Агуу том зураг 13-р хэсэг

 Сүнслэг зөвлөхүүд ба сахиусан тэнгэрүүд

Дахин төрөл авхаасаа урьтаж сүнс шинэ амьдралдаа зориулан төлөвлөгөө зохиодог. Энэхүү амьдрал нь мэдээж түүний хэрэгцээнд аль болох тохирсон байх ёстой. Иймээс тэрээр аль болох ихээр төлөгдөөгүй кармагаа устгах, хөгжил өсөлтөндөө нэмэр болохуйц туршлага хуримтлуулах, мөн мэдээж болж өгвөл жаахан хөгжилдөөд авхуйцаар хийхийг хүсдэг. Зарчимын хувьд бүх зүйлс боломжтой учраас төлөвлөгөө гаргахад маш их хугацаа ордог. Сүнс дахин төрөл авах улс болон нийгмийн давхаргаа сонгох боломжтой байдаг ба төлөвлөгөөнд нь хамгийн сайн дүйцэх дүрд тоглохыг хүсэх бусад сүнснүүдийг хайж олох хэрэгтэй болдог. Сүнсний хөтөч нар үүнд нь тусалдаг. Бүх зүйл яг таг болмогц сүнсний гэрээ хийгддэг ба тэрээр дахин тайзан дээр гарч шинэ дүрээ эхэлдэг.
Хамгаалагч сахиусан тэнгэрүүд
Нэн ялангуяа бидний оршин сууж буй доогуур хэмжээстэд амьдрал тийм ч амар биш. Оршнолууд нь бодлынхоо хүчээр ихэвчлэн амьдралаа өөрсдөө зохиодог дээд хэмжээсүүдийг бодвол энд маш их зүйлс буруугаар эргэж болдог. Бид тасралтгүй аюул занал бэрхшээлүүдтэй тулгарч байдаг. Энэ бүхний дунд зөв зүгээ олохын тулд бидэнд зайлшгүй хамгаалагч с.тэнгэр хэрэгтэй болдог. Хөтөч нар амьдралаас амьдралын хооронд мөн бүр амьдралын явц дунд ч солигдож болдог. Гэвч таны хамгаалагч с.тэнгэр тантай үргэлж хамт байдаг.
Сүнслэг тэнгэрийн хөтөч нар өөрийн туршлагын сангаас зөвлөгөөг маш өргөн хүрээнд өгдөг. Тэд өөрсдөө нилээд хэдэн удаа Дэлхий дээр хүний амьдралаар амьдарч үзсэн байдаг ба заримдаа тэд таны сүнс харъяалагддаг сүнсний бүлгийн нэг хэсэг нь байж төрөл авах бүрт хамтдаа даган явж байдаг. Жишээ нь та албан тушаал дээрээ амжилттай байж мөн сүнсний гэрээндээ бусадтай эд баялгаа хуваалцахыг суралцахаар сонгосон байвал бүх сүнс өөр өөр хичээл сурсан байдаг учраас хэн нэг сүнс танд илүү дээр зөвлөгөө өгч болох шүү дээ. Гэтэл та эхнэрээсээ салчихаад үүнээсээ хуучин эхнэр болон хүүхдүүдийнхээ ашиг тусын төлөө аль болох ихийг хийхийг суралцахыг хүсэх үед өөр нэг сүнс танд илүү дээр үйлчилж чадах жишээтэй. Үүний хажуугаар таны хамгаалагч с.