Агуу том зураг 5-р хэсэг

Илюминати
Элит гэхээр ихэнх хүмүүсийн толгойд хамгийн түрүүн тансаг үдэшлэг морин уралдаан зэргээр цэнгэж байдаг бүлэг баячууд гэж орж ирдэг. Гэвч энэ нь тэр чигтээ буруу юм. Элитүүдийн дунд өөрсдийгөө илюминати (гэгээрсэн нэгнүүд) хэмээн нэрлэцгээдэг элитүүд байдаг. Өөр хоорондоо тогтмол холбоотой байдаг 13 туйлын баян, зайонист гэр бүлүүд үүний гол бүрдэл нь юм. Тэдгээрийн нэрс нь Ротчилд, Рокфеллер, Варбүрг, Брюс, Кавендиш, Ди Мэдичи, Ханновэр, Хабсбүрг, Крапп, Плантэйжнэт, Романов, Синклэйр мөн Виндзор нар байх боломжтой, гэвч эдгээр нэрсийн жагсаалтыг гадаад ертөнцөөс нарийн чанд нуусан байдаг ба зарим эх сурвалжууд өөр нэрсийг цөөн хэдэн газарт дурьдсан байдаг.
Тэдгээр нь ихэвчлэн олны танил нэрс бүхий Агнелли, Буш, Форд, Күн, Лөб, Монтгомери, Морган, Рузвэлт мөн Шифф зэрэг бусад 300 гэр бүлүүдийн дэмжлэгийг авч байдаг. Мөн дээр нь Хэнри Кисинжэр, Дик Чэни, Доналд Рамсфелд, Билл Гэйтс, Билл ба Хиллари Клинтон болон Уоррэн Баффэт зэрэг олон эрх мэдэлд улайрагчид тэдэнтэй холилддог. Тэд үндсэндээ хамтдаа дэлхий дээрх бүх мөнгө санхүү болон эрх мэдлийг хянан удирдаж байдаг.
“Cайн санаат хүний нийтийн үйл хэргийн төлөө бодох санах юмгүй төлсөн бүхий л төлбөр хорон санаат хүний гараар дамжин зарцуулагдаж байдаг” – Плато
Тэд Ватикан, НҮБ, Дэлхийн Банк, бараг бүх Төв банкууд, ТТГ (тагнуулын төв газар), ҮАБГ (үндэсний аюулгүй байдлын газар), ХЭА (хүнс ба эмийн алба), Смитсоны Институт, Гадаад Харилцааны зөвлөл, ҮССА (үндэсний сансар судлалын алба), Билдэрбэрг, Тюли, Скалл энд Боунс (оюутнуудын нууц нийгэмлэг) болон бусад тоолхын аргагүй олон байгууллага болон шашны бүлгүүдийг удирдан чиглүүлж байдаг. Илюминатууд олон зууны турш, тэднийг аажим боловч баттайгаар, Дэлхийн Шинэ Журам -д хүргэж ирэх нууц хөтөлбөр дээр ажилласаар ирсэн. Уг журмын агуулга нь бүгдийг удирдаж байх, мөн бүх иргэд нь бараг ямарч эрхгүй байх цор ганц засгийн газрыг дэлхий дээр бий болгох тухай юм. Үүний иргэдийн тоо нь хэзээ ч одоогийх шиг 7 млрд давсан байхгүй ба ихдээ 500 сая байх юм. Илүү гарсан нь устгагдах ёстой гэх мэт.
Илюминатууд хүмүүсийн амь насыг дээдлэх үзлээ аль эрт гээсэн ба хээл хахуулиар мэргэжсэн байдаг. Эдгээр 13 гэр бүлүүдийн удам бүр Шумерийн эрин үеэс эхлэлтэй ба тэд энэ удмаа аль болох цэвэр хэвээр хадгалхын тулд зөвхөн өөр хоорондоо гэрлэцгээсээр ирсэн. Тэд мөн Freemasonry гэх дэлхий дээрх хамгийн хүчирхэг байгууллагын дээд удирдлагуудыг бэлтгэж байдаг. Тэдний удирдлагын бүтэц зохион байгуулалтын хувьд Йезуитууд болон тэдний удирдагч болох Хар Пап лам нь илюминатуудын дээр байрладаг. Тэдэнд шашны болон удирдлагын үүрэг оногддог боловч гүйцэтгэгчид болох илюминатууд жинхэнэ хүчийг гартаа барьж байдаг.
