Агуу том зураг 6-р хэсэг

 Дэлхийн түүх

Манай орчлон бараг 50 триллион жилийн настай бөгөөд Бүтээгчийн санаачлагаар оршихуйд хүрэлцэн ирсэн. Харин манай Дэлхий 600 млрд гаруй жилийн настай. Түүний ихэнх хугацаа нь хийн төлөвт өнгөрсөн ба ойролцоогоор 70 млрд жилийн өмнөөс Дэлхий маань удаан боловч тууштай хэлбэржиж эхэлсэн. Бид өөрсдөө гаригаа “Дэлхий” хэмээн нэрлэдэг боловч орчлонд түүнийг “Терра” эсвэл “Гайа” нэрээр илүү сайн таньдаг. Эрт цагт “Шан” хэмээх нэр нь илүү түгээмэл байсан. Анхны харийн зочид нэг млрд гаруй жилийн өмнө манай гариг дээр газардсан ба тэдгээр нь бүлэг рептилүүд буюу гүрвэл төрөлтнүүд байсан. Тэр цагаас хойш тэд маш олон удаа ирж буцацгаасан.

Одоогийн соёл иргэншил нь дэлхий дээр оршин байсан соёл иргэншлүүдээс гурав дахь нь юм. Анхных нь Hyperborea эсвэл Hybornea нэртэй байсан. Түүний талаар бид тийм ч ихийг мэдэхгүй, гэхдээ хэрэв дамжуулагч бас холбоочин Шелдан Нидлд итгээд үзвэл, түүний “Та нарын анхны холбоо тогтоолт” номондоо бичсэнээр энэ нь рептил төст орхишуйнууд, динозаврууд болон халимтай төстэй амьтад зэрэг оюун ухаант бүлгүүдийн нийгэм байсан. Халимтай төстэй амьтан нь одоо харагддагаасаа тэс ондоо байсан, учир нь тэд хуурай газар амьдардаг байсан ба “бие нь бүхэлдээ үсээр хучигдсан, урт хошуу болон чихтэй мөн 1.50- 1.65 метрийн өндөртэй байсан”. Эдгээр гурван бүлгүүд нь Орионы оддын ордоос ирсэн харийн зочдын халдлагаар таслан зогсоогдох хүртлээ олон сая жилийн турш эв найрамдалтай амьдарч байсан. Энэ нь 8 сая жилийн өмнө цөмийн дайны уршгаар төгсгөл болсон байна.
Атлантис, Му (Лемури) хоёрын байрлалыг харуулсан болхидуу ноорог зураг (Эртний газрын зураг)
Бид Атлантис ба Лемуриагаас (эсвэл Му) бүрдэж байсан, хоёр дахь соёл иргэншлийнх нь талаар хамаагүй илүүг мэдэх юм. Үүний тухай олон номнууд бичигдсэн бас олон хүмүүс энэ цаг үетэй холбоотой өнгөрсөн амьдралын дурсамжуудаа ихээр санаж байдаг. Эдгээр нь биднээс технологи болон сүнслэг хөгжлөөрөө хамаагүй илүү соёл иргэншил байсан. Лемуриа нь Номхон далайд орших бүлэг арлууд дээр харийн оршнолуудын гараар үүсгэн байгуулагдсан. Атлантис Атлантын далайд байршилтай байсан ба хожим өөр тийш шилжсэн. Хоёр тал хоёулаа харийн үндэстнүүдтэй холбоотой байдаг байсан бөгөөд олон зуун мянган жилийн турш хоорондоо эв найрамдалтай амьдарч байсан байна.
Сүүлд тохиосон 26,000 жилийн мөчлөгийн төгсгөлд Атлантис Лемури хоёр хоорондоо зөрчилдөөнтэй болж ирсэн ба төгсгөлд нь Атлантис нь Лемурийг сөнөөсөн байна. Мөн сүүлд тохиосон 11,500 жилийн мөчлөгийн төгсгөлд Атлантис лазер бүтээх гэх мэт технологийн туршилтуудыг анхаарал болгоомжгүй хийсний улмаас өөрөө устгагдан сүйрсэн. Урьд нь тохиож байгаагүй байгалийн гамшгууд болж байсан тэр үед дэлхийн гадарга дээр ангал үүсэн мөн дэлхийн тэнхлэг хазайсны улмаас энэхүү том эзэнт гүрэн далайн ёроол руу живсэн байна. Энэхүү аймшигт цаг үеийн турш олон Атлантчууд болон Лемурчууд газар доогуур орон зугтаж амь гарсан ба тэдний үр удам нь одоо ч тэндээ амьдарсаар байна.
Энэхүү урлагийн бүтээл нь нэгэнтээ Гватемалд байх, Тикалийн эртний Маяачуудын хотын нэг хэсэг нь байсан. Энэ нь Атлантисийн сүйрлийг харуулсан байж болзошгүй юм. Тэрээр нийтэд ухуулан сурталчилсан зураглалтай авцалдахгүй байснаас нэг герман археологич нутагтаа аваачсан ба дэлхийн хоёрдугаар дайны үед “санаандгүй” сүйдсэн байна.

