Агуу том зураг 8-р хэсэг

 Дэвшил

2012 оны 12 сарын 21нд алдарт Маяагийн цаг тооны бичиг дууссан. Энэ нь мөчлөгийн цаг тооны бичиг ба тухайн өдөр шинэ эрин эхэлсэн юм. Хэдийгээр тэр өдөр ямар ч онцгой зүйл болоогүй мэт харагдаж байгаа ч бид онцгой үед амьдарч байгаа гэсэн маш олон шинж тэмдэгүүд байдаг. Хэрэв та бүх эх сурвалжуудыг анхааралтай ажиглавал хүн төрөлтнүүд болон Дэлхий маань шилжилтийн үйл явцад байгааг мэдэх болно. Энэхүү үйл явцын нэр нь “Дэвшил” юм. Хүн төрөлтнүүдийн хувьд энэ нь ухамсрын үсрэлт гэдэг утгаар явагдаж байгаа бол Дэлхий гаригийн хувьд энэ нь илүү өндөр хэмжээст буюу өөрөөр хэлбэл өндөр нягтрал руу орох үйл явц юм.
2012
Маяачууд болон бусад эх сурвалжууд болох холбоочидын (харийнхан дээр зочилж байсан нэгэн) үгээр бол цаг тооны бичиг дангаараа шилждэггүй ба харин бүх амьдрал шилжин хөдөлж байдаг. Энэ нь дэлхий дээр солигдон ээлжилдэг улирлуудтай адил ба бүх мөчлөгүүд өөр өөрийн гэсэн зан араншинтай. Ийм замаар Бүтээгч байж болох бүх арга замыг туршин туршлагажиж байдаг. Мөчлөгүүд хоорондоо адилгүй урттай хугацаанд үргэлжилдэг ба хэдхэн мянган жилээс олон сая жил хүртэл үргэлжилдэг. 2012 оны 12 сарын 21ний өдөр бол урт богино олон мөчлөгүүдийн нэгэн зэрэг шилжсэн төв цэг нь байсан. Энэ нь онцгой үйл явдал байсан ба олон хүмүүс илүү өндөр хэмжээстэд шилжих Дэвшил яг энэ өдөр тохионо гэж итгэдэг Шинэ Үе хэмээх хөдөлгөөнд итгэж байсан.

Энэ нь буруу байсан нь нотлогдсон. Одоо ч төв Америкт амьдарч буй мэдлэгийн өв соёлоо аман хэлбэрээр үеээс үед дамжуулан хадгалсаар буй Маяачууд ч үүнийг тэгж тайлбарлаагүй юм. Тэд тэр үед ээлж халаа болно гэснээс он сар өдөр заагаагүй юм. Үүнтэй адил итгэл үнэмшил Шинэ Зеландын Маоричуудаас Хойд Америкийн Хопи Индианчууд хүртлэх дэлхийн бусад газар нутгуудын уугуул иргэдийн дунд байдаг.

2012 оны 12 сарын 21нд одоогийн Маяачууд шинэ эриний эхлэлийг эртний Маяачуудын Гватемал дахь Тикал гэх хотод тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь

Бусад эх сурвалжууд
Эдгээр санаанууд нь дамжуулалтын илгээлтээр, үхэлтэй ойр очсон туршлагууд бүхий хүмүүс болон аяахуаска шиг ухаан санааг өөрчлөгч бодисын нөлөөгөөр ирээдүйг урьдчилан харсан хүмүүсийн хэлснээр батлагдаж байгаа юм.
Орчин үеийн дэвшилтэт эрдэмтэд болох Грег Брэдн болон Нассим Харамейн нар, түүнчлэн Дэвид Вилкок, Пэйн Андов нарын судлаачид үүнтэй адил төстэй дүгнэлтэд хүрсэн байна. Цаашилбал ховсоор анагаагчид болох Долорес Кэнон , Сюзан Ли нар тэдний үйлчлүүлэгчид гүн ховсод орсон үедээ ирж буй шинэ эриний тухай ярихыг олж сонссон байна. Эцэст нь, олон жилийн турш Артур Ньюман (а.к.а. Хэнри Дикон) гэх мэтийн АНУ-н хар ажиллагаа төслийн нууц задруулагч нар мөн урьд нь цэргийн оффицер байсан Эд Дэймс гэх мэт хүмүүсийн мэдээлснээр тэд аль хэдийн ирээдүйг яг таг харуулж чадах аргыг бий болгосон ба тэрхүү арга нь биднийг ойрын ирээдүйд болох маш том өөрчлөлт хүлээж байгаа ба хэн ч юу ч үүнийг зогсоож чадахгүй гэдгийг харуулсан байна. Өнөөгийн энэхүү нөхцөл байдалд байлгахыг хамгийн ихээр хүсэж буй бидний одоогийн удирдагч нар ч үүнийг яаж ч чадахгүй юм.
Тэдгээр нь энэхүү өөрчлөлт нь яг хэзээ болох бас яг ямаршуу дүр зурагтай байх зэрэг дээр л хоорондоо зөрүүтэй байгаа юм. Илүү нарийвчилбал Дамжуулалтууд нь энэхүү үйл явцын талаар илүү тодорхой нарийвчилсан мэдээллийг өгч байгаа юм. Энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш юм, учир нь өөд болоочдын сүнснүүд, харийн оршнолууд, дамжуулагчдын өөрсдийнх нь дээд би-нүүд нь бүгд аль хэдийн илүү өндөр хэмжээстэд оршин байгаа юм. Тэд гурван хэмжээстэд л орших физик орон зайн хуулиуд болон шугаман цаг хугацаанд захирагддаггүй учраас энэ бүгдийн голд нь байгаа биднийг бодвол болж буй үйл явцыг биднээс хамаагүй өргөн хүрээнд харж чадаж байгаа юм. Энэхүү үйл явцад тулгуурласан олон дамжуулалтуудын харуулж буй дүрслэл нь ямар нэг байдлаар маш онцгой харагдаж байгаа юм. Ялангуяа Дэлхийн оршин суугчид болох бидэнд туйлын хамааралтай, Дэлхий Ээж ганцаараа гурван хэмжээстээс таван хэмжээст рүү шилжиж байгаа биш харин тэрээр одоогийн өөрийн оршин суугчдаасаа аль болох олныг хамт авч шилжихийг сонгосонд учир нь байна. Сүүлд дурьдсанаар бол орчлонд туйлын ховор хийгддэг, ер нь өөр мөчлөг рүү шилжихэд хуучин ертөнцийг цэвэрлэсний үндсэн дээр хийгддэг. Энэ нь Атлантисд тохиолдсонтой адил сүйрэлд хүргэх байгалийн гамшигууд болон Дэлхийн тэнхлэг сууриараа өөрчлөгдөх зэрэг орно. Ихэнх сүнснүүд гаригийг үхэх эсвэл илгээх замаар орхин явах болдог. Ийм тохиодолд хуучин иргэншлээс өчүүхэн хэсэг нь үлдэж шинэ эхлэл хийгдэх боломжтой байдаг. Шинэ мөчлөгт тохирох сүнснүүд дараа нь буцаж ирэх боломжтой юм. Бусад нь буюу суралцвал зохих чухал хичээлээ сураагүй нь өсөлт хөгжилөө сансрын хаа нэгтээ хуучин хэмжээстдээ үргэлжлүүлэн хийх болдог.