Тэд өөрсдийн төлөвлөгөөгөө АНУ-н Жоржиад байх Стоун Хэнжтэй адил “Жоржиагийн Чулуун Хөтөч” хэмээх чулуун хөшөөн дээр сийлсэн байна. Тэд эндхийг мөн цусан тахилга хийхэд ашигладаг байна. Чулуун дээр тэд өөрсдийн сүүдэртэй талаа нэг ч дурсаагүй ба мэдээж түүнийгээ болгоомжтой нууцалж байдаг.


Илюминатийн үлдсэн бусад төлөвлөгөөнүүдийн адилаар “Жоржиагийн Чулуун Хөтөч” нь ард иргэдийн анхааруулгад өртөн, шамшигдан сүйтгэгдэж байгаа нь( 2022 оны 7-р сарын 6-ны өглөө эрт хэн нэг нь тэсрэх бөмбөг ашиглан зарим хэсгийг нь нураасан байсан тул орон нутгийн удирдлагууд уг барилгыг бүрэн нураахаар шийджээ.)
Бүх хорон муу санаатнуудын уг гарал
Илюминатуудын уг гарал нь хүн биш харийхан юм. 4000 гаруй жилийн өмнө рептил (гүрвэл төрөлтнүүд)-ийн нэг бүлэг дэлхийд газардан, анзаарагдахгүйгээр булаан эзлэх төлөвлөгөө зохиосон байна. Дүр төрхөө нэгээс нөгөөд шилжүүлэх урлагт гарамгай сайн учраас тэд өөрсдийгөө дараа дараагийн үе тутамдаа, мөнгө болон эрх мэдэл нь улам өсөн нэмэгдсээр буй, энгийн хүмүүс шиг л харагдуулж байсан байна. Нэг гүрвэл төрөлтөн нэг л хүний биеэр хязгаарлагдахгүй. Энэ төрөлтнүүд хэдэн мянга наслах боломжтой тул дотор нь орсон хүмүүний бие хөгширч муудлаа гэхэд шинэ биед төвөггүй шилжээд орчихно. Гадна ертөнцөд энэ нь гэр бүлийн дараагийн шинэ үе залгамжлагч гэж л харагдана.

13н үндсэн гэр бүлүүд, тэдгээрийг тойрсон 300 гэр бүлүүд нь бараг бүгд Ари-гийн буюу гол удмын цустай холбогдсон уг сурвалжтай байдаг нь “холимог” цустайгаар, нэгээс нөгөө дүрд хувирхад илүү хэцүү байдгаас тэр юм. Тэд зөвхөн ямар ч илрэх боломжгүй, өөрсдийн гэр бүлийн цайзууд болон газар доорх хотуудын тусгай дүүргүүдэд, эсвэл нууц, чөтгөрүүдийн цуст зан үйлийн үеэр мөн садар самуун зугаа цэнгээнүүдэд л жинхэнэ төрхөө ил гаргадаг. Зөвхөн цөөн хэдхэн хүн л тэдэнтэй ил шулуун харилцдаг. “Пиндар” (Чөтгөрийн эрхтэн) бол илюминатийн хамгийн чухал гэр бүл болох Ротчилдийн гэр бүлийн хамгийн их алдар цуутай гишүүн юм. Тэрээр газрын хаа нэгтээ бүүр гүнд байрлах “Араатан” хочит, гүрвэл төрөлтнүүдийн хамгийн дээд удирдагчтай шууд харилцаатай байдаг..