Томорч буй Дэлхий.
Бусад гаригс болон сарнуудын адилаар Дэлхий маань гадаргуу доогуураа хөндий. Дэлхийн гадарга 700 мил (1126.5 км) орчим зузаан ба түүнд нь газрын татах хүч оршдог. Гаднаас дотогш хөтлөх нилээд олон хонгил орцууд байдаг. Туйлуудад мөн ийм зорилготой том нүхнүүд бий. Гадар давхарга яг швейцари бяслаг шиг. Бүх хэсэгт биш ч ихэнх хэсэгт та магма буюу халуун хайлмалтай таарах болно. Үүнд олон зуун метрийн урттай ангал хавцал мөн агуйнууд бий. Бөмбөрцгийн дотор биднээс хамаагүй өндөр хөгжилтэй, 120 орчим газар доорх хотуудаас бүрдэх Агарта хэмээх нэртэй соёл иргэншил оршин байдаг. Магмагүй хэсгүүд нь дагуул хотуудыг “дотогш” нь холбоход хэрэглэгддэг. Ихэнх хотууд нь бүрэн бие даан ажилладаг эко системтэй.
Дэлхий дөнгөж биежиж эхэлж байхдаа одоо байгаагаасаа хамаагүй жижиг байсан. Төвөөс зугтах хүчний нөлөөн дор – манай экватор 1,000 мил/цагийн хурдтай эргэдэг ба үүний улмаас гариг маань олон жилийн турш мэдэгдэхүйц томорсон байна. Тэрээр одооч жил бүр хэдэн инч томорсоор байгаа юм. 200 сая жилийн өмнө тэрээр одоогийн хэмжээнээсээ 4 дахин бага байсан ба газрын татах хүч тэр үед маш бага байсан. Энэ нь яагаад динозаврууд тийм мангас шиг том, заримдаа 80 тонн жинтэй болж өсөж байсны шалтгаан юм. Одоогийн газрын татах хүч тэр үед байсан бол тэд ясны хугарлууд, зүрхний доголдол гэх мэт биеийн эмгэг өвчнүүдээр гарцаагүй шаналах байсан.
Тэр үед тивүүд хоорондоо хил залгаа байсан ба дэлхийг бүхэлд нь хуурай газар бүрхэж байсан. Тэр үед гүехэн тэнгисүүдээр бүрхэгдэж байсан томоохон бүс нутгууд нь одоогийн тивүүд юм.
Энэ нь яагаад Америкийн далайгаас хол, тиймэрхүү зүйл байж боломгүй газраас, тэнгисийн амьтдын чулуужсан биес олддогийн шалтгаан юм.
Дэлхийн томролтоос улбаалан тивүүдийн хооронд ан цав гарч том газар нутгууд нь хатаж хуурай газар болсон. “Панги” загварын онолыг дагагчдын үздэгчлэн тектоник давхаргын замбараагүй солбицолыг үүсгэдэг нууцлаг хүчнүүдийн нөлөөгөөр тивүүд тус тусдаа салгагдаагүй юм. Тэдгээр эрдэмтэд хатуу газрын давхаргууд олон млрд жилийн настай байтал далай доорх гадарга хэдхэн арван сая жилийн настай байгаа баримтаас болоод одоо ч мухардсан хэвээр байгаа юм. Гэтэл үүний тайлбар нь дэлхийн томролт далайн доорх гадаргуу хэсгээр босоо тэнхлэгийн дагуу эмх замбараагүй тэлж байдагт оршино.



