Таны зорилго юу бэ?
1-р хэсэг
Хүний гол зорилго нь материалаг амьдрал дундаас өөрийгөө сорьж сүнслэг хөгжил рүү тэмүүлж туршлага хүртэж Дээд биедээ очих байж, гэтэл давах ёстой давааг нь жил өнгөрөх тусам улам хүнд, бараг хэзээ ч давахааргүй болгож өөрчилсөн. Тэр даваа сорилт дунд хоол олж идэх, эрүүл саруул байх гэсэн үндсэн жижиг даалгаврын босгыг өндөр болгоод өөрчилсөн. Хоолыг нь хортой, эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй, саруул ухааныг нь булингартуулж мансууруулсан.
Үүний үр дүнд Сүнсний хөгжил гэдгийг мартаж ахуйгаа дүүргэх уралдаанчид болсон.
Нэг ёсондоо хүмүүсийн үндсэн зорилгыг мартуулаад өөр зорилгыг бидний далд ухамсарт суулгаж өгсөн.
Ихэнх хүмүүс байнга ядуу төрөлд давтаж төрсөөр байгаад чинээлэг байдал, цатгалан амьдрал рүү тэмүүлэх бараг хүсэлтэй болсон. Үүнийг хөгжөөж дэвэргэж өгдөг систем бол матрикс юм. Матрикс нь уруу таталтыг эрчимжүүлэгч буюу, хорхой хүргэлтээр дүүрэн гоё сайхан амьдралын санал болгодог.
Сайхан том байшинд амьдарна, Дэлхийг тойрон аялдаг, нэр хүндтэй, хобийгоороо өндөр дүнтэй мөнгө олж чаддаг, товчхондоо энэ удаа та амьдралаас “сайхан” таашаал авч илүү сүнслэг амьдарч чадна гэдгийг бэлдсэн кино шиг үзүүлбэрээ харуулах болно.
Гэхдээ, бэлдсэн киноноос ялгаатай нь бодит байдал дээрээ биелэх магадлал маш бага буюу энэ бүх мэдээлэл таны далд ухамсарт нөлөөлж, сонголт хийхээс өөр аргагүй шударга бус хууралт болохыг ойлгож ч амжихгүй ирдэг. Та хичээж байгаад баян эрх мэдэлтэй боллоо гэхэд хэзээ нэгэн цагт барьцаанд орсон жүжигчин шиг амьдрах зам үлдэнэ. Энэ матрикс олон идэвхүүлэгч өдөөгчтэй. Эдгээрийн нэг бол чадвар суулгах янз бүрийн гоё нэртэй сургалтууд юм.
Программууд нь шууд утгаараа: мөнгө ол, худалдан чанартай бараа ав, үнэтэй тансаг брэндийг хэрэглэж бусдад амжилттай инфлүүнсэр болж үлгэрлэ, түүнийхээ төлөө үргэлж тэмүүл, бусдаас илүү бай, зорилгодоо хүрэхийн тулд юуны ч өмнө бүү зогс гэсэн үл үзэгдэх тушаалд захирагдахыг шаардсан өдөөн хатгасан байдаг. Хэн нэгний дор орчихгүй юмсан, хэн нэгнээс түрүүлж алхах юмсан гэх мэт янз бүрийн айдсыг, түгшүүрийг уяж өгдөг.
Та өөрийн мэдэлгүй эд хөрөнгөний уралдаанд ороод яг түрүүлэх гэж байтал нэг асуудал гарч ирнэ. Энэ удаа яг алдаагаа олсон учраас дахин эхнээс нь эхэлнэ гэх мэт хэзээ дуусах нь мэдэгдэхгүй уралдаан үргэлжилнэ.
Аан гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй ээ, таньд одоо жаахан ч гэсэн урам бий болгох үгийг хэлье. Мэдээж энэ чөтгөрийн тойргоос гарах гаргалгаа бий. Биднийг дор давтамжинд барьж байдаг матриксд нь алдаа бдаг. Үүнийг бид ашиглаж чадах юм бол бидэнд давуу тал болно. Харин биднийг 100 хувь мэддэг аркончууд, луун төрөлтөн, мөлхөгчид шат шатандаа болгоомжилж байдаг нэг зүйл бол биднийг нэгдэн нийлчих бий, хамтын ухамсрын учрыг олчих бий гэсэн үүднээс янз бүрийн бодлого бидэнд шахаж байдаг.
Улс болгон аймаг мужтай, хатуу хууль доорх хил хамгаалалттай, яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн байдлаар нь ялгадаг, засаг захиргаа бүр нь дотроо олон сөрөг хүчин намтай, нам болгон дотроо фракцтай байх ёстой гэх мэт олон зүйлээр баталж болно. Луун төрөлтөн, мөлхөгчдийн дуртай “Хуваа захир” зарчим яг одоо хэрэгжиж байна.
Хүмүүсийг нэгдэн нийлчих юм бол дийлэхгүй гэдгээ мэддэг учраас матриксийн систем дээр шинэ зүйлүүдийг нэмж угсарч байдаг юм. Сүүлийн үед гарч байгаа технологиуд бараг бүгд тэдний зөвшөөрсөн технологи гэж ойлгож болно. 5жи 6жи, хиймэл оюун ухаан, дижитал ертөнц гэх мэт дуусахгүй үргэлжилэхээр байна.
Тэгэхээр одооноос эхлээд нэгдэн нийлж нэгэн санаа бодолтой болж, бага багаар бодлоо эерэг зүйлийг бодох түүн дээрээ төвлөрөх юм. Та бүхэн анзаарсан байх учиртай, сөрөг мэдээлэл сошиал орчинд орж ирэх бүрт эерэг болноо, бид буруу технологийг хөгжүүлж засаж сайхан болгож чадна гэсэн бодлоо бодсоор л бай. Монголчууд сайн явах санааных гэдгийг зүгээр ч үгүй хэлээгүй. Бид Монгол улсаа буцаагаад босгож чадна. Дэлгэрүүлж эндээс уншиж болно. https://michid-7.blogspot.com/2022/11/32.html



No comments:
Post a Comment