Хамтын ухамсар
Бие даасан ухамсраас гадна бүх зүйлд хамтын ухамсар гэж бий. Энэ нь гаригийн гадуур бүрхсэн бүх мэдлэгийг нийлүүлсэн нүдэнд үл үзэгдэх орчил юм. Хүмүүсийг бодвол амьтад энэхүү хамтын ухамсартай илүү хүчтэй холбоотой байдаг ба үүгээр ухамсартайгаар хэзээ ч сурч байгаагүй зүйлээ зөн совингоороо хийгээд байдгийг нь тайлбарлаж болно. Олон тохиолдолд тэд яг юу хийж байгаагаа ойлгох тархины чадвар маш муу байдаг. Жишээ нь шоргоолжны бүл газар доорхи гайхалтай цайзыг бүр агааржуулах системийнх нь хамт байгуулсан байдаг. Тэд урьд өмнөх бүх бусад шоргоолжнуудын үзэж туулсан бүх туршлагуудыг шууд хуулбарлаж чаддаг учраас гоёмсог байгууламжийг барихад юуг хийх ёстой ба юуг хийх ёсгүйг яг таг мэдэж байдаг.
Шоргоолжнуудын хамтын ухамсрын бас нэгэн илрэл нь тэд хатан шоргоолж амьд уу үхсэн үү гэдгийг үргэлж цаг тухайд нь мэдэж байдаг. Та хатан шоргоолжийг нь аваад бүр хол ертөнцийн хязгаарт аваачсан ч тэд ажилласаар байдаг, гэвч хатан шоргоолж үхмэгц бүгд тэр даруй ажиллахаа зогсоодог.
Зуу дахь сармагчингийн эффект.
Бидний сайн мэдэх “Зуу дахь сармагчингийн үзүүлэлт” нь мөн л хамтын ухамсраас ирсэн зүйл юм. Хэдхэн арван жилийн өмнө Японы нэг арал дээр мацаки сармагчин дээр хийсэн судалгаанаас эрдэмтэд олонх сармагчингууд эрэг дээрх элсэнд бүрхэгдсэн алимыг идэхээс зайлсхийж байгааг олж мэдсэн байна. Гэтэл нэг эм сармагчин юу хийхээ сайн мэдэж байсан. Тэрээр тэдгээрийг аван ус руу очин сайтар угаагаад идэж гэнэ. Түүнээс нэг их удалгүй бусад ялангуяа залуу сармагчингууд үүнийг “сармагчлан” дууриаж тэрхүү жимсийг амтархан идэцгээсэн байна. Энэ жижиг бүлэг дараа нь аажим тэлсэн бөгөөд энэ нь уг бүлгийн ухамсарт тусгалаа олж дараа дараагийн өдрүүдээс бүх сармагчингууд жимсээ угааж идэж эхэлцгээсэн байна. Түүгээр ч зогсохгүй энэ арлын эргэн тойрны арлуудын тэдний бүлийн сармагчингуудтай ямарч холбоогүй сармагчингууд хүртэл уг үйлдлийг хийцгээсэн байна.
Япон Мацаки гэр бүлийн хоёр гишүүн алим амтархан идэж байгаа нь.