Мөстлөгийн үе
Шинжлэх ухаанд өнөөдрийг хүртэл баримтлагдсаар байгаа бас нэгэн алдаатай онол нь мөстлөгийн үеийн оршин байсан тухай онол юм. Дэлхий хүйтэрсэн байх магадлалтай, олон мянган жилийн мөчлөгт хугацаа. Өгөгдсөн тайлбараар бол “дэлхийн тойрог зам нь нарнаас үргэлж алслагдаж байдаг”. Гэтэл энэ нь газрын татах хүчний холбоо хамаарлуудыг ойлгодоггүй гэж харагдаж байна. Нарны цацраг долгион нь дэлхийг тухайн байрлалд нь барьж байхуйц татах болон түлхэх хүчний үйлчлэл нөлөөг яг адил хэмжээтэй үзүүлж байдаг. Мөн энэхүү үйлчлэл нөлөөг батлах зүйлийг хэн ч олоогүй байна.
Мэдээж өнгөрсөн үед уур амьсгалын гол гол өөрчлөлтүүд байсан. Гэвч хэсэг хугацаанд нарны гэрлийг дэлхийгээс сааруулан түүнийг хүйтрүүлэхүйц галт уулын дэлбэрэлт, мөн солирын мөргөлтөөс үүдсэн байгалийн гамшгуудыг тооцохгүйгээр, дулааны үзүүлэлт хэзээ ч бүхэлдээ хаа сайгүй доошилж байгаагүй. Зарим нэг цэгүүд одоогийхоос илүү хүйтэн өөр нэг хэсгүүдэд одоогийхоос илүү дулаан байсан байж болно.
Нибуру
Туйлын шилжилтийг өдөөсөн Дэлхийн тэнхлэгийн хазайлтын талаарх энэхүү худал онолын тайлбар. Уг нь дэлхийн тэнхлэг нь хатуу зүй тогтол бүхий хөдлөшгүй бат юм шиг санагдаж байгаа (дэлхийн тэнхлэгийн оройн тойрох давтамжит хөдөлгөөн эсвэл салгалж савлах хөдөлгөөнөөс бусдаар) хэдий ч энэ нь урьд нь өөр байрлалтай байсан.
Үүний шалтгаан нь Нибиру/Х гариг эсвэл Нибуру гаригийн дайран өнгөрөлт байдаг. Энэ гариг нь хүн төрөлтний түүхэнд асар их нөлөө үзүүлсэн хагас хүн /хагас рептил харийхан болох Аннунаки оршин суудаг гариг юм. Нибуру нь 3600 гаруй жилийн тойрог замтай. Энэхүү тойрог зам нь манай нарны ойр орчим болон бор одой гаригсийг удирдаж байдаг. Бүгд нийлээд байнари буюу дундын хүндийн төвтэй тойрог замын системийг үүсгэж байдаг. Бор одой гаригсийн газрын татах хүч нь мөн манай нарны аймгийн системийн гадна орших гаригсийн хачирхалтай тойрог замын хөдөлгөөний үндэс болж байдаг. Нибуру маш өтгөн ба хүнд агаар мандалтай ба өөрөөсөө халуун үүсгэж байдаг, иймээс нарнаас хол байсан ч амьдрал байх боломжтой юм.
Нибуру манай нарыг дайран өнгөрөх үед бусад гаригсийн цахилгаан соронзон талбайд тэнхлэгүүдийнх нь байрлалыг өөрчлөх гэх мэт замаар нөлөөлж байдаг. Энэ нь байнга тохиолдоод байхгүй ба гаригсийн нартай харилцан байрласан байрлалаас хамаарна. Таныг гаригсийн тэнхлэгүүдийг харах үед тэдгээр нь ямарч утга авцалдаагүй, холион бантан шиг л харагддаг. Жишээлбэл Тэнгэрийн Ван гаригийн тэнхлэг бараг хэвтээ байхад Буд гаригийх бараг босоо байдаг гэх мэт.

