Атлантис ба Лемур
Дэлхий дээрх анхны соёл иргэншил болох Hybornea-гийн уналтаас хойш дараагийн үе гарч иртэл маш удаан хугацаа шаардагдсан. Энэ нь нэг талаасаа ойролцоогоор 8 сая жилийн өмнө болсон Hybornea-гийн төгсгөлийг авч ирсэн цөмийн дайн болон байгалын гамшигийн улмаас урт хугацаанд манай гариг хүн оршин суухад тохиромжтой бус байснаас нөгөө талаас одоогийн биднээс болон бүр өмнөх тэр үеийн биднээс хамаагүй илүү хөгжсөн байсан. Манай Сүүн зам галактикийн нөхөрсөг гаригсийн хамтран ажилладаг Галактикийн Холбооныхныг ихээр гуниглуулснаас болсон байна. Учир нь Hybornea нь орчлонд бусад газарт хоорондоо дайсагналцдаг байсан олон төрлийн эртний оршнолууд хоорондоо маш эвтэй байдаг нийгмийн төгс жишээ нь болж байсан. Гэвч эцэстээ дайнаар төгссөн нь нэгтгэхийг үргэлж чармайж байсан Холбооныхны урмыг маш ихээр хугалсан байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, Дэлхий өөрөө дахин шинэчлэгдэж эцэст нь нэг юм манай гариг дээр хангалттай амьдарч чадахуйц нэг төрлийн хүн төст төрөлтөн Вега оддын аймгийн нэг гариг дээрээс олдсон байна. Энэ нь зүгээр л хэдэн сармагчин олоод энд авчраад сул тавих тухай биш юм. Олон чиглэлийн мэргэжлийн ажилтнуудын хоорондын маш олон зөвлөлдөөнүүд төвөгтэй лабораторын туршилтуудад байдагчлан эцэс төгсгөлгүй бэлтгэл ажлууд хийгдэх хэрэгтэй байсан. Энэхүү үүлдэр нь эцэстээ ямар төрөлтөн болж хөгжих, нийгэмшил болон оюунлаг байдлаараа чиглэсэн байр зэрэг асуудлуудыг багтаасан төлөвлөгөө хийх шаардлагатай байсан. Болор гавалнууд энэ тал дээр ажилласан гэсэн байдаг. Эдгээр нь дэлхий даяар тархан байршиж шинэ хүмүүний ухамсрын хөгжлийн эх загвар байдлаар үйлчилж байсан. Энэхүү шинэ хүн бүтээх ажиллагааны талаар энэ сайт дээр хэлэлцэхэд их ярвигтай юм, учир нь дээд хэмжээсийнхэн буюу “дээд төрөлтнүүд” бас үүнд оролцсон байдаг (уугуул оршнолуудаас бүрэн ухамсар бүхий хүн үүсэх хөгжлийн явц олон арван мянган жил болсон). Тэгэхээр зүгээр л хэлхэд анхны энэхүү амьтан нь одоогоос ойролцоогоор 900,000 жилийн өмнө Номхон Далайн бүлэг арал дээр анх суурьшсан ба одоогийн хүмүүстэй огтхон ч адилгүй харагддаг байсан.
Энэхүү бүлэг арлын нэр нь Лемур эсвэл зүгээр л Му гэдэг байсан.
“Эрт үед Галактикийн Холбооныхон болох бид энэ гаригийг колончилж байсан ба та нарын нэрлэдэгээр Лемурийг бий болгосон. Энэхүү үлгэрийн оронд бид газрын давхаргын дээр болон доор хөгжил цэцэглэлтийг цогцлоож байсан. Тэрхүү дээд соёлт иргэншил нь Дэлхий Ээжийн халдашгүй ариун амин гол сүнс болон өнгө алгалсан байгалийн тогтоцыг хадгалан хамгаалагч нь байсан юм.” Сириусынхан, дамжуулсан Шелдан Нидл, 2012.06.03
Атлантын далайн Атлантис болон Энэтхэгийн далайн Кумари Кандам зэрэг газрууд нь одоогийнхоос хамаагүй том хуурай газрууд байсан нь Өмнөд туйл хуурай газар дээр бус далай дээр байрлаж байснаас болсон. Туйлын мөс ихээр гэсэж хоёр тив байгалийн гамшигт нэрвэгдсэнээс зөвхөн хамгийн өндөрлөг хэсэг нь уснаас дээш гарч үлдсэн байна. Атлантисийн хувьд одоогийн Азорэс ба Кариб арал үлдсэн бол Лемурийн хувьд Хавай Оушэниа зэрэг арлууд л үлдсэн байна.
Дараачийн шат
Зайлшгүй байгалийн гамшгуудыг эс тооцвол хүн төрөлтнүүд өөрөөрөө амжилттай хөгжиж байлаа. Одоогоос ойролцоогоор 210,000 жилийн өмнө Атлантис хэмээх шинэ гарчиг түүхийн хуудаснаа нэмэгдсэн юм. Дээр дурьдсанчлан Атлантис нь Атлантын далайд Европ болон Африкийн эх газраас ойролцоогоор 1500 км-т байрлаж байсан. Энэ нь яг л диваажин шиг үзэсгэлэнтэй жилийн турш 25 градусын дулаантай байсан. Олон галт уулуудтай мөн хөрс нь маш үржил шимтэй газар байсан. Атлантис нь дэлхий дээр оршин байсан иргэншлүүдээс хамгийн өндөр хөгжилд хүрсэн. Одоогийн биднээс сүнслэг болон технологийн аль ч талаараа хол илүү хөгжсөн байсан. Хүмүүс нь байгальтайгаа болон дээд хэмжээсийн оршнолууд бас бусад гаригийнхантай нэг цул байдлаар амьдардаг байсан. Атлантис болон Лемур нь бүр Галактикийн Холбооны гишүүд байсан.
Агаарын орон зай нь Хопи зэрэг Америкийн уугуул иргэд, Ирландууд, Келтууд болон Энэтхэг гэх мэт хоорондоо аман болон эртний Санскрит бичгээр харилцдаг дэлхийн бүх хүмүүсийн нисэх төхөөрмжүүдийн хяналтанд байсан. Тэд мөн шумбагч онгоц болон компьютер бүтээсэн ба нарны болон кварцын болорын үнэгүй эрчим хүч хэрэглэгдэж байсан мөн телевизтэй төстэй зүйл байсан. Зөвхөн цэвэр байгалийн гаралтай эд зүйлс хэрэглэдэг байсан ба цаашид хэрэглэх аргагүй болсон эд зүйлсийг дахин боловсруулж эсвэл оргүйжүүлдэг байсан. Жилийн турш маш олон жишээлбэл нарны буцалтын гэх мэт баяр ёслолууд байсан ба бие биетэйгээ болон Дэлхий ээжтэйгээ хамт нэгдэл хайрыг тэмдэглэн өнгөрүүлдэг байсан.
Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Карибын тэнгис орчимд янз бүрийн экспедицүүд усан доор хачин жигтэй байгууламж олжээ. Жишээлбэл, Бахамын Бимини арлын ойролцоо олон зуун метр урттай мегалит хана, замууд олсон. Замууд нь нямбай баригдсан суурин дээр тавигдсан. Пирамидын контурыг бас харж болно. Тэд нээлтээ бусадтай хуваалцахыг оролдоход шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийнхэн бараг л сонирхсонгүй, тэр ч байтугай эрх баригчид тэднийг дараагийн экспедиц хийх үед идэвхтэй хорлон сүйтгэж байв.
Эдгар Кейсийн хэлснээр Бимини (доорх зураг) нь Посейдиа нэртэй Атлантидын гурван том арлын нэгд багтдаг уулын орой байсан юм. Тэр үед ус одоогийнхоос зуу гаруй метр доогуур байсан.
