ИНТЕРСТЕЛЛАР /2014/


Найруулагч Кристофэр Ноланы INTERSTELLAR киноны түр нэр нь ‘Flora's Letter’ буюу "Флорагийн захидал" гэдэг нэртэй байсныг та мэдэх үү?
Түүний сүүлийн үед хийж байгаа кинонуудыг ажиглах юм бол харь ертөнцийхөн түүнд нөлөөлсөн мэт хачирхалтай бөгөөд гайхам санаагаар баялаг болсон байдаг. Жишээ нь түүний “Зүүдний эхлэл” (Inception) кинон дээр гэхэд- Сэтгэл санааны хатгүй, өөрийн бодолдоо эзэн бус, өөрийн голын хатгаасаа олоогүй хүмүүс бусдын нөлөөнд автахдаа амархан болох тул ирээдүйд бодлоор, алсын зайнаас харьцдаг орчинд очвол та өөрийгөө хамгаалж чаддаг бай гэсэн санаа өгч байгаа нь сонирхолтой мөн бүтээсэн кинонуудыг нь жил өнгөрөх тусам ойлгох хүмүүс нэмэгдэж байгааг анзаарсан биз ээ. За эргээд киноныхоо гол тайлбарт орьё. Энэ кинонд хүн төрөлхтний хийсэн буруутай үйлдлүүд нь байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж аажмаар хүмүүсд эргээд аюул учруулна. Иймээс суурьшин амьдрах шинэ гараг олж нээх шаардлага гарах бөгөөд тэр үед Санчир гарагийн ойролцоо өтний нүх гэнэт гарч ирснээр биднийг өөр галактик руу хүргэхийн тулд харийнхан зориудаар гаргаж ирсэн хэмээн яриа гарсан бөгөөд өтний нүхээр дамжин сансрын аялал хийж буй хэцүү сорилтонд орсон багийнхны тухай өгүүлдэг.
Киноны зохиолыг ах дүүс Кристофер болон Жонатан Нолан нар Жонатаны 2007 онд гаргасан санаанаас сэдэвлэн бичжээ.


Нолан энэхүү киногоороо бодит, шинжлэх ухааны ойлголтууд болох нейтрон одод, физик химийн нээгдээгүй үзэгдлүүд, хар нүх болон цаг хугацааны суналт, олон хэмжээст гаригуудын ерөнхий ойлголтуудыг үзүүлжээ. Одоогийн гурван хэмжээстийн хүмүүс таван хэмжээстээс дээш ертөнцтэй хэзээ нэгэн цагт учрах юм бол юу юу тохиолдож болохыг чадан ядан өгөх гэсэн санаа агуулж байгааг ухсан биз ээ. Тун удахгүй дээрх мэдээллийг жаахан дэлгэрүүлж оруулах тул тэр болтол уг киноны гайхалтай байдлыг бий болоход нөлөөлсөн хөгжмийн зохиолч, продюсер оскарын шагналт Ханс Флориан Зиммер аяыг сонсоорой.

ИНТЕРСТЕЛЛАР тайлбар

Хэрэв та уг киног хараахан үзэж амжаагүй бол сонирхлыг тань татах хэд хэдэн тайлбаруудыг доор оруулъя. Учир нь шинжлэх ухаанч болон сүнслэг байдлын тэнцвэрт нарийн уялдаагаар л тайлагдах нарийн холбоосуудын зангилааг энд сийрүүлэх болно

                      

Тиймээс ч онолын физикч Кийп Стефан Торн “Өтний нүх” буюу Эйнштейн-Розены гүүр хэмээн алдаршсан сансрын цаг хугацааг ашиглан сансрын хоёр алслагдмал өртөөг холбож байдаг дөт замыг киноны уран бүтээлчдэд санал болгосон. Мэдээж энэхүү “Өтний нүх” гэгчийг эрдэмтэд өнөөг хүртэл таамаглалын түвшинд хүлээж авсаар ирсэн байдаг. Ажиглалтын үүднээс ийм зүйл байдаг гэх ямар ч баримт, хэмжилт бас туршлага байдаггүй.

