Агуу том зураг 12-р хэсэг

 Карма

Карма нь ихэвчлэн буруу ойлгогдож ирсэн ухагдхуун юм. Үнэмлэхүй Дээд Шүүх эсвэл магадгүй тухайн хийсэн үйлээс танд хариу үр дүн буцаж ирэх эсэхийг шийддэг Бурхан хаа нэгтээ байдаг гэж үзэгддэг нэг цээрлүүлэлт маягийн зүйл шиг харагдсаар ирсэн. Гэтэл энэ нь тийм биш юм. Орчлонд буй бүх юмс тэнцвэрт орших ёстой байдаг, энэ нь сүнсний хувьд ч мөн ялгаагүй. Сүнс хэн нэгнийг маш ихээр зовоосноо олж мэдсэн байлаа гэхэд тэрээр өөрөө тэрхүү зовлонг туулж үзэхийг хүсэх болно. Тэгэхгүй бол түүний туршлага хооронд зай үлдэх болно, ингээд тэнцвэр алдагдаж эхэлнэ. Иймээс сүнс хөтөчийнхөө хамтаар тайзны арын хэсэг буюу сүнслэг түвшинд байхдаа үүнийг арай энгийн хэлбэрээр туршиж үзэх аргыг боловсруулдаг. Энэ нь ихэвчлэн дараагийн амьдралд тохиолддог хэдий ч заримдаа тэр амьдралдаа тохиох ч үе байдаг. Дэвшил явагдаж буй өнөөгийн үед сүнс дараа нь нэр цэвэр байдлаар бүгдийг эхлэх боломжтой байхын тулд боломжтой бүхнийг хийх болно. Хэрэв сүнсэнд карма байсаар байгаа бол түүний сүнслэг хөгжил тэр чигтээ явагдахгүй, учир нь карма нь маш хүнд байдаг гэдэг нь худал юм. Гэвч сүнс хэзээ нэг өдөр бүх кармагаа устгах ёстойгоо мэдэж байдаг.