Төгсгөлийн эхлэл
Өмнөх 26,000 жилийн мөчлөгийн эхнээс юмс буруудаж эхэлсэн (2012 онд “албан ёсоор” дууссан мөчлөг). Энэ нь тохиолдлын зүйл байгаагүй ба орчлонд бүх юмс явагддаг журмын дагуу л болсон. Энэ мөчлөг нь сүнс сайн ба мууг хоёуланг нь багтаасан нийгмээс маш ихийг суралцдаг тул хоёрдмол чанартай байхаар шийдэгдсэн байсан. Бодит байдал дээр сөрөг харийхан болох рептилүүд Дэлхий рүү хөндлөнгөөс халдаж эхлэн (дахин), хамгийн дээд эрх мэдэлтнүүд болох тэргүүн тахилч нартай сүлбэлдсэн. Тэр үед олон төрлийн галт уулын дэлбэрэлт болон газар хөдлөлтийн уршгаар Атлантис олон жижиг арлууд болон хуваагдаж, тэрхүү арлуудын нэгнийх нь тэргүүнүүд нь харийхны урхинд орсон болох нь тодорхой болсон. Сүнслэг өндөр хөгжил дэлхийнхэний хүсэл болон биеийн таашаалд нийцүүлэх орон зай бий болгож эхлэхээс өмнө тийм ч их удаагүй. Зөвхөн нийтийн сайн сайхны төлөө ашигладаг байсан өндөр технологууд хоорондоо дайтхад зориулагдах болсон юм. Му болон бусад арлууд мөн Дэлхий ээж энэ бүх хөгжлийг (аль болох нүд салгалгүй) гярхай ажиглан харцгааж байв.
Энэ нь эцэстээ Атлантчууд өөрсдийгөө “Белиалын хөвгүүд” хэмээх нэрлэцгээж эхлэн дайны гэмээр энэхүү нэгдэлд холбогдсон нь тэднийг зугтахын аргагүй болгон харагдуулж байсан ба үнэхээр ч дайн болсон юм.
“Тэдэнд өөрийгөө бодохоос өөр үнэт зүйл гэж байгаагүй юм.” Эдгар Кейсийн Белиалын хөвгүүдийн уншилтуудын нэгэнд.
Ойролцоогоор 25,000 жилийн өмнөөс Атлантчуудын удмынхан Лемурчуудтай Дэлхийн бусад иргэншлүүдийг хэрхэн захирах тухай маргалдах болсон байна. Учир нь Атлантис болон Лемур нь дэлхий дээр үүссэн бусад олон том болон жижиг нийгэмшлүүд дотроо цор ганц соёл иргэншил нь байгаагүй юм. Египт, Ливан, Өмнөд Африк, Антарктид (тэр үед Австралийн одоогийн цаг ууртай байсан) мөн Азид “Юү” нэртэй том эзэнт гүрэн байсан гэдгийг бодолцох хэрэгтэй. Мөн олон бүдүүлэг овог аймгууд хаа сайгүй байсан. Атлантис эдгээр иргэншлүүдийг захирахыг санаархсан боловч Лемурчууд тэднийг өөрийнхөө замаар хөгжих ёстой гэж үзсэн байна. Ээдрээтэй байдал “Белиалын хөвгүүд” болон тэдний харийн хамтрагчид Лемурыг сүйрүүлэхээр шийдэх хүртэл даамжирсан байна.
Шөнө дунд Дэлхийн хоёр сарны нэгийг сансрын хөлгөөр чирэн манай агаар мандалд оруулж ирэн Лемурын дээр буталсан байна. Сарны жижиг ширхэгүүд ихэнх оршин суугчид унтаж байх зуур Лемурын дээрээс унасан байна. Асар хүчтэй доргилтоос олон газар доорхи хийн талбар дэлбэрч гамшигийг бүр ч дордуулсан байна. Үүний уршгаар Лемурын газар нутаг бараг тэр чигтээ ганц шөнийн дотор сүйрч 60 сая Лемурчууд үхсэн байна.
Бараг 25,000 жилийн өмнө Атлантисийн жигшүүрт төлөвлөгөө үрээ өгч өөрийг нь эргээд сүйрүүлэх тэрхүү орчныг үүсгэсэн хутган үймүүлэх туршилтууд руу хөтөлсөн юм. Түүний дараа ойролцоогоор 13,000 жилийн өмнө одоо та нарын Шумерийн нэрээр нь Аннунаки гэж мэддэг сөнөсөн дэлхийнхний үлдэгдэлүүдээс амьд гарахын тулд ихээр хамааралтай байх энэхүү хаагдмал орчинд та нар баригдан орсон юм. Энэхүү харанхуйн Оршнолуудын бүлэг нь та нарыг дайн, үзэн ядалт, шашнууд, хомсдол зэрэг айдас дүүрэн ертөнцөд түлхэн оруулсан ба энэхүү айдас ба нүсэр хүнд хөдөлмөрлөдөг орчилоос та нар амьд гарах аргад суралцаж амжаагүй байна. Одоо та нар энэ бүхэн өөрчлөгдөх ёстой тэр цэг дээр ирчихсэн байна.
Сириусыхан, дамжуулсан Шелдан Нидл, 2011.02.22
Гамшгаас амьд үлдсэн мөн мөргөлдөөн хурцдаж эхлэнгүүт зугтсан Лемурчууд удаа дараа Агартад цагаачлан хорогдож байсан. Тэд зөвхөн эв найрамдалтай байх нөхцөлтэйгөөр зөшөөрөл авсан. Одоо ч Агартад газар доорхи хотуудад Шаста уулын доор орших Телос хот гэх мэт газарт Лемурчуудын хэсэг оршин байсаар байгаа. Өмнөх зууны төгсгөл хүртэл ёслол үйлдэхийн тулд газар дээр гарч ирсээр байсан юм. Тэгээд энэ газар хэт алдартай болонгуут тэд энэхүү үйлээ хийхээ больсон юм.
Хөгжин мандлын өдрүүд
Тийм гоё сайхан байсан Атлантис болон Лемурын түүх нь тийм бараан хуудсаар дууссан нь эмгэнэлтэй юм. Мөн хоёр соёл иргэншил хамтдаа хэдэн зуун мянган жилийн турш маш удаан ямарч сөргөлдөөнгүй (одоогийн засгийн газрууд шиг биш) оршин тогтнож байсан ба тиймээс ч хүмүүс өөртөө болон бусдад хамгийн сайн сайхныг хайж олох хангалттай их цаг хугацаатай байсан юм. Олон уугуул Америкчууд одоо ч Атлантисийг “Хуучин улаан Газар” эсвэл “Галт арал” хэмээн дурсдаг. Үүний шалтгаан нь Атлатисийн хөрс нь ихэнхдээ улаан харагддаг байсан нь магадгүй төмөр, зэс гэх мэт эрдэс бодис ихтэй байснаас болсон. Үүн дээр нэмээд хэлхэд орикалкум хэмээх домогт металл сүм болон байшингуудын ханын чимэглэлд ихээр хэрэглэгддэг байсан. “Тимаюс” болон “Критиас” номондоо Атлантисчуудын талаар бичсэн Грекийн философич Платогийн хэлснээр бол энэхүү хольцыг Атлантисд цэврээр нь олборлодог байсан ба гялтганасан ягаан харагддаг байсан байна.
