Агуу том зураг 7-р хэсэг

 Бүтээгч

Та гудамжинд харж байхдаа хүмүүсийг тэгж боддоггүй л байх, гэвч үнэндээ бүх хүмүүсийн сүнс олон зуу, заримых нь олон мянган удаагийн амьдралаар хөгжлийнхөө явцад амьдраад үзчихсэн байдаг ба цаашид ч мөн олон удаа давтагдахаар хүлээгдэж байдаг. Тэд амьдрал бүртээ ямар нэг зүйлийг суралцаж байдаг бөгөөд энэ нь тэднийг урагш ахих алхам нь болж өгдөг. Тэд кармагаа өөрсдөө үүсгэн бий болгож дараа нь түүнийгээ өөрсдөө устган барагдуулж байдаг. Тэд туршлагажаад түүнээсээ суралцдаг. Нэг нь нөгөөгөөсөө арай хурдан суралцаж болох хэдий ч бид бүгд л өөрийхөөрөө хөгжицгөөж байдаг. Эцэст нь хэлхэд: Хөгжил бол орчлонд буй бүхий л амьдралын утга учир юм.
Энэхүү хөгжил нь зүгээр л учир шалтгаангүй явагдаад байдаг зүйл биш энэ нь Бүтээгчийн Төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тэрхүү төлөвлөгөө нь Бүтээгч эсвэл Ерөнхий Бүтээгч гэж нэрлэгддэг оршихуйн санаачилсан төлөвлөгөө юм. Ихэнх хүмүүс Бүтээгчийг Бурхантай адил оршихуй гэж хараад байдаг, гэтэл энэ нь үндсээрээ буруу юм. Бурхад маш олон байдаг ба орчлон бүрт ядаж нэг оногдохуйц хэмжээтэй байдаг. Бурхан бол Бүтээгчийн тусгал дүр юм. Энгийнээр хэлбэл: Бурхан бол Бүтээгчийн хамтаар орчлонг бүтээсэн ба хамтран захиран жолоодож байдаг орчлонгийн удирдагч юм. Нөгөө талаар Бүтээгч бол бүхнийг бүтээсэн. Бүх бүтээл оюун санаанаас эхэлдэг ба дараа нь уг санаа эцсийн загвар болох “матераас дээгүүр орших оюун ухаан” болон бодьжин биелж, үүнээс шинэ орчлон цацран гарч ирдэг. Эрдэмтэд үүнийг Их Тэсрэлт гэж нэрлэдэг.
Энэхүү загвараар зөвхөн манай орчлон ч биш бусад бүх тоолхын аргагүй олон орчлонгууд мөн бий болсон. Одоо ч бий болсоор байгаа. Таныг үүнийг уншиж байх хооронд ч бас шинэ
орчлонгууд тасралтгүй мэндэлсээр байгаа. Бүх орчлонгууд нийлээд сансар огторгуйг үүсгэн бүрдүүлж байдаг. Энэхүү сансар огторгуй нь зарим нэг засвар хийх үед Бүтээгч дээрээс нь ажиглаж байдаг зүйл биш юм, энэ нь өөрөө Бүтээгч. Бүтээгч бүх оршин буй бүхний дотор байж зуун хувь туршлагажиж байдаг. Энэ нь яагаад бүх зүйлсийн дотор, бүр ямар жижиг байлаа ч гэсэн, ухамсар оршин байдгийн учир утга юм.
Мэдээжийн хэрэг Бүтээгч бол биднээс хамаагүй ялгаатай оршихуй юм. Ертөнцөд (эсвэл ертөнцийн гадна) хэн ч Түүний хэн эсвэл юу болхыг мэддэггүй. Бусад соёл уламжлалд Түүнийг зүгээр л “Тэрхүү Бүхэн” гэж дүрсэлдэг. Энэ нь та болон би ч бас Түүний нэг хэсэг гэсэн үг юм. Бид Бүтээгчээс салангид тусдаа биш, бид бол Бүтээгч юм.



“Хэний гараар?” бас “Яагаад?” гэдэг асуултуудаас уран чадамгай зайлсхийцгээж байх зууртаа, эрдэмтэд өөрсдийгөө бүхий л зүйлс Хэрхэн? оршихуйн хэлбэрт шилжсэн тухай асуултад л завгүй байлгаж байдаг.