Бие даасан ухамсар бүхий хүмүүс бид ч бас энэхүү хамтын ухамсартай харилцан холбоотой байдаг. Үүнд бидний зөвхөн мэдлэг энэ талбарын нэг хэсэг болоод зогсохгүй мөн бидний бодол хүсэл зорилгууд үүнийг хамтдаа бүтээж байдаг. Энэ нь биднийг төрөл зүйлийн хувьд хэн бэ гэдгийг мөн бидний ертөнц хэрхэн харагдахыг тодорхойлж байдаг. Хэн нэг хувь хүнд шинэ санаа төрлөө гэхэд тэр мөчөөс эхлэн энэ санаа нь хамтын ухамсрын нэг хэсэг болж энэ нь бусдад нь уг санааг хүлээн авахад амар дөхөм болгож байдаг
Өөр нэг онцлог
Бидний хамтын ухамсарт байдаг зарим нэг тухайлсан өөрсдөд нь үл таалагдах зүйлсийг бидний нийгмийн нэг хэсэг болгохыг хүсэхгүй байгаа удирдагч нар биднийг захирч байдаг нь бидэнд учраад байгаа хачин гажиг зүйл болоод байгаа юм. Жишээлбэл үнэгүй эрчим хүчний талбарт дэлхийг бүхэлд нь үнэгүй эрчим хүчээр үүрд хангаж чадах байсан, өнгөрсөн зууны эхээр Никола Тесла мөн бусад зохион бүтээгч нарын хийсэн тэсрэм шинэ нээлтүүд нь ердийн жамаараа хамтын ухамсарт шууд бүртгэгдэн орсон. Гэвч газрын тосны үйлдвэрүүдэд маш их мөнгө олох боломж байснаас үүдэн удирдагч нар уг нээлтүүдийг таалаагүй
ба бидний нийгэмд энэ нь одоо ч хэрэглэгээнд ороогүй байгаа юм. Зөвхөн Тесла ганцаараа өөрийн лаборатороосоо хөөгдөн дараа нь хороолгуулаагүй ба түүнийхтэй төстэй бүтээл нээсэн бусад олон зохион бүтээгчидэд ч мөн түүн шиг зүйл тохиолдсон юм. Тэд дараалан нэг нэгээрээ нууц албаныханд худалдагдаж, дарамтлагдаж эсвэл алуулсан байдаг. Үнэгүй эрчим хүчний хамгийн энгийн систем болох соронзон мотор нь бидний хамтын ухамсарт зуун жилийн турш байршсаар байсан. Ийм учраас энэ моторыг үеийн үед хийсээр байсан ба физикийн чиглэлээр сурдаг оюутнууд одоо ч үүнийг өлхөн хийж багшаасаа онц дүн авдаг. Иймэрхүү бүтээлүүдийг цааш дэлгэрүүлхийг нь системтэйгээр бүхий л боломжоор саатуулах иллюминатын оролдлогын гороор ихэнх хүмүүс үнэгүй эрчим хүч гэдэг нь хий хоосон бүтэшгүй санаа хэмээн итгэсээр байна. Энэ нь манай сайт дээр тавигдсан бусад бүх сэдвүүдэд мөн адилхан тохиолдож байгаа юм.
ДНХ
ДНХ нь хамтын ухамсартай шууд харилцан нөлөөлөлцдөг ба өмнө дурдсанчлан х.у нь бидний нийгмийг бүтээж байдаг. Таны ДНХ таны бодол мэдрэмжид хариу урвал үзүүлж ингэснээр ДНХ-гээрээ дамжуулан та дэлхий ертөнцөд нөлөөлж болдог. Хэрэв хэн нэгэн ганцаараа үүнийг хийвэл үйлчлэл тийм ч өргөн хүрээг хамрахгүй, гэсэн ч таны бодсоноос илүү өргөн байх нь мэдээж. Урьд хийж байсан туршилтууд үүнийг харуулсан байдаг. Гэтэл томоохон бүлэг нэгдэн нэгэн цаг дор нэг зүйл дээр төвлөрвөл үр дүн нь хамаагүй илүү мэдэгдэхүйц байх болно, тэр ч бүү хэл тухайн газрын цэрэг армийн хүмүүсийн зан байдалд ч нөлөөлж болдог.
Бидний ДНХ бидэнд мэдэгдэхгүйгээр бидний эргэн тойрны бүх зүйлс болон бидний хамтын ухамсартай байнга харилцаж байдаг.