Шинжлэх ухаан орикалкум үнэхээр байдгийг тун саяхан татаж гаргасан хуучин усан онгоцны үлдэгдлээс 39 орикалкум гулдмай анх удаа гарч ирэх хүртэл үгүйсгэсээр ирсэн. Атлантисийн хөрс нь үржил шим маш сайн байсан ба жилд хоёр удаа ургац авдаг байсан. Арал одоо нэгэнт усны түвшнээс хэдэн км доор ороод живсэн ба маш олон тооны шүрэн цохиогоор хүрээлэгдэж байсан. Шүрнүүд 15-50 метрийн гүнээс доош амьдардаггүй (нарны гэрлийн тусгалаас шалтгаалан) гэдэг дээрээс үндэслэн дүгнэвэл энэ нь уг газар нь урьд өмнө өндөрт байрлаж байсан гэдгийг харуулсан олон дохионуудын нэг юм. Уг нь ихэвчлэн арлын түрлэгийн шугам дагуу олддог боловч энэ хэсгийн газарт хэдэн км гүнээс олдож байгаа элсэрхэг эрэг болон жижиг дунгийн хясаануудын зузаан давхарга нь дээрхтэй ижил дохио юм.
“Элчийн авхай” гэдэг энэ баримал (урьд нь өнгөт будагтай байсан)
1897 онд Испаний Элч хотын ойролцоо олдсон.
Энэ нь цор ганц ба тэр хавьд урьд нь хэзээ ч үүнтэй төстэй зүйл олдож байгаагүй юм. Эллэн Вишау болон тэр үеийн олон чухал археологичид шалгаж үзээд энэ нь Атлантис зэрэг алдагдсан соёл иргэншилээс гаралтай байх хэмээн таамаглал дэвшүүлсэн байна. Энэ нь Христээс хэдэн зууны өмнө Плато номондоо бичиж байсантай яг таарч байгаа юм. Энэхүү Элч хот байдаг Аликанте муж нь Атлантисийн колони байсан ба Гадейрос гэдэг нэртэй байсан. Мөн өмнөд Испанид байдаг Кадис хот нь нэрээ үүнээс авсан.
Үржил шимтэй нам дор газар болох Атлантисийн гол арал нь бараг 200,000 км2 байсан ба төгс ажиллагаатай усжуулах системтэй байсан.
Энэ нь мөн тээвэрлэлтийн систем маягаар хэрэглэгддэг байсан. Газар тариаланчид болон цэцэрлэгч нар арлын 20 сая гаруй оршин суугчдыг хоол хүнсээр ханган байгальтай төгс эв зохиролтой ажилладаг байсан. Тэд Девүүдийн вант улсынхан эсвэл байгалын онгод сахиуснуудын хэл яриаг ойлгодог байсан ба энэ нь ингэж тэд хэрхэн хамгийн сайн ургац авахыг нарийн мэддэг байсан гэсэн үг юм. 19р зуунд Азорест очсон барууныхан энэхүү жижиг бүлэг арал дээр гүйлс, усан үзэм, олив, наргилын самар гээд хүн төрөлхтөний мэдэх бараг бүхий л төрлийн хүнсний ургамал ногоо болон жимснүүд байдгийг олж илрүүлснээ мэдээлсэн байна. Атлантисд болороос гаргаж авдаг эрчим хүч бүх зүйлд хэрэглэгддэг байсан. Нарны болон оддын гэрэл мөн далд оюун санааны эрчимийн нөлөөн доор болорууд асар уудам зайд ч хоорондоо өвөрмөц доргилт чичиргээ үүсгэн харилцдаг. Тиймээс ямарч эрчим хүчний шугам сүлжээ хэрэггүй байсан нь ойлгомжтой. Болор нь мөн хархад ч үзэмжтэй байсан болохоор Атлантичуудын барьсан нийслэл хот Калидосейан дахь Посейдоны сүм болон бусад хээнцэр хотууд бас сүмүүдэд энэ нь гайхалтай зохицож илүү содон гоё болгож өгч байсан юм. Калидосейан нь дугариг хэсгүүдээс бүрдсэн мөн л нам дор газарт байрлалтай байсан ба магадгүй
дэлхий дээр баригдаж байсан хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг байсан.
Энэ нь ихэвчлэн “Алтан хаалгануудтай хот” эсвэл “Маргад эрдэнийн хот” хэмээн тодорхойлогдож ирсэн. Хүний хувийн хэрэглээнд болор нь гэмтэл шархыг эдгээх болон чакрануудын системийг засах, залуужуулах эмчилгээ, астрал аялал ба бусад олон зүйлд хэрэглэгдэж байсан. Аж үйлдвэрт болор нь нийгэмд болон хүмүүсийн хооронд тааламжтай эрчимийн талбар үүсгэх, хөдөө аж ахуй, хэрэв шаардлагатай бол хэмжээс хоорондын нүхэн гарц маягийн зүйл хийх, хөндий Дэлхий рүү гадаргын хэсгүүдийг хайлуулан орц хоолойнууд барих, лазерийн туяа маягийн зүйл гэх мэт байдлуудаар хэрэглэгдэж байсан.
“Эрчим хүчний сүлжээний журмаар Атлантис даяар болор нь гурвалжин хэлбэртэй “түвшитгэгч” нэртэй зүйлээр тараан суурилагдсан байсан. Тэд тусгайлан оддын, нарны мөн газрын татах хүчний эрчимийн долгионуудыг хүлээн авахын тулд эргэлддэг байсан байж болох бөмбөрцгөн гэрийн доор хавтгайлан хийсэн алтан бүрмэл хашлагаар хоорондоо холбогддог байсан. Энэхүү систем нь айл гэрүүд, албан газрууд, мэдээллийн хэрэгслүүд болон театрууд бүр түүнчлэн үйлдвэрүүд, эмнэлгүүд, сургуулиуд болон компаниудыг бүгдийг нь эрчим хүчээр хангадаг байсан.”
– Архангел Метатрон, дамжуулсан Жеймс.
Тайбэронн Одоо Азорес гэдэг нэртэй болсон Португалийн арал тухайн үед Атлантисийн уулсын оргил нь байсан. Гэвч тэр үед одоогийхоос хэдэн км-ээр өндөр мөн мөнх цастай байсан байж болох ба тухайн үед Атлантис ямар байсан төсөөллийг өгч болох юм. “Критиас” хэмээх номондоо Плато:
“Хуучин нийслэл байгалын нөөц баялагаар арвин байсан ба хоол хүнс элбэг дэлбэг байсан.
Өндөр уулс нь умардын хүйтэн салхинаас найдвартай нөмөрлөж, заан морьд гэх мэт амьтад дураар бэлчин нуурууд болон голуудаас ундаалдаг байсан.
Энэхүү диваажингийн гэмээр арлыг арван хаад удирддаг байсан ба оршин суугчид нь төгс эв зохиролтой амьдардаг байсан.” гэж дүрсэлжээ.
