Агуу том зураг 4-р хэсэг

 

Үнэгүй болон чөлөөт эрчим хүч

Орчлонд үнэгүй эрчим хүч (тэг цэгийн эрчим хүч) анхнаасаа заяагдсан байдаг. Энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш юм, учир нь бүх зүйлс эрчим бөгөөд Айнштайн үүнийг аль хэдийн нээчихсэн (Е=mc2). Ямарч хэлбэрийн эрчим өөр нэг хэлбэрийн эрчимд (жишээ нь цахилгаан эрчим хүч) хувирч болдог, эрчимийн хөдөлгөөн хийж буй тухайн давтамжийг тохиргоо хийн өөрчлөх замаар. Яагаад гэвэл бүх элементийн суурь эрчим нь ижил
буюу гэрэл/хайр-ын эрчим учраас тэр. Яг л та нэг жижиг лего тоглоомон байшин нураагаад түүгээрээ жижигхэн хүүхэлдэй хийхтэй л адил юм.
Дэлхийхэнтэй холбоо тогтоодог харийн эх сурвалжуудаас үзвэл (дамжуулалтаар эсвэл өөр аргаар), бид үнэгүй эрчим хүчийг нийтэд хараахан нэвтрүүлээгүй, ийм өндөр түвшинд хүрээгүй цөөн хэдэн соёл иргэншлийн нэг юм байна. Энэ гэвч бидний буруу биш юм. Төгс ажиллагаатай, тэг цэгийн эрчим хүч гаргаж авах төхөөрөмжийг зохион, нийтэд танилцуулахыг хүсч байсан Никола Тесла шиг олон зохион бүтээгчдийг хүчирхэг илюминатууд дуугүй болгосон юм. Ердөө жаахан агаарыг ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авч болох нэг төрлийн хайрцагийг оруулаад Тесла маш олон үнэгүй эрчим хүч гаргаж авах аргуудыг нээж байсан.
Соронзон мотор
Үнэгүй эрчим хүчийг үйлдвэрлэж болох хамгийн энгийн арга бол соронзон мотор юм. Үүнийг хэн ч хийж чадна. Хэдэн ширхэг ижил хэмжээтэй соронзуудыг дугуйруулан зэргэлдээ байрлуулж наагаад, мөн нэг хэсгийг онгорхой үлдээнэ. Тэгээд энэхүү дугуйгаа тэнхлэгээр нь том соронз руугаа ойртуулан барихад энэ нь зогсолтгүй мөнх эргэлдэх болно (ядаж л дундаж соронзны эдэлгээний хугацаатай буюу 1,300 жил ажиллана).
Хоосон үлдээсэн зайнаас үүсэх хуй салхи нь дугуйг эргэлдүүлж байх хангалттай хурдаар хангаж байдаг бөгөөд үлдэгдэл эрчим хүчийг оройн хэсэгтээ хуримтлуулж байдаг, үүнийг нь бусад зүйлд хэрэглэж болно. Ингэж ажиллах зүй тогтлыг Америкт бизнес эрхлэгч, судлаач болох Жорж Грин хийж нийтэд үзүүлсэн юм. Youtube-д энэхүү зүй тогтлын талаарх хэд хэдэн жишээг нэмж олж болох ба мөн та өөрөө жаахан судалгаа хийж үзвэл энэхүү энгийн соронзон моторын олон янзын өөр хувилбарууд байдгийг олж мэдэх болно.


Ямарч төвөггүй эргэлдэх мөнхийн соронзон хөдөлгүүрийн зүй тогтол: жижиг соронзууд нь тойрог хэлбэрт байх ба том соронз нь голдоо (эсвэл гадна талдаа ч байж болно) байрлана. Соронзнуудын хооронд, баруун дээр байрлах хуй салхи үүсгэж буй хоосон зайг анхаарахаа мартав.



