Агуу том зураг 9-р хэсэг

 Дамжуулалт

Дамжуулалт нь хүмүүс ба ихэвчлэн дээд хэмжээстээс ирэх өөр оршнолуудын хооронд болдог телепат харилцааны хэлбэр юм. Тэдгээр оршнолууд нь нас барагчдын сүнс, онгод, таны Дээд би, харийн оршнолууд, сахиусан тэнгэрүүд, байгалийн онгод сахиус, эсвэл бүр ан амьтад болон гэрийн тэжээвэр амьтдын онгод сахиус ч байж болдог. Дамжуулагч нь хэнтэй эсвэл юутай харьцахаа өөрөө сонгож дамжуулж болдог. Заримдаа энэ нь гуравдагч этгээдийн хүсэлтээр хийгдэж болдог ба энэ тохиолдолд энэ нь уншилт болдог. Хэрэв нөгөө тал харилцахыг хүсвэл холбоо тогтоогдох ба дамжуулалт эхэлдэг.
Энэ хэрхэн яаж хийгддэг вэ?
Хүлээн авагч дамжуулалт хийх боломжтой болохын тулд заавал гүн транст орох эсвэл биеэ тэр чигт нь илгээгчид шилжүүлэн өгөх шаардлагагүй байдаг. Тэрээр дамжуулж буй оршнолд сайтар төвлөрөн, ярьж буй зүйлийг нь шууд хэлэх эсвэл бичиж авдаг. Хүлээн авагч болон илгээгч хоёрын эрчим холбоог тогтоон барихын тулд адил түвшинд байх ёстой. Хэрэв өндөр хэмжээстийн оршнол дамжуулалт хийж байгаа бол хүлээн авагчийн хэлбэлзэл өндөрсөж илгээгчийн эрчим доошилсон байх ёстой. Таны хэлбэлзлийг өсгөхөд талархал, хайр болон эв зохицлын мэдрэмжүүдийг төрүүлэх мөн таны ухааныг элдэв бодлоос цэвэрлэх замаар хийдэг. Мөн нэгэн төрлийн дундын онгод салангид гарч ирэн дамжуулалт хийдэг. Үүгээр дамжин нөгөө талын эрчим байрлалыг эзлэн биед орж тохиролцсон хугацаанд тэндээ байдаг. Ийм эрчимийн шилжүүлэг хэдхэн секунд эсвэл минутанд болж өнгөрдөг. Аура хардаг хүмүүс ийм шилжүүлгийг анзаарч чаддаг.
Хамгаалалт
Хэрэв та өөрөө дамжуулалт хийхийг хүсвэл хийхээсээ өмнө эхлээд өөрийн зөвлөгч эсвэл сахиусан тэнгэрээсээ хамгаалалт хүсэхийг санал болгож байна. Учир нь дөрөвдүгээр хэмжээстэд дамжуулагчийн хүсэхээргүй оршнолууд байдаг ба зарим тохиолдолд тэд тухайн дамжуулагчийн биеийг тэр чигт нь эзлэн өөрийн болгодог. Хөндлөнгөөс үл оролцохуйн орчлонгийн хууль нь таны хамгаалагч сахиусан тэнгэрт ч бас хамаардаг, яг л доод хэмжээстийхнийг хүндэтгэн үздэг харийн оршнолуудын мөрддөгийн адилаар. Хэрэв дамжуулалт хийж буй хүн тусгайлан хүсэлт гаргаагүй үед ирж буй тухайн оршнолыг саатуулахаар шийдвэл энэ нь чөлөөт хүслийн хүсээгүй хүчирхийлэл гэж үзэгддэг. Харин та хамгаалалт хүссэн тохиодолд энэ нь боломжтой юм. Таны хэнээс хамгаалалт хүсэх нь чухал биш ба зарим хүмүүс тухайлсан нэг хүчирхэг сахиулсан тэнгэр эсвэл “Христийн гэрэл”-д ханддаг. Гол нь та хүсэлтээ илгээх нь л чухал юм.
Цор ганц мэдээлэл
Дамжуулалтын эсрэг хамгийн ихээр гаргаж тавьдаг аргумент бол дамжуулагч нь зөвхөн өөрийн хүссэн зүйлийг дамжуулдаг гэдэг. Иймээс дамжуулсан мэдээ нь ухамсар эсвэл дотоод ухамсар байх эсэх нь хамаагүй зөвхөн түүний санаануудыг агуулсан байдаг гэцгээдэг. Гэвч маш олон дамжуулалт болон уншилтуудад (Эдгар Кейс ба бусдыг нь оруулан) дамжуулагч нар нь заримдаа хэзээ ч мэдэж байгаагүй зүйлсээ дамжуулсан байсан нь баттай нотлогдсон байдаг. Телепат харьцааг мэддэг хэн бүхний хувьд энэ нь орчлонд орших хамгийн түгээмэл харилцааны хэлбэр ба дамжуулалт бол угаасаа байдаг энгийн үзэгдэл юм.

Энэхүү вэбсайтад бид голчлон Сюзи Вард, Майк Күинси нарын дамжуулалтыг дурдсан байгаа.
Сюзи Вард Диваажингаас (нирваан) нас барсан хүүгийнхээ хийдэг дамжуулалтаар ном бичиж мөн сар бүр тогтмол илгээлтүүдийг нийтийн хүртээл болгодог. Майк Күинси нь Сириус оддын системээс ирсэн СаЛуСа хэмээх оршнолыг дамжуулдаг юм.
Эдгар Кейс эхнэр Гертрудын хамт (1877-1945)
Та мэдлэгт нэвтэрсэн багшийн мэдээлэлээс хүртэх нь ердийн л санагдаж болно, гэвч нэг зүйлийг санаж ав, тэд дамжуулж авч байгаа суваг шигээ ямар нэг тархац төдий юм. Заримдаа тэд хэд хэдэн сүнсийг сонгон мэдээгээ тараадаг нь байдаг л зүйл ба гэхдээ хэзээ ч эргэлзээтэй санагдахаар дамжуулалт хийдэггүй. Та заримдаа бүр хол зөрүүтэй хэлбэр байдал болон хэлээр дамжигдсан байхыг олж болно. Бүх хүн дамжуулалтыг үг бүрээр нь хүлээж авдаггүй заримдаа дүрслэл хэлбэртэй эсвэл бодлын багцуудыг хүлээж авдаг. Тань руу цуурайтаж буй ширхэг бүр нь дотроо эрчим агуулах, таны хариу өгөх тэрхүү эх үүсвэрүүдийг олж аваарай. Та хамгийн алдартай бас ихээр хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэрийн салаа шугам олж болох юм, учир нь ихэвчлэн тэдний цэвэр эрчим маш олон хүмүүсийг татдаг юм.
СаЛуСа, дамжуулсан Майк Күинси 2010.12.08
10-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/10.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...