Агуу том зураг 3-р хэсэг

 

ГАЛАКТИКИЙН ГЭРЛИЙН ХОЛБОО

Галактикийн Гэрлийн Холбоо, Хамтын Холбоо (гаригсын), Оддын Эвсэл, Sphere Being Alliance (бөмбөрцөг биет оршихуйн эвсэл) гэдэг нь манай Сүүн Зам Галактик даяар сансрын аялал хийн явах соёл иргэншлүүдийн (угсаатнуудын) хамтарсан нэгдэл юм.
Энэхүү Холбоо нь өөртөө олон зуун мянган гишүүдийг нэгтгэдэг ба олон сая жилийн өмнө Лайра оддын ордод болсон, үргэлжилсэн удаан дайны дараа үүсгэн байгуулагдсан. Тэрхүү сүйрэлд хүргэсэн үйл явдлаас хойш, эсэн мэнд үлдэгсэд галактикт бий болсон сөргөлдөөн ба асуудлуудыг энхийн замаар шийдэж байхыг чухалчлах болсон байна. Манай орчлонгийн амьдрал бүхий бүх галактикууд нь өөрсдийн гэсэн холбоотой ба манай галактикийнх тэдэн дундаа хамгийн эртнийхүүдийн нэг нь юм.
Галактикийн Холбоонд, асуудал бэрхшээл гарсан газарт байж, тэндэх асуудлыг хөндлөнгөөс зохицуулах мөн шаардлагатай бол таслан зогсоох арга хэмжээ авч байдаг асар том хэмжээтэй сансрын хөлөгнүүд бий. Тэдний хэрэглэдэг олон хэмжээстийн технологууд нь хэт өндөр түвшнийх ба бид төсөөлөн ойлгоход ч тун бэрх юм. Тэдний эрчимийг удирдах чадвар бараг төгс, жишээ нь: материйг оргүйжүүлэх, харагдахгүй болох эсвэл даалгавар (жишээлбэл тариан талбайн тойрог хэлбэрт дүрсүүд хийж, бий болгох) өгөн илгээж болохуйц эрчимийн бөмбөлөг бий болгох зэрэг нь ядах юмгүй зүйлс юм.
Тэдний хөлгүүд нь ихэнхдээ амьд зүйлээр хийгдсэн байдаг. Тэдгээрийн зарим нь гаригуудаас том хэмжээтэй ба дотроо модод, зүлэгт нуга болон гол горхиор бүрэн хангагдсан байдаг. Холбооны эх хөлгүүд нь гишүүн үндэстнүүдийн багийн жижиг хөлгүүд болон цөөн хэдэн ганц удирдлагатай эх хөлгүүдтэй байдаг. Эдгээр эх хөлгүүдийг заримдаа Дэлхийд алдартай, эсвэл Аштар болон Хатонн нар шиг дамжуулалт хийж байсан ахлагч нар удирдаж байдаг. Эдгээр дамжуулалт гэгч нь тавиад жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн ба сүүлийн үед өөрийгөө дамжуулагч хэмээн зарласан хүмүүс ихээр нэмэгдсэн хэдий ч ихэнх нь тэгтлээ жинхэнэ гэж санагдахгүй байгаа юм.

Галактикийн Холбооны эх хөлгүүд нь дотроо амьд ертөнцийг агуулж байгаа нь (энэ нь төрсөн сэтгэгдлээрээ зурсан зураг юм)
Галактикийн Холбоо нь дотроо бүхий л үндэстнүүдийн төлөөллүүд бүхий, жижиг дэд зөвлөлүүдийг агуулсан байх олон жижиг зөвлөлүүдээс бүрдсэн нэгэн том зөвлөлийн удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг.
Ингэж л энэхүү асар том байгууллагыг удирдан зохион байгуулж байдаг. Гишүүдийн дундах удирдлагын шатлалыг ихэвчлэн сүнслэг хөгжлөөр нь баримжаалан тодорхойлдог. Хамгийн өндөр хөгжилтэй гишүүд нь Бурханы Хүслийг дамжуулах дуу хоолой нь болж байдаг, маш үзэсгэлэнтэй гэрлэн оршнолууд байдаг.
Яг одоогоор Галактикийн Холбооны нилээд хэсэг нь Дэлхийн ойр орчимд бидний хоёр туйлт мөчлөгийн хүндрэл бэрхшээлтэй төгсгөлийг аз жаргалтай төгсгөл болгохоор гарч ирээд байгаа юм. Манай орчлон бүхэлдээ дэвшиж байгаа болон Дэлхийн Дэвшил хоёр нь хоорондоо ялгаатай үйл явдлууд юм. Одоогийн байдлаар хамгийн том хөлөгүүд нь хамгийн гадна талд нь байрлан, гурван давхар бүслэлт үүсгэн сая сая хөлгүүд Дэлхийг тойрон бүрхсэн байна. Мэдээж тэдгээр нь байнгын тогтмол нэгж хэсгүүд биш бөгөөд манай нар шиг оддын хаалгууд ашиглан маш том сансарын орон зайд, төрсөн гариг руугаа болон орчлонгийн бусад хэсгүүд рүү үргэлж ирж буцан аялж буй, бүхий л төрлийн хөлгүүдээр сэлгэгдэж байгаа юм.


