Агуу том зураг 10-р хэсэг

 Ухамсар

Оршин буй бүх зүйлс ухамсартай. Өөрөөр байх боломжгүй юм, учир нь бүгд адилхан фотонууд буюу электрон, атом, молекул зэргийн суурийг үүсгэдэг гэрлийн барилгын нэгж тоосгоор хийгдсэн байдаг. Тэдгээр барилгын нэгж тоосго нь мэдээжээр бас ухамсарт оршихуй Бүтээгч-ийн нэг хэсэг нь юм. Оршин буй бүхэнд адил тэнцүү ухамсар байдаггүй. Ургамалууд хүмүүсийнхээс арай бага ухамсартай байдаг бол хүмүүс бид олон харийн гаригийнхан болон илүү дээд хэмжээстийн оршнолуудаас арай бага буюу доогуур ухамсартай байна.

Бидний оршихуйн учир шалтгаан.
Бүтээгч өөрийгөө хөгжлийн маш урт удаан замаа эхэлж буй тоолохын аргагүй олон жижиг хэсгүүдэд тасралтгүй хувааж байдаг. Энэ нь нийт бүтээлийн цаад утга санаа буюу дээд оршихуй нь өөрийгөө дээрх байдлаар хэлбэр дүрсүүд, хэлбэлзлүүд, үнэрүүд болон өнгүүдийн төгсгөлгүй олон төрлөөр туршлагажиж байдаг. Бүтээгчээс өөрөө хуваагдан салмагцаа тэрхүү өчүүхэн хэсэг нь тухайн мөчөөс эхлэн сүнс хэмээн нэрших өөрийн гэсэн ухамсрыг бий болгодог. Тэгээд тухайн сүнс эрэл хайгуулын аяндаа гарч, тухайн мөчөөс эхлэн зөвхөн цор ганц зүйлийг буюу өөрийн арга замаар буцаад Бүтээгчийн хайр руу очихыг хүсдэг. Иймээс сүнс үлдсэн бүх хугацаандаа туршлага цуглуулж, түүнээсээ суралцаж, мөн түүнийхээ ачаар алхам алхамаар ухамсараа өсгөн хөгжиж байдаг. Ингэж л түүний хэлбэлзэл зогсолтгүй бага багаар өсөн дээшилсээр, эцэстээ хамгийн дээд хэлбэлзэлд хүрч, Эх үүсвэр буюу Бүтээгчтэй эргээд дахин Нэг болдог. Та зүгээр л хэлбэлзлээ өсгөчих боломжгүй юм, энэ нь зөвхөн та бүтээл хэрхэн ажилладаг болон түүний эцсийн зорилго нь юу болохыг суралцаж мэдсэний дараа л өөрөө тохиодог.
"Жинхэнэ үнэн мэдлэгийг төгс суралцан, түүнийг хэрэгжүүлэх бүртээ та ухамсар болон хэлбэлзлээ өсгөж байдаг." - Галактикийн холбоо, Блоссом Гүүдчайлд, 2012 оны 7-р сарын 14.
Үйлдэл ба үг зөрөх нь
Та чухам үнэн ба зөв мэдлэг эзэмшин түүнийхээ дагуу амьдрах нь чухал юм, учир нь хэрэв та тэдгээрийг даган биелүүлдэггүй бол тэр бүхэн нь таныг ямарч байдлаар өөрчлөхгүй юм. Та жишээ нь ердөө л бид бүгдээрээ Бурханы хэсгүүд юм гэж итгэдэг гэж бодъё, үнэхээр ч бүгд Нэг. Гэвч үүнийхээ хажуугаар хувь тавиланд тэгтлээ их анхаарахгүйгээр эд хөрөнгө цуглуулах болон албан тушаалын хойноос догдлон хөөцөлдвөл энэ нь танд ямарч үр нөлөөгөө үзүүлэхгүй юм. Эсвэл, та хайр бол амьдралын хамгийн чухал зүйл юм гэдэгт итгэдэг, гэвч үүнийхээ хажуугаар та таньд урьд нь онцгүй хандаж байсан хүмүүсийн эсрэг өшөө хорсол өвөрлөсөөр байвал та хэзээ ч ухамсараа өсгөж чадахгүй юм. Та зөвхөн үнэн голоосоо бүх хүнийг уучилж, мөн таныг бас өширхөн байж болох хэн бүхнийг үүний адил өөрчлөхийг оролдох үед л та хөгжил дэвшилдээ нэгэн шинэ алхам хийх болно.