Энэхүү урлагийн бүтээл нь нэгэнтээ Гватемалд байх, Тикалийн эртний Маяачуудын хотын нэг хэсэг нь байсан. Энэ нь Атлантисийн сүйрлийг харуулсан байж тун болзошгүй юм. Нэг герман археологич нутаг руугаа авч явсан ба тэндээ сэжигтэй байдлаар алга болсон байна (бусад түгээмэл дэлгэрсэн шинжлэх ухааны онолтой үл нийцэх нээлтүүдийн адилаар)

Бурханы төлөвлөгөө
Дэлхий гариг энэхүү үйл явцад бидний сүнслэг хөгжлийг ч бас хамгийн ихээр өдөөж өгөхүйц өндөр хөгжсөн харийн соёл иргэншлүүдийн тусламжыг авч байгаа юм. Үүний улмаас бидний хэлбэлзэл илүү дээд хэмжээсүүд дэх амьдралд тохирохуйц түвшин хүртэл өссөөр байгаа юм. Уг тусламж нь төлөвлөгдөөгүй байсан ба харийхан болон Дэлхий Ээж өөрөө хүн төрхтнүүд гаригийг асар хурдтай устган сүйрүүлж байснаас цочирдсон, өнгөрсөн зууны дунд үеэс түүнийг эхлүүлсэн юм. Ялангуяа Америкчууд хоёр ч удаа Японд цөмийн бөмбөг хаясан явдал нь Сүүн зам галактик даяар цочирлын долгион илгээхэд хүргэсэн байна. Мөн түүнчлэн дайны ажиллагаа, газрын тосны олборлолт, хэт үйлдвэржилтийн улмаас гаригийн бохирдолт, талхлагдалт, сүйрүүлэлт нь Гайа дээр гүн сорви үлдээсэн билээ. Амьд оршихуй болох манай гариг нь гадны тусламжгүйгээр Дэвшил ч хийж бараг чадахгүй нь гэдгээ ойлгосон байна. Тэрээр тусламжийн дуудлага илгээсэн ба түүнийг нь Бурхан сонссон байна. Тэгмэгц Бурхан бидэнд туслуулхаар бүх хэмжээст даяар ертөнцийн дуудлага илгээсэн байна. Уг дуудлагад бусдад туслах нь орчлонгийн хамгийн дээд буян гэж тооцогддог тул асар олноороо хариу өгсөн байна. Ингээд Хөндлөнгөөс үл нөлөөлөхүйн Хуулийг аль болох зөрчихгүйн тулд тэд нарийн төлөвлөгөө боловсруулсан байна. Уг төлөвлөгөөнд манай гариг руу санрын бусад хэсгүүдээс гэрэл илгээх мөн цэвэр сүнснүүдийг гаригийн хүн амын дунд төрөл авхуулах ( карма-гүйгээр) зэрэг ажлууд багтсан байна. Тэдгээр сүнснүүд нь гэрлийн төлөө маш өндөр хариуцлага хүлээсэн ба тэд хүмүүст гэрлийг цааш дамжуулан түгээх учиртай юм. “Гэрэл” гэдэг үгнээс та зүгээр л тусдаг гэрэл гэж
ойлгох учиргүй юм, энд гэрэл бол хайр ба мэдлэг гэсэн утгатай юм. Яагаад гэвэл зөвхөн эдгээр үнэлэмжүүдийг хүндэтгэн үзэх соёл иргэншил л дээд хэмжээст рүү үсрэн орох боломжтой юм. Галактикийн Холбоо энэхүү ажиллагааг аль болох хөшигний ардаас удирдан явуулхыг хичээж байгаа юм. Гэсэн хэдий ч тэд тогтсон хугацаанд бүх зүйлийг хийх нь мэдээж юм. Ихэнх хүмүүс Галактикийн Холбоо бидний төлөө урьд нь байсан одоо ч байгаа хүн төрөлхтний эсрэг хийдэг Илюминатийн хар төлөвлөгөөний эсрэг юу хийдэг тухай огтхон төсөөлөлгүй байдаг. Тэд агаар дахь хүчилтөрөгчийн түвшинг хэвийн хэмжээнд байлгах, цөмийн дайралтууд болон дайнуудыг болиулах, радио идэвхит хаягдлуудыг цэвэрлэх, химийн гаралтай байгалийн бохирдол, химийн агаарын туршилтууд, өвчлөлүүдийг бууруулах мөн байгалийн гамшигуудыг - хүний гараар хийгдсэн алин боловч багасгах зэрэг ажлуудыг хийдэг.