Гүрвэл төрөлтнүүд нь манай орчлонгийн хамгийн тэрслүү сөрөг амьтас юм. Хүн төрөлтний хэмжүүрээр шүүн хэлбэл тэд санаанд багтамгүй харгис, хорон муу санаатай, ёс суртахуунгүй. Хэрэв та энэ олон жилийн турш илюминатийн хийж ирсэн үйл хэргүүдийг судлан үзвэл, энэ бүхний ард яаж ч байсан хүн төрөлтөн байх боломжгүй юм гэж санагдана. Дэлхийн дайнууд болон 9 сарын 11нийх шиг террорист халдлагууд зэргийг зохион байгуулахаас авхуулаад, хүн амыг агаарын химийн туршилтууд, хортой эм тарианууд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон Макдоналдс, КэйЭфСи мэтийн түргэн хоолны газруудын хортой хоол хүнснүүдээр дамжуулан өвчлүүлэх, ад чөтгөрийн цуст зан үйлүүд бүхий нууц цуглаанууд зохиох, хүн агнах болон бага насны хүүхдүүдээр дүүрэн садар самуун үдэшлэгүүдийг зохион явуулах, зөв сайн санаатай улс төрийн зүтгэлтнүүд, зохион бүтээгчид тэрч бүү хэл уран зураач нарын аллагыг гардан хийх хүртэлх бүх үйл ажиллагаанууд үүнд орно. Энэхүү бүлэг нь дэлхийн түүхэнд болж байсан бараг бүх л муу муухай зүйлсийн хариуцлагыг үүрэх ёстой юм.

Тогтолцоо
Эдгээр харийхны нөлөө, одоогоор бидний туулан буй Дэвшлийн үйл явц богино хүгацаанд болж өнгөрөх боломжтой байсан боловч, тэдний Дэлхий дээр тогтоосон удирдлагын тогтолцоо нөлөөлсөн хэвээр байсаар байна. Эдгээр нь Нууц албадаас авхуулаад том корпорацуудын удирдлагууд хүртэлх сая сая албан тушаалтнууд нь дэмжсээр байгаа болно. Тэд үнэнийг ил гаргахад саад болохын тулд бүхнийг хийцгээж байна. Тэд хүмүүсийг эдгээр бүх зовлонгуудийн ард хэн зогсож буйг мэдэхээс маш их айж түгшиж байгаа. Том Жорж Буш ”Хэрэв хүмүүс бидний юу хийснийг мэдсэн бол, тэд биднийг гудамжинд гарган линчээр шүүх байсан.” гэж хүртэл хэлж байжээ. Хүмүүс тэднийг мэдэхвий гэсэн айдас нь тэдний Дэлхийн Шинэ Журамд хүргэх сүүлчийн алхмаа хийхийг нь түдгэлзүүлээд буй цор ганц шалтгаан юм. Тэдний дунд маш олон бидний нэг хэсэг болох хүмүүс байсаар байгаа ба тэд биднийг зүгээр л ямар нэг золиос болгохыг одоогоор тэгтэл хүсэхгүй байгаа. Эдгээр бидний хүмүүсийг одоогоор тэд сайн мэдэхгүй байна.
Хүн амыг нийтээр нь устгалд оруулах нь хөтөлбөрт хамгийн чухалд тооцогдсоор байгаа. Гэвч энэ нь нууцаар хийгдэх ёстойгоос болоод үүнийг зохион явуулах хувилбарууд хязгаарлагдмал байгаа юм. Тэдний төлөвлөгөө аль хэдийн олон жилээр хойшлогдон баригдсаар байгаа. Тэдний эдгээр бүх бохир төлөвлөгөөг цааш нэмж хийлгэхийг хүсэхгүй байгаа, тэднээс хамаагүй дээгүүр хүчтэнгүүд орчлонд байдаг гэдэгтэй нүүр тулах хэрэгтэй болоод байгаа юм. Өөр үгээр хэлбэл, нэг талаар тэд Дэлхий дээрх бүх хүчийг гартаа атгаж байгаа, гэтэл нөгөө талдаа тэд түүгээрээ юу ч хийж чадахгүй мухардмал төгсгөл нь, манай гаригийн удирдагч нарын нөхцөл байдал болоод байна.
Хэдий байдал ийм байгаа ч кабалууд үүнд нэг их сатааралгүй, төлөвлөгөөнүүдээ урамтай үргэлжлүүлэн хийсээр байгаа юм. Энэ нь ДШЖ-д хүрэх явцад ч маш олон “хөгжилдмөөр” зүйлсийг хийх учраас юм. Тэд садар наргиа цэнгээнүүд дээр тогтмол уулзалдаж, олон нууц нийгэмлэг болон төслүүдийг хийсээр байна. Газар доорх хотууд, нэн орчин үеийн сансрын станцууд, нисдэг тавагнууд, Сар болон Ангараг дээрх баазуудыг барьж байгуулахаас эхлээд цаг хугацаанд аялах, хүн агнах (чухал байр суурь бүхий), хүмүүсийг хуулбарлан олшруулах гэх мэт олон гаж туршилтууд хийх хүртэлх бүх үйлүүд тэдгээр нууц төслүүдэд орж байгаа юм.