"Уучлал нь түүнийг няц гишгэсэн нил цэцгийн дэлбээнээс гарах анхилам үнэр юм.” Марк Твейн

Бүх зүйлс таны зөвлөгч тэнгэрийн гараар Акашийн Товчоонд (дэлхий дээрх амьдралыг хадгалдаг нэгэн төрлийн архив) бүртгэгдэж байдаг. Иймээс бүх зүйлс хэлэгдээд үйлдэгдээд өнгөрсөн бол таны хийж чадах сонголт нэгэнт байхгүй болсон байна. Карма-г бүтээхээс үргэлж зайлсхийж байх нь мэдээжийн зүйн хэрэг юм. Учир нь та кармаг өөртөө үүрээд явдаг, тэрээр таныг илүү хүнд болгох нь дамжиггүй.
Үнэн гэж юу вэ?
Үнэнийг нээн олох нь сонсогдож байгаа шигээ амар биш юм. Учир нь та ямар нэг шинэ мэдээлэлтэй учрах үед тэр нь үнэхээр Үнэн мөн эсэхийн баталгаатайгаа хамт ирдэггүй. Тэр бүхнийг та өөрөө л ялгаж салгах хэрэгтэй болдог. Иймээс хүмүүс жишээ нь энэхүү сайт дээр хэлэлцэгдэж байгаа шиг зүйлсийг сонсохоороо мөрөө хавчдаг. Тэд үүнд сэтгэлгээгээ тохируулан өөрчлөхийн оронд “хууран мэхлэлт”, “хуйвалдааны онол” эсвэл “тодорхойгүй” гэх мэтээр дүгнэхийг дээртгэн үздэг. Бидний ертөнцөд энэ нь “ердийн” гаригууд дээрхээс илүү хэцүү, яагаад гэвэл бид удирдагч нар нь хүмүүсээс туйлын зорилгод нийцэх үнэнийг нууж хаадаг ингэснээрээ тэднийг удирдхад хялбар болгодог тийм системийн эсрэг зогсож байгаа юм. Бусад гаригууд дээрх хүмүүс болон тэдний төлөөлөгч нар нь амьдралыг бүх хүмүүст таатай байлгах тал дээр хамтарч ажиллан бүх талын мэдлэгээ хоорондоо хуваалцаж байдаг. Ийм л учраас Дэлхий бол маш хэцүү сургууль гэж үзэгддэг, гэхдээ та амжилттай байж чадвал ихийг сурч болох тийм л газар юм.
Тайзан дээр анх удаа
Сүнс Эх үүсвэрээсээ өөрөө хуваагдан салмагц бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болдог. Тэрээр хов хоосон цулгай, мөн бараг юу ч мэдэхгүй байдаг. Тэрээр зөвхөн амьдрал тайз ба тайзны арын хэсэг гэсэн хоёр хэсэгт хуваагддаг ба тайз хэсэг дээр бүхий л туршлага хуримтлуулах ёстой гэдгийг л мэдэж байдаг. Урьд нь хэзээ ч бие хэлбэртэй байж үзээгүй учраас тэд тархитай холбоогүй туршлагуудыг анхлан үздэг. Тэрээр бидний боддогоор бол ямарч амьдрал агуулдаггүй гэх эрдэс бодис, чулуу эсвэл магадгүй тоглоомон бамбарууш ч юмуу тийм биеийг хүлээн авдаг. Тэгээд тухайн бүх хугацааны турш биетэй байх ямар байдаг туршлагыг туулдаг ба мөн өөрийнх нь орчин тойронд болж байгаа бүхнийг мэдэж мэдэрч байдаг. Тэрээр эргэн тойрныхоо амьдралын бодол ба мэдрэмжүүдийг ч бас туршлагажиж байдаг учраас энэ нь “харахаас” илүү нухацтай түвшинд болж байдаг.
Ус
Онцгойлон уснаас ухамсрын энэхүү байр байдлыг хэмжиж харж болхоор байгаа юм. Ус орчин тойрныхоо эрчимд нэн даруй хариу үйлдэл үзүүлдэг. Японы эрдэмтэн др. Эмото, усанд хэлсэн “хайр” эсвэл “тэнэг” гэсэн үгнүүд хэрхэн усны талстыг шал ондоо болгон хувиргаж байгааг харуулсан сонирхолтой туршилтуудыг хийсэн байдаг. Та өөрөө энэ туршилтыг будаан дээр хийж болно. Штутгартын их сургуульд мөн энэ чиглэлээр гайхширмаар нээлтүүдийг хийсэн байдаг. Усны молекулын бүтэц тэдгээр нь хэн нэг хүнтэй харьцах үед эсвэл дотор нь цэцэг хийхэд эсвэл өөр бүтэцтэй ус дээрээс нь нэмхэд нэн даруй өөр хэлбэр үүсгэж байсан байна.