Өнгөрсөн цаг хугацаанд бид Нибуруг өөрсдийн тэнгэрт байгааг олонтаа харж байсан нь зайлшгүй юм. Дэлхийн нарыг тойрох тойрог замаас шалтгаалан Нибуру заримдаа асар том заримдаа маш жижиг юм шиг санагддаг байсан нь мэдээж. Том, улаан, мөн манантсан байдал төрх болон олон дагуул сарнуудын хамтаар айдас төрүүлэм харагддаг байсан нь дамжиггүй! Дэлхий даяараа үүнийг бишрэн хардаг байсан нь мэдээж.

Сүүлчийн шилжилт
Дэлхий тэнхлэгээ илт мэдэгдэхүйц шилжүүлсэн сүүлчийн тохиолдол нь Нибуругийн нөлөөгөөр бий болоогүй харин Атлантисийн удирдагчдын хийж явуулсан сүйрлийн хөнөөлт физик туршилтуудаас болсон байна. Энэхүү сүйрэл гамшиг нь Хойд туйлыг Хойд Скандинаваас Зүүн Сибир хүртэл шилжүүлэн авчирсан байна. Үүний улмаас тэр үе хүртэл ихэнхи хэсэг нь мөсөнд хучаастай байсан Европ гэнэт уур амьсгал нь зөөлрөн мөс нь хайлсан байна.
Энэхүү үйл явц тохиосон хурд нь Хойд Ази болон Хойд Америкийн амьдралд асар огцом өөрчлөлт цочролыг авч ирсэн байна. Температур тэр чигтээ огцом унаж, арслан заанууд зогсож байсан газраа хөлдсөн байна. Бид одоо ч олон мянган арслан заанууд, үсэрхэг хирснүүд болон бусад амьтдын мөсөнд хөлдсөн давхрага болох “үхлийн бүс”-г олж болно. Судлаачид тэдний гэдэс доторхи шингэж амжаагүй ургамлуудыг тайлбарлаж чадаагүй юм. Учир нь номоороо бол тэдгээр ургамлууд зөвхөн зөөлөн уур амьсгалтай газар л ургадаг байсан байна.


Хойд Ази болон Хойд Америкийн эргийн мөст бүс нутгууд дахь арслан заануудын зогсоогоороо, хөлдүү, гэнэтийн үхэлд цочирдсон байдалтай үлдэгдлүүд.
Үерүүд
Тэнхлэгийн шилжилтээс үүдэлтэй усны нүүдэл нь “цунами” гэдэг үгэнд бүхэлд нь шинэ утга оруулсан юм. Далайнууд байрлалаа өөрчилж хуурай газрууд дээр асгаран буусан. Бид далайн амьдралын хэсгүүд болох дун хясаанууд болон халимны яснуудыг Америк даяар олдогийн учир нь энэ юм. Заримдаа бүр уулнуудад ч бас олддог.
Хуучин Өмнөд туйлд байсан нийт мөс нь хуулран Антарктид тивийн дээр хэсэгчлэн асгаран буусан. Уг газар нь одоогийн Австрали тив байгаа газар байсан ба хамаагүй илүү халуун цаг ууртай байсан. Гэнэтийн мөсөн үер нь оршин байсан иргэншлийг тэр чигт нь арчин хаясан. Пири Рейсын газрын зураг гэх мэтийн хуучин газрын зургуудад мөс ирэхээс өмнөх үеийн Антарктидийн эргийн шугам байсан газруудыг харуулсан байдаг.
Энэ нь дэлхий даяар усны түвшинд асар их нөлөө үзүүлсэн байна. Өмнөд Туйл албан ёсоор газардан байрлах явцад арай бага далайн ус хөлдсөн. Гэтэл хуучин Өмнөд туйлын мөс хамаагүй их ус ялгаруулан хайлсан байна. Усны түвшний нэмэгдэлт нь далайн эрэг дагуу амьдарч байсан хүмүүсийг нүүн шилжихэд хүргэсэн байна. Дэлхийн хаа сайгүй, Энэтхэгээс Египт хүртлэх эргийн шугамнаас олон метрийн доош цэцэглэн хөжиж байсан соёл иргэншлийн үлдэцүүдийг олж болно. Тэр үе хүртэл ихэнх хэсэг нь хуурай байсан Хойд Далай мөн усаар дүүргэгдсэн байна.
Дэлхийн тэнхлэгүүдийн энэхүү нүсэр шилжилтийн дараа ойролцоогоор 11,500 жилийн өмнө цөөн хэдэн жижиг шилжилтүүд Нибуругийн нөлөөтэй явагдсан боловч хэзээ ч дахин үүн шиг нүсэр том шилжилт болоогүй юм. Хойд Туйл өмнөх “мөстлөгийн үе”-ийнхийг бодвол илүү тэнгисэрхүү болж үлдсэн ба үүнээс улбаалан арай их ус хөлдсөн байна. Гэвч Өмнөд туйлын дулааны хэм Хойд туйлынхаас олон арван хэмээр хүйтэн болсон зэрэг нь мөсний ихэнх хэсгийг хэвээр үлдээсэн юм. Усны түвшин дэлхий даяар өндөр хэвэндээ үлдсэн.