Хамгийн чухал илюминатууд зуны амралтаа Америкийн Бохэмиан Гроүв-т өнгөрөөдөг ба Европ дахь хэлтэс салбарыхан жил бүр Билдэрбэрг дэх Чуулга уулзалт дээр уулзалддаг. Энэхүү арга хэмжээний байнгын зочдын жагсаалтад Нидерланд, Англи, Испаний болон бусад хаад сурвалжит гэр бүлүүд ордог. Хөгжлийн дэмжлэг туслалцаа үзүүлхэд зориулсан ихэнх хөрөнгө эцэстээ илюминатуудийн хэтэвчинд ордог уламжлалтай учраас Хөгжлийн Хамтын Ажиллагааны сайдууд тэнд бас ихээр үзэгдэх боломжтой юм. Эцэст нь хэлхэд бүх нууц үйл ажиллагаанууд нь асар их хөрөнгө шаарддаг ба түүнийг олон янзын хууль бус арга замаар цуглуулдаг. Жишээ нь: татваруудыг ямарч хуулиар илэрхээргүйгээр хураан авах, ТТГ нь дэлхий дамнасан хар тамхины наймааг хянан удирдах, тэдний төв банкууд нь ардаа ямарч алт гэх мэт жинхэнэ үнэт барьцаагүйгээр мөнгө хэвлэх гэх мэт. Өөр үгээр хэлбэл мөнгө зүгээр л хоосноос бий болж байдаг.
Тэд хүмүүсээс үнэнийг нууцалсаар байгаадаа баясацгаадаг ба үүгээрээ тэд хоорондоо илүү хүчтэй холбогдож байдаг. Хүмүүс олон жилийн турш хөнөөлт төлөвлөгөөнүүдээ хийж гүйцэтгэхэд нь тэдэнд хэт ноомой байдлаар хандан туршилтын талбар нь болсоор ирсэн. Илюминатууд доторх хэдхэн гишүүд яг юу болоод байгааг мэдэж байдгийн учир нь пирамид тогтолцоотой систем нь зөвхөн орой дээрх цөөн хэдэн хүмүүс л бодит байдлыг бүхлээр нь харж байхаар хийгдсэн байдагт оршино. Үлдсэн бүх хүмүүс нь “зөвхөн мэдэх ёстой” зүйлд тулгуурладаг: энэ нь шаардлагатай зүйлээс бусдыг нь хэлдэггүй гэсэн үг юм.

“Өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж бодогчид нь үнэндээ хэнээс ч илүүтэй боолчлогдож байдаг.” Гёте.


Чөлөөт масончууд
Элитүүдээс хэн нэг гишүүн нь үүргээ сайн биелүүлбэл шат ахих боломж гардаг. Энэ нь чөлөөт масончуудаар шийдэгддэг.
Арай өндөр зэрэглэлд хүрсэн хэн боловч дэлхий дээрх чөлөөт масончуудын аль нэгэнд том ёслолын арга хэмжээн дээр өөрийн суудлаар шагнагддаг. Эдгээр танхимууд нь үзэгдэж харагдаагүй чамин хээнцэр, ёслолын байр байдалтай ба ихэвчлэн хүмүүсийн мэддэгчлэн сүм дуганууд, эртний цайзууд болон засгийн газрын орднуудын дотор эсвэл доор байрласан байдаг.
Энэхүү чөлөөт масон болох эхлэлийн үйл явцад түүнд өөрийх нь төвшингийн шинэ нууцыг задалж мэдүүлдэг. Өнөө үед эдгээр нууцуудын ихэнх нь олон нийтэд хараахан цацагдаагүй ч, интернетээр бол төвөггүй олж мэдэж болхоор болсон. Тэдгээр нь: газрын татах хүчтэй тэнцэх төхөөрөмжүүд, үнэгүй эрчим хүч, бодол санаа удирдах төхөөрөмж, орчлон, оддын хаалга, харийхны амьдрал, үхлийг хэрхэн “ялах” боломжтой тухай (диваажин тийш одолгүйгээр хэрхэн дахин төрөл авах), хатуу материалыг хатуу бус эсвэл мөн жингүй болгох авианы төхөөрөмж гэх мэт зүйлсийн тухай нууцууд болно. Чөлөөт масончууд нь урьд нь эдгээр төхөөрөмжүүдийг хэрэглэдэг байсан жинхэнэ масончуудын залгамж юм. Эдгээр нь харийхан пирамидууд болон бусад том чулуун хөшөөнүүдийг барихад ашиглаж байсантай ижил төхөөрөмжүүд юм.
Илюминатийн бусад байгууллагууд болох том корпорацууд, банкууд, мэдээллийн хэрэгслүүд, эмийн аж үйлдвэрүүд, шүүхийнхэн болон засгийн газруудын адилаар чөлөөт масончуудын дотроо доогуур түвшинд ажиллагсад нь ихэвчлэн яг ямар системд үйлчлээд байгаагаа огт гадарладаггүй. Тэд яг л бидэн шиг энгийн хүмүүс байдаг. Гэвч энэ бүх газруудад: албан тушаал өндөрсөх тусмаа авилгад идэгдсэн байдаг. Энэ нь энэхүү системийн хүчирхэг байх үндэс нь болдог ба яагаад тийм цөөхөн хүмүүс ярьдагийн шалтгаан юм. Тэд өчнөөн олон жил нэг хэсэг нь болж байсан тэрхүү систем хэрхэн ажилладгийг олж мэдэнгүүтээ төвөгтэй мэдрэмж төрдөг. Тэд нууцыг гадагш ярихаас үүдэх таагүй үр дүнгээс айдаг. Хэн нэг хүн ямар нэг зүйл гадагш ярьсан бол илюминатуудад нэг их таашаагдаад байдаггүй. Дээр дурьдаж байсанчлан тэрхүү тойрог дотор
хүний амь нас гэдэг ямарч үнэ цэнэгүй, иймээс тэднийг тэгтэл их залхаагаад байгаа нэгэн зүгээр л арчигдана.
Цаашдаа дэлхийн засгийн газрыг ажлуулах шаардлагатайн улмаас илюминатууд хэд хэдэн глобалчлан удирдах цогцолбор хэсгүүдийг үүсгэн байгуулсан. Үүнийг дурьдвал: НҮБ, НАТО, Дэлхийн Банк, ОУВС, ДЭМБ, Юнисэф болон бусад олон байгууллагууд орно. Тэдгээр нь өөрсдийгөө хүн амын төлөө хамгийн сайн сайхныг хүсч байгаа юм шиг харагдуулдаг хэдий ч начир дээрээ яг эсрэгээрээ байдаг.

Рокфеллерийхэн
Хэрэв та эдгээр бүх байгууллагуудыг үүсгэн байгуулагч нарын дунд жаахан судалгаа хийгээд үзвэл Рокфеллерийн гэр бүл гэх нэр байнга гарч ирэх болно. Ер нь бол Рокфеллерийхэн илюминатууд дотроо хамгийн баян нь биш хэдий ч (Ротчилдийн гэр бүл ойролцоогоор 500 триллион долларийн хөрөнгөтэй), өсөн тэлхийн төлөөх хүсэл шуналдаа хөтлөгдсөн хамгийн идэвхитэй мөн хамгийн эзэрхэг түрэмгий гэр бүл юм. Хэдийгээр тэд гадаад ертөнцөд өөрсдийгөө авран ивээгчид мэтээр харагдуулж байдаг ч тэдний хорт муу явуулга болон хамтран зүтгэгчдээ огт үл ойшоодог байдал нь жигшил төрүүлэм юм. Зэвсэгт мөргөлдөөн болон дайнуудыг зохион явуулах нь тэдний хүмүүсийг олноор нь устгах хамгийн дуртай арга хэрэгсэл юм. Тэд хоорондоо асуудалтай хоёр талыг хоёуланг нь санхүүгээр дэмжин мөн зэвсэглэлээр хангаад тэднийг хооронд нь хагаралдуулахуйц буруу ташаа мэдээллийг цацсаны үндсэн дээр үүнийгээ хийдэг.