Дэлхий дээр тусгайлан гэрэл ба мэдлэгийг түгээхээр төрөл авсан сүнснүүд бараг хэзээ ч үүнийг “албан ёсоор” олж сонсохгүй юм. Гэсэн хэдий ч тэд ихэвчлэн зүрх сэтгэл ба зөвлөгчөө даган хийдэг. Тэдгээр хүмүүсийг “гэрлийн ажилчид” гэж нэрлэдэг.
Яг бүгдээрээ бол явахгүй.
Гариг одоогийн оршин суугчидтайгаа хамт дэвших нь их онцгой ховор үйл ажиллагаа байх болно. Одоо амьд байгаа бүх хүн тэрхүү явдлын гэрч болж чадахгүй. Ухамсар нь хангалттай өндөр хэлбэлзэлд оршихгүй байгаа зарим хүмүүс урьдчилан зайлуулагдах болно. Энэ нь нэр төрийн хойноос хөөцөлддөг эсвэл эд юмсыг хүнээс илүүд үздэг гэх мэт бусдын төлөө бус өөрийхөө төлөө амьдарч ирсэн хүмүүс байх жишээтэй. Эсвэл бүхэл амьдралаа аль нэг шашны эсвэл шинжлэх ухааны номлол сургаалыг мухар сохроор даган баримталж, бусдын үзэл бодолд нээлттэй бус хандаж байсан хүмүүс орно. Иймэрхүү хүмүүс ихэнхдээ илүү өндөр хэмжээстүүд рүү орохгүй байхаар шийддэг. Шийдвэр гаргахад сүнсний түвшин шалтгаална, ухамсартайгаар бус. Сүнс өөрөө өөрийгөө шүүх болно. Тэгэхээр хэн ч шийтгэгдэхгүй, бүх зүйлс шударга явагдах болно. Таны хийж байсан бүхий л үйлүүд, бодлууд, хүсэл зорилгууд Акашийн Товчоонд бичигдэн үлддэг. Тэр нь таны хэлбэлзэл ба ухамсрыг тодорхойлж байдаг. Өндөр хэмжээстэд оршихуйц хангалттай хөгжиж амжаагүй сүнс өөрөө доод хэмжээстийг сонгон хөгжилөө цааш үргэлжлүүлэх болно. Манай орчлон даяар Дэвшил явагдаж байгаагийн улмаас манай нарны аймагт мөн хачирхалтай зүйлс болж байгааг эрдэмтэд аль хэдийн ажиглаж эхэлсэн байна. Сугар ба Далай Ван гаригууд илүү томорч байгаа ба том том үүлнүүд Ангараг гаригийн гадарга дээр харагдаж байгаа зэрэг юм.