5 хэмжээс

Найруулагч Нолан бидний дэлхий ертөнцийг 5 хэмжээсээр авч үзсэн бөгөөд үүний дотор таталцлын хүчний чухал нөлөөг харуулахыг зорьсон байна.

Киноны хамгийн сэтгэл догдлуулсан бөгөөд ойлгомжгүй хэсэг бол тессеракт дотор ордог хэсэг билээ. 3 хэмжээст орон зай дээр цаг хугацааны 1 хэмжээс нэмэгдсэнээр бид 4 хэмжээст ертөнцөд амьдардаг. Хэдий бид 3 хэмжээст дотор нааш цааш, дээш доош, хоёр хажуу тийшээ хөдөлж, харж чадах ч цаг хугацааны тэнхлэг дээр ирээдүйрүү гэсэн ганцхан чиглэлрүү хөдөлж, одоо гэсэн ганц хэрчмийг л хардаг. 0 хэмжээс гэдэг нь цэг буюу 1 хэмжээс дэх шулууны хэрчмүүд бол, 1 хэмжээс нь шулуун буюу 2 хэмжээс дэх квадратын хэрчмүүд, 2 хэмжээст квадрат нь 3 хэмжээст кубийн хэрчмүүд, 3 хэмжээст куб нь 4 хэмжээст тессерактын хэрчмүүд болно. Тэгэхээр бидний харж буй 3 хэмжээст орон зайн нь цаг хугацааны 4 дэх хэмжээсийн хэрчим гэсэн үг.


Шулуун дээрх цэгийн хувьд шулуун цэг шиг харагдах бол шулуунаас холдож байгаад харвал шулууныг тэр чигт нь харж болно, үүнтэй адилаар хавтгай дээрх цэгийн хувьд хавтгай шулуун шиг харагдах ч хавтгайгаас холдож байгаад харвал хавтгайг тэр чигт нь харна, тэгвэл орон зай доторх цэгийн хувьд орон зай хавтгай харагдах бол орон зайгаас гараад буюу 4 дэх хэмжээсээс харвал орон зай тэр чигтээ харагдана, өөрөө хэлбэл бид аягыг бүх талаас нь нэгэн зэрэг харж чадна.

Энэ маягаар төсөөлбөл бид одоо байгаа цаг хугацааны хэмжээсийг дотор талаас нь хараад байгаа хэрэг, бидэнд цаг хугацааны зөвхөн ганц хэрчим нь л харагдаад байгаа гэвэл 5 дахь хэмжээсрүү гарснаар цаг хугацааг тэр чигт нь харна, энэ үед огторгуйн цаг хугацааны хэрчмүүд бүгд нэгэн зэрэг харагдана, өөрөөр хэлбэл бидэнд өнгөрсөн болон ирээдүй бүгд нэгэн зэрэг харагдах ёстой. Үүнийг дүрслэх боломжгүй ч кинон дээр аль болох дөхүүлэн дүрслэхийг оролджээ.

Тессеракт нь өнгөрсөн болон ирээдүйг кадр кадраар нь өрж тавьсан байгууламж мэт харагдах бөгөөд цаг хугацааны аль ч үеийн кадрлуу очих боломжтойгоор дүрсэлдэг. Татах хүч нь хязгааргүй хол үйлчлэх бөгөөд орон зай, цаг хугацааны хувьд хамгийн өвөрмөц хүч юм. 
Жишээ нь татах хүч орон зай, цаг хугацааг мурийлгаж, удаашруулж, агшаадаг, мөн татах хүчнээс бусдыг бүгдийг нь татдаг. Хэрвээ татах хүч татах хүчиндээ татагддаг байсан бол хар нүх өөрийн гэрлийг сорчихдог шигээ татах хүчээ ч сороод, тэр чигтээ өөрийгөө залгиад алга болох байсан. Энэ ч утгаараа татах хүчний орон зай, цаг хугацаанд үзүүлж буй нөлөө нь тун өвөрмөц, мөн тайлагдашгүй. Кинон дээр үүнийг тун овжин ашиглаж, тессеракт дотроос өнгөрсөнрүү татах хүчээр дамжуулан нөлөөлдөг.