тэнгэр таны оршихуйн бүх хугацаанд тантай хамт байсан ба мөн хэзээ ч таныг орхихгүй юм. Доод хэмжээсүүд маш аюултай учраас таныг сүнсний гэрээндээ “захиалсан” бүх туршлага ба хичээлүүдээ хүлээж авч байгаа эсэхийг тэд үргэлж баттай нягталж байдаг. Иймээс та хүүхэд байхдаа авирч байсан юмнаасаа унан нуруугаа хугалан тэр даруй диваажин руу буцах эсвэл үлдсэн насаа тэргэнцэр дээр өнгөрөөж тухайлан тохиролцсон туршлагаа хуримтлуулах боломжгүй болно гэж байхгүй юм. Амьдралаа дахин эхлэх хүртлээ хүнд бэртсэн бол таныг үнэхээр ийм туршлага сүнсний гэрээндээ захиалсан эсэхийг эхлээд нягтлах болно. Бүх зүйлс туршлага хуримтлуулах тухай л байдаг, зовж тарчлах нь тийм зугаатай биш ч түүнээс маш ихийг сурах боломжтой байдаг. Таны хамгаалагч с.т-т таныг хамгаалахад хэрэг болох маш олон төрлийн арга хэрэгсэл байдаг. Тэд дээд хэмжээстэд оршдог учраас тэдэнд шугаман цаг хугацаа хамаарахгүй. Жишээ нь та таны сүнсний гэрээнд ихээр нөлөөлхөөр машины ноцтой осолд орсон бол тэд өнгөрсөн рүү очиж машин дөнгөж хоромын дараа өнгөрөхөөр болгож өөрчлөх болно. Ингэснээр машин таныг дөнгөж хальт шүргээд өнгөрөх болно. Та өөрийнхөө эсвэл хайртай нэгнийхээ амьдралыг эргэн дурсаад үзвэл зайлшгүй эсвэл тун магадлалтайгаар онцгүй байдлаар дуусаж болох байсан ч бараг ямарч бэртэлгүй шахам өнгөрч байсан хичнээн тохиолдлууд байсан бэ? Иймэрхүү тохиолуудад таны хамгаалагч с.т ажлаа хийж байсан гэдэгт ер нь итгэлтэй байж болно. Нэгэнт тэд таны бодол болон мэдрэмжүүдийг шууд мэддэгээс хойш та тэдэндээ тэр болсон явдлын тухайд талархал илэрхийлбэл буруудах юу байхав 😊 Заримдаа хамгаалагч с.т юмсыг тухайн үйл явдалд холбогдсон хүмүүст харагдахаар хийхээр сонгодог. Ихэнхдээ үүнийг нь ид шид гэцгээдэг ба мэдээллийн хэрэгслүүдээр гардаг. Энэ нь үйл явдалд шууд холбогдсон хүмүүсийн ухамсрыг өргөхийн тулд эсвэл хүн төрөлхтөнд нийтэд нь зориулан хийгдсэн сонголтууд байдаг. Бүх зүйлс эрчим бөгөөд с.т-үүд эрчимийг бүрэн удирдаж чаддаг юм бол юмсыг түр алга болгох, ид шидийн эдгээлт, үхэлд хүргэж болох ослыг нүдэнд үзэгдэлгүйгээр саатуулах зэргийг хийх нь тэдний хувьд ямарч хүндрэлгүй байлгүй яахав.
Хамгаалагч сахиусан тэнгэр тань үргэлж таныг харж байдаг.