Др. Эмотогийн нээж олсон усны талстын дүрсүүдээс хамгийн гоёмсог нь “хайр ба талархал” гэсэн үгсийн хослолоор бүтээсэн дүрс байсан юм.

Ургамал
Сүнс ба түүний зөвлөгч тэнгэрүүд нь түүнийг хичээлээ хангалттай сайн суралцсан гэж дүгнэсэн тохиолдолд тэрээр шат ахих эрхтэй болдог. Дараагийн шат нь жишээлбэл ургамал эсвэл мод байж болох юм. Амьдралын иймэрхүү хэлбэрүүд нь эрдэс бодис эсвэл чулууг бодвол орчин тойрондоо илүү ихээр хариу үйлдэл үзүүлэх боломжтой ба орчныхоо эрчимд илүү мэдрэг байдаг. Энэ л таныг ургамалд зөөлөн хандмагц цэцэглэн дэлгэрч, сөрөг эрчимийг туулах буюу жишээ нь та тэднийг халуунаар төөнөх үед зовж тарчилж байдаг байна. Та ургамалд хязгаарлагдмал ухамсар байдаг жишээг нар өөд чиглэн, хана болон хашааны дагуу авиран ургаж буй усан үзмийн модноос харж болно. Өөрөө мушгиран барьцалдах бяцхан гэзэгнүүд нь үе үехэн хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүд дээрээ алдан доош унжсан байдаг. Ургамал ч бас туршлагаасаа суралцдаг. Та тэдэнд ая дуу гаргахыг заасан ч болно. Ямар нэг зүйл сурсан ургамал өөрийнхөө ойр орчмын ургамалуудад түүнийгээ дамжуулах чадвартай байдаг.
Усан үзмийн модны гэзэгнүүд эмх замбараагүй юм шиг санагддаг ба ихэвчлэн төгсгөл хэсэгтээ бие биетэйгээ орооцолдсон байдаг.