Хар нүхэн дотор Күүпэр номын тавиур шиг гэмээр өөр хэмжээст ертөнцөд орно. Эндээс Мөрфийн өрөөнд болсон үйл явдлууд тал бүрээсээ нэг бүрчлэн харагдаж байв. Энэхүү өөр хэмжээст ертөнц, өтний нүхийг ирээдүйн хүн төрөлхтөн татах хүчний долгионоор дамжуулан Мөрфтэй холбоо тогтоохын тулд бүтээснийг Күүпэр ухаарав. Мөрфийн өрөөнд байсан сүнс гээч нь үнэндээ Күүпэр өөрөө байжээ. Ингээд Тарсын цуглуулсан мэдээллийг Мөрфид моорзын код ашиглан цагийн зүүгээр Күүпэр өгч эхэлнэ.


Үүнийг Мөрф буюу охин нь ажиглаж, ирж буй мэдээллийг бичиж авснаар хайж байсан нээлтээ хийдэг. Нэг ёсондоо өнгөрсөн цаг хугацааны үйлдлийг одоо цаг дээрээ хамт үйлдэж ирээдүйг бүтээх юм. Үүнийг бөө, үзмэрч гэх мэт эгэл бус сүнсний мастерууд чадмаг гүйцэтгээд байгаа учраас тэд 5 хэмжээстээс дээших оршнол болох бөгөөд тэд биднийг сүнстэй нь хийсэн үйлтэй нь хараад байгаа хэрэг юм.

Технологийн их сургуульд физикийн оюутан болсон нь

Жонатан Нолан анх найруулагч Стивен Спилбергийн захиалгаар бичиж эхлээд уг зохиолоо дуусгахад 4 жилийг зарцуулсан гэнэ. Зохиол бичих явцад шинжлэх ухааны ойлголтоо гүнзгийрүүлэх үүднээс Жонатан Калифорни мужийн Технологийн их сургуульд харьцангуй онол судалсан байна.

Кинонд харьцангуй онолоос эхлээд онолын физикийн ойлголтуудыг бүтээлчээр ашигласныг шүүмж судлаачид эерэгээр үнэлжээ. Мэдээж уг бүтээл шинжлэх ухааны зөгнөлт кино болохоос баримтат бүтээл биш. Тиймдээ ч онолын таамаглал төдий зарим үзэгдлүүд кинонд бодит биелэлээ олсон нь шинжлэх ухаан, физикт сонирхолтой нэгэнд нүдний өмнө гайхамшиг биелэх мэт, шинжлэх ухаанаас хол энгийн үзэгчдэд ч гайхширч, сониучирхмаар хүчтэй сэтгэгдэл төрүүлнэм.

Байгалийн бус татах хүч

Бидний хувьд, өөрөөр хэлбэл хүмүүс урт хугацааны туршид сансрын аялал хийхэд хүрвэл бидэнд тулгарах том бэрхшээл бол сансрын 0 таталцлын нөлөө юм. Дэлхийд мэндэлсэн цагаас хойш бидний бие байнгын татах хүчний үйлчлэл дор байдаг учир хэрэв бид сансарт урт хугацааны турш аялал хийвэл бидний булчин маш ихээр сулрах болно. Энэ асуудлыг шийдэхийн тулд эрдэмтэд сансрын хөлөг дээр хиймэл татах хүчийг бий болгосон байдаг. Ингэж зохиомлоор татах хүч бий болгох нэг арга нь энэхүү кинонд гардаг шиг сансрын хөлгийг эргүүлэх арга юм.

Цаг хугацааны суналт

Татах хүчний цаг хугацааны суналт нь дэлхий дээр туршилтаар нотлогдсон бодит үзэгдэл юм. Энэ нь цаг хугацаа харьцангуй байдгаас бий болдог, өөрөөр хэлбэл цаг хугацаа нь өөр өөр орон зайн хүрээнээс хамаарч янз бүрийн хурдтай болно гэсэн үг юм. Хэрвээ та маш хүчтэй таталцлын орон зайд байгаа бол таны хувьд цаг хугацаа нь арай бага таталцалтай орон зайд байгаа нэгэнтэй харьцуулахад илүү удаан байна. Илүү тодорхойлбол та кинонд гарч байгаатай адил хар нүхний ойролцоо байлаа гэхэд цаг хугацаа нь дэлхийн цаг хугацаатай харьцуулахад илүү удаан байх бөгөөд дэлхий дээр байгаа нэгэнтэй харьцуулахад та илүү удаан хөгширнө гэсэн үг юм.