“2012 он нь Маяачууд, Инкүүд, Ацтекүүд, Маоричууд болон бусад хамгийн эртний соёлуудад 26,000 жилийн оддын зурхайн үе мөчлөгийн төгсгөлийг зааж байгаа хэмээн танигдсан байдаг. 2012 оны 12р сар бол мөн Атлантисийн сүүлчийн туршилтын төгсгөл юм. Энэ нь тогтворжитлоо 10,000 жил шаардсан, 240,000 жилийн турш үргэлжилсэн ба бүх хохирлыг болиулж дуусгахад 10,000 жил орсон. Ингээд нийтдээ 260,000 жилийн туршилт 2012 оны 12 сарын 21нд төгсгөл болсон байна. Тэгээд дараа нь бид гариг болон гариг дээрх хүмүүс хамтдаа шилжих давхар шилжилтийг эхлүүлэн дэвшлийг даган маш хурдтай хөдөлцгөөж байна.
Энэ нь гаригийн түүхэнд урьд хожид байгаагүй билиг оюуны өсөлт хийх гайхамшигт боломж бөгөөд Орчлонгийн оршнолууд Дэлхий дээр болж буй үйл явцыг сэтгэл догдлон ажиглацгааж байна.”- Диана Купер - сүнслэг оюунаар туурвигч.
Энэхүү тариан талбайн тойрог хэлбэрт дүрс нь 2008 оны 7 сарын 15нд Английн Уилтшир дэх Эйвбюри дэх нууцлаг талбайд олдсон байна. Тэрээр 2012 оны 12 сарын 23ны манай нарны аймгийн байршилыг харуулсан байгаа. Долоо хоногийн дараа олныг гайхашруулсан бага зэргийн үр дагавар гарч ирсэн. Ихэнх хүмүүс 12 сарын 21 эсвэл 23нд ямар нэг онцгой гэхээр зүйл мэдрээгүй хэдий ч олон дамжуулагч нар хэлэхдээ энэ бүхний дараа асар их гэрэл/хайрын эрчимийн хольц Дэлхий дээр буусан ба энэ нь хамтын ухамсарт олон сайн өөрчлөлтүүдийг хийсэн гэсэн байна. Дамжуулагч оршихуй болох Башар тэр үеэс хойш “Дэлхий дээрх эерэг эрчим нь анх удаагаа сөргөөсөө давамгайлах болсон” гэж хэлсэн байна.

Бүх зүйлс өөр байх болно
Тэгэхээр төлөвлөгөө бол Дэлхий дөрвөн хэмжээстийг маш хурдтай дайран өнгөрөх бөгөөд таван хэмжээстэд ирээд зогсох юм. Тэр нь гурван хэмжээстээс тэс ондоо ертөнц байх юм. Ямарч бохирдол, ямарч хорон муу санаа гэж байхгүй. Цаг хугацаа гэж байхгүй бүх зүйл ОДОО-д оршдог. Одоогийн Дэлхийнхтэй харьцуулахын аргагүй аз жаргалыг мэдрэх юм. Бүх зүйлс хамаагүй өндөр хэлбэлзэлд явагдах болно. Бүх зүйлсийг шууд мэдэх ба бүх хүн бодлоор харьцагч байх ба бүрэн ухамсартаа байна. Энэ нь таны бүх өнгөрсөн амьдралууд болон сүнсний тусгалууд нь шууд мэдэгдэнэ гэсэн үг юм. Та бодлынхоо хүчээр таны гэр орон болон өөрийн гадаад төрх гэх мэт юмсыг өөрөө зохион бий болгож болно. Омнек Онек гэгч Сугараас ирсэн одоо Дэлхий дээрх амьдралаар амьдарч буй эмэгтэй хэлэхдээ Сугар гаригт байх (таван хэмжээстийн) өөрийх нь унтлагын өрөөнд ургаж буй мод, зочны өрөөнд нь усан хүрхрээ байдаг байсан гэсэн юм. Харийн оршнолууд, нас барагсдын сүнснүүд болон бусад өндөр хэмжээстийн оршихуйнуудтай харьцах, холбогдох нь таван хэмжээстэд угаасаа л байдаг энгийн үзэгдэл юм. Галактикийн Холбооныхон Дэлхий дээр болох энэхүү үйл ажиллагаанд олон жилийн турш тун завгүй бэлдсээр ирсэн ба маш олон шинэ оршин суугчид нэгэн зэрэг суурьшихаар ирэхэд бэлэн байх тэрхүү таван хэмжээст ертөнцийг тохинуулсан байна.

