Агуу том зураг 2-р хэсэг

Дэлхийгээс гаднах амьдрал

Орчлон амьдралаар бялхаж байдаг.
Амьдрал бол зах хязгааргүй, зөвхөн энэ нь бидний орчлонгоор зогсохгүй бусад орчлонгуудад ч бас амьдрал бий. Эдгээр нь бүгд нийлээд сансар огторгуйг бүрдүүлж байдаг. Таны төсөөлөлдөө бий болгож чадах бүх зүйлс сансар огторгуйн хаа нэгтээ оршин байдаг. Динозаврууд амьдарсаар буй гаригсаас эхлээд, бие болоод гаригийн хэрэгцээ нэгэнт үгүй болтлоо өндөр хөгжсөн, сансрын хязгааргүйд бүлэг ухамсрын байдалтай хөвөн явах хүн төрөлтнүүд хүртэлх амьдралын бүх хэлбэрүүд оршин байна.
Тэгээд энэ бүгдийн баталгаа нь хаана байна гэж та гайхаж байна уу? Хаа сайгүй, зөвхөн ОНМХ-г оруулахгүйгээр. Хэрэв та найз нар болон таньдаг хүмүүсээсээ асуугаад явбал хэн нэг нь “ямар нэг зүйл” харсан л байгаа. Интернэтээр хайлт хийвэл та тоолоод барахгүй гэрэл зурагнууд болон дүрс бичлэгүүдийг олоод зогсохгүй ҮМНБ харсан, тэдгээр харийхантай телепат (бодлоор) холбоо тогтоосон, биечлэн харилцаа холбоо тогтоосон, тэдэнд барьцаалагдсан, эсвэл өмнөх амьдралдаа өөр гариг дээр амьдарч байсан хүмүүсийн баримт нотолгоонуудыг олох болно.
Зарим хүмүүс “энэ бүгд жинхэнэ биш” гэж хэлдэг. Гэвч цөөнх хэдэн, үнэхээр нухацтай шалгаж үзсэн хүмүүс байдаг. Цаг гарган энэ сэдвийн талаар зарим бичлэгүүдийг үзэж, мөн вэбсайтуудаар зочилсон тэдгээр хүмүүс Мэдээний цагаар гардаг, бидэнд итгүүлдэгээс илүү зүйл байна гэдгийг сэжиглэж эхэлдэг.
Илүү гайхалтай нь юу вэ гэхээр цааш нэмж материал унших болон үзэх бүрт илүү агуу зураг маань улам бүрэн болдог. Та Швейцар малчины яриа Америк бизнесмений үзэж туулсан зүйлтэй яв цав таарахыг үзээрэй. Мөн дамжуулалт хийх чадвартай Австралийн жүжигчин эмэгтэйн өгсөн мэдээлэл Мексик ажилчин залуугийн гэрлийн хөлгийн зургийг авсан болон телепат холбоо тогтоосныг баталсан байдал, энэ мэтчилэн хоорондоо бие биеэ хэзээ ч харж байгаагүй, амьдардаг газар орон болон цаг хугацааны хувьд тэс ондоо бусад зуу зуун хүмүүсийн давхцал тохиолуудыг үзэж болно. Эвлүүлдэг зурагны хэсгүүд хоорондоо яв цав таардаг шүү дээ.
Эдгээр хүмүүс 15 минутын алдар нэрийн төлөө энэ бүх зүйлийг зохиож байна гэсэн сэжиг танд төрж байна уу? Дандаа ч тийм биш шүү (биднийхээр бол тиймэрхүү нөхдүүд голцуу ОНМХ-үүдээр олонд танигдах хандлагатай байдаг). Дээрх хүмүүс нь ихэнхдээ яг та бидэн шиг энгийн, камерийн өмнө хэзээ ч гарч байгаагүй, үнэхээр өөрт тохиолдсон зүйлээ хуваалцахыг хүссэн, үүгээрээ юу ч олж долоохыг хүсээгүй тийм хүмүүс байдаг. Тэд ихэнх тохиолдолд өөрт тохиолдсон зүйлээсээ их гайхаж цочирдсон байдаг ба заримдаа амьдрал нь бүхэлдээ орвонгоороо эргэсэн гашуун үр дүнг амссан байдаг. Учир нь тэдний амьдарч буй газрын олон нийт иймэрхүү түүхүүдэд нэг их найртай сайхан хариу үйлдэл үзүүлээд байдаггүйгээс юм.