 

 Хар нүх

Киноны гол дүр хар нүхэнд унаж, хар нүхний ёроол буюу сингулярт хүрнэ гээд төсөөл. Аливаа хар нүхний татах хүч хэт их учир гэрэл хүртэл нэг сорогдсон бол хэзээ ч эргэн гардаггүй. Хар нүхэнд унавал яах бол гэдэг хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг.


Үнэхээр л хар нүх тийм их татах хүчтэй юм бол хар нүхний ойролцоох гараг яагаад сорогдохгүй байна вэ гэдэг бас сонирхолтой асуудал болно.

Үнэхээр л хар нүхний ойрхи гарагууд тодорхой зайнд эргэлдэн оршсоор байдгийг тогтоожээ. Тиймээс “Интерстелларт” гарах шинжлэх ухааны зөгнөлүүд ор үндэсгүй хийсвэрлэл ч биш аж.

 


Харьцангуйн онол

Эйнштейн харьцангуйн тусгай болон ерөнхий онолоо нээснээр хүн төрөлхтөнд цаг хугацаа, орон зай бол хувьсдаггүй тогтмол хэмжигдэхүүн биш ертөнцөд туйлын цаг хугацаа, орон зай гэж үгүй  гэсэн шинжлэх ухаан болоод философид эргэлт авчирсан нээлт хийсэн билээ. Тун товчоор бол хөдөлж буй биетийн хурд гэрлийн хурданд ойртох тусам цаг хугацаа удааширдаг. Гэхдээ хөдөлгөөнгүй биетэй харьцуулахад шүү дээ. Гэвч орчлон ертөнцөд хөдөлгөөнгүй зүйл гэж үгүй.  Эдгээрийн аль нэгийг сонгон авч цаг хугацаа болон орон зайн стандарт тогтоох боломжгүй. Бүх зүйлс бие биетэйгээ харьцангуйгаар өөр өөрсдийн замаар хөдөлж байдаг. Ертөнцөд туйлын цаг хугацаа, орон зай гэж үгүй, бүх юм харьцангуй.

Бидний харьцангуй онол гэж өчнөөн сонссон боловч төдийлөн сайн ухдаггүй уг ойлголтыг кинонд үр хүүхдээ хайрлан санах эцэг хүний сэтгэлтэй сүлэн гаргасан нь маш тодорхой ойлголтод үзэгчдийг хүргэсэн.


Кристофер Нолан дүрүүдээ гэрлийн хурднаас хурдан сансрын хөлгөөр нисгэх хүсэлтэй байсныг Кип Торн боломжгүй хэмээн хоёр долоо хоног ятгасны эцэст найруулагчид үнэмшүүлжээ. Шинжлэх ухаанд гэрлийн хурднаас дээд хурд байх боломжгүй гэж үздэг бөгөөд биет гэрлийн хурдад хүрээд цааш хурдалдгүй, тиймээс ямар ч хүчин чадалтай хөдөлгүүр бүхий сансрын хөлөг зохион бүтээгээд хурдыг нэмэгдүүлээд ч гэрлийн хурднаас цааш хөлөг хурдлахгүй, харин түүнээс цааш хөдөлгүүрийн хүчийг нэмээд байх тохиолдолд хуримтлагдсан тэр их энерги масст шилжиж хурдыг сааруулж  байдгаас тэр аж.

“Интерстеллар” кино дан ганц шинжлэх ухааны таамаг, ойлголтыг үнэмшилтэй биежүүлээд зогсохгүй, шинжлэх ухаан хичнээн агуу, тайлагдашгүй боловч магадгүй хайр сэтгэл түүнээс ч агуу, нууцлаг зүйл байж болох юм гэсэн давхар шугам гаргаснаараа уг бүтээл дан ганц шинжлэх ухааны  зөгнөлөөр хязгаарлагдаