийлєгч болно гэж хэлж байсан. Бас хоёр ч єндєр албан тушаалд заларна гэж хэлж байлаа. Бас одоогоор биелэгдээгvй хэд хэдэн зєгнєл хэлсэн.
-Сайн зєгнєл vv?
-Энгийн л зvйл. Бас Орос улс, Христийн талаар ярьсан тvvний бичлэг байгаа. Энэ зєгнєл биелэгдвэл би энэ бичлэгийг заавал vзvvлнэ. Анх удаа Вангатай уулзахад тэр: “Надаас юу асуух гээд байгаа юм. Чи өөрөө бүгдийг хардаг л юм байна шүү дээ” гэж байж билээ.

No comments:

Post a Comment

Үлэмжийн Хэрсүү

  Кирсан Илюмжиновыг харь гаригийнхан хулгайлсан нь. Түүнийг хулгайлсан гэж хэвлэл мэдээлэл дээр бичиж шуугиан тараадаг ч үнэндээ бол харийн...