Бидний хамтын ухамсар өссөний улмаас хүмүүсийн сэрэлт улам улам ихэссээр байна.Энэ нь *Оккюпай хөдөлгөөн мэтийн дэлхий дахины авилгалын тогтолцооны эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнүүдээр илрэн гарч байна.
Шилжилт тохиож байна.
Манай гаригийн дөрвөн хэмжээстэд шилжих шилжилт хормын дотор л хийгдэнэ. Гэвч энэ нь зөвхөн Бурханы төлөвлөсний дагуу, хүн төрөлхтөний ухамсар энэхүү хэмжээстэд туршлага туулж чадахуйц хангалттай хэмжээнд дээшилсэн тохиодолд л хийгдэх болно. Хүүхдүүд болон амьтдыг дэвшүүлэх нь тэдний төрөлхийн өндөр хэлбэлзлийн улмаас ямарч төвөггүй байх болно. Харин ихэнх насанд хүрэгсдийн хувьд олон жилийн турш тогтолцоогоор дамжуулан айдсыг суулгасан тул тэдний хэлбэлзэл маш доогуур болсон байгаа юм. Иймээс тэдний ухамсар дахин дээшлэх хэрэгтэй байгаа ба үүнийг хийх үйл явц аль хэдийн хэдэн арван жилийг авчихаад байна. Одоо буюу Дэлхий оддын зурлагын хувьд Загас болон Бумбын эриний хоорондын заагийг давчихсан энэ цаг үед дөрвөн хэмжээст рүү хийх үсрэлт зайлшгүй аль нэг ойрын хугацаанд хийгдэх ёстой. Энэ нь 26,000 жил тутам оддын ордын зүгт хөндлөн эргэлдэх хөдөлгөөн хийдэг Дэлхийн тэнхлэгийн байршилтай холбоотой. Одод болон галактикуудын төв дэх нарнууд нь орчлонгийн төв нарнаас ирж буй эрчимийн үйлчилгээний хаалганы (оддын гарц) үүргийг гүйцэтгэж байна. Бүх гаригс болон нарны адилаар энэхүү орчлонгийн төв нар нь ухамсарт оршихуй ба бүх мөчлөгүүдийн эх төлөвлөгөөнүүд болон орчлон дахь бүх амь тэндээс илгээгдэж байдаг. Энэ эрчимтэй бид аль хэдийн шүргэлцэн байгаа ба манай гариг болон бидний ухамсарыг бүх төрлийн өөрчлөлтүүдэд хөтөлж байна.
Тун удахгүй бидний тоо хэмжээ тогтоосон хэмжээнд хүрмэгц энэ нь бүгдийг илүү өндөр хэмжээстэд хүргэх үр дүнг авчрах болно. Энэхүү үйл явц нь орчлон даяар явагдаж байгаа юм.
Өчүүхэн шажигнасан эсвэл нүжигнэсэн чимээгүйгээр.
Шинэ эрин бол хэн ч байсан юу ч өөрчилж чадахааргүй нэн эртнээс улбаатай үйл явцыг хамардаг, цаанаасаа тогтсон зүй тогтол юм. Гэсэн ч энэ нь Бурханы төлөвлөгөө яг анх төлөвлөгдсөний дагуу гүйцэтгэгдсэн гэсэн үг биш юм. Галактикийн Холбооныхон уг төлөвлөгөөг манай өөрчлөгдөж буй нийгэмд тааруулан мэдэгдэхүйц засаж тохируулахаас аргагүй болсоны учир нь Дэлхий дээрх харанхуйн хүчнийхний эсэргүүцэл тооцоолж байснаас хамаагүй хүчтэй болсоноос болсон юм. Ээж Сюзигээрээ дамжин дамжуулалт хийдэг нас барсан хүү Мэтью Вардын сүнслэг оюун хэлэхдээ: маш олон сүнснүүд сүнсний гэрээ хийхдээ энэ амьдралдаа илюминатигаас Гэрэл рүү шилжиж орно гэсэн амлалтаа бодитоор хэрэгжүүлээгүй гэсэн байна. Үүний улмаас өмнөх
хамгаалагч хүч урьдчилан тооцоолсноос илүү удаан үлдэхээс аргагүй болсон ч олон нийтийн дундахь сэрэлтийн үйл явц саадгүй хийгдсэн байна.
Алдарт Маяачуудын хуанли 2012 оны 12 сарын 21нд дууссан (бас дахин эхэлсэн). Маяачууд яг энэ өдөр ээлжит шилжилт болно гэдгийг хэрхэн мэдсэн бэ? Энэ нь яг Египтийн сүр жавхлант өдрүүд шиг Маяачуудын соёл нь тэдэнд бас чулуун байгууламжаа барихад нь тусалсан харийнхантай холбоо тогтоосон байсантай холбоотой юм. Орон зайд аялагч нар мөн цаг хугацаанд аялагч нар байдаг, тиймээс “ирээдүйн тухай мэдээ” нь тэр үед аль хэдийн мэдэгдсэн байсан байх боломжтой юм.