Антарктидийн мөсөн хучлагын доороос хуучин соёл иргэншлийн цогц үлдэцүүд одоо ч гарч ирсээр байгаа. “Орионы Хуйвалдаан”-аас авсан зураг

Сарны тухай

Манай сар нь хиймэл ба хөндий гадаргуутай, мөн дотроо металл барилгын угсралттай. Учир нь тэр тэнхлэгээрээ эргэдэггүй.
Тэнд гаднаа олон хуучин балгасууд болон пирамидууд байдаг ба мөн дотроо маш олон газар доорх байгууламжуудтай. Тэдгээр нь ихэвчлэн сарны харанхуй хэсэгт байрладаг. Олон жилийн өмнө Дэлхий хоёр жинхэнэ сартай байсан. Тэдний нэг нь Атлантчууд Лемур луу довтолсон дайны үед сүйтгэгдсэн байна. Иймээс Харийхан урьд нь өөр нарны аймагт байсан одоогийн сарыг үлдсэн нэг сартай хамт орлуулан байршуулсан байна.
Нарнаас 400 дахин жижиг сарыг яг зүйтэй байдлаар, дэлхий нар хоёрын хоорондын хэмжээнээс 400 дахин бага зайд дэлхийн хажууд байрлуулсан байна. Ингэж бидэнд тэнгэрийн хоёр эрхэс адил хэмжээтэй харагддаг болсон ба титэмт нарны хиртэлт зэрэг үзэгдлийг өдий хүртэл таашаан үзсээр ирсэн байна.
Сар нь Дэлхийг тойрон эргэдэг мөн Дэлхий нарыг тойрон эргэдэг гэдэг итгэл үнэмшил нь яг ч үнэн биш юм.

Учир нь нар нэг газраа тогтмол байгаад байдаггүй ба энэ нь сансарын орон зайд үлэмж хурдаар аялж байдаг бөгөөд бид түүний хамтаар аялж байдаг. Ийм болхоор гаригс болон сарнууд нь сансарын орон зайд цлиндр хэлбэрт хөдөлгөөнд оршиж байдаг.
Сар нь өнгөлөг ертөнцтэй ба хөнгөн сийрэг агаарын давхаргатай. Тэнд мөн өвс болон төмсний төрлийн бусад жижиг ургамлууд ургадаг. НАСА-гийхны олон нийтэд харуулсан сарны зурагнууд нь өөрсдөө өөрчлөн түүн дээрх өнгө болон амьд зүйлсийг нь ор мөргүй арилгасны дараах хуурмаг зурагнууд юм. Ингээд олон нийт сарыг тоосорхог, амьдралгүй газар гэдэгт үргэлжлүүлэн итгэсээр ирсэн.
Түүнчлэн 1969 оны Америкийн саран дээрх буулт нь баахан худал ташаа мэдээллээр дүүрэн байсан. Гэвч энэ нь үнэхээр болсон ба ихэнх зургууд нь Холливудын нэг студид ерөнхийлөгч Никсоны тушаалаар хийгдсэн байна. Жинхэнэ саран дээрх буултын үеэр үй олон ҮМНБ-үүд тэднийг хархаар ирсэн ба тийм зургийг олон нийтэд дэлгэн үзүүлэх нь байж боломгүй зүйл байх байсан.