Өөр сахиусан тэнгэрүүд ч бий
Хамгаалагч с.т-ээс гадна янз бүрийн үүрэг даалгавартайгаар илгээгдсэн байж болох өөр бусад с.т-үүд байдаг. Тэд мөчлөг бүрт Бурханы төлөвлөгөөг хамгийн сайнаар гүйцэлдүүлхэд тусалхаар илгээгддэг. Гэвч тэд бас таны хувийн ямар нэг хэрэгцээнд тусалж болно. Энэ нь хувийн өсөлт хөгжилд эсвэл зүгээр л ямар нэг туршлага хуримтлуулхад зориулсан байж болно. С.тэнгэрүүд, Архангелүүд (с.тэнгэрүүдийн ахлагч) болон сүнслэг хөтөч нар таныг хаана ч хэзээ ч бүр таны бодолд ч таныг сонсож чадна, иймээс та тэднийг хэзээ ч дуудаж болно. Тэгээд таны сүнсний гэрээнээс голчлон хамаарч туслахаар ирэх эсэх нь тэдний өөрсдөө шийдэх хэрэг байдаг. Тэд дандаа л туслахыг хүсэж байдаг туйлын ялдам оршнолууд байдаг, иймд та эргэлзэх зүйлгүй тэднийг гуйгаарай. Хөндлөнгөөс Үл Оролцохуйн орчлонгийн хуулийг дээд хэмжээст харийханы адил тэд бас ягштал мөрддөг учраас хэрэв та тэднийг үл гуйх аваас тэд танд тусалж чадахгүй. Энэ нь доогуур хөгжилт оршнолуудын байгалын буюу жам ёсны хөгжилд дээгүүр хөгжилт оршнолууд урилгагүйгээр оролцвол хүсээгүй хөндлөнгийн оролцоо буюу хүчээр нөлөөлж байгаа мэтээр үзэгддэг учраас юм. Та өөрөө эхлээд чадах бүхнээ хийсний дараа тэднээс дээрээс тусламж авах нь мэдээж илүү зүйн хэрэг. Тэд тэр дээр зөвхөн таны гар хөлийн үзүүрт зарагдаад та харин хөлөө ачаад суугаад байна гэж мэдээж байхгүй. Та үнэхээр байдгаараа хичээсэн ч бүтээгүй бол та тэднийг дуудаж болно, жишээ нь таны тэжээмэл амьтан алга болоод та хаа сайгүй хайгаад олохгүй байсан нөхцөлд тэднийг жижигхэн амьтанг минь эргүүлж олж өгч болохсон боловуу хэмээн зөвхөн бодолдоо гуйхад л болно. Бидний туршлагаар бол энэ нь бараг дандаа бүтдэг.
Тусламж байхгүй
Таны сүнсний гэрээ цагаасаа өмнө дуусхад таны хамгаалагч с.т саад болохыг хориглосон хэдэн онцгой тохиолдлууд байдаг. Тэдний нэг нь амиа хорлолт юм. Хэрэв та өөрийн амьдралаа дуусгахаар сонгосон бол энэ нь таны чөлөөт хүсэл учраас таны хамгаалагч с.т хөндлөнгөөс оролцдоггүй. Хэдий тийм ч гэлээ амиа хорлолт нь хэзээ ч хүсэхээргүй зүйл учраас диваажин руу явахаас өмнө тань шийдвэрээ буцаах сүүлчийн боломжуудыг танд үргэлж санал болгож байдаг. Яагаад гэвэл энэ нь ашиглагдаагүй хөгжих боломжууд үлдсэн байдаг учраас мөн бараг дандаа иймэрхүү шийдвэрээс л сөрөг карма үүсдэг учраас тэр юм.
Эцэст нь амиа хорлолт нь үлдэж буй хайртай нэгэнд нь маш гүн шарх үлдээдэг гэдгийг бодох хэрэгтэй. Дараагийн амьдралд нь уг үүссэн сөрөг карма зайлшгүй төлөгдөх нь ойлгомжтой.