Өрөөсөн гартай, Швейцари малчин эр Эдвард “Билли” Майерын түүх бол орчин үеийн түүхэн дэх, ҮМНБ-г хамгийн сайн баримтжуулсан нотолгоонуудын нэг юм.

Тэрээр өөрийнхөө харийн зочидтой хийсэн уулзалтуудыг баримтжуулан дээрх Плейадын “гэрлийн хөлөг”-ний зурагнаас гадна үй олон гэрэл зурагнууд, дүрс бичлэгүүд, дуу хураагуурын бичлэгүүд болон бусад яаж ч булзахын аргагүй нотлох баримтуудыг хийсэн байна.
Тэрээр “Холбоо тогтоосны тэмдэглэл” нэрээр танигдсан, өөрийхөө үзэж туулсан зүйлс болон Плейадчуудын түүнд өгсөн мэдээллүүдийн тухай олон зуун хуудас тэмдэглэл бичсэн байна. 

Хэрэв харийхан оршин байдаг юм бол би яагаад тэднийг олж харахгүй байгаа юм бэ?
Маш олон шалтгаануудын улмаас та харахгүй байгаа юм. Тэдгээрээс хамгийн чухал нь Хөндлөнгөөс Оролцохыг Хориглосон Орчлонгийн Хууль юм. Энэ нь илүү өндөр хөгжилтэй иргэншлүүд бусад гаригуудад зочлох үедээ, буурай хөгжилтэй оршин суугчдын хөгжилд хөндлөнгөөс аль болох бага оролцохыг тусгасан орчлонгийн хууль юм. Энэ нь тэд бидэн дээр зочилж ирдэггүй гэсэн үг биш, харин ч ирсээр байгаа. Дэлхий бол туйлын их сонирхолтой гариг юм, ялангуяа энэ цаг үед. Мөн тэд хувь хүмүүстэй шууд болон телепат аргаар энд тэндгүй холбоо тогтоосоор байгаа хэдий ч нийт хүн амтай бүгдтэй нь нээлттэй харьцах цаг хараахан болоогүй байна. Энэ л яагаад жинхэнэ ҮМНБ-үүд тэр аяараа ил гарч ирэхийн оронд зайгаа бариад байгаагийн шалтгаан юм. ҮМНБ-үүд ихэвчлэн харийн зочдынх биш, дэлхий дээр хийгдсэн эсвэл компютер графикаар дүрслэн бий болгосон байдаг.
Эвийг сахигч, эерэг сансрын аялагчид Хөндлөнгөөс Үл Оролцохуйн Хуулийг байнга даган мөрдөж байдаг бол энэхүү хуулийг хүндэтгэн үздэггүй, найрсаг бус харийн зочид ч бий. Тэд өнгөрсөн хугацаанд дураараа дургицгааж байсан хэдий ч одоо цаашид Дэлхий дээр зочилж ирж чадахааргүй болсон. Учир нь өндөр хөгжилт иргэншлийхэн Дэлхийг анх төлөвлөснөөр нь эцсийг нь хүргэх тал дээр санаа тавьж байгаа. Одоогоор тэд нийтэд ил тод харагдахыг чухалчлахгүй байгаа нь сөрөг харийхны хар үйл ажиллагааг нууцаар цээрлүүлэхийг хүсэж байгаагаас юм. Өдий олон төрлийн өвчнүүд, аллагууд, дайнууд, ядуурал, алдагдсан хүүхдүүд, элдэв гамшгууд болон бусад зовлон шаналалын цаана хэн байсныг мэдвэл энэ нь хүмүүст тийм ч таашаагдахгүй л байсан байх.
Хөлгөө харагдахгүй болгох болон биеэ янз бүрээр хүнтэй адил болгож хувиргах нь тэдний хувьд хүүхдийн тоглоом шиг амар учраас бид тэднийг харж чадахгүй байгаа бас нэг шалтгаан юм. Рептилүүд (гүрвэлүүд) хувирахдаа өөрийн төрөлх ДНХ болон өөрт байх хүний ДНХ-ээ ашигладаг бол эрчимийг өндөр хэмжээнд захирч сурсан, сүнслэг өндөр хөгжилт оршнолууд ганц удаагийн бодлоор гадаад байдлаа өөрчилж чаддаг. Бидний дунд амьдарч буй олон хүмүүс манай гаригийх биш гэдгээр дээрх нь олонтаа нотлогдсон байдаг. Мөн маш олон харийн зочид биднийхээс дээгүүр хэмжээстээс ирдэг ба тэд биднийг харах авч бид тэднийг харж чаддаггүй (бас тэд ханыг зүгээр л нэвт гараад явчихдаг).
Бүх нотолгуудад юуны дүр төрх илэрч, гарсан байдаг вэ?
Ертөнцийн (орчлонгуудын нийлбэр) амьд оршнолуудын дүр төрх нь дуусашгүй олон янзын хэлбэр төрлүүдтэй байдаг. Хир зэрэг том эсвэл жижиг, ямар өнгөтэй, хир зэрэг хөгжсөн эсвэл ямаршуу хувийн зан чанартай байх нь хамаагүй, таны төсөөлж болох бүхий л хэлбэрийн биес сансрын хаа нэгтээ оршиж л байгаа. Дэлхийн ойр орчмын, бид ч бас багтах, доогуур хэмжээст хүрээлэн буй орчныг шинжлэн дүгнэвэл, оюун ухаант амьдралын хэлбэрүүд нь дараах хэд хэдэн төрөл зүйлүүдэд хуваагдаж байна:
1. Хүн дүрст төрөлтнүүд
2. Саарлууд
3. Гүрвэлүүд
4. Шавьжнууд
5. Мууран хүн
6. Хоёр нутагтан
7. Шувуун хүн



(харамсалтай нь тэд бүгдээрээ зургаа авахуулах дургүй учраас бид аман гэрчлэлүүдэд тулгуурлан зурахаас аргагүйд хүрсэн болно)


Мөн тодорхой түвшинд сүнслэг байдлаа дээшлүүлэн хөгжүүлж буй хэд хэдэн төрлийн холимог арьстнууд буюу эрлийзүүд байгаа гэж бас яригдаж байгаа. Гэвч дээрхүүд нь бидний мэдэх гол төрөл зүйлүүд юм. Эдгээрээс ихэнх нь сайн санаатай хэдий ч цөөхөн хэд нь сөрөг хандлагатай эсвэл хүн төрөлхтнийг нэг их хүндлээд байдаггүй.
Тэдэнтэй адил харагддаг төрөл бүрийн амьтад байгаа нь түүхийн хугацаанд тэд бүгд Дэлхий дээр ирж, өөрсдийн ул мөрөө үлдээсээр ирсэнтэй холбоотой. Энэ нь орчлон даяар, балар эртний гаригуудад “үр тарих” сансрын аялал хийн явах олон үндэстнүүдийн уламжлал юм. Тэд гаригуудад зочлон, хэн нэг Флора, Фауна нар ганган хээнцэр хөлөгнөөсөө авч ирсэн жаахан удамшлын хольцыг тухайн үеийн амьдралын хэлбэртэй холиод орхиод явна, дараа нь бүүр олон мянган жилийн хойно байгалийн шалгарлаар юмс хэрхэн хөгжсөнийг үзэхээр эргэж ирдэг.