Доорх зурагт Галактикийн Холбооны сансрын хөлгүүдийн гурвалсан давхарга (мэдээж мөн гурван өөр хэмжээстүүдээр илэрхийлэгдсэн). Тэд цаашид нөхөрсөг бус хандлагатай байх ширхэг ч оршнолыг Дэлхийд нэвтрүүлэхгүй байх тал дээр байнгын баттай хяналт тавьцгааж байна.
Дэлхийн оршин суугчид хүн төрөлтнүүд учраас Галактикийн Холбоон дахь хүн төрөлтнүүд бидний дэвшлийн явцад туслахад гол чухал үүргийг гүйцэтгэж байна. Жишээлбэл Плейадчууд болон Сириусчууд энэхүү бүлэгт багтаж байна. Галактикийн Холбооны дөч орчим хувь нь хүн төрөлтнүүд байдаг ба үлдсэн нь бусад төрлийн болон гэрлэн оршнолууд байдаг. Тэдний олонх нь бидэнтэй генетикийн холбоос нэгтэй хэдий ч биднээс илүү өндөр хөгжилтэй.

Тэд манай гариг дээр олон сая жилийн турш ирсээр байгаа бөгөөд олон барилга байгууламж болон урлагийн бүтээлүүдийг бэлэг дурсгал болгон үлдээсэн ба тэдгээрийн нилээд нь мөн Галактикийн Холбоонд үл хамаарагдах, сөрөг харийн зочдын гараар хийгдсэн байдаг.
Илюминатийн хяналтад байдаг, бидний голлон баримталдаг шинжлэх ухаан нь харийхантай холбогдсон холбоосыг аль болох нуун дарагдуулж байдаг.
Доор зурагт усан доорх пирамидийн цогцолборын зураг нь Плейадын оддын ордтой адил байгаа нь. Хэрэв та Google Earth дээр энэхүү (41 13‘ 30‘‘N, 72 41‘W) координатыг хийвэл, Лонг Айлэнд Саундад, Нью Йоркийн ойролцоох эргийн 20-100 метрийн гүнд очих болно. Энэ зураг нь “Орионы Хуйвалдаан”-ныхны материалын хэсэг юм.

Орчлонгийн Хөндлөнгөөс үл оролцохуйн Хуулийг аль болох даган биелүүлхийн тулд, Галактикийн Холбооноос өнөөг хүртэл дэлхийхэнтэй холбоо тогтоохыг хамгийн бага хэмжээнд байлгасаар ирсэн. Швейцарийн Билли Майер, Мексикийн Карлос Диас мөн АНУ-н Ховард Менгер нар шиг харийхантай биечлэн холбоо тогтоодог хүмүүс ихэвчлэн тодорхой нэг галактикийн иргэншилтэй генетикийн холбоотой байдаг. Тэд туршлагуудаа дараа нь хуваалцахын тулд, бусдыгаа төлөөлөн, Дэлхий дээрх амьдралаар амьдардаг. Үүнийг ихэвчлэн илүү өндөр хэмжээстийхэн хийдэг ба бусад нь тухайн туршлага хуримтлагдсан эрчим рүү нэвтрэн орж, шууд байгаа чигээр нь ой санамждаа хуулбар хийдэг.
Урьдчилан төлөвлөөгүй байх үед, нөхөрсөг харийхан ба дэлхийхний хооронд зөвхөн онцгой тохиолдолд нөхөрлөл үүсэн бий болдог. Ерөнхийдөө тэд аль болох далд байдалд байдаг. Тэгсэн хэдий ч Дэвшил төлөвлөсний дагуу явагдаж байгаа ба, үүнийг болж буй бүх зүйлд саад болохын тулд элдвийг хийж байгаа илюминатийн үйл ажиллагаанууд тийм ч үр дүнтэй биш байгаагаас харж болох юм. Агаарт эзлэх хүчилтөрөгчийн хэмжээг зохих түвшинд нь барих, цөмийн зэвсгийн дайралтууд болон дайнуудаас сэргийлэх, цацраг идэвхит хаягдлуудыг цэвэрлэх, орчны (химийн) бохирдол, агаарын химийн туршилтууд болон өвчлөлүүдийг арилган зогсоох буюу багасгах, хүн төрлөхтнөөс шалтгаалан эс шалтгаалан үүсч байгаа байгалийн гамшгуудын нөлөөг бууруулах зэргийг бүгдийг тэд хийж байна.
Тун удахгүй Дэлхий дээрх улс гүрнүүдийн Засгийн газруудын тэргүүнүүд, харийхниийг оршин байгааг мэдснээр, ил тод байдалд бий болж бүгд өөрчлөгдөх болно. Галактикийн Холбоо нь бидэнтэй өдийг хүртэл холбогдон, ирсэн гишүүдийн дамжуулалтай зөвшөлцснөөр, тэд олон нийтийн өмнө илүү ихээр ил гарч ирж танигдах ба тэдний хүчирхэг технологууд бидний хувьд хэсэгчлэн нээлттэй болох болно гэсэн байна.
“Уг нь өөрсдийн сонгосон арга замаар туршлагажиж, мөн юмсыг өөрийхөөрөө ойлгох аргуудыг олж авахаар оролдон хөгжиж буй соёл иргэншлийн замналыг хүндэтгэн дагаж, та нартай илт шууд холбогдохоос бид зайлсхийх ёстой. Та нарын хөгжлийн шат дамжлагыг өөрчлөн та нарт туслахаар улайрах нь яалтчгүй туйлын буруу алхам бөгөөд энэ нь яагаад бид та нарт ил шууд харагдаж болохгүй гэж тайлбарлаад байгаагийн гол шалтгаан юм. Та нарын мөчлөг эринүүдийг төлөвлөн зохиож байдаг Бүтээлийн Эзэд бидэнд ингэхийг зөвшөөрсөн тохиолдолд, үүнийг харин өөрөөр авч үзэж болох юм..”SaLuSa, дамжуулсан Майк Квинси, 2010 оны 12 сарын 22

4-р хэсгийг унших бол энд дарна уy https://michid-7.blogspot.com/2022/10/4_25.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...