Тархи, гайхамшигтай!
Дээрх туршлагыг сүнс амжилттай туулж дуусах үед их сонирхолтой зүйл тохиох болно. Тэрээр тархи бүхий биед төрөл авах болно. Тархины ажиллагаа нь хөдөлгөөнийг бас хамтад нь агуулдаг учраас тэрээр тэр цаг үеэс өөрийн туршлагуудыг ихэвчлэн өөрөө сонгох эрхтэй болдог. Энэ нь урьд өмнө байгаагүй олон боломжуудыг олгохын хажуугаар түүний үйл хөдлөлүүд нь өмнөхөөсөө илүү эргэн тойрондоо нөлөөлөх болсноос болж басхүү илүү өндөр хариуцлага оногдож байгаа юм. Тархитай байх нь тийм ч давуу байдлыг өгдөггүй. Учир нь тархи шинэ амьдралыг ор хоосноос эхэлдэг, тэрээр юу ч бичээгүй хуудас гэсэн үг. Эргэн тойрныхоо амьдралын талаарх бодол мэдрэмжүүдийг ямарч оролдлогогүйгээр туршлагажин туулах нь бас цаашдаа түүний хийдэг зүйл байхаа болино. Хэрэв та тэгэхийг хүсвэл тархиа сургах хэрэгтэй болно. Бусадтай мөн Бурхантай хамт оршин байх нь одоо үед унаган төрөлх зүйл байхаа болиод удаж байна. Баруунд бидний сурдаг шиг ихэнхдээ “хүн бүр өөрийнхөө л төлөө” байдаг ертөнцөд өсвөл та энэ л цор ганц үнэн гэдэгт амархаан итгэнэ!
“Ухаан бол хүн төрөлтний хамгийн утгагүй балай хэсэг нь юм.”
Ховсоор засал хийгч Долорес Кэннон.
Ийм л учраас сүнс гурван хэмжээстийн сургуулийг дүүргэхдээ тоолшгүй олон удаа төрөлт авч байж сая нэг алхам хийхэд бэлэн болж дээд ухамсарт хүрдэг байна. Эцэст нь одоо маш олон сүнс үүнийг амжилттай хийж байгаа бөгөөд үүнийг л “дэвшиж байна” гээд байгаа юм. Нарийвчлан хэлбэл хүмүүн төрөлтнүүдийн хувьд энэхүү алхамыг биедээ байхдаа хийх боломжтой болж байгаа (“Сансрын зөгнөл” Жеймс Рэдфилдийн ном, энэ талаар өгүүлдэг) ба энэ нь маш ховор тохиолддог үзэгдэл юм. Ер нь ихэвчлэн хоёр амьдралын хооронд тайзны арын хэсэгт байрлах замаар үүнийг хийдэг. Энэ нь та үхээд диваажин руу одоод түүнийхээ дараа дараачийн алхамаа эхлүүлдэг зам.
Тархины дэмжлэг
Амьдрал бол олон сонголтуудын уртаас урт хэлхээс юм, энэ нь заримдаа туршлагагүй тархины хувьд зөв сонголтыг шүүн тунгаахад түвэгтэй байдаг. Иймээс тэрээр олон зүгээс тусламжууд авдаг. Таны “Би” байдлаар туршлага туулж буй одоогийн ухамсар бол таны одоогийн сүнс юм. Яг л тархи шиг тэрээр энэ амьдралыг хоосон эхэлсэн ба одоо харин таны амьдралын хором бүрээр дүүргэгдсэн байна. Гэвч таны хуучин (хөгшин) сүнснүүд дандаа дээд хэмжээстдээ оршсоор байдаг. Тэдгээр нь хамтдаа таны “дээд би” эсвэл “дээд ухамсар” ч гэж нэрлэгддэг дээд сүнсний төлөв байдлыг үргэлж мөнхөд баяжуулж байдаг. Таны дээд ухамсарт цаг хугацаа гэж байхгүй ба бүх мэдлэгийг чөлөөтэй авч болдог. Иймээс л өөрийнхөө дээд ухамсраас дамжуулалт хийдэг хүмүүс уншихаар ирсэн үедээ тухайн хүмүүстээ яг юу болсныг мэдэж байдаг. Тэдгээр хуучин (хөгшин) сүнснүүд нь тантай зүрхээр тань холбогдон харьцдаг ба таньд зөв сонголтыг хийхэд тусалж байдаг. Мөн зөвлөгч тэнгэрүүд шиг бусад туслагч нар болон дээд би нь таныг зүрхээр тань дамжин зөв замаар явуулж байдаг.