Энэ нь эргэж ирэхээрээ нууцыг хадгална хэмээн амласан сансрын нисэгч нарыг сэтгэл гутралд хөтөлсөн ба ирснээс нь хойш аль болох хэвлэл мэдээллийхнээс зайтай байлгадаг байсан байна. 1994 онд, сансарын нисэгч нарын шинэ үетэй хийдэг олон нийтийн ховор уулзалтуудын нэгэн дээр Нил Армстронг: “үнэнийг халхалсан давхаргуудын нэгийг хуулан авч хаяж чадах нэгэнд л нэвтрэх боломжтой, урьд нээгдэж байгаагүй гайхамшигтай ухагдaхуунууд байдаг юм шүү” гэж хэлсэн байна.



Бурханы үзүүлэн
Манай гариг нь оршин буй гаригууд дотроо хамгийн үзэсгэлэнтэй гаригуудын нэг нь. Орчлон даяар түүнийг заримдаа “Бурханы Үзүүлэн” гэж нэрлэдэг. Энд бидэнд байдаг байгалийн олон төрлийн хэлбэр тогтоцууд болон амьдралын хэлбэрүүд нь орчлонгийн өөр хаана ч танигдаагүй үзэсгэлэнтэй зүйлс юм. Мэдээж уулсуудтай, далайнуудтай, элсэн цөлтэй эсвэл ширэнгэ ойтой гаригууд хаа сайгүй олноороо бий, гэвч бүгдийг нь агуулсан нь тийм ч олон биш юм. Үүний улмаас л манай гариг түүхэндээ тийм олон галактикийн дайнуудтай холбогдон мөн байлдааны шагнал мэтээр үзэгдэж ирсэн байна.
Гэрлийн болон харанхуйн хүчнүүдийн сансарын хөлгүүд манай тэнгэрт ил хоорондоо хөөцөлдөн тулалдаж байсан “оддын дайн”-ы үзэгдэл шиг дайн олон жилийн өмнө үнэхээр болж байсан. Хэдийгээр албан ёсоор гарын үсгээ зуралцаагүй ч галактикт одоо энх тайван зонхилж байна. Хоёр тал хоёул тоолшгүй олон амьны үнэтэй, мөн хэзээ ч жинхэнэ ялагч нь тодорч байгаагүй, олон сая жилийн байнгын дайнаас зүгээр л залхаж алжаасан байна.