Дэлхийн хаа сайгүй физикийн чиглэлээр суралцаж буй олон оюутнууд үүн шиг “нээлтүүдийг” бараг байнга хийж байдаг боловч түүнийг нь хэн ч цаашин дэвшүүлэн хөгжүүлж чаддаггүй. Төгсөгчдийн мэдлэгийн сүлжээ хэмээгчтэй холбоотой бүх их дээд сургуулиуд болон бүх бусад сургуулиуд иймэрхүү төрлийн нээлтүүдийг өөрсдийн оршин байх үндэс сууриа хамгаалахын тулд
гадагш ер задруулахгүй байх тал дээр санаа тавьдаг. Үүнийхээ хариуд тэд жил бүр арвин их тэтгэлгийг хүлээн авдаг.
Нээлтүүдээ дэлхий дахинд таниулахыг оролдох хэнд ч мэдээллийн хэрэгсэл хэрэгтэй болно, тэдгээр нь бас л илюминатийн хяналтанд байдаг. Хэрэв та өөрөө бүтээлээ зах зээл дээр гаргаж хөрөнгө сан босгохыг хүсвэл танд банкаар дамжих хэрэг гарна. Дэлхий дээрх банкны ажиллагаа Илюминати гэр бүл болох Ротчилдоор хянагдах болсон цагаас хойш нэг ч банк иймэрхүү ажиллагаанд хамтрахаас татгалзах болсон.
Зохиосон бүтээлүүдээ дэлгэрүүлэн амжилттай яваа хэн нэгэн байлаа гэхэд газрын тосны хүчирхэг компаний хуульч үүдэн дээр нь зогсох тэр өдрийг тийм ч удаан хүлээхгүй л боловуу. Тэгээд тэд эдгээр бүтээлүүдийн зохиогчийн эрхийг нь эзэмшдэг учраас шүүхээр заргалдана гэж сүрдүүлдэг (гэвч мэдээж түүгээрээ юу ч хийхгүй нь ойлгомжтой).
Эсвэл танайд АНУ-н Бүтээлийн Нууцлалын Тогтоол гэгч зүйл байдгийг анхааруулхаар нууц албаныхан хүрэлцэн ирдэг (эсвэл бусад орны хувьд үүнтэй төстэй ямар нэг байгууллага). Энэ нь “Үндэсний аюулгүй байдал”-д заналхийлж болзошгүй бүтээл хийдэг, сэддэг тэрхүү зохион бүтээгчдээс сэргийлэх тухай хууль юм.
Тухайн нэг бүтээл “Үндэсний аюулгүй байдалд” аюул учруулах магадлалтай эсвэл үгүй, аль нь байлаа ч нууц албаныхан өөрсдөө дангаараа шийдвэр гаргадаг бөгөөд зохион бүтээгч энэ талаар юу ч дуугарах ёсгүй юм. Учир нь тэд нарт олон хэрэг тулгаж нэр сүрийг нь олон түмний өмнө гутаан доромжлон бүтээлийг нь битүүмжилдэг. Иймэрхүү байдлаар хориглогдсон бүтээлүүд одоогоор 5,000 гаруй байна. Ингээд эдгээр бүх саад бэрхшээлүүдийг даван гараад цааш мөн л хувьсгалч бүтээлүүдээ хийсээр байх зохион бүтээгчдийг худалдаж авдаг эсвэл ажил үйлсийг нь зогсоохын тулд сүрдүүлэн шахалтанд оруулдаг, эсвэл алдаг (ихэвчлэн ийм захиалгаар).
Үнэгүй эрчим хүчний төрлүүд
Нарны эрчим хүч, супер хүчин чадалтай электролит ба хүйтэн хайлш зэрэг өөр олон үнэгүй эрчим хүчний технолог байдаг. Питр Линдман цөөн хэдийнх нь жагсаалтыг гаргасан. Тэрээр бид яагаад заавал газрын тос эсвэл нүүрс зэрэг ашигт малтмалын түлш хэрэглэх ёстойг мөн тайлбарласан байгаа. Зах зээлд гаргах нь л асуудалтай байгаа болхоос маш олон төрлийн зохион бүтээх аргууд байгаа гэдэг нь таны үнэгүй эрчим хүчний талаар мэдэх ёстой цор ганц зүйл юм. Илюминати хүчээ алдах тэр агшинд бидний газрын тосонд суурилсан нийгэм нэн даруй өөрчлөгдөх болно. Үйлдвэрлэл- болон тээвэрлэлтийн тогтолцоо маш хямд болох тэр үед энэ нь дэлхий дээрх өлсгөлөн болон гачигдахын зовлон дуусна гэсэн үг юм. Манай гариг уг нь 10-20 млрд хүнийг элбэг хангалуун байдлаар тэжээх бүрэн чадамжтай гэдгийг аль эрт баталчихсан байдаг. Бүх зүйлсийг цааш хэвийн явуулхын тулд хүн бүр долоо хоногт хэдхэн цаг ажиллахад л хангалттай. Яг л бусад харийн соёл иргэншлүүдийнхтэй адил зарчимаар.

5-р хэсгийг унших бол энд дарна уy https://michid-7.blogspot.com/2022/10/5_26.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...