Хадны зураг түүх өгүүлнэ.
Хадны зургийг урлагийн бүтээлд тооцогддог болоод удаж байгаа хэдий ч нэршилд нь сүүлд өөрчлөлт оруулсан. Сүг гэдэг нь биегүй мөртөө сүрхий хүч чадал орсон хий биетийг хэлдэг учраас хадны сүг зураг бус Хадны зураг гэж нэрэлдэг болсон.
Хадны зураг Монголын сайхан оронд минь элбэг байдаг нэг төрлийн урлагийн өв юм.
Хойд цэнхрийн агуй болон олон уул толгод дээр хадны зурагт маш сонирхолтой дүрс зурагнуудыг цахиур цүүцээр цохиж, дараа нь өтгөн улаан зос, цайвар зос, шороон будгаар будаж үйлдсэн байдаг. Жишээ нь, тэмээн хяруул, цацагт хяруул, арслан заан, канна гөрөөс, хэрж зогссон том эвэртэй одос үхэр, шорон эвэрт оронго гөрөөс гэх мэт одоо байхгүй амьтадыг дүрсэлсэн байдаг.
За одоо хамгийн сонирхолтой гол хэсэгтээ орцгооё. Өмнөговь аймгаас олдсон зураг дээрх дүрслэл дээр нисдэг хөлөгнүүдийг янз бүрээр харь хүмүүстэй нь зурсан байдаг. Тэдгээр эртний хүмүүс харснаа л зурсан болохоос зохиож зураагүй нь ойлгомжтой.
Тэрхүү гайхалтай Шабалын орныг Оросын их зураач, сценографист, философич, сэтгэгч, гоц үзэгдэл судлаач, зохиолч, аялагч, археологич, Н.К.Рерих экспедиц зохион байгуулан Шамбалын орныг хайж төв азиар явахдаа Монголоор хөндлөн явсан нь цаанаа учиртай.
1927 онд “Улаан хөлөгт баатар” буюу "Шамбалын хаан Рэгдэндагва" нэртэй зураг бүтээж тухайн үеийн Ерөнхий сайд Цэрэндорж гуай гардан хүлээж авсан түүхтэй. Манай улсын нийслэл Улаанбаатар хотын нэр ч сайхан наалдаж өгдөг шүү. Та бүхэн Сайншандад байх Энергийн төвөөр зочилж улаан хөрстэй газраас нь гадна өөр нарийн зүйлийг мэдэрсэн бол доор коментоор үлдээгээрэй.






No comments:
Post a Comment