Өндөрлөг газруудын анд нөхөд
“Алтан үе” хэмээх энэхүү цаг хугацааны үед амьдрал одоогийн бидний стандартаар бол хачин ер бусын гэмээр байсан. Дээд хэмжээсийн болон харийн оршнолуудтай харьцах нь зүгээр энгийн л зүйл байжээ. Олон төрлийн сансрын хөлгүүд тэнгэрт нисэлдэж, биегүй гэрлэн оршнолууд олж харах нь байнгын үзэгдэл байж. Сүнслэг талаараа хөгжсөн нэг нь дэлхийн эргэн тойронд буй тэдэнтэй болон амьд оршихуй болон бидний ихэнхийн үздэгээр амьгүй матеруудтай бүгдтэй нь хэрхэн харилцахыг суралцдаг байв. Ийм аргаар Атлантисийн дээд түвшний тахилч нар нь чулуу гэх мэтийн материалуудын хэлбэлзлийг бодлоороо өсгөж, бараг жингүй болгодог туршлагатай. Энэ арга нь тэднийг илүү шингэн төлөвт аваачиж тэгснээрээ илүү хөнгөн болдог байсан байна. Ингээд тахилч нар зөвхөн гараараа эсвэл энгийн багажаар барилгад яг, тохирсон асар том чулуунуудыг хаднуудаас сонгон авч хана эсвэл пирамидуудыг барьжээ. Тэд өөрсдийнхөө хэлбэлзлийг өсгөж чаддаг болсноосоо хойш шаардлагатай үед өөрийгөө газраас хэдэн арван метрийн өндөрт хөөргөдөг. Энэхүү чадвараа тэд аялахад мөн ашигладаг байж, тиймээс та одоо болон тэр үед Атлантисд хүмүүс агаарт нисэлдэж байгааг харах боломжтой юм. Сириусчууд, Плейядчууд, Арктурчууд гэх мэт зарим өндөр хөгжилт харийнхан манай гариг дээр хүний биед төрөл авахыг сонгож, хэдэн мянган жилээр энд амьдардаг байсан байна. Хөгжил өндөрсөх тусам физик биеэ өөрөө тодорхойлох боломжтой тул маш олон өндөр, үзэсгэлэнтэй хүмүүс бий болсон юм. Өөр гариг дээр төрөл авсан тохиолдолд хэрэв юмс буруугаар эргэвэл тэдгээр харийн сүнснүүд сансрын гэр бүлийхнээсээ тусламж дуудаж чадахгүй байх нь хэвийн зүйл юм. Ийм замаар л өөр гариг дээрх амьдралын туршлага бүрэн хуримтлагдах юм. Тиймээс Атлантис сүйрхэд тэдгээр нь бусад Атлантчуудын хамтаар нэг завин дээр суун эх газар луу дүрвэсэн байна. Энэ нь хойд Америкт тоолохын аргагүй олон булш хиргисүүрээс эдгээр өндөр, үзэсгэлэнтэй хүмүүсийн араг яс болон мумминууд олддогийн шалтгаан юм. Тиймээс биесүүд нь биднийхээс өөр харагдаж байгаа юм.
Хойд Америкт 3,5 метр хүртэл өндөртэй араг яс болон мумминууд олдсон байна. Өнгөрсөн зууны эхээр Америкийн сонингууд энэхүү мэдээгээр дүүрэн байсан байна. Одоо ч маш сайн хадгалагдан буй давхар эгнээ бүхий шүднүүд болон зургаан хуруутай хөл ба гар зэрэг зарим нэг физик гажигуудтай байсан нь тэдгээр араг яснуудыг илүү онцгой болгосон юм. Америкт ялангуяа зүүн эргийн газруудад булш гэх зүйлүүдэд их олддог. Шинэ Англид 150 ийм зүйлс олдсон байдаг. Одоогийн уугуул Америкчуудын аман яриа домогуудад судалгаа хийсэн хайгуулч Жеймс Е. Биеира аварга хүмүүс тэднийг ирэхээс өмнө тэнд байсан ба Атлантичуудын үлдэгдэл гэдгийг олж тогтоосон байна.
Смитсоны Институтынхан (илюминати институти) бараг бүх мумми болон араг яснуудын эд өлөгийг хураан авсан ба тэдгээр нь олон нийтэд цаашид үзэгдэх боломжгүй болсон юм.
Нэгийн хуулийн үр сад
Өөрсдийгөө “Нэгийн хуулийн үр сад” хэмээн нэрлэсэн сүнслэг өндөр хөгжил бүхий бүлэг Алтан үеийг удирдан залж байсан юм. “Нэгий хууль” бол орчлонгийн хамгийн чухал хуулиудын нэг бөгөөд бүх юмс саланги тусдаа мэт санагдаж байвч бүгд үнэндээ нэг цул ба Бүтээгчийн нэг хэсэг юм гэсэн утгыг илэрхийлдэг. Эхийн эрхт ёс бүхий “Нэгийн хуулийн үр сад” бүлэг нь одоогоос ойролцоогоор 28,000 жилийн тэртээ байгалийн гамшиг Атлантисийг сүйрүүлсний дараа үлдсэн гурван том арлын нэг болох Посейда арал дээр ихэвчлэн амьдардаг байсан. Бусад хоёр арал нь Ог ба Ари нэртэй байсан. Атлантис нь хоёр тектоник хавтанг тусгаарлан, Умардаас Өмнөд рүү сунан тогтсон далай доорх үргэлжилсэн уулууд бүхий Дундад Атлантийн Нуруунд байрлаж байсан. Томорч буй Дэлхийн нөлөөгөөр шинэ газар нь энэхүү нурууг даган хэлбэржсээр байгаа юм.
Энэ нь заримдаа галт уулын идвэхжилт болон хөрсний нуралтыг үүсгэдэг ба үүнээс улбаалан Атлантис нийтдээ гурван удаа их сүйрлийн цаг үетэй тулгарсан. Сүүлийн сүйрэл нь Христээс 10,500 орчим жилийн өмнө болж, тивийг бүхэлд нь мөхөлд хүргэсэн юм. Энэхүү олон сар үргэлжилсэн сүүлийн гамшиг нь Аричуудын өндөр технологийг хортойгоор ашигласнаас үүдсэн байна. Энэ нь хамгийн том арал байсан ба дээд тахилч санваартнууд нь харийн гийчдийн хорт муу явуулгын урхинд орсон байсан. “Белиалын хөвгүүд”(сүйрлийн эсвэл хорон муу гэсэн утгатай) эндээс анх үүссэн. Давуу байдлаа тунхагласан “Ари үндэстнүүд” нь Нацист Герман болон өөр олон төрлийн нууц нийгэмлэгүүдийг оруулаад дэлхийн түүхэнд одоог хүртэл гол дүрд нь тоглосоор байгаа билээ.
Бахархал нуран унах болно
Харийхны нөлөөнд ормогцоо Аричууд бусад соёл иргэншлүүдийн хэрэгт хөндлөнгөөс улам ихээр оролцож эхэлсэн байна. Платогийн хэлснээр бол тэд Газар дундын тэнгис болон Хойд Америкийг захирч байсан сая гаруй хүнтэй арми мөн асар том хөлөг онгоц бүтээсэн байна. Тэд атомыг хэрхэн хүчжүүлсэн нарны эрчимээр задлах мөн тэдгээрээр хэрхэн цөмийн бөмбөг хийхийг сурсан байна. Үүгээрээ хожим Азийн Юүй эзэнт гүрнийг хүйс тэмтэрсэн байна.
Энэхүү сүйрэлд өртсөн Юүйгийн хоёр том хотууд байсан (одоогийн Пакистан) Хараппа болон Мохэнжо-Даро гэх газрууд одоо ч цацраг идэвхтэй байгаа. Маш эв зохицолтой амьдарч ирсэн ч Эх дэлхийнхээ байгаль орчинд улам бүр огтоос хүндэтгэлгүй хандаж ирсэн байна. Удамшил хөгжилтэй холбоотой мэдлэгээ ашиглан тэдний арал дээрхи хамгийн бохир муу бүхнийг нь хийх хөгжил дорой боолчуудын төрөл зүйл бүтээх клонийн хөтөлбөр зохиосон байна. Үүний сацуу кентаврууд (хүн+морь), лусын дагина (хүн+делфин), алмас буюу Йети (хүн+баавгай) гэх мэт хүн ба амьтдын эрлийзүүд бий болсон.
Олон домог болон хууч яриа нь бодит үнэнээс сэдэвлэсэн байдаг. Лусын дагинас болон Йетичүүд нь орчин үеийн соёл иргэншлээс алс газар одоо хүртэл амьдарсаар байгаа. Одоогийн улаан бар болон панданууд нь яг банана шиг л зүгээр нэг өөр төрөл төдийгөөр асар олон жилийн өмнөх генетик туршилтын үр дүнд үүссэн.