Урьд өмнө нь Ангараг Бархасбадь хоёрын дунд Малдек, Мардук, Лимона, Тиамат эсвэл Пакс эдгээр нэрнүүд бүхий нэг гариг оршиж байсан. Гэвч энэ нь аль нэг дайны үеэр сүйрсэн. Одоо түүнээс Церера нэртэй “одой гариг” мөн жижиг хэлтэрхийнүүдийн бүс үлдсэн. Галактикийн Холбоо энэхүү дэлхийтэй төстэй гаригийг ирээдүйд засварлах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Өнөө цагийн хүмүүс
Яг одоогийн байдлаар дэлхийн соёл иргэншил нь орчлонгийн онцгой нөхцөлд байна. Учир нь загасны эринд, манай гаригийн оршин суугч сүнснүүд “хоёрдмол” үзэгдлийг (нэг нийгэм доторх сайн ба муу гэх мэт) туршин туулахад зориулсан гариг нь байхаар зориулагдсан байсан. Энэ нь сүнснүүдийг оюун санааны өсөлтөд хөтлөхөд дөхөм байдаг. Бие биенээсээ болон орчлонгоос салгагдахад үүсэх хамгийн хүчтэй мэдрэмжийг бий болгох үүднээс дэлхий нь карантинд буюу тусгаарлагдан хорионд орсон. Энэ нь Галактикийн Холбооны гишүүд бидэнтэй нэг ч холбоо тогтоохыг хориглосон ба зөвхөн холоос ажиглан хянаж болохоор болгосон гэсэн үг юм.
Сөрөг харийн оршнолууд oрчлонгийн хуулиудыг байнга зөрчиж, Дэлхий дээр бүхий л хортой үр нөлөө авч ирхээр хүрч ирцгээсэн. Гэвч энэ нь хоёрдмол үзэгдлийн мөн чанартай яв цав нийцэж байсан тул Галактикийн Холбооныхон хараагүй юм шиг царайлхаар шийдэцгээсэн. Зөвхөн Дэлхий дээрх амьдралын тэнцвэрийг алдагдуулахуйц байдал үүсгэвэл, жишээ нь хэт олноор нь хүн амыг хомроголон устгахуйц вирусууд болон цөмийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөсөн тохиолдолд хөндлөнгөөс тэднийг зохицуулж байсан. Мөн тэдний хүн дүртэй шатрын хүүнүүд нарны системийн гадагш аялахыг хүссэн тохиолдолд энэ нь таслан зогсоогдож байсан.
Энэхүү тусгаарлагдсан нөхцөлд орон хөгжиж буй хүмүүс буюу бид нар, биднийг ажиглан буй оршнолуудын заримдаа бахархал гайхашийг төрүүлж заримдаа айж балмагдан учрыг нь олж ядах хоёрыг хослуулж байна. Нэг талаараа бид хайр татам, яг л бүх төрлийн уран зураач нар болон гар урлалынхны хийдэгчлэн гоё сайхан зүйлсийг бүтээх чадамжтай харагддаг. Нөгөө талаараа бид туйлын харгис ба хайхрамжгүй, өөртэйгөө ижил хүмүүс болон гэр нь болсон гаригийнхаа эсрэг байж чаддаг.
Мөнгө гээч зүйл хамаг сүр хүчийг атган оршин тогтнож, шинжлэх ухаан нь Бурхан болон харийхны амьдрал оршихуйн талаар огт ултай суурьтай авч үздэггүй, үнэгүй эрчим хүч нийт ард иргэдийн дунд нэвтрээгүй цорын ганц соёл иргэншил бол манай соёл иргэншил юм. Сүүлчийх нь бидний буруу биш юм. Учир нь хүн төрөлхтний ашиг тусын тулд хувьсгалч шинэ санаа, бүтээл танилцуулхыг оролдож байсан олон зохион бүтээгч нар илюминатийн гараар орон дуугаа хориулж байсан юм. Жишээ нь өнгөрсөн зууны эхэн үед Никола Тесла төгс ажиллагаатай тэг цэгийн эрчим хүчний төхөөрөмж нилээд хэдийг бүтээн дэлгэрүүлсэн боловч үйл ажиллагаа нь таслан зогсоогдсон байна.
Дэлхий маань Орчлонгийн өнцөг булан бүрээс сүнснүүд сөрөг кармагаа устган дуусгах гэж (эсвэл үгүй, учир нь тэд дандаа амжилттай байгаад байдаггүй) ирдэг “шорон гариг” болон танигдсан. Энэ нь тухайн мөчлөг дуусах хүртэл байх ёстой нөхцөл байсан бөгөөд энэ л нөгөө үйл явдал бараг мөн юм.



Манай гариг дээрх үй олон фауна болон флора-нууд нь тэртээ өнгөрсөн үеүүд дэх харийхны айлчлалын үр дүн юм. Жишээ нь наран цэцэг, каннабис, болон эрдэнэ шиш зэрэг нь хэрэв тэд үүгээр олон жилийн өмнө, сансрын хөлөгтэйгөө нисэж өнгөрөөгүй бол энд ингээд ургаж байхгүй байсан.

Амьд Дэлхий
Ихэнх хүмүүс тухайлбал Баруунд Дэлхий маань өөрөө амьд биет гэдгийг мэддэггүй. Өөрийх нь эргэн тойронд болон дотор нь юу болж өрнөөд байгааг бүгдийг нарийвчлан мэдэж байдаг өндөр хөгжилтэй бие. Мэттью Вард гэж ээжтэйгээ диваажингаас ярилцдаг нас барсан хүүгийн сүнсний хэлснээр Гайа-гийн сүнс нь үргэлж таван хэмжээстдээ байсан. Гэвч энд Дэлхий дээрх сөрөг оршихуйнууд түүний биеийг гурван хэмжээстийн гүнд энэ мөчлөгийг дуустал барьж байсан. Дэвшилийн дагуу Эх Дэлхийн маань сүнс болон бие нь эргэн нэгдэх учраас энэ бүгд мөн удахгүй дуусна.

7-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/10/7_27.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...