Та нарын дунд амьдралаа амиа хорлолтоор амьдралаа богиносгож буй олон бусад хүмүүс байдаг, тэр хүмүүсийн хувьд ч сүүлчийн мөчүүдэд нь үргэлж бодлоо өөрчлөх боломжууд өгөгддөг. Тэд өөрсдөд нь амьдралын жинхэнэ төлөвлөгөөг нь харуулах Хөтөч с.т-үүдтэйгээ уулзаж, тэр нь үүнээс гарах үр дүн нь гэр бүл болон найз нөхдөд нь хэрхэн нөлөөлхийг нь мөн харуулдаг. Энэ аргын ачаар хичнээн олон сүнс бодлоо өөрчлөх боломжтой болж байсныг бид батлан хэлж чадна. Ерөнхийдөө бол та амьдралын аль ч үедээ чадал боломжоосоо доогуур байдлаар хийж л огт болохгүй юм. Энэхүү төгсгөлийн үед кармагаа төлж дуусхаар шаналж буй хэдий ч амьдралаас дүүрэн туршлага хуримтлуулсан сүнснүүд маш олон байгаа юм шүү. СаЛуСа, дамжуулсан Майк Куинси 2011.12.02
Таны хамгаалагч с.т хөндлөнгөөс оролцож чадахгүй бас нэг онцгой шалтгаан бол аллага юм. Энэ орчлонд Бурханы хийж бэлдсэн хамгийн чухал хуулиудын нэг бол Чөлөөт Хүслийн Хууль юм. С.тэнгэрүүд орчлонгийн хуулиудын эсрэг зогсох эрхгүй байдаг. Иймээс хэн нэгэн таныг алахыг хүсэх нь түүний чөлөөт хүсэл ба түүнийг нь таны хамгаалагч с.т зогсоож чадахгүй юм. Гэвч сүнсний гэрээгээ цагаас нь өмнө ямарч тусламж авч чадалгүй дуусгасан хохирогч болсон сүнсэнд нөхөн
төлбөр маягийн зүйл олгогдох боломжтой байдаг. Мэдээж нөгөө алуурчин бас өөрөө яг адил тавиланг зайлшгүй туулж байж төлөгдөх кармын гэмт хэргийн хэмжүүрээр шийтгэгдэх болно.
Үүний хажуугаар эдгээр дээд хэмжээсийн оршнолуудад, хэн нэгэн алуулахуйц аюултай нөхцөлд байгаа үед түүнийг нь хөндлөнгөөс болиулах эрх зарим тохиолдлуудад байдаг. Энэ нь жишээлбэл тухайн алуулах гэж буй хүн Дэлхийн Дэвшил гэх мэтийн томоохон үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд тэр хүн үхвэл маш их гарз хохирол учрах учраас. Иймэрхүү хүмүүс ер нь (өөрөө мэдэхгүйгээр) амь бөхтэй байдаг.
Энэ нь мөн сүнсний гэрээнд урьдчилан тодорхойлогдсон байдаг. Тухайн хамгаалалт заавал хамгаалагч с.т-ийн гараар хийгдэх албагүй ба жишээлбэл Галактикийн Холбооныхон хийж гүйцэтгэж бас болно. Гэвч сүнсний хувь тавилантай холбоотой зүйлс нь үргэлж хамгаалагч с.т-ээр дамжин хийгддэг.
Шидэт дагинас
Амьтад болон хүмүүст л зөвхөн хамгаалагчид байдаг юм биш, модод болон ургамалуудад ч бас тэдний төлөвлөгөө нь аль болох зохих ёсоороо явагдхад тусалдаг туслагчид байдаг.
Эдгээр байгалын сүнслэг бодгалиудыг Дэва буюу Дэвуудын вант улс гэдэг. Шидэт үлгэрүүд дээр гардаг олонд танил болсон шидтэнгүүд нь үүний нэг хэсэг нь юм. Лусын дагинас, луунууд болон Минотавруудын тухай домгуудын адил шидэт дагинас ч бас үнэхээр оршин байдаг! Бусад дээд хэмжээсийхэнтэй адил тэд ч бас таны ойр хавьд байх үедээ таны бодлуудыг уншиж чадна. Мөн та үргэлж тэднээс тусламж хүсэж болно. Та ойд төөрвөл эргэлзэх зүйлгүйгээр ойн шидэтнүүдийг дуудаарай, учир нь тэд заавалчгүй танд буцах замаа олход тань туслах болно.

Бүх шидэт дагинас оддын тоос хэрэглэдэггүй хэдий ч бүгд энэн шиг нисэж чадна.

14-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/1.html

No comments:

Post a Comment

АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 48 -р хэсэг

 Найзууд аа, бид Антарктик бааз дээр завгүй байлаа. Гараг бүрт байгалийн баялагийн өөрийн гэсэн хязгаарлалт байдаг. Рептилоидууд та бүхнийг...