Үүнийг хэрхэн хийх вэ?
Та кармаг өөрөө тухайн нөхцөлд орж байж төлдөг. Танд зовлон учруулсан нэгнийг уучлах эсвэл та өөрөө зовоосон нэгнээсээ уучлал гуйх гэх мэт замаар. Хэрэв танд тэдгээр хүмүүстэйгээ дахин нүүр тулах нь хэцүү санагдаж байвал зөвхөн дотроо тэднийг уучилсан эсвэл тэднээс өршөөл эрж байгаа талаараа ярьж болдог. Гол нь та үнэхээр тэр байдлыг мэдрэх. Бүх карма яг бусдад яаж учруулсан замаараа туршлагажин төлөгдөх ёстой биш юм. Хэрэв та хэн нэгнийг шархлуулсан байгаад тэрэндээ маш их гэмшиж байгаа бол үнэндээ та нөгөө хүнээсээ илүү шаналж зовж байгаа бөгөөд хичээл сургагдсан гэсэн үг юм. Дараа таны зөвлөгч сахиусан тэнгэр дахин тийм нөхцөлийг бий болгон таныг хичээлээ сурсан эсхийг магадлаж, энэ удаад хэрхэн түүнийг даван туулж байгааг шалгадаг. Гэхдээ хохирогч нэгний төлөө харамсаж буйгаа илэрхийлэх нь кармын данс дугуйлах сайн арга юм. Заримдаа өчүүхэн жижиг үйл уулын чинээ кармаг барагдуулдаг. Судлаач Дэвид Уилкок нэг удаагийн радио ярилцлагадаа Америкийн мэдээч элч Эдгар Кейс нэгэн дахин төрсөн хүний өнгөрсөн амьдралыг эргэн харсан тухай ярьсан юм. Тэр хүн тэр үеийн амьдралдаа шударга буянлаг бус архичин шалиг эр байсан байна. Амьдралынхаа эцэст тэрээр маш өчүүхэн мөнгө хураасан байна. Улс даяараа өлсгөлөнд нэрвэгдсэн үе байсан ба тэрээр бүтэн талх идэн гудманд явж байтал нэгэн өлсгөлөн хүү түүнийг харан сууж байхтай таарчээ. Тэрээр нөгөө талхаа хүүд өгөхөөр шийджээ. Яг энэхэн хоромд тэрээр насан турш хураасан бүх сөрөг кармагаа устган барагдуулсан байна. Нөгөөтэйгүүр маш өчүүхэн үйл сөрөг кармаг бий болгож болдог. Дахиад нөгөө Эдгар Кейс өвчнийхөө шалтгааныг мэдэхийг хүссэн өвчтэй болон тахир дутуу хүмүүсийн хүсэлтээр ердийн уншилт хийсэн байна. Тэгээд тэрээр биетэй холбоотой бэрхшээлүүд хэрхэн үүсдэг талаар хэлэхдээ өнгөрсөн амьдралдаа бий болгосон кармагаас болдог хэмээн тайлбарласан байна. Жишээ нь тэрээр хэдэн тахир дутуу өвчтөнүүддээ тэдний өвчин нь тэд бүр гладиаторын үед Ромын Колозеум мэтийн стадионуудад арслангуудад хаягдсан хүмүүст таатай бус байдлаар хандаж байснаас болсон гэдгийг хэлсэн байна. Тэрхүү өвчнийхөө талаар асууж байсан хүмүүс тэр үед үзэгчийн суудал дээр баясалдан сууцгааж байхад талбай дээрх хүмүүсийг арслангууд зэрлэгээр зэрэмдэглэж бас алж байсан байна. Энгийнээр дээрх болсон зүйлийг дэнсэлбэл тэр хүн хохирогчид ямарч өрөвдөх сэтгэл үзүүлээгүй бөгөөд үлдсэн амьдралынхаа турш тэр талаар огтхон ч харамсаагүй байдал нь түүний сүнсийг яг нөгөө арслангаар зэрэмдэглүүлсэн тахир дутуу хүний яаж амьдарч байсныг дараагийн амьдралдаа өөрөө үзэж туулхыг хүсэхэд хүргэсэн байна.
Өөрөөр өрөө төлөх аргууд
Хэзээ ч амьдрал тэр чигтээ утгагүй хоосон өнгөрнө гэж байдаггүй. Тухайн амьдралдаа сүнс өсөн дэвших бүх л боломжоо бүрмөсөн үрэн таран хийсэн байлаа ч энэ туршлагаа тэрээр дараа хүрд эргүүлэхдээ ашиглах боломжтой байдаг. Түүний ухамсар энэ удаа яг зөв хийхийн тулд илүү сайжруулагдан арай дээшилсэн байдаг. Хэрэв сүнс аль нэг кармаг төлж барагдуулах явцдаа маш хүнд төвөгтэй байдалд орвол өөр боломжууд бас байдаг. Сүнснүүд хязгааргүйд бүлэг байдлаар үргэлж хэрэн хэсэж, дараа дараагийн амьдралаа үргэлж харилцан ондоо байдлаар бие биетэйгээ холбогдон хуваалцаж байдаг. Маш олон янзын сайхан боломжууд байдаг, жишээлбэл таны хүүхэд урьд нь таны ээж эсвэл хайрт чинь байсан байж болно.
Заримдаа үйлийн үрээ гэтэлгэхэд ганц үг л хангалттай

Хэрэв аль нэг сүнс кармагаа устгаж чадахгүй байвал уг кармад холбогдсон нэгэнтэй холбоотой аль нэг өөр сүнснээс өөрт тань тусалхыг хүсэж байгаа эсэхийг асууж болдог. Гэвч энэ нь тун онцгой тохиолдлууд юм. Учир нь сүнснүүд зүгээр л тусламж гуйгаад яваад байхыг хүсдэггүй. Бас нэг зүйл юу вэ гэхээр тайзны ард цаг хугацаа гэж байдаггүй учраас яарах юу байх билээ. Хэрэв ямар нэг карма тухайлсан үйл хэргээр төлөгдөн барагдсан эсэх нь ямарч эргэлзээгүй эсвэл дараа амьдралдаа дахиад тэрний төлөө санаа зовохоос шууд арилгах нь илүү дээр байж болох өчүүхэн жаахан карма байгаа бол үүнийг “Кармын Эзэн” хэмээх нэгэн төрлийн орчлонгийн зөвлөл шийддэг. Диваажинг оролцуулаад орчлон нь бүх л төрлийн юмсыг шийдээд завгүй байдаг маш олон зөвлөлүүдээр дүүрэн байдаг. Дээрх кармын зөвлөл нь тухайлсан ямар нэг кармаг цуцлах эрхтэй байдаг. Гэвч энэ нь зөвхөн онцгой тохиолдолд л болдог.
13-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/13.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...