Хэрэв бүх дэлхий тэр чигтээ нэгэн зэрэг нэг тухайлсан зүйл жишээлбэл энх тайван эсвэл үнэгүй эрчим хүч гэх мэт дээр төвлөрвөл үр дүн нь нэн даруй илрэн гарах нь ойлгомжтой. Дэлхий тэр л үед дараагийн үе рүү албан ёсоор өөрчлөгдөн шилжиж чадах ба илюминати үүний эсрэг юу ч хийх чадваргүй юм. ДНХ-ийн бодит байдалд үзүүлэх нөлөө нь маш хүчирхэг. Гэвч дэлхийн хүн амын дийлэнх хэсэг нь үүнийг огтхон ч мэдэхгүй байгаагаас гадна элитүүдийн өгдөг мэдээллийн улмаас байнгын айдсын байдалд баригдаж байгаагаас харамсалтай нь энэхүү бодит байдал нь биелж чадахгүй байгаа юм. Гэвч хүмүүсийн сэрэлт явагдаж байгаагийн улмаас энэ нь маш хурдтай өөрчлөгдөж байгаа ба элитүүд дэлхийг хүссэнээрээ амжилттай захирч чадахаасаа нэгэнт өнгөрсөн юм. Тэд Шинэ Дэлхийн Журмын төлөвлөгөөнүүдээ аль эрт зогсоохоос аргагүй болсон. Тэгхээр ганц хийгдхээр хүлээгдэж буй зүйл бол хүмүүс нэг л дайралтаар нэгэн зэрэг, бүгдээрээ эрх чөлөөтэй болж Дэвшилд тохирсон ухамсартаа бэлдэж эхлэх явдал юм.
Таталцлын хууль
Бидний ухамсарт өөрийгөө тохируулж байдаг бодит байдлын тогтолцоог “Таталцлын хууль” хэмээн нэрлэдэг. Энэхүү хуулийн тодорхойлолт нь их энгийн: Оршин буй бүх зүйлс тодорхой нэг өөрийн гэсэн давтамжтай (хэлбэлзэл) байдаг. Давтамжууд соронзон байдлаар ажилладаг. Иймээс бүтээсэн бүх зүйлс тань адил зүйлсийг хамгийн ихээр өөртөө татдаг. Бодит байдал дээр энэ нь таны бодол мэдрэмжүүд зэрэг зүйлст зарцуулж буй эрчим болон бүх зүйлсээр дамжин өөрийгөө илрүүлж, зогсолтгүйгээр таны амьдралд нөхцөл байдлуудыг бий болгож үүндээ тохирох хүмүүсийг таны амьдрал руу авч ирж байдаг. Ингэхээр та өөрөө хувь тавилангаа нэлэнхүйд нь тодорхойлж байдаг байна. Хэрэв та бодол болон мэдрэмжээ ухамсартайгаар өөрчилбөл энэ нь дангаараа таны үлдсэн амьдралыг мөн өөрчлөх болно. Өндөр хэмжээстийн иргэншлүүдэд энэхүү Орчлонгийн хууль нь хүүхдийн тоглоом л гэсэн үг. Гэтэл Дэлхий дээрх маш олон хүмүүсийн хувьд энэ нь өөрт тустай байдлаар хэрэглэхэд тийм ч хангалттай танил зүйл биш байсаар байна. Бидний хувьд энэ нь нууцлаг далдын арга замаар л ажилладаг эрчимийн нарийн орны хууль учраас тийм ч амархан хууль биш юм. Энэ нь дээд сүнсний өөрийх нь дээд оюунаар дамжин явагддаг, иймээс энэ нь шууд үр дүнгээ үзүүлдэг байгалийн “амархан” хууль шиг биш. Заримдаа маш их шунан хүссэн зүйл хэзээ хойно илрэн гарах нь байхад ихэнх тохиолдолд бүр огт ажиллахгүй байх нь бий. Үүний шалтгаан нь амьдрал “Нууц” гэх мэтийн номуудад гардаг шиг энэхүү Орчлонгийн ганцхан хуулиас бүрдэхгүй, бодит байдал дээр энэ нь хамтдаа нэгэн бүхэл амьдралыг бүрдүүлэх тоолшгүй олон хуулиуд болон хүчнүүдийн хольц байдаг. Карма эсвэл сүнсний гэрээ тань таны хүссэн үр дүнд саад тотгор болж болох хүчин зүйл байж болдог. Та мэдээж саятан болох талаар гэх мэт хүссэн бүхнээ төсөөлж болох хэдий ч хэрэв сүнсний гэрээн дээрээ “тарчиг байдал” туршлагажхаар, жишээлбэл мөнгө эсвэл хайр дутмаг байхаар сонгосон бол энэ нь амьдрал дээр яагаад ч биелэх боломжгүй юм. Эрчим хэзээ ч алга болдоггүй учраас таны гаргаж буй эрчим тухайлсан зүйлд ашиг тусаа өгч болох хэдий ч таны хамгаалагч сахиусан тэнгэр таны сүнсний гэрээ биелэгдэж байх тал дээр найдвартай хяналт тавьж байдаг. Тиймээс тэрээр Таталцлын хуулийн нөлөөгөөр илрэн гарч ирж болох тэрхүү их мөнгө тань руу ирэхийг зогсоох болно. Та ямарч амжилтанд хүрэхгүй байсаар байхад зурагтаар гарах олон хүмүүс Таталцлын хуулиар дамжуулан хичнээн мөнгө хийсэн талаараа ярьцгаан баярлахыг харж байгаа учраас энэ нь насан туршид тань асар их урам хугаралтыг авч ирж болох юм. Гэвч тайзны арын хэсэгт дахин очих үед тэр бүх “гачигдал”-ын туршлагын таньд өгсөн мэргэн ухаануудад та талархах нь магадлалтай юм.
Туршин дадуулaхад гарах бэрхшээлүүд
Олон хүний хувьд төсөөллөө яг санаснаараа биежүүлж болдоггүй бас нэг шалтгаан нь гарах үр дүнгийн тухайд дотоод ухамсраараа ч мөн огт эргэлзэхгүй байгаа үед л таны хүсэл эргэлт буцалтгүйгээр биелдэг гэдгийг ойлгохгүй байгаа явдал юм. Ихэнх хүмүүс үнэхээр сайн төсөөлж чадах хэдий ч дотоод ухамсартаа энэ нь одоохондоо бодит биш гэдгийг сануулсаар байдаг. Ингэхээр энэ нь бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй. Өөрийгөө дотоод ухамсрын хувьд хүссэн үр дүн нь бодит болж байгаад итгүүлэх хамгийн сайн арга бол амьдралаа яг нөгөө хүссэн байдалд байгаа гэдгийг өөртөө байнга сануулж байхаар зохицуулах арга юм. Энэ нь жишээлбэл сайн хань олход их дажгүй гүйцэлдэж болох юм. Гэртээ бүх зүйлийг хоёр хүнд зориулан бэлдээд байнгад мөрөөдлийн ханиа бодох, төлөвлөгөө зохиох гэх мэт аргаар хийж болно. Гэвч саятан болох тухайд энэ аргачлал нь хамаагүй хэцүү байх болно. Та бодит байдал дээрээ тарчиг бол амьдралаа мөнгө ус цас шиг их байгаа мэт зохицуулах нь хэцүү байх болно. Үнэтэй зүйлсийг захиалах болон ганган хувцаслах зэргийг инээж байгаад хийж болох ч дотоод ухамсартаа ийм хэт тансаг амьдралын хэвшил нь ямар муу үр дүн авч ирж болох талаар айдастай байсаар байдаг. Иймэрхүү айдас нь үйл хэргийг орвонгоор нь эргүүлэх нь мэдээж юм. Зөвхөн баян амжилттай нэгэн байхыг хамгийн ихээр шунан хүсэх, амьдралаа түүнд бүхэлд нь зориулах, мөн сүнсний гэрээ нь түүнийг зөрчихгүй байх нэгний хувьд энэ нь биелэх болно. Эдгээр хүмүүс л мэдээж зурагтаар гарч мөн “Нууц” гэх мэт номуудад ордог, учир нь амжилттай байгаа хүмүүс анхаарал татдаг шүү дээ.