Та үүнийг өөрийнхөө биетэй харьцуулан харж болно. Тэнд мөн л олон млрд өөр өөрийхөөрөө ажиллаж буй эсүүд байдаг. Тэд нэг ижил цаг үед хоорондоо холбогдож нэг бүхлийг үүсгэж байдаг. Та шарх болон зовиурыг өөрийн биеийн бүхий л хэсгээр тасралтгүй туршлагажиж байдаг. Хэрэв таны биеийн аль нэг хэсэг жишээлбэл илүүлж таалуулж байхад сайн сайхныг мэдэрч, энэ нь бүхэлдээ өөдрөг болгож байдаг. Гэвч ямар нэг гэмтэл тохиолдвол та бүх биеэрээ үүнийг мэдэрч шаналж байдаг.
Энэ нь сансар огторгуйд мөн адил байдаг. Биднээр дамжуулан Бүтээгч хязгааргүй олон янзын хэлбэр дүрс, хэлбэлзэл, үнэр, өнгө зэргийг зогсолтгүй туршлагажин таньж байдаг. Тэрээр Өөрийн хамгийн гүн зовлон шаналал болон Өөрийн хамгийн дээд баяр баяслыг туршин туулж байдаг. Бид хэзээ ч нэг нэгнээсээ салангид тусдаа байдаггүй. Энэ нь угаас боломжгүй, учир нь бүх хүний бие бүхэлдээ эрчимээс тогтож байдаг ба бүх эрчимүүд хоорондоо холбоотой байдаг. Бид өөр хэн нэгэн рүү харах үед үнэндээ бид өөр лүүгээ харж байдаг гэсэн үг юм. Яг л гарын хуруу хөлийн хуруу руу харж байгаатай адил юм.

Доорх зурагт: бидний уураг тархины бүтэц бүхэл орчлонтой яг адил харагдаж байгаа нь. Санаандгүй тохиолдол уу?


Бүхнийг барьсан барилгын нэгж тоосгонууд.
Зөвхөн ганц л төрлийн эрчим байдаг, тэр нь гэрэл/хайрын эрчим юм. Гэрэл бол хайрын эрчимтэй яг адил боловч барилгын тоосготой адил үүрэг гүйцэтгэдэг ажиллаж болохуйц хэлбэр нь юм. Айнштайн бүхий л зүйлс эрчимээс тогтддог (E=mc2) гэдгийг аль хэдийн нээчихсэн, гэвч тэрээр бүх зүйлс ижил эрчим юм гэдгийг мэдээгүй байсан байх. Амьтай бүхэн, мөн үелэх системийн элементүүд нь бүгдээрээ ердөө л тодорхой нэг үелзэл давтамжид хэлбэлзэн буй гэрлийн эрчим юм. Ондоо үелзлүүдэд нейтрон протон гэх мэтийн жижиг хэсгүүд өөр өөр байдлаар эрэмблэгдэж, нэгнээсээ ялгаатай атом молекулуудыг бий болгож байдаг.
Хэрэв та орчлонгийн нууцыг мэдхийг хүсвэл эрчим, давтамж, хэлбэлзэлийн түвшинд
бодож сэтгэ. Никола Тесла
Олон эрдэмтдийн хувьд энэ нь одоо ч тэр чигтээ ид шид хэвээр байгаа. Тэд бүгдийг уламжлалт шинжлэх ухаанаар тайлбарлах нь зүйтэй гэж итгэдэг ба квант механик онол шиг тэрхүү “биет бус” ухагдахуунд тийм их дурлаад итгээд байдаггүй. Ялангуяа хэрхэн яаж оршин буй бүх зүйлс ухамсартай байдаг вэ гэх мэтийн сүнслэг нарийн асуудлуудыг хамруулсан бол бүр ч. Хэрэв та судлаач нэгний бодлууд болон сэтгэлийн хөдөлгөөн туршилтуудын үр дүнд нөлөөлдөг гэж хэлбэл тэд таныг лавтай галзуу гэнэ. Микроскопоор молекул, атом, нейтроныг бүр гүнд нь орж харвал үнэхээр цааш задарч “юу ч” үлдэхгүй байна гэж тэд эцэслэн дүгнэцгээдэг. Тэрхүү “юу ч биш” нь Гэрэл юм.
Бидний тархи гэх мэт эрчимийн хувиргагчуудаар дамжин, яг тохирсон техникийг ашиглан шинжлэх ухааны элементүүд өөр элэмент рүү шилжин хувирч байдаг. Өөрөөр хэлбэл алхими гэдэг нь зөвхөн төсөөлөн бодох ур чадвар юм.
Азаар үүнийг ойлгох, Грэг Брадэн болон Нассим Харамейн гэх мэтийн улам олон дэвшилтэт эрдэмтэд гарч ирсээр байна. Тэд бүх зүйлс салангид харагдаж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ бүгд нэг юм гэдгийг мэддэг. Энэ нь Орчлонгийн хамгийн чухал Хууль болох: Нэгийн Хууль юм. Энэ хууль нь энэхүү нэгдлийг илэрхийлдэг ба бүх оршин буй зүйлс эцэстээ нэг нэгэнтэйгээ болон эх үүсвэртэйгээ нэгддэг гэсэн утгыг илэрхийлсэн байдаг.