Дотоод ухамсар
Таны дээд би-гээс гадна дотоод ухамсар гэж бий. Таны сүнсний бүх туршлагууд энд уртаас урт кино шиг хадгалагдаж байдаг. Ховсын болон Регрессийн заслын аргаар таны дотоод ухамсарт хандах олон аргууд байдаг. Бүх жижиг хэсгүүдийг ч сэргээх боломжтой. Жишээ нь автобусны жолооч долоо хоногийн өмнөх зорчигчийг ховсод орсон үедээ санаж байдаг. Эсвэл та бүр хоёр амьдралын хоорондох цаг хугацаанд очиж болно. Бид дамжуулалтын эх сурвалжуудаас таны орчин нөхцөл л амьдралаас амьдралын хооронд солигдохоос биш уг хүний хувийн зан чанар тийм ч их солигддоггүй болохыг олж мэдсэн юм. Таныг яг тухайлсан нэг хичээлийг сурах хэрэгтэй болсон үед таны гормон таны хувийн зан чанарын яг тухайн төлөвт тохируулагдан өөрчлөгддөг. Таны булчирхайнаас ялгарч буй сератонин (нэгэн төрлийн сэтгэл хөдлөлийг хариуцсан бодис) таныг урьд өмнөх амьдралынхаас тань илүү
тайван бас өөртөө итгэлтэй болгодог. Та эдгээрийг амьдралууд хоорондын завсартаа өөрийн зөвлөгч тэнгэрүүдийн хамтаар шийддэг. Таныг шинэ бие авч амьдралаа эхлэхээс өмнө бүх зүйл таны сүнсний төлөвлөгөөнд хянуур бичигдэж байдаг.
“Та дотоод ухамсрынхаа ой санамжуудаас олон зүйлийг үндсэн амьдрал руугаа татаж байдаг. Та харь газар оронд татагдаж байдаг нь таны өмнөх амьдрал тэнд өрнөж байснаас тэр юм. Таны хувийн зан төлөв амьдралаас амьдралын хооронд тийм ч хурдан өөрчлөгддөггүй. Шинэ маягийн биет болж өстлөө та өмнөх зан төлөвөө хадгалсаар байдаг.” – СаЛуСа, дамжуулсан хаалга Майк Күинси, 2009.09.16
Заримдаа хөгшин сүнснүүд амьдралын туршлага хуримтлуулах явцдаа гэмтэж шархалсан байдаг. Бүр олон удаагийн амьдралуудын өмнө ч сүнс ямар нэг сэтгэл сэвтмээр туршлага туулсан байхад тэр нь одоогийн амьдралд нь тайлбарлахын аргагүй айдас болон гажигуудыг бий болгож болдог. Үүнээс ангижрахад заслын болон домын аргууд л тохиромжтой байдаг. Дахин төрөл авсны мэдэгдэхүйц бас нэгэн илрэл нь таны шинэ амьдарч буй биеийн ухаан санаа болон сүнслэг байдлаас гадна таны биеийн гадна төрхөн дээр харагдаж болдог. Та өмнөх амьдралдаа байсан хүнтэй яг адил харагдаж болно. Тэрч байтугай өмнөх насны гэмтэл эсвэл биеийн зовиурууд нь сорви байдлаар үлдсэн байдаг. Иймээс та ийм мэтийн зовиур шаналал амсаж байгаа бол ховсын эсвэл регрессийн заслын аргад хандах нь зүйтэй. Одоо хэн байгаа тань таны өмнөх авч байсан бүх төрлүүдийн хольцуудын нийлбэр юм.