12 сарын сүүлээр болох энэхүү болзолт өдөр нь танай дэлхий галактикаар хийх аялалынхаа онцгой цэгийг дайран өнгөрөх тэрхүү мөчийг зааж байгаа юм. Бусад оддын адилаар танай нар нь галактикийн цөмийг тойрон явах замдаа маш олон янзын цэгүүдийг дайран өнгөрч байдаг. Энэхүү цэгүүд нь 6000 жилийн өмнө Плейадаас ирсэн зочид эртний Олмекүүдэд өгсөн томъёогоор тооцож гаргасан байх боломжтой. Сириусчуудын дамжуулалт- Шелдон Нидл. 2012.09.25
Ажиллагааны байр байдал
Бараг бүх дамжуулалтууд нийтийн сэрэлт мөн мэдээж хамтын ухамсрын дэвшилт нь нэгэнт замдаа орсон гэж баталцгааж байна. Дээр хэлсэнчлэн хуучин системийн эсэргүүцэл тооцоолж байснаас хүчтэй болж хувирсан байсан учраас Галактикийн Холбооныхон биднийг үүнд ихэд сайшааж байгаа юм. 2000-аад оны үед юмс тийм горьдлого бүхий харагдахгүй байсан. Гэвч хоорондоо мэдлэгээ хурдтай хуваалцах интернэт болон олон нийтийн сүлжээнүүд дэлгэрсэн нь амжих боломж олгосон байна. Ингээд одоо цаашид алдаа гарах ямарч боломжгүй болсон байна. Мэдлэгийг тараах нь хамгийн дээд чухал зүйл нь юм, учир нь бид хэрхэн элитүүдээр залилуулан удирдуулж байсныг мэдвэл хэн ч цаашид бидэнд итгүүлэх дуртай тэрхүү айдаст эмзэг байж, автахгүй юм. Айдас таны хэлбэлзлийг доошлуулж байдаг, иймээс айхгүй байгаа болон өөдрөг бодолтой байгаа бүхэн гаригийнхаа хэлбэлзлийг дээшлүүлж байдаг байх нь. Үүнээс улбаалан энэхүү вэбсайтыг бас цааш түгээх нь чухал зүйл болж байна.
😊 “Интернэт бол таны төсөөлж чадахаас хамаагүй илүү чухал ач холбогдолтой юм. Энэ нь хамтын ухамсрын физик илрэл юм, иймээс түүнийг унтраах ямарч боломжгүй юм.” – Эммануэл, дамжуулсан Ланга, 2010.03.11
Улам олон хүмүүс арай илүү дээр ертөнцийг бий болгохын тулд бясалгах эсвэл төсөөлөх замаар онлайн эсвэл офлайн байдлаар хамтдаа (зурагт үзүүлсэн Калифорний Балди уулан дээрх шиг байдлаар) цугларцгааж байна.

9-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/9.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...