Гэрэл ба харанхуйн тулаан
Сириус Б оддын системээс ирсэн гэх хүн төст төрөлтнүүд (урт сунасан гавалтай нь), Драко одны ордоос ирсэн гүрвэл төрхтөнүүд, мөн Орионы оддын ордоос ирсэн хүн/гүрвэлийн эрлийз Ануннаки нар нь манай гаригийн туулж өнгөрүүлсэн хамаг л сөрөг муу муухай зүйлсийн учир шалтгаан нь юм. Энэ нь яагаад тэдгээр оддын системүүдийн холбогдолтой баримт, эд зүйлс олон пирамидууд болон бусад эртний газруудаас олддогийн шалтгаан юм.
Тодорхой нэг түвшин хүртэл тэдгээр сөрөг оршнолууд хамтарч ажилладаг ба хамтдаа олон зуун гаригс болон түүний соёл иргэншлийг эзлэн авсан байдаг. Тэд мөн нэгэн хүчирхэг эзэнт гүрнийг үүсгэн бий болгосон байна. Тэд Галактикийн Гэрлийн Холбоо хэмээх манайхаар бол сансар дахь НҮБ маягийн, хамтарч ажилладаг нэгдсэн эерэг сайн санаат оршнолуудын эсрэг олон зуун мянган жилийн турш дайтсаар ирсэн байна.
Харанхуйн эзэнт гүрэн Гэрлийн Холбооныхны технологийн хөгжил тэднийхээс асар хол түрүүлсэн ба дайнд хэзээ ч ялж чадахгүйгээ олж мэдсэний дараа зэвсгээ буулган бууж өгсөн ба олон сөрөг оршнолууд Гэрэлд нэгдэн орсон юм. Энэ нь бас ойртон ирж буй Дэвшил-ээс болсон ба тэдэн шиг доогуур хэлбэлзэл бүхий оршнолууд дэвшиж чадахгүйд учир нь байгаа юм. Үүний дараа зөвхөн цөөн хэдэн босогч бүлгүүд үлдэн манай гариг-ийг оруулан орчлонгоор нэг тархсан байна.
Хүн төст төрөлтнүүд
Хүн хэлбэртнүүд арьсны өнгө болон өндөр намаараа хэмжээлшгүй олон янз байдалтай оршин байдаг. Плейядчууд (Плейядын оддын бөөгнөрлийн оршин суугчид) Билли Майерт манай орчлонд, хүн төрөлтнүүд оршин суудаг 8 млрд гаруй гаригс байдаг гэж хэлсэн байна. 200 гаруй өнгийн арьс ба гадаад төрхтэй, дэд буюу салаалсан байдлаар 40,000-аас илүү төрлийн хүн төрөлтнүүд байдаг. Хүн төрөлтний амьдрал өөр бусад орчлонгуудад ч бас байх боломжтой. Түүнчлэн Плейядчуудын тооцооллоор 10-н 49 зэрэг орчим орчлон байдаг гэсэн (энэ нь өөр үгээр бол 10,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000,000), тиймээс эдгээр бүх төрөл зүйлүүдийг ангилан ялгах нь боломжгүй юм гэдгийг та ойлгох байх.
Дэлхий гариг дээрх бидний өөрсдийн Хомо сапиенс гэх төрөл маань угтаа байгалийн жамаараа хөгжиж чадаагүй юм. Харийн гийчид 200,000 жилийн өмнө Дэлхийн балар эртний оршин суугчид дээр хийсэн генетикийн туршилтын үр дүнд бид бий болсон юм. Бид түүхийнхээ явцад олон харийн гийчдийн генетикийн өөрчлөлт хуулбарлалт хийх шууд обьект болсоор ирсэн учраас бидний биед одоо 20 гаруй харийн төрөлтнүүдийн ДНХ агуулагддаг. Энэ нь зөвхөн хүн төрөлт харийханы ч биш, “саарал харийхан”, гүрвэлүүд, мууран хүмүүс болон бусад төрөл зүйлийнхний ч бас ДНХ гэсэн үг. Алекс Коллирийн холбоо тогтоолтоос үзвэл бидний ДНХ “дээд сурвалжит” гэж үзэгдэж байгаа. Эднээс зөвхөн шавьжин оршнолуудтай л бид хамгийн төс багатай юм.
Ховор нандин ДНХ-тэй болгосон хэдий ч энэхүү гадны оролцоотой бий болгогдсон ген нь бидэнд сайнаасаа илүү мууг авч ирсэн. Бидний богиноссон амьдрах хугацаа, өвчнүүдийг ихээр мэдрэг хүлээн авах байдал, хүлцэнгүй дорой байдал, сүнслэг хөгжлийн удаашрал, мөн хязгаарлагдмал ухамсар зэрэг нь үүний л хор уршгаар бий болсон юм. Дэлхий дээр мэдэгдэж байгаа хамгийн том дөрвөн хүний төрхт төрлүүд болох Кавказчууд, Негроид, Дорныхон болон Латиночууд нь өмнө нь ул мөрөө үлдээн ирж буцаж байсан олон харийхны үлдэгдэл юм. Латиночууд нь хамгийн эртнийх ба Алекс Коллирийн хэлснээр дорныхны цаана ямар харийхан байгаа нь тодорхойгүй байгаа юм байна.
Бид өөрсөдтэйгөө хамгийн ойр хүн төрөлтнүүдийг сансарт нээх холоос хайгаад байх шаардлагагүй юм, учир нь Сугарыхан бас бидэн шиг. Яг л бусад гаригийн адил Сугар бас хөндий гадаргуутай. Тэнд аль хэдийн өөрсдийн хүчээр оюунлагийн 5н хэмжээст хүртэл хөгжсөн хүмүүн төрөлтнүүд амьдардаг. Сугарыхан бидэнтэй адил (Вега оддын орд) үүсэл гаралтай бөгөөд үүнийхээ улмаас бидэнтэй их холбоотой юм шиг дотно мэдрэмжээр ханддаг байна. Дэлхий дээр ирэхийн тулд тэд хэлбэлзлээ доошлуулах шаардлагатай байдаг ба тэгснээрээ бидэнтэй бараг яг адил харагддаг. Зүүн талын зурагт: Ховард Менгерийн нэр нь үл мэдэгдэх Сугараас ирсэн найз.
Баруун талын зурагт: Сугарын элчин төлөөлөгч Валянт Тор, тэрээр ашгийн бус зорилгоор, Америкийн засгийн газартай Дэлхий дээрх энх тайвны төлөвлөгөөний талаар зөвшилцөлд хүрэхийн тулд, Пентагонд тавиад оны сүүлээр гурван жил байрласан байна. Торын зүүн талд байгаа хоёр хүн мөн түүнийг Сугараас дагалдан ирэгсэд юм.Сугар дээрх болон доторх амьдралын талаар илүү мэдэхийг хүссэн хэнд ч Омнек Онекийн ярилцлага сонирхолтой санагдах нь дамжиггүй юм. Тэр эмэгтэй хүүхэд байхдаа, кармын шалтгаанаар, эндхийн хүмүүсийн оюунлаг хөгжилд туслахаар Дэлхий дээр ирсэн байна. Тэрээр энэ бүхний талаар ном бичсэн ба одоо ч Америкт амьдарсаар байгаа юм.