Тархи тань бясалгалын үед ч юмуу аль нэг байдлаар тайван төлөвт байх үед таны туслагч нарын хэлэх зүйлс илүү тодорхой дамжих боломжтой болдог. Энэ нь таны ухамсар өсөн хөгжихөд илүүтэй ашиг тусаа өгдөг байна.

Үхлийн дараах амьдрал
Амьдрал дуусах үед сүнс үхэж буй биеийг орхин явдаг. Энэ нь тархины гүнд байрлах боргоцой булчирхайгаар дамжин бүх хуримтлуулсан туршлагууд, бодол эргэцүүлэл болон дурсамжуудыг авч оддог. Үхэлтэй ойр туршлага туулсан хүмүүс энэхүү мөчийг “бүхий л амьдрал нүдний өмнүүр жирэлзэн өнгөрдөг” хэмээн дүрсэлсэн байдаг. Үүний дараагаар сүнс нэг төрлийн “хүний бус газар”-т түр саатдаг. Энэ нь алсад бүдэг гэрэл сүүмэлзэх харанхуй эсвэл хөх саарал газар орон гэж ихэнхдээ дүрслэгддэг. Тэр үед сүнс өөрийхөө хөл доор амьгүй болсон биеэ олж үздэг. Энэ нь ялангуяа насан туршдаа үхлийн дараах амьдрал байдаггүй хэмээн итгэдэг байсан хүмүүсийн хувьд энэ нь ихээхэн цочирдом туршлага болдог.
Заримдаа сүнснүүд өнгөрсөн амьдралдаа мэддэг байсан хүмүүс болон газар орондоо уягдан эргэлдэж диваажин руу явах болоогүй хэмээн үздэг ч нөгөөх сүүмгэр гэрэл ихэнх сүнс рүү дөтлөн тодорсоор байгаад хайртай дотны нас барсан нэгэн эсвэл түүнийг гэрэл рүү хөтлөх туслагч нэгэн болж хувирдаг. Ингээд тэрээр түүнтэй “хил давдаг”. Диваажинд тэрээр нас барсан ойр дотныхон болон гэрийн тэжээмэл амьтан гэх мэтийг оруулаад томоохон сүнсний бүлгийг хүлээн авдаг. Диваажинд бүх сүнснүүд нэг удаа (диваажингаас өмнө ч бас данс дугуйлах зүйл байдаг) үзсэн амьдралаа нэгтгэн дүгнэдэг. Үүгээрээ тэрээр зөвхөн өөрийн үзсэн туршлагуудаа үнэлээд зогсохгүй өөрийн зүгээс бусдад учруулж байсан үйлүүдийг тоочдог. Энэхүү үйл явц заримдаа амьдралынхаа турш бусдад маш ихээр зовлон гуниг учруулж байсан нэгний хувьд их удаан болж өнгөрдөг. Энэ үйл явц явагдаж дуусахад сүнс амралт авч дараагийн төрөл авах хөтөлбөр буюу төлөвлөгөөгөө боловсруулж эхэлдэг. Диваажин буюу тэндхийнхний нэрлэдгээр “Нирваанд” байрлан амьдрах нь бүхэлдээ нэгэн түүх болохоор байгаа юм. Магадгүй бид дараа нэгэн бүтэн сэдэв үүнд зориулан нээж болох юм. Хамгийн чухал бидний мэдэх ёстой зүйл бол сүнс диваажинд мөнх амьдардаг ба оршихуйгаа бүхий л аргаар нэмэн тэлэх боломжтой юм. Тэрээр хүсвэл сургалтанд сууж (жишээ нь дэлхий дээр үлдсэн өөрийн хайртай нэгэнтэйгээ хэрхэн харилцах тухайд) болдог. Тэнд мөн сүнсний сонирхол татахуйц бүхий л төрлийн зугаацуулах зүйлс болон хөгжим байдаг ба хэрэв тэрээр бэлэн болсон бол харь соёл иргэншлүүдэд зочлон очих боломжтой. Сүнс дахин төрөл авах үед диваажинд орших дээд сүнснийхээ тусгалуудтай нарийн учгаар холбоотой байдаг. Сүнс бүр диваажинд ижил түвшинд очихгүй, энэ нь таны сүнслэг хөгжил эсвэл хэлбэлзэлд тулгуурлан явагддаг. Та өөртэйгөө ижил түвшний хөгжил бүхий сүнснүүдтэй л тэнд учрах болно. Цаг нь болхоор сүнс диваажинд орших бусад сүнснүүдийг ч мөн өөртөө агуулдаг дээд сүнсний нэг хэсэг гэдгээ ойлгож авдаг. Диваажингийн амьдралын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн хэн бүхэнд Сюзан Вардын “Диваажингийн тухай яриач Мэтью” гэдэг номыг санал болгомоор байна.

Шинжлэх ухааны нотолгоо юу? Үгүй дээ, баярлалаа
Уламжлалт шинжлэх ухаан ухамсар тархинаас тусдаа оршдогийг үгүйсгэсээр байгаа. Гэтэл үхэлтэй ойр туршлага туулсан болон ховсын нөлөөн дор өнгөрсөн амьдралаа эргэн санасан зэрэг тохиолдлуудад энэ нь маш хол зөрүүтэй тайлбарлагдаж байдаг. Донор зүрх суулгуулсан зарим ховор тохиолдлуудад зан байдал өөр болох эсвэл өөр дуршилтай болох бүр эсвэл хэзээ ч өөрт тохиолдож байгаагүй явдлыг санан дурсах зэргийг мөн л үл ойшоосоор байна. Тэрчлэн маш олон төрөлхийн хараагүй хүмүүс үхэлтэй ойр очсон туршлага
туулсан үедээ өөрийгөө болон орчин тойрноо анх удаагаа харсан тохиолдлууд байдаг. Ийм ховор тохиолдлуудыг хамарсан судалгаа ч байдаг. Тархины хагалгааны улмаас нойрсуулагдсан, тархины ямарч идэвхжил илрэхгүй байсан өвчтөн хагалгаа хэрхэн явагдсан талаар болон хагалгааны өрөөнд яригдсан бүх яриаг нарийвчлан хэлсэн тохиолдлууд олон бий. Тэдгээр хүмүүс хагалгааны өрөөний хажуугийн коридорт болон ариун цэврийн өрөөнд болсон яриануудыг хүртэл мэдэж байсан юм. Дахин төрсөн болон зүрх шилжүүлэн суулгуулсан зэрэг гайхмаар тохиолдлууд байсаар байгаа ч энэ цаг үед шинжлэх ухаан энэ тал дээр хэлгүй дүлий царайлсаар байна.
11-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/11.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...