Дэлхий дээр байдаг бараг бүх улаан бар нэг ижил ДНХ-тэй. Уг нь энэ нь хөхтөн амьтдад боломжгүй юм. Гэсэн хэдий ч эрдэмтэд “тайлбар” яаж ийгээд олсон ба “тэд хаа нэгтээ маш цөөхүүлээ бүл байсан нь одоо ийм болтлоо олширсон байх” гэдэгт итгэцгээдэг.
Ганцаар зожиг амьдардаг, нэлэнхүй амьтны аймгийн дунд хэзээ ч үзэгдэж байгаагүй улаан бар шиг амьтдын хувьд энэ онол нь яагаад ч таарахгүй юм.
Жинхэнэ үнэн гэвэл энэ амьтныг Атлантичууд генетик аргаар бүтээгээд клонлон хуулбарласан бөгөөд тэрээр гэрийн тэжээвэр амьтан болон анч нохойн үүргийг гүйцэтгэдэг байсан.
Техникийн давуу байдал олж авч дэлхийг захирахыг шавдан байсан Аричуудын эрх мэдэлд шунасан дээдсүүд нь “Нэгийн хуулийн үр сад”-ын болор эрчимийн системийн удирдлагыг залилан авахаар хуйвалдсан.
Энэхүү энх тайванч үйл хэрэгт зориулсан систем нь Атлантисийн дээр тэнгэрт өлгөгдсөн байсан нүсэр том болор хиймэл дагуулаар дамжин ажилладаг байсан. Энэхүү 8 км гаран диаметртай бөмбөрцөгөн биет нь харийхны технологийн тусламжтай хийгдсэн ба өдрийн турш хангалттай эрчим өгч, газарт олон төрлийн эрчимийн системүүдийг ханган нийлүүлдэг байсан. Энэхүү хиймэл дагуул Аричуудын гарт ормогц тэд түүгээр үхлийн лазер туяа бүтээн Атлантичуудын дарангуйллыг эсэргүүцэж байсан Ази болон Европын ард иргэд рүү довтолсон. Атла-Ра нэрээр алдаршсан “Нэгийн хуулийн үр сад”-н маш өндөр хөгжилт санваартан/эрдэмтэн нь Аричуудад болорын эрчимийн буруу хэрэглээнээс үүсэх аюулыг аль болох чадах чинээгээрээ ойлгуулахаар оролдож байсан ба уг сануулгыг нь огт хэрэгсээгүй юм. Үүний үр дүнд болор хиймэл дагуул хэт ачаалагдаж, удаачгүй системийг бүхэлд нь устгаж, урьд хожид үзэгдээгүй цуврал гамшигууд болон дэлбэрэлтүүдийг өдөөсөн юм.
“Асар том болор хиймэл дагуул халуун “үхлийн туяа” ялгаруулах технологи болон өргөжсөнөөс хойш хэдэн сарын дараа хэт ачаалагдан, татах хүчнээс эсэргүүцэх талбар нь суларч нүсэр том сүүлт од шиг хүчтэй тэсрэн доош унасан юм. Сэтгэл сэрдхийлгэм дэлбэрэлт Ог-н ихэнх хэсгийг сүйрүүлж, Атлантын хавтангийн Тектоник тогтвортой байдлыг хэсэгчлэн сулруулсан. Нөгөө том болор бутарч, одоо ч Атлантын далайн гүний хонхорыг дүүргэсэн хэвээр буй үй олон жижиг болорын хэлтэрхийнүүд болсон юм. Үлэмж том тоосон болон утаан үүлнүүд нарыг халхалж байсан юм. Газар хөдлөлт болон цунамийн долгион аралыг устгаж Аричуудын гуравны хоёроос илүү нь газрын хөрснөөс арчигдсан юм. Ердөө минутын дотор үлдсэн эрчим хүчний үйлдвэрүүд нь цөмийн бөмбөгний нөлөөн дор мөн л дэлбэрсэн юм.”
– Архангел Метатрон, дамжуулсан Жеймс Тайбэронн
Дэлхийн гадаргын Атлантисийн живэлттэй холбоотой хөрсний томоохон нүүлтүүд нь Боливийн эртний хот болох Тиахуанако нь судалгаанд харуулснаар урьд нь далайтай холбоотой байсан гэдэг нь илт болсон байна. Энэхүү хот нь 3950 метр өндөрт байдаг.
Бүх нийтийн дүрвэлт
Лемури шиг нэн түргэн биш ч Атлантис хэдэн сарын доторх дараалсан гамшигуудын улмаас живсэн ба нилээн их буюу ойролцоогоор 25 сая оршин суугчид нь зугтах боломжтой байсан юм. Нэг бүлэг нь Лемурчуудын адил Агарта сүлжээнд өршөөл хүссэн (мөн зөвшөөрөгдсөн) ба тэндээ газар доор амьдарч эхэлсэн байна. Бусад нь далайн эрэг даган дэлхий даяар зүүн Ази хүртэл тархан суурьшсан байна. Энэ нь Америк, Ирланд, Англи, Газар дундын тэнгис орчим, Хятад болон Африк зэрэг хаа сайгүй олдсон маш олон Атлантис хэв маягийн дугуйруулсан чулуунууд (хэнжүүд), бунхан шарил (долмууд), геоглифүүд, агуйн бичээсүүд болон чулуун ханануудын тайлбар болж байгаа юм.
Дэлхийн хаа сайгүй, агуйнуудад чулуун ханан дээр нилээд нь улаан шороогоор бичсэн адил 32 симболууд олдсон. Ихэнх нь 40,000-10,000 жилийн настай гэдгийг судалгаа харуулсан. Эдгээр 32 симболууд дотор уламжлалт Атлантис маягийн симболууд болох ороомог, хэвтээ хагас сар болон могойг олж харж болно.
Үүнээс үзэхэд Атлантисд олон төрлийн үндэстнүүд амьдарч байсан ба сүйрэл болсны дараа бүгд мөр мөрөө хөөн салцгааж дахин учирхыг тэгтлээ хүсээгүй бололтой. Аль бүлэг хаашаа явсныг мөрдөн илрүүлхэд хэцүү ч, ямартай ч Атлантисийн харийхнаас шууд удам залгасан үр хойч нь голчлон Америк руу магадгүй Агарта руу явсан гэдгийг хэлж чадах юм. Баруун өмнөд Америкийн Чероки Индианчууд үргэлж өөрсдийгөө Плейадын үр удам хэмээн ярьсаар ирсэн. Аричууд голчлон Британий арлууд болон баруун/хойд Европ руу чиглэн явсан гэж харагдаж байна. Нутгийн уугуул хүмүүсийн домогоос харвал тэдгээр үзэсгэлэнтэй цэнхэр нүдтэй цайвар эсвэл улаан үстэй хүмүүсийг ирэх хүртэлх зааг нь хэдэн арван жил л байсан бололтой. Иймээс тэд магадгүй эхлээд хаа нэгтээ амьдарч төвхөнөхийг оролдож байсан эсвэл бусад эргийн газруудаар олон жил тэнэсэн байх. Одоо ч улаан шороон будагаар дүүргэсэн олон булшнууд Өмнөд Америкийн болон Европын эргүүдээр олдсоор байгаа. Энэ нь Атлантисийн уламжлалт хэрэглээ байсан юм.
Энэхүү урлагийн бүтээл нь нэгэнтээ Гватемалд байх, Тикалийн эртний Маяачуудын хотын нэг хэсэг нь байсан. Энэ нь Атлантисийн сүйрлийг харуулсан байж тун болзошгүй юм. Нэг Герман археологич нутаг руугаа авч явсан ба тэндээ сэжигтэй байдлаар алга болсон байна (бусад түгээмэл дэлгэрсэн шинжлэх ухааны онолтой үл нийцэх нээлтүүдийн адилаар)
Энэ нь магадгүй Аричуудын боол болон генетик туршилтандаа хэрэглэдэг байсан буурай хөгжилт хүний төрөл зүйлүүд байсан.