Дайн тийм ч амар хаа сайгүй дэгдэх боломжгүй тул тэд бидний эрүүл мэндийг сулруулах бусад аргыг хэрэглэдэг, тухайлбал хорт хавдар тусгах замаар. Энэ нь их сайн хийгдэж байгаа. Урьд нь хорт хавдраар 1000 хүн тутмын нэг өвчилдөг байсан бол одоо бараг 2 хүний нэг нь өвчилж байна. Тэдний зохион явуулсан AIDS-ийн компанит ажиллагаа нь онцгойлон гайхам их “амжилт”-тай болсон юм. Тэд AIDS болон SARS, шувууны ханиад, Мексикийн ханиад зэрэг бусад өвчний вирусуудыг өөрсдийн нууц лабораторууддаа хийж бүтээсэн. Түүнийгээ өөрсдийн эм тарианы үйлдвэрүүдийн хийсэн вакцинаар дамжуулан тархаадаг ба үүнийхээ дараа эдгээр нь хэрхэн дэлхий дахинд аймшигт гарз хохирол учруулж байгааг тааламжтайяа ажиглан харж байдаг. Заримдаа энэ нь Африкт тохиолдсонтой адилаар, бүхэл бүтэн үе удмыг газрын хөрснөөс арчин хаядаг. Үүнийхээ хажуугаар тэд хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай, марихуанад агуулагдах каннабинойд гэх мэтийн байгалийн гаралтай эмийн бэлдмэлүүдийг дэлхий дахинд хориглох ажлыг хийсээр байгаа юм.
Тэд дээрх үйл ажиллагаануудаар зогсохгүй агаарын химийн туршилт, хортой цацраг идэвхит бодисууд, хүнс болон хувцас хэрэглэлээр дамжуулан бидний эрүүл мэндийг үргэлж хордуулж байдаг.
Бидний эрүүл мэнд хэрхэн дайралтад өртөж байдаг тухай
Бүхий л амьд биетүүд нь өөрийн унаган хэлбэлзэлтэй байдаг. Гаднаас ирэх цахилгаан соронзон долгионоор дамжин энэхүү хэлбэлзэл тасалдах боломжтой байдаг. Хүмүүст энэ нь бүх төрлийн эмгэг өвчнүүд болох нойргүйдэх, толгой өвдөх, сэтгэлийн гүн хямрал, төв тархин дахь сөрөг үзэгдлүүд болон тархины ажиллагаануудын гажигууд мөн хорт хавдар зэргээр илэрч байдаг. Ялангуяа сүүлийн хэдхэн арван жилийн хугацаанд илюминатууд бүх төрлийн эрүүл бус цацраг долгионуудаар хүрээлэн байгаа орчныг тогтмол хордуулах олон арга хэрэгслүүдийг улам хөгжүүлсэн байна. Үүнд гар утас, UMTC цамхагууд, Wi-Fi болон H.A.A.R.P хэмээх хүчирхэг цацраг долгионыг ялгаруулах асар том олон улсын сүлжээ зэрэг нь хамгийн ихээр хор хохирол учруулж байна.
Бидний хоол хүнс нь үндсэн чухал шим тэжээлийг нь салган авч, аспартам болон бусад химийн хорт хаягдлуудыг, нэмж арвижуулах замаар аль болох ихээр хордуулагдан мөн өөрчлөгдсөн (генийн бүтэц нь) байдаг. Энэ бүхэнд буруутай илюминатын компаниуд, дэлхийг хэсэгчлэн ямарч төвөггүйгээр эзэлсэн байдлаараа харагддаг. Жишээ нь: Макдоналдс, Кентаки шарсан тахиа, Келлогс болон Старбакс гэх мэт. Эдгээр компаниудын логонууд нь симболизмоор (бэлэг тэмдэг) дүүрсэн байдаг нь илюминатууд нууц бэлэгдэл, геометрийн дүрслэлүүд мөн гарын дохионуудад дуртай байдгаас тэр юм.
Хортой химийн бодисууд нь хувцас хэрэглэлийн утас үйлдвэрлэх болон хувцас үйлдвэрлэх явцад туйлын ихээр хэрэглэгддэг. Хувцаснууд үйлдвэрлэгдсэнийхээ дараа ихэвчлэн формалдегид хэмээх маш хөнөөлтэй хийгээр, үрчийлгэхгүйн тулд бүрэгддэг. Тэдгээрийг тээвэрлэхэд зориулсан хайрцаг савалгаа нь “шавьжнаас хамгаалах” зориулалтаар хортой хий болох бензолоор ариутгагдсан байдаг. Тэдгээрийг худалдан авчихаад угаалгүйгээр өмссөн хэн боловч арьсаа эдгээр хорт эд зүйлтэй шууд харьцах боломж олгож байгаа юм.



2012 оны Лондонгийн Олимп илюминатууд оршин байдгийг харуулсан юм. Тухайн арга хэмжээний архитектур нь бүхэлдээ чөлөөт масончуудын бэлэг тэмдэгүүд байсан, ба ямар нэг “арга хэмжээ” хийгдэхээр төлөвлөгдсөн байсан. Яг юу байсан нь бидэнд мэдэгдээгүй өнгөрсөн хэдий ч 1995 оны илюминатийн Хөзрийн тоглолтыг баримжаалбал энэ нь нэг их баярлахаар үйл явдал болохгүй байсан нь тодорхой. Азаар Галактикийн Холбооныхон болон бусад дамжуулалтын эх сурвалжууд, Дэвшил явагдаж буй өнөө үед, Дэлхий дээр 9 сарын 11 шиг явдал дахин давтагдахгүй гэдгийг энэ бүхнийг болхоос өмнө болон тухайн Тоглолтын турш мэдэгдсээр байсан юм. Зурагт: бусад илюминатуудын адилаар Макдоналдсийн УЗ-ийхөн, Олимпийн үзүүлэн тоглолтын үеэр "нууц" илюминатын гарын дохио -г хийж байгааг бид харж байна.

Илюминатууд хаана байна вэ?
Хаа сайгүй. Тэдний тэмтрүүлүүд бидний өдөр тутмын амьдралд бүх талаас нь оролцож байдаг. Тэд банкны систем, мэдээллийн хэрэгслүүд, мэдээллийн агентлагууд, эмийн үйлдвэрүүд, засгийн газрууд, валютын арилжааны захууд, шүүх засаглалын ихэнх өндөрлөгүүд, нууц албадууд, хүчний байгууллагууд болон зэвсгийн үйлдвэрүүдийг бүгдийг хянаж байдаг. Тэд шинжлэх ухаан, сургуулийн ном сурах бичгүүд, их дээд сургуулиуд, сэтгүүл зүй болон Холливуд гээд бүгдэд нөлөөлж байдаг. Үнэгүй эрчим хүчний болон бусад салбарт тэдний тогтолцоонд гай болохуйц ямар нэг бүтээл зохиосон зохион бүтээгчид худалдагддаг эсвэл сүрдүүлгэд автддаг эсвэл бүр алагддаг. Тэд хамгийн том уул уурхайн ордуудын, казинонуудын эзэд байдаг бөгөөд, ТТГ-аар дамжуулан хар тамхины үйл ажиллагаа, секс боолчлол ба бусад бүх бохир зүйлсийг хянан удирдаж байдаг.
Энгийнээр тайлбарлавал: хэрэв та насан турш дуулгавартай мөрөөрөө амьдарч, татвараа хугацаанд нь төлөн тэдэнтэй хамтран ажиллаж байвал тэд таныг зүгээр орхино. Харин та бэлдсэн замаас гажин удирдагчдын төлөвлөгөөнд садаа болохуйц төвөгтэй асуултуудыг асуух эсвэл үйлдэл хийвэл таны амьдрал хормын дотор орвонгоороо эргэх болно. Дэлхийн түүхэнд гарч ирж байсан олон мянган төвөг удагч нар болох Жон Кеннедигээс Жимми Хофа хүртлэх улс төрчид, Никола Теслагаас Стан Майер хүртлэх зохион бүтээгчид, Мартин Лютер Кингээс Бадди Холи хүртлэх хувьсгалчид нэг ч үг (цаашид) хэлж чадахааргүй болсон билээ.
Биднийг захиран удирдахад хэрэглэдэг тэдний зэвсэг нь айдас болон тэдний үнэнч мэдээ хүргэгч болох мэдээллийн хэрэгслүүд юм. Тэд биднийг бүхнээс айдаг болгохыг хичээж байдаг. Байгаль зүгээр л айдас төрүүлэх зүйлс бий болгоод байдаггүй учраас тэд терроризм, дэлхийн дулаарал, аймшигт вирусууд, хүйтэн дайн, хүчилтэй бороо гэх мэт цааш нь та бидний мэдэх бусад бэрхшээл зовлонг тэд зүгээр л зохион бий болгож байдаг. Бараг бүх сайн мэдээнүүдийг биднээс нуудаг ба бүх сонингууд, мэдээллийн сувгууд нь айдас төрөм мэдээллүүдээр дүүрсэн байдаг. Энэ бүгд байхад л таныг айлгахад хангалттай юм 😊
Мэдээллийн хэрэгслийн нэгдсэн тогтолцоо бий болгох гол зорилго нь суртал ухуулга хийн хүнийг сэнхрүүлэхдээ биш тэдгээрийн тогтолцооны эсрэг сөрөг хандлагыг устган дархад зориулагдсан. Аллан Баллок. “Гитлер ба Сталин Параллел амьдрал” ном.


Дэлхийн Шинэ Журамд хамгийн сүүлд гарсан алдаа: тэдний бүх хар төлөвлөгөөнүүдийн хажуугаар илюминатууд хүн амын өсөлт хөгжлийг амжиллтай зогсоож чадаагүй байдал.

Харуусал үргэлж хэт хожуу ирдэг.
Илюминатууд сүнслэг оюуны байдлаараа тун ч муу хөгжсөн ба ийм ч дээрээс тэд карма гэх зүйл оршин байдаг гэдэгт итгэдэггүй. Тэд бусдад учруулж буй энэ бүх зовлон зүдгүүр нь эргээд
шийтгэгдэн төлөгдөхгүй гэж итгэдэг. Харамсалтай нь тэдний хувьд болон мөн орчлон даяар карма тасралтгүй ажилласаар байдаг. Тэгхээр хийсэн үйл ажиллагааныхаа үр дүнг энэ амьдралдаа эсвэл дараагийн амьдралдаа өөрөө туршлагажин үзэх тэр цаг зайлшгүй ирэх л болно. Түүнчлэн сүнс бүр үхсэнийхээ дараа диваажинд очин өөрийн амьдралаа үнэлж цэгнэх ёстой болдог.
Та үхмэгц Гэрлийг чиглэн хийх аялал тань эхэлдэг ба таны албан тушаал, эрх мэдэл болон хөрөнгө мөнгөний тал дээр олсон гаргуун ололт бүхэн тань хийсэн алга болно гэдгийг дамжуулалтуудад болон үхэлтэй ойр очсон хүмүүс олонтаа дурдсан байдаг. Та бусдад хэрхэн хандаж байсан, бусдыг хир зэрэг хайрласан, бусдад юуг хүсч байсан зэргээ л зөвхөн мэдрэх болно. Бусад хүмүүсийн төлөө хийсэн сонголтуудын үр шим нь ямар байсан бэ? Та тэдгээр туршлагуудаар дамжуулан хир зэрэг өсөж хөгжсөн бэ? Ийм л зүйлс сүнсний хувьд тоологдох болно, тэгээд та тэр даруй сайн муу алинийг нь хийснээ олж мэдэх болно. Мөн энэ нь зүгээр ч нэг дан хэлэлцээд өнгөрөх зүйл биш байдаг, учир нь та бас бусад хүмүүс таны хийсэн зүйлийн улмаас мэдэрсэн бүх мэдрэмжүүдийг мэдрэх болно. Та тэр бүх өвдөлт болон бүх уйтгар гунигийг өчүүхэн ч байсан гэсэн ширхэгчлэн өөр дээрээ туршлагажин үзэх ёстой болно.
Мэттью бол энэ талаар: олон нийтэд жигшүүрт муу зүйлийг хийсэн хүмүүсийн хувьд энэ (шүүлт) нь урт удаан бас хүнд хэцүү үйл явц юм гэдгийг бичсэн, одоо ээжээрээ дамжуулан дамжуулалт хийдэг нас барсан хүүгийн сүнс юм. Ийм учраас л өндөр хэмжээстүүдээс бидэнд илюминатуудыг үзэн ядахгүй, тэдэнд өс санахгүй байхыг уриалсан илгээлтүүд байнга ирсээр байдаг. Тэдний Дэлхий дээрх тоглоом дуусмагц тэдэнд атаархаад байх зүйл байхгүй болно.

6-р хэсгийг унших бол энд дарна уy https://michid-7.blogspot.com/2022/10/6_27.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...