“Нүүрийг тань долоож байгаа гөлөг шиг сайн сэтгэл
зүйч энэ дэлхий дээр байхгүй.” Бэн Уиллямс

Зэргэлдээ ертөнцүүд
Бурхан бидний орчлонг өөр өөр давхаргуудад бүтээн байгуулсан. Эдгээр давхаргууд нь мөн хэмжээстүүд болон нягтралууд гэж нэрлэгддэг. Энэ нь хэд хэдэн бодит ертөнцүүд зэргэлдээ оршдог гэсэн үг юм. Энд хэмжээстийн үзүүлэлт нь өнөөгийн бидний хэрэглэдэг утгаар биш (урт, өргөн, гүн гэх мэт) харин бүх эрчимүүд хэлбэлзэн буй давтамж дахь нягтралын төлөв гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа юм.
Хэмжээст бүр нь амьдралаар дүүрэн байдаг. Доод хэмжээстэд орших биес нь ихэвчлэн өөрөөсөө дээш орших хэмжээстийхнийг харж чаддаггүй (танд тусгай төрөлхийн гоц чадвар заяагаагүй л бол), үүний урвуу бол харин харж болно. Диваажин бол бидний хамгийн сайн мэдэх бидэнтэй зэргэлдээ ертөнц бөгөөд энэ нь дөрвөн хэмжээстэд хамаардаг, мөн үүнийг астрал буюу бодлын ертөнц гэдэг. Үхэгсдийн сүнс энэхүү хэмжээстэд амьдардаг бөгөөд мөн бусад харийн оршнолууд болон байгалийн ухамсрууд энд байдаг.
Ахисан түвшний Оюун санаат хүн төрөлтнүүд болон дэлхийн хүмүүс болох Америкийн Сасквач болон Азийн Йетичүүд нь энэхүү хэмжээстэд богино эсвэл урт хугацаанд байж чаддаг. Үүнийг хийх хамгийн хялбар арга нь биеэ Дэлхий дээр орхин сүнслэг оюунаар үйлдэхэд оршино. Үүнийг мөн астрал аялал гэдэг. Хэлбэлзлийг хангалттай хэмжээнд захирч чаддаг нэгний хувьд үүнийг биеэрээ хийх боломжтой. Тэд нэг газарт гэнэт алга болоод өөр газарт гарч ирж чаддаг.
Бид харин гурван (гурав дахь) хэмжээстэд амьдардаг. Орчлонгийн хэмжээсээр бол энэ нь болхи буурай, хүнд ертөнц юм. Хөгжлийн арав гаран хэмжээсүүд байдаг. Хэмжээс дээшлэх тутам хэлбэлзэл өндөрсөж бүх зүйлс илүү хөнгөн мөн илүү сайжирсан (цэвэршсэн) байдаг.