Фирболгууд нэртэй зүйлсийн дурсамж Англи болон Ирландын эртний хууч ярианд имп (жижиг чөтгөр) болон гоблин (том мангас шиг зүйл) нэрээр байдаг. Эцэст нь “Нэгийн хуулийн үр сад” урьд нь өөрсдийн байгуулсан Газар дундын тэнгис, Хойд Африк, шумер болон Азийн колониудад тархан суурьшсан юм шиг харагдаж байна. Харийхнаас сурсан техник болох хүнд зүйлсийг дууны хүчээр өргөх чадвараа хэсүүчлэгч Атлантичууд барилга байгууламж барихдаа ашиглах дуртай байсан. Үүнийг нь тэдний булш бунханых нь хана болон дээвэр, бас үй олон дэлхийгээр дүүрэн олдоод буй чулуун хэнжүүд, долмууд, менгирүүд болон ханбэдүүдээс харж болохоор байгаа юм. Орчин үеийн шинжлэх ухаан үүнийг өөр хүмүүстэй холбон буруугаар тайлбарладаг. Баруун Кавказад л гэхэд Хар тэнгисийн төгсгөл хавьд 3000 гаруй долмен олдсон. Алжирийн хойд нутгуудад мөн л олон мянгаараа тоологдсон.
Дан ганц Хойд Америкт гэхэд 200,000 гаран эртний пирамидууд, геометрийн дүрслэлүүд болон “эффиг” хэмээх өндөр чулуунууд олдсон байдаг. Үүнд хэдэн зуун метрийн урттай Охайогийн
Могойн Довцог гэх мэтчилэн зөндөө байдаг. Атлантисд байснаас арай чулуу багатай тул ихэвчлэн шороогоор овоолж хийсэн байдаг. Тэд Гиза (Египтийн), Теотихуакан (Мексик) зэрэг пирамидуудтай адилхан харагддаг ба өдөр шөнийн тэнцэл, өвлийн нар буцалт болон Сарны хуанли зэрэг одон орны үйл явдлуудтай их хамааралтай байдаг. Миссуригийн Кахокиагийн Агуу Толгод гэхэд л Агуу Гизагийн пирамидаас хамаагүй том байсан хэдий ч бусад олон пирамидуудын адилаар 19р зууны сүүл үед Смитсоны Институтын захирамжаар бүгд булагдсан байдаг.
Эдгээр байгууламжууд нь дэлхийд хэдэн жилийн турш учирсан байгалийн үргэлжилсэн гамшигуудын хор уршигаар, тивээрээ сүйдсэн тэрхүү урьдны төрсөн нутагтаа хийж байсан шиг нь техникийн төгс шийдэлээр хийгдээгүй юм. Бороо, газар хөдлөлтүүд, үерүүд эцэстээ нэг зогссоны дараа эд материал болон зөв мэдлэг бүхий мэргэжилтнүүдийн дутмаг байдлаас болж тэд урьдны амьдралын стандартдаа дахин хүрэх аргагүй болсон юм. Үүний учир нь цөөхүүлээ мөн оюунлагийн хувьд хамгийн сайн биш хүмүүс бүлэглэн хэрэн хэсүүчилж байгаагаас болж байгаа юм.
Хэрэв бүлэг дотор хангалттай мэдлэг ухаан илрэн гарвал тэд зэгсэн сайн түвшинд одоо ч мөн тэр үед ч хүрч чаддаг байсан шиг чадах байх. Хүнд чулууг дууны хүч ашиглан газраас хөндийрүүлэн нэг нэгэн дээр нь давхарлан тавих чадвар бараг бүх бүлгүүдэд тухайн үеийнхэнд тэр чигт нь өвлөгдсөн байсан. Туркэд байдаг Гөбэлк Тэпэ гэх эртний хотын нүсэр баганууд дээр сүүлт од маягийн зүйл сүйрлийг бий болгож байгааг харуулсан бичээс олдсон. Харийхны өгсөн мэдлэгийн буруугаар ашиглан өөрсдийгөө сүйдсэний адилаар , Атлантисийн уналтын дараа амьд үлдсэн хүмүүсийн ийм чадвар нь мөн устаж алга болсон юм. Атлантичуудын цус одоо ч ихээр байдаг Ирланд, Баск, Маяа болон Түвдүүд энэхүү технологийг бараг огт мэддэггүй.
Атлантичууд явсан газар бүртээ чулуун тойрог хийдэг байсан. Эдгээр тойргууд нь Дэлхийн эрчимийг хүчитгэж өгдөг ба тэд ялангуяа лей шугамуудын огтлолцол буюу эрчим хамгийн их байх газар баридаг байв. Тэд мөн үүнийг шуурга болон бусад хөнөөлтэй эрчимүүдээс хамгаалах газар хийдэг байсан, ингээд тэндээ тэд эдгэрч, бясалгаж энхийн төлөөх зан үйлүүдийг хийдэг байсан байна. Хуучны домог болон цөөн Ирланд туульсуудад баруун зүгээс Британий арал дээр, живсэн арлаас завиар суу билигт хөгжимчид, барилгачид, далайчид болон эмч нарын том бүлэг хүрэлцэн ирсэн тухай түүхүүд байдаг. Тэд Немедичууд, Фирболгууд болон Туата гэх нэрсүүдээр танигдсан байдаг. Өмнөд Англид эдгээр хүмүүс алдарт чулуун тойрог (дээд талын зургууд). Стоунхэнж Эйвбюри хоёрын хооронд ижил шугаман дээр Сүүн Толгод байдаг (доорх зураг дээр). Энэ толгодод Английн газар дээр маш эрт хийгдсэн цагаан морины дүрснүүдийн нэг байдаг. Македоничуудтай холбоо тогтоодог судлаач Пейн Андов эдгээр тэмдэглэгээнүүдийн доор Атлантисийн одоо ч ажиллагаатай тоног төхөөхөмж бүхий асар том өрөөнүүд нуугдсан байдаг гэж хэлсэн байдаг. Энэ нь яагаад тэр хавийн тариан талбайнуудад зарим нь сумыг санагдуулахаар тойрог дүрсүүд сүүлийн хэдэн жилд шинээр үүсээд байгаагийн тайлбар биш биз?
Египт
“Нэгийн хуулийн үр сад”-н нилээд бүлгүүд нь Атлантичуудын колони байсан Египтийн хойд нутаг руу дүрвэсэн. Нэмж хэлхэд Азийн Юй болон Ливан/Египтийн (удаан хугацаанд фараончуудын удирдлаганд байгаагүй хэсэг нь) эзэнт гүрнүүд зэрэг бусад соёл иргэншлүүдтэй тэд худалдаа наймаа хийдэг байсан ба Алтан эриний турш Атлантичууд урт эсвэл богино хугацаанд оршин сууж байсан тэдний колони дэлхийн өнцөг булан бүрээс олдсон.
Заримдаа Атлантийн тивийг галт уулын болон газар хөдлөлтийн идэвхжил дайран өнгөрөх хугацаанд тэд өөр газарт дүрвэхээс аргагүй байсан.
Тэдний пирамидуудыг, ихээр барьж байгуулах хүсэл эрмэлзлийн дүнд Босни дахь Пирамидын хөндий болон Мексикийн Тётихуакан зэрэг үзэсгэлэнт пирамидын цогцолборууд бий болсон юм. Мөн (АНУ) Арканзас, Бразил, Төвд зэрэг газар нутгуудад тэдний колони байсан.