Илбэ шид
Өндөр хэмжээстийн оршнолууд шиг өндөр ухамсартай хүмүүсийн хувьд хамтын ухамсар болон Таталцлын хуультай ажиллах нь хэзээний танил зүйл юм. Тэд энэхүү хуультай бүрэн хэмжээгээр ажиллаж чадах дотоод ухамсрын түвшин дэх эргэлзээний үе шатыг аль хэдийн давсан байдаг. Үүнээс болоод бидэнд тэд заримдаа илбэ жатга хийж байгаа юм шиг санагддаг. Жүжигчин Ширли Маклэй “Эрсдэлтэй байдалд” номондоо Перуд хийсэн аялалынхаа үеэр Рама хэмээх нэртэй хачирхалтай эмэгтэйтэй тааралдсан бизнесмэн Чарльз Силватай хийсэн ярилцлагынхаа тухай бичсэн байдаг. Тэр эмэгтэй Швейцарын малчин Билли Майертай холбоо тогтоосон харийхны ирсэн Плейадын оддын системээс гаралтай болж таарсан байна. Рамаг бүх хүмүүс нь бүрэн телепатаар ярьдаг мөн оргүйгээс элдэв биет бүтээж чаддаг ертөнцөөс ирсэн гэж ярьхад нь Силва шууд итгээгүй нь мэдээж. Үүний дараа эмэгтэй түүнийг хүүхэд байхдаа хайртай байсан тоглоомон бамбаруушаа дурсан санахыг хүссэн байна. Тэр ч тэгсэн байна, тэгээд пүфф! гээд эмэгтэйн гарт тоглоомон бамбарууш нь бий болсон.
Репликэйтор
Хамтын ухамсартай холбогддог мөн материйг устгаж бас бий болгодог энэхүү аргачлалыг өндөр хөгжсөн оршнолууд “репликэйтор” хэмээх төхөөрөмж болгон хөрвүүлсэн байна. Энэхүү төхөөрөмж нь “Оддын зам” гэдэг цуврал дээр гардаг ба яг л бусад олон тв цувралууд болон уск-ууд дунд оруулсан шиг энэхүү ойлголтууд нь биднийг ирж буй цаг үетэй илүү танил болгоход зориулан жинхэнэ бодит үнэнд тулгуурлан хийгдсэн байдаг. Репликэйтор нь уг төхөөрөмжийг ажиллуулж буй хүнийхээ бодолд төвлөрөх замаар оргүй хоосноос эд зүйлийг бий болгодог байна. Ингээд хэрэв та талх бодвол талх тэр даруй бий болно. Олон дамжуулалтын хэлснээр бол Галактикийн Холбоо ойрын хугацаанд бидэнд албан ёсоор өөрсдийгөө танилцуулах үед буюу Дэвшилийг дагасан үйл явцуудын үеэр энэхүү төхөөрөмж нь
Дэлхийнхэнд танилцуулагдах юм байна. Үүнтэй байхад өлсгөлөн ядуу байдал өнгөрсөн үед л үлдэх болно.
“Илчлэл болон түүнтэй холбоотой бусад нэвтрүүлгүүдийн дараа бид танай засгийн газруудын ажлыг олон технологуудаараа өргөжүүлэн хурдасгах бодолтой байгаа. Бид нэг сарын дотор та нарыг бүгдийг олшруулагч (репликэйтин) төхөөрөмжөөр хангаж мөн холбогдох сургалтыг зохион байгуулж энэхүү төслийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Төхөөрөмж нь ажлуулах нэмэлт видео хавсаргасан байна. Таныг төөхөрөмжтэй ярилцаж чадахуйц бэлэн болсныг оператор баталгаажуулах хүртэл зурагтаар энэхүү сургалтын видеоноос өөр юу ч үл цацагдах болно.” -Сириусыхан, дамжуулсан Шелдан Нидл, 2011.09.13
12-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/12.html
No comments:
Post a Comment