Сүнсний хувьсал хөгжил
Сүнс олон мөчлөгүүдээр дамжин явдаг. Тэрээр Бүтээгчийн цэвэр хайрын эрчимээс анх эхэлж өөрөө салж явдаг ба түүний дараагаар маш олон зүйлийг сурч дадлагажих, тоолшгүй олон амьдралыг туулдаг. Хэрэв бүх зүйл төлөвлөсний дагуу явагдвал тэрээр энэ бүх туршлагуудаас суралцаад цаашдаа бүхий хэмжээстүүдийг дамжин тасралтгүй дээш өгсдөг. Суралцсан байвал зохих сүүлчийн хичээл дуусах үед тэрээр эцэст нь эх үүсвэртэйгээ нэгдэж нэг болдог.
Энэхүү хөгжлийн явцад саад учруулсан бүхий л үйлдлүүд нь орчлонгийн зүгээс гэм нүгэл хэмээн тооцогддог. Үүний эсрэг арга хэмжээ шууд тэр дороо авагддаггүй хэдий ч энэ нь кармаг үүсгэж байдаг.
Хамгийн тохиромжтой байдлаар туршлагажих шаардлагын улмаас Бүтээгч тайз болон тайзны арын хэсэг бүхий театр маягийн байгууламж бий болгохоор шийдсэн байна. Тайз бол физик бие дотроо, таны өдөр тутмын амьдрал болж өнгөрдөг тэр хэсэг. Тайзны арын хэсэг бол таны дээд сүнсний нэг хэсэг болох таны сүнс, таны дээд ухамсар юм. Таны дээд ухамсарт болж буй бүхний талаар бүрэн тэмдэглэл байдаг. Та өдөр тутмын амьдралаараа өөрийн хичээлүүдээ суралцаж байдаг ба сүнс үүнийг нь хэрхэн явагдсан талаар үнэлэлт өгч байдаг. Тэгээд та хөгжлийнхөө дараагийн алхамаа сонгож байдаг.
Та өдөр тутмын амьдралдаа бүрэн ухамсраас хаагдсан байдаг нь нийт бүтээл дэх цөөн хэдэн “авцалдаагүй” зүйлсийн нэг юм. Үүнээс бусад бүх зүйлс хоорондоо авцалдаатай хийгдсэн байдаг ба мөн эрчим үргэлж хамгийн дардан замыг л дагадаг. Хэрэв бүх амьд оршихуйнууд үргэлж
бүхнийг урьдаас мэддэг мөн бусад нь ч бүхнийг мэдэж байгааг мэддэг байсан бол шинээр нээж олох зүйлс хамаагүй бага байх байсан. Туршлагаа нэмэгдүүлэх нь нийт төлөвлөгөөний гол санаа байсан.
Энэхүү өгүүлэмжийн цаад ёс суртахуун.
Тиймээ, тэгэхээр та одоо өөрийгөө:
1) эргэн тойрныхоо бүх зүйлстэй нягт холбоотой
2) хожмоо “тайзны ар” луу буцна
3) үзсэн хичээлдээ тулгуурлан шинэ амьдралаа сонгож магадгүй гэдгээ мэдлээ.
Тэгвэл энэ амьдралдаа айх ёстой зүйл нь юу юм бол? Үхэл үү? Мэдээж үгүй, үхэл бол сүнсний хувьд Дэлхий дээр өнгөрүүлсэн хүнд хэцүү амьдралынх нь дараах гайхамшигт сайхан ээлжийн амралт л юм. Иллюминати юм болуу? Мэдээж үгүй дээ. Агуу зургийг харж чадаж байгаа хэн бүхэн харанхуйн хүчнүүд нь зөвхөн сүнсэнд ихийг сургадаг хоёрдмол эринд (нэг л нийгэм орчин доторх сайн ба муу) туршлага хуримтлуулхад түлхэц өгөхийн тулд л оршин байдаг гэдгийг мэдэж байдаг. Мөн тэрхүү харанхуйн хүчнүүд нь Гэрлийн хүчний л зөвшөөрсөн тэр цэг хүртэл үйлээ явуулах боломжтой ба ерөнхий тэнцвэр хэзээ ч алдагдах боломжгүй юм.
Магадгүй та өөрт тань муу санах хэн нэгнээс, эсвэл харийнхнаас айх ёстой юм болуу? Дахиад л үгүй. Учир нь тэд ч бүгд тантай яг адил нөхцөлд байгаа. Бид бол өөрсдөө дотооддоо, мөн бие биенээсээ туршлагажин өөрсдийгөө хөгжүүлэхийг оролдон буй Бурханы хэсгүүд л юм. Таныг гэмтээх, тэрч байтугай хороох хэн нэгэн байлаа ч энэ нь хожмоо та болон нөгөө этгээд хоёр илүү өндөр хэмжээстээс болсон зүйлийг эргэн харах үед үүнээс ямар хичээл суралцсан бэ гэдгээ л олж харцгаах болно.
Гадаад ертөнц үнэндээ тийм ч чухал биш юм, та хөгжлийнхөө явцад мянга мянган ондоо ондоо ертөнцүүдийг туулан үзэх болно. Тэдгээр нь бүгд таны л зан байдал, таны л хүсэл зорилго болон таны л сонголтуудаар хэмжигдэх юм.