Кристалууд тэнд ургадаг байсан ба тэднийг хурдан ургуулахын тулд газар доороос магма гарган авч өндөр даралтын доор хөргөдөг байсан байна. Эдгээр хоорондоо асар хол газар орнуудын хооронд ирж очин зорчихын тулд хэмжээст хооронд аялдаг туннел зэрэг өндөр технологийг ашигладаг байсан.
Гамшиг болохоос өмнө Атлантичууд сүүлд тэдний алдарт бүтээл болж хувирсан Гизагийн тавцанг Египтэд барьж босгосон. Энэ нь тэнд аль хэдийн босчихоод байсан Сфинкстэй гайхалтай сайхан зохицсон юм. Пирамидуудынх нь дизайн болон барилт нь маргаангүй Ра болон Трисмэгистус (эсвэл Тот гэдэг)-ын ажил байсан. Тэд энгийн хүмүүс байгаагүй ба хэмжээст хооронд чөлөөтэй аялж чадах өндөр хөгжсөн сүнснүүд байсан.
Тэд бие авч оршин байх эсвэл цэвэр ухамсар байдалтай оршиж чаддаг байсан. Тэд Лемур болон Атлантисд дээд тайлгач эсвэл зөвлөгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Тэд олон хэмжээстийн чадвараараа энгийн хүмүүсийн хувьд хүлээн зөвшөөрөхийн аргагүй мэдлэгийг ашиглан ер бусын гэгдэх олон төрлийн ажиллагаатай пирамид машинуудыг бүтээх боломжтой байжээ.
Тэрч байтугай зөвхөн Дэлхийн тэнхлэгийн хазайлт-ын дараа л учир холбогдолтой болсон дөрвөн зүгийн цэгүүдэд оруулсан ирээдүйн загвар тэдгээрийн дизайнд аль хэдийн тусгагдсан байсан гэнэ.
Атлантичуудын нэрлэдгээр “Могойн Хүмүүс” Гизагийн Пирамид цогцолборыг барьж дуусгах үед энэ нь одоогийхоосоо маш өөр харагддаг байсан. Дээрх төсөөлөл зурагтай яг адил байгаагүй ч байж болно, учир нь Эдгар Кейсийнхээр бол тэр үед тухайн орон нутаг маш үржил шимтэй нутаг байжээ.
Пирамидуудын их биеийг цагаан шохойн чулуугаар бүрж, оройг нь зэс, гууль болон алтны холимог хайлшаар хийсэн.
Нил мөрөн бас өөр өөр эргэх урсгалтай байсан нь элбэг дэлбэг усны нөөцийг бүрдүүлж байсан ба энэ нь Агуу Пирамидын доогуурх сувагуудаар урсан өнгөрдөг байсан.
Пирамидууд усан сангийн байгууламжаас гадна өгсөж буй усны молекулыг нарны гэрэл болон дууны долгионы тусламжтай хүчилтөрөгч болон устөрөгч болгон салгадаг ухаалаг хийцтэй байгууламж байсан юм. Энэ нь хүрээлэн буй орчин нийтээрээ үнэгүй эрчим хүчийг эзэмших боломжтой байсан гэсэн үг юм.
Кейс болон бусад эх сурвалжуудынхаар Атлантын “Нэгийн хуулийн хүүхдүүд” тэдний түүхээ А-гаас Я хүртлээ баримтжуулан хадгалсан архивыг эзэнт улсынхаа энд тэндгүй байгуулсан. Нэг нь Юкатанд (Мексик/Белизийн), бас нэг нь Бимини (Багамын) мөн өөр нэг нь Египтэд гэх мэт.
Сүүлд дурдсан архивыг Сфинкс болон Агуу пирамид хоёрын дунд байх жижиг пирамидад байршуулсан ба хүн төрөлтнүүд энэхүү мэдлэгийг хариуцлагатайгаар авч явахуйц хангалттай сүнслэг оюуны хөгжилд хүрсэн тохиолдолд л нээгдэхээр бүтээсэн байна.
Атлантичууд эрчим ба хэлбэлзлийг гайхалтай ер бусаар удирддаг байсныг харгалзан үзвэл энэ нь зөвхөн бидний хамтын ухамсар хангалттай дээшилсэн тохиолдолд энэхүү архивыг үзэж эсвэл онгойлгож болно гэдэг нь эргэлзээнгүй юм. Олон дохио энэ цаг үеийг ойр байгаа гэж харуулж байгаа юм.
Эрин үеийн төгсгөл
Гамшигууд болсны дараа Египт дахь Атлантичууд амьдралын өндөр стандартаа хадгалан үлдэхийг оролдсоор байсан. Гэвч ирж буцан хэсүүчлэх, заримдаа дайсагналцах, сөрөг хандлагатай харийхан хийж буй зүйлийг нь сүйтгэхийг завдан араар нь шургалах, мөн байнгын чимээ гарган сүйрсээр байсан Дэлхийн эмх замбараагүй нүжигнээн амьдралыг нь хүнд хэцүү болгож байсан юм.
Үүн дээр нь гамшигийн улмаас агаарт маш их тоос бий болж нарны гэрэл муу байснаас тэдний цахилгаан гаргагч төхөөрөмж сайн ажиллахгүй байсан. Энэ нь мөн муу ургацын шалтгаан болж, заримдаа өлсгөлөн ба өвчлөлд хүргэдэг байсан. Зарим хурц авъяастнууд нь үрэгдсэнээс болж тэд үргэлж соёл иргэншлийн бүтцээ дахин шинэчлэхээс аргагүй болдог байсан. Тэд бусад хүн ардуудтай улам ихээр холилдож, эцэстээ уламжлалт соёл нь бусад овгуудынхад бараг ууссан түвшин хүртэл доройтож Өмнөд Америк болон бусад өмнө нь колони байсан газрууд дахь тэдний бусад үлдсэн хүмүүст нь тохиолдсонтой адил тавилантай учирсан юм.
Ингээд нэгэн цагт агуу байсан Атлант устаж алга болсон юм.
Өөрсдийн тивээ алдсаныхаа дараа Атлантичууд дэлхийд хаа сайгүй ялангуяа эх газруудын хүрээлэн байсан эргүүдээр таран байршсан байна. Тэд булш бунхан хэлбэрээр өөрсдийн тэмдэгээ хаа сайгүй үлдээсэн байдаг. “”булшны овоо” гэдэг нэр томъёо нь үнэндээ буруу юм, тэд дандаа оршуулга байдлаар ашиглагдаж байгаагүй юм.
Тэдгээр нь бөө удган болон бусад хүмүүсийн тайван бясалгаж мөн биеэсээ сүнсээрээ гархад (самадхи) яг тохирсон газар байсан юм. Үүнийг хийхийн тулд таны тархины боргоцой булчирхай буюу “гурав дахь нүд” бүрэн идвэхжсэн байх ёстой ба энэ нь таг харанхуй мөн чимээгүй орчинд хамгийн сайн хийгдэх боломжтой байдаг.
Кейсийнхээр бол Атлантичууд хуучин төрсөн нутгийнх нь цамхаг болдог байсан ариун уул Атласыг дууриалган энэхүү жижиг ариун довцогуудыг хийдэг байсан. Энэхүү уул нь Пико нэртэй ба одоо ч байсаар буй Азорийн арал дээр адил нэрээр оршин байдаг. Эдгээр байгууламжууд нь нарны эрчимжилт болон өдөр шөнийн тэнцлийн үе зэрэг бурханлаг үйл ажиллагаанд зориулан тааруулагдсан.
Доорхи зурганд АНУ-н Индиана мужийн Гошений танхим хэмээх газар юм. Нарны гэрэл уг танхимд зөвхөн өдөр шөнийн тэнцлийн үед л хойд хананд нь тусдаг (энд өдөр шөнийн хаврын тэнцэл 3 сарын 20нд болдог). Атлантын далайн нөгөө талд Ирландын Нюгрэнж гэх мэтийн газруудад яг үүнтэй ижил зүйлс булшны овоонуудад тохиолддог.
Усанд автсаны дараах ертөнц
Атлантын уналтын дараа Дэлхийн удирдлагыг гартаа авсан сөрөг харийхан Атлантичуудыг эргэн сануулах зүйлсийг хадгалсаар байсан бүхий л зүйлийг арилгахын тулд хөндөөгүй чулуу бараг үлдсэнгүй.
Мэдээж энэ нь илээр хийгдээгүй ба тэдний мэдэлд байдаг нууц нийгэмлэгүүдийн гараар хийгдсэн байна. Ромын эзэнт гүрэн, колончилол, Камбожид тогтсон Пол Потын дэглэм болон Нацизм гэх мэт бусад бүхий л зүйлс үүний үр дүн юм.
Ялангуяа Америк тивийг “нээсэн” болон Өмнөд ба Хойд Америк мөн Кариб хавиар байсан хэдэн арван сая Атлантичуудын үр удмыг системтэйгээр устгасан явдал нь дэлхийн түүхтэй зэрэгцэн бичигдсэн төрлөөр нь аймаглан устгах хөтөлбөр байсан юм.
Дэлхийн хаа сайгүй орших Атлантичуудын үр удам резуст (нэгэн төрлийн зөвхөн ураг нь өвчилдөг жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл) өртдөггүй цустай байдаг нь, цусны 0 бүлэг, тэдний улаан болон цайвар шаргал үс, тэдний ДНХ болон тэдний ярьдаг хэл зэрэг нь зарим нэг арилгахад хэцүү үлдэцүүд байсан.
Жишээ нь: Бразил дахь Амазоны Тюпи Гуарани хэмээх уугуул иргэдийн ярьдаг хэл нь Франц болон Испанид байдаг Баскуудын хэлтэй илт адилхан байдаг.
Хойд Африкт суурьшсан Атлантичуудын үр удамын хэл болох Бербер хэлний зарим үгс мөн л Баск хэлэнд байдаг. Хойд Америкт байдаг Унаган Америкчууд болох Sioux омгийхны хэл, испаничуудын гараар бүрэн устгагдсан Гватемалын уугуул оршин суугч нар болон Канар арлын уугуул иргэд болох Гаунчуудын хэлэнд ч бас иймэрхүү зүйлс тохиолдсон.
Дэлхий дээрх олон үндэстнүүдийн оршуулах зан үйл мөн адил төстэй байдаг.
Нас барагчийн цогцосыг төрөөгүй урагийн байрлалаар занданшуулах (Канар арлуудад, Перуд мөн Египт гэх мэт газруудад байдагчлан) бас улаан хүрэн өнгийг яг Атлантидад байсан үеийнх шигээ өргөнөөр хэрэглэх зэрэг.
Байгальд үлдсэн ой санамжууд
Олон амьтдын хувьд Атлантис одоо ч хамтын ухамсарт нь оршсоор байгаа. Петрел гэх мэтийн нүүдлийн шувуунууд жил бүр усан дээр байсан байж болох Атлантисийн зарим хэсгүүдийн дээгүүр одоо ч эргэлдэн ниссээр байдаг. Тэд үүгээр маш удаанаар эргэлдэн нисдэг нь тэнд урьд өмнө буудаллаж болохуйц газар хаа нэгтээ байдаг байсан гэдгийг мэдсэндээ тэр юм.
Мөн Францын Каенаас (өмнөд америк дахь) далайг зүглэн жил бүр аялан нисдэг катопсилия нэртэй эрвээхэйн төрөл байдаг ба тэдний дотоод ухамсарт нь далайн тэртээх аралд амтлаг сайхан тоосонцроор хучигдсан цэцэгс элбэг дэлбэг байдаг шүү гэсэн дурсамж хадгалагдсаар байдгаас тэр байж болох юм.
Тэгээд тэд зорьсон газраа хүрмэгц тэнд нь юу ч олдохгүй болхоор толгой нь эргэж гайхдаг ба удаан нисэцгээсний дараа ядарч сульдан тэд тэндээ усны давалгаан дээр нэг нэгээрээ үхэцгээдэг.
Зураачид болон дуу зохиогчид Атлантид хэрэв усанд автаагүй бол хялбар сайхан амьдарч болох живсэн хот хэмээн дүрсэлцгээдэг. Апачи омгийн удирдагч Аса Делухио “галын бурхан газрын нүх сүв болгоноор мушгиран орж архирсаар газрыг урагш хойш яг л чоно туулайг яадаг вэ тэгж сэгсрэн хаясан ” гэж элэнц өвгөдийнхөө аман яриагаар дүрсэлсэн байдаг. Зөвхөн газар хөдлөлтөд тэсвэртэй маш хүчирхэг пирамидууд л сүйрлээс бүтэн үлдсэн байдаг.
Унших зөвлөмж
Дамжуулалтын эх сурвалжуудаас үзвэл тэр үед Атлантидын сүйрлийг туршлагажин туулсан сүнснүүд одоо энэ цаг үед дахин төрөл аваад байгаа юм. Ийм замаар тэд бүх төрлийн кармуудаа устгаж бас энэ удаад баттайгаар шинэ эринд зүй зохистойгоор шилжих сайхан боломж олж авч байгаа юм.
Тэдгээр урьдны Атлантичуудын нэг байсан хүн бол зохиолч Ширли Эндрюс юм. Бид энэхүү бүлгийг хийх судалгааны явцад олон өөр номуудыг хэлэлцсэн ба түүний бичсэн “Атлантис: Алдагдсан соёл иргэншлийн ойлголт” гэх ном ялгарч байсан. Ялангуяа тэрээр янз бүрийн Атлантичуудын өдөр тутмын амьдралыг нарийвчлан дүрсэлсэн Эдгар Кейсийн дамжуулалт зэрэг аливаа эх сурвалжуудыг материал дундаа оруулж өгсөн юм.
“Тэгэхээр тэд дээр үед амьдарч байсан, Атлантичууд угтаа бидэнтэй адил байсан: тэд бидэнтэй адил тэнцүү ухаалаг, бидэн шиг инээдэг, хайрладаг, түгшин сандардаг, уурладаг эсвэл тавьсан зорилгынхоо хойноос хөөцөлддөг байсан. Тэд тоолж бас тооцоолж, үнэлэлт дүгнэлт хийж, төлөвлөгөө зохиож чаддаг байсан ба өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай боддог байсан.
{…}
Атлантидад хорин найман мянган жилийн өмнө болсон сүйрлийн дараа олон мянган жил амьдарч байсан хүчирхэг, сүнслэг хүмүүс тэнцвэржсэн эв зохицол бүхий иргэншлийг хадгалж хамгаалж үлдэхийн төлөө ажиллаж байсан.
Тэд илүү дээд эрэмбийн сүнслэг оршнол болон тэдний хоорондын холбоо харилцаагаа ихэд анхаардаг байсан ба шашин шүтлэг, тэдний амьдарч ирсэн үзэсгэлэнт байгалиа хэвээр нь хадгалах зэрэг нь тэдний хийх зүйлсийн гол цөм нь байсан.
Өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд өдөрт хэдхэн цаг л ажилладаг байсан тийм түвшинд тэд хүрсэн ба ажиллахаас бусад үед нь өөр хоорондын хайр дүүрэн нөхөрлөлөө таашаан цэнгэх эсвэл дэлхий гариг дээрх өөрсдийн үүрэг ба сансар огторгуй дахь байр сууриа эргэцүүлэн бясалгахад өөрсдийгөө тэд зориулдаг байсан…”
Азорын арлууд дээр нар жаргаж байгаа нь
15-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/15.html
No comments:
Post a Comment