Яг одоо Дэлхий маань Дэвшил хэмээх үйл явцыг туулж байна. Энэ нь тэрээр орчлонгийн бусад хэсгийн адил илүү дээд хэмжээст рүү шилжиж байгаа гэсэн үг юм. Үүнийг хийхийн тулд тэрээр дэлхийн хүмүүсийн оюунлаг хөгжилд боломжит дээд хэмжээгээр туслахаар ирсэн, харийн өндөр хөгжилт, олон соёл иргэншлийн тусламж дэмжлэгийг авч байгаа юм. Энэ бүхний гол зорилго нь бидний хэлбэлзлийг таван хэмжээстэд шилжин орж чадахуйц тэр л хэмжээнд хүртэл өсгөж өгөхөд оршиж байна.
Тэдгээр харийн иргэншлүүд нь нэгэн Эвсэлд нэгдэцгээдэг. Энэхүү хүмүүс нь сүнслэг хөгжлөөрөө биднээс асар хол түрүүлэн яваа ба жишээ нь: тэд телепатаар буюу бодлоор ярилцдаг, мөн юмсыг бодлын хүчээр ямарч төвөггүй шинээр бүтээн, бий болгож чаддаг гэх мэт. Тэд бас технологийн хувьд ч биднээс мөн төдий хол түрүүлэн яваа. Тэд үнэндээ манай эрдэмтдийн сая жилийн дараа ч хийж чадахааргүй материйг бий болгох (ор мөргүй устгах), олон хэмжээстэд аялах (энэ нь бас орон зай цаг хугацаанд ч төвөггүй аялах) технологи, газрын татах хүчний эсрэг төхөөрөмжүүд, амьд роботууд ба амьд гэрлийн хөлгүүд, хүнс зэвсэг зэргийг агаараас бий болгох зэрэг байдлаар эрчимийг бүрэн хянан удирдаж чадахуйц технологуудыг эзэмшдэг.



Мексик ажилчин эр Карлос Диаз-ын авсан гэрэл зураг болон дүрс бичлэг дэх гэрлийн хөлгийн дүрс (зүүн) 2007 онд Хүгкеркийн Голланд тосгоны ойролцоо харагдсан, орон нутгийн сонингийн нийтлэлд тавигдсан гэрлийн хөлгийн зурагтай яг адил харагдаж байгаа нь (баруун).

Хүний хулгай
Ойртон ирж буй Дэвшил нь зарим хүмүүсийн хувьд илүү тааламжгүй нөхцөл байдлыг бий болгосон юм. Ялангуяа 60 -80 оны үед хүмүүс харийханд барьцаалагдаж байсан хэмээн олноороо мэдэгдэх болсон юм. Хяналтанд байдаг мэдээллийн хэрэгслүүд тэдгээр яриануудыг оюун ухааны гаж байдал гэж харагдуулахыг оролдож байсан боловч тухайн үед зарим эрдэмтэдийн нухацтай судалгаа хийсэн олон нотлох баримтууд байсан юм. Тухайлбал хүүхдүүдийн ярьсанчлан, шөнөөр тэдний унтлагын өрөөнд жижиг биетэй хүн шиг амьтан орж ирэн тэднийг хөлөг рүүгээ авч яван элдэв хачин туршилтуудыг хийдэг гэж эцэг эхдээ хэлж байсан баримтууд нь олон хүний анхаарлыг татаж байсан бол, хулгайлагдаж байсан олон насанд хүрэгчид тэдэнд тусгайлан бэлдсэн, олон төрлийн ямар нэг нөхөн үржүүлэг хийхэд зориулагдсан юм шиг санагдсан үйл ажиллагаануудыг санаж байсан. Энэ нь тэднийг ямар нэг унталтын байдалд оруулсан байх үед хийгдэж байсан байна. Жирэмслэлтүүд зохиомлоор хийгдэж, сарын дараа дуусдаг байсан, өндгөн эс болон үрийн шингэн бүгд арчигдан алга болдог байсан, мөн хөлгүүдэд дотроо өсөж буй үр хөврөл бүхий том том туршилтын хоолойнуудтай лабораторуудыг хүмүүс харсан байна.
Эдгээр хүний хулгайн үйл ажиллагаануудыг Саарлууд хийж гүйцэтгэсэн болох нь дамжуулалтын мэдээллүүд, мөн холбоо тогтоолтууд ба хар ажиллагаа хөтөлбөрийн хүмүүсийн тайлбаруудаас тодорхой болсон юм. Энэ нь ихэнх кинонууд болон мэдээнүүдэд гардаг бүйлсийн самрын хэлбэртэй том хар нүдтэй, том толгойтой, жижиг давжаа биетэй харийн оршнол юм. Энэхүү харийхан Зета Ретикули оддын системээс үүсэлтэй, Зета хэмээх нэртэй ба хэвийн нөхөн үржих чадвараа олон мянган жилийн өмнө бүрмөсөн алдсанаас хуулбарлан нөхөн үржих аргад шилжсэн байна.
Зохиомлоор бүтээсэн шинэ биеүүд болох хуулбаруудын сөрөг тал нь тэдэнд сүнс гэж байхаа болиод удаж байгаа юм байна. Орчлонгийн Дэвшлийн талаарх мэдээг олж дуулмагцаа тэд гүн цочролд орсон байна. Учир нь сүнсгүй зохиомол оршнолууд дэвшиж чадахгүй, хэн нэгний сүнсний хэлбэлзэл л Дэвшлийн дараа ямар хэмжээстэд үргэлжлүүлэн оршин байхаа тодорхойлох ёстой гэдгийг тэд ойлгосон юм. Ингэж тэд бараг нийт иргэншил нь мөхлийн аюулд ороод байгааг олж мэдсэн байна.
Иймээс тэд Дэвшлийн дараа тэдний өв соёлыг үргэлжлүүлэн авч явж чадахуйц хагас Зета хагас өөр төрөл зүйлийн холимог шинэ төрөлтнийг бий болгохоор шийдсэн байна. Үүнийг хийхийн тулд тэд буурай хөгжилтэй (бас хамгаалалтгүй), хүчирхэг ДНХ бүхий хүмүүсийн эрэлд гарсан ба удалгүй Дэлхий гаригийн оршин суугчдыг олж сонгосон байна. Дэлхийн хүмүүсийг генетик туршилтын журмаар өндөр технологийн оронд солилцохыг зөвшөөрсөн нууц хэлэлцээрийг манай гаригийн эрх баригчид ба Саарлууд хоорондоо хийсэн байна. Ингээд Дэлхий дээрх хүмүүс болон амьтад дээр хийсэн туршилтууд хэдэн арван жил үргэлжилсэн байна. Мэдээж тэд хүний сүнс төрөл авхыг хүсэхүйц нэгэн шинэ эрлийз төрөл зүйлийн бие гаргаж авсан нь эргэлзээгүй юм. Тэгэхээр ажиллагаа амжилттай болсон ба хулгайлалт бараг тэр чигтээ зогссон байна.
3-р хэсгийг унших бол энд дарна уy https://michid-7.blogspot.com/2022/10/3_25.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...