Цамц бүгдийг хэлж байна
Та бидний хувьд хайран амьдралаа хувиа хичээгч, хайр үгүй нэгэн, атаач, талархалгүй нэгэн байж үрэхээс үргэлж зайлсхийж байх ёстой юм. Хэрэв та амьдралынхаа төлөвлөсөн хичээлүүдээ суралцаж чадаагүй бол дараа нь дахин суралцахаас өөр арга байхгүй юм. Амьдрал нь тэр чигтээ дэмий өнгөрөөгүй байж болох ч олдсон боломжийг ашиглаж чадаагүй нь сүнсний хувьд үзэж болох хамгийн том бүтэлгүйтэл юм.
Тэгээд …одоо яах вэ?
Та үнэндээ бүхнийг ойлгомогцоо амьдралаа бүхэлд нь дахин засах гэх хэрэггүй юм. Хэрэв та бүгдийг зүгээр л өөрийхөө хамгийн сайнаар хийгээд мөн аливаа шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн хүсэл сонирхолдоо тааруулах биш бусдын хүсэл сонирхолд тааруулан хийгээд байвал хэзээ ч тэгтлээ буруу муу зүйл болохгүй юм. Алдаа гаргах нь амьдралд угаасаа байж л байдаг зүйл гэвч уг алдаанаасаа суралцсан уу гэдэг л хамгийн чухал нь юм. Өөрийгөө хөгжүүлж мөн кармагаа устган арилгахыг хичээн оролдож буй бүхэн хөгжлийнхөө төлөө олгогдсон боломжоо ашиглаж байгаа гэсэн үг юм.
Ирээдүйд хийх сонголтууддаа та: энэ амьдралаа дуусгаад үнэлэн дүгнэх үед би юугаар хамгийн их бахархах вэ? гэдэг бол таны зайлшгүй анхаарах ухаалаг зарчим юм. Ийм байдлаар энэ зарчимд ойртох үед та энэ нь нийгмийн дунд эзлэх байр суурийн амжилт биш, харин хайр бол шалгуур үзүүлэлт байх болно гэдгийг үргэлж санаж байвал та хэзээ ч буруу сонголт хийхгүй байх нь дамжиггүй юм.
Хэрэв та илүү ихийг хийхийг хүсээд, мөн дэлхий ертөнцийг сайжруулхад идвэхтэй хувь нэмрээ оруулхыг хүсвэл энэ нь гайхамшигтай сайхан санаа байх болно. Бусдад туслах нь бас л хөгжиж буйн дохио юм. Энэ нь орчлонд хамгийн дээд агуу сайн үйл буюу буян гэж тооцогддог.
Бусдыг аз жаргалтай байлгахыг хүсвэл энэрэн хайрлаж сур Өөрөө аз жаргалтай байхыг хүсвэл
энэрэн хайрлаж сур. Далай Лам
Үүнийг хийхэд гэрээсээ ч гаралгүйгээр хийж болох өчнөөн олон зүйлс байдаг. Орчлонгийн Таталцлын Хууль нь үүнд их тус дэм болж байдаг. Хэрэв та таны бодол, үйлдэл, хүсэл зорилгууд хамтын ухамсарын бүртгэлд орж байдаг ба тэрхүү хамтын ухамсар нь бидний ирээдүйг бүтээж байдгийг мэддэгсэн бол үүнд хамтран оролцож хувь нэмрээ өргөхөд амархан байх болно. Үүнийг тань Дэлхий дээр орших амьд оршнол бүр тэр чигээр нь талархал байдлаар хүлээн авдаг. Үүнийг хэрхэн хийх вэ? Доор том өөрчлөлтүүдийг бий болгохуйц хэдэн жишээ бичлээ:

- Сайн хүн бай. Бусдад болон өөртөө эелдэг бай. Зоригтой бай. Жүжигчин Зой Салдана (“Аватар“ киноны Нейтири): чи зөвхөн хэзээ ч зориглон хийхээргүй байсан зүйлийнхээ туршлагаас л өсөж том болдог гэсэн байдаг. Энэ нь заавал олон нийтийн өмнө гаран бадрангуй илтгэл тавих гэх мэт том зүйл байх шаардлагагүй юм. Энэ нь жижиг зүйл ч байж болно. Жишээ нь хэн нэгний талд зогсох, эсвэл ямар нэг буюны үйлст хандив өргөх гэх мэт. Өөрийн хийж буй бүх зүйлээс та өөрөөрөө бахархах болно гэдэгт итгэлтэй байж болно.

- Илүү дээр ертөнцийг төсөөлөлдөө бий болго. Үүний төлөө өдөр бүр таван минутийн хугацаа гарга. Ирээдүйд дэлхий ямар сайн сайхан болсон байхыг өөрийхөөрөө төсөөл. Хамтдаа эвтэй амьдарч буй сэтгэл хангалуун аз жаргалтай хүмүүсийг төсөөлөлдөө ургуулан бод. Бүгдэд хангалттай хүнс байна, бүгд бие биедээ болон газар дэлхийнхээ гоо сайханд сэтгэл хангалуун байна. Энэ бүхэн аль хэдийн биелсэн байгаа ба та түүний нэг хэсэг нь байж үүнээс аз жаргал мэдэрч байгаагаар төсөөлөн бодитоор мэдэр. Энэ аз жаргалыг толгойны оройгоос хөлийн хурууны үзүүр хүртлээ мэдрэн жарга. Энэ нь хамтын ухамсарт шууд нөлөөлж бидний ертөнцийг багахан ч болов сайжруулах болно. Тийм ч багаар биш л дээ, учир нь Таталцлын Хууль нь эерэг бодолд сөргийхөөс зуу дахин хүчтэй үйлчилдэг юм шүү. Тэгвэл багахан эерэг төсөөлөл маш том өөрчлөлтийг бий болгох нь байна.

- Шударга бус зүйлийн эсрэг бай. Нийтлэг сайн сайхны төлөөх эсэргүүцлийн арга хэмжээнд нэгд, эсвэл өөрөө тийм аян эхлүүл. Илюминати хүмүүс биднээс айдаг, иймээс л тэд бүхнийг далд нууцаар хийж, биднийг сул дорой байлгах гэж үргэлж хичээж байдаг. Тэдний хамгийн хүнд хэцүү заналхийлэл бол хүмүүс олноороо гудамж талбайд гарч тэднийг зайлуулахын төлөө эсэргүүцэл илэрхийлцгээх юм. Тэгэхээр үүнийг аль болох олон дахин хийх хэрэгтэй. Энэ нь заавал гадаа талбайд хийгдэх албагүй ба онлайнаар ч эсэргүүцлээ илэрхийлж болно. Үүнийг маш хялбар хийж болох олон вэбсайтууд байдаг. Ийм замаар маш олон амжилтууд бий болсон. Гэхдээ мэдээж та бас одоогийн авилгалын бүтэц тогтоцыг дэмждэг ЗГ-н гишүүд, удирдах албан тушаалтнууд, мэдээллийн хэрэгслүүд эсвэл компани аж ахуйн нэгжүүд рүү өөрөө е-мэйл бичих эсвэл утсаар залгаж ярьж болно шүү дээ. Санаж ав: хир жижиг бага байх нь хамаагүй, бүх жижиг зүйлс ч ач тусаа өгдөг.
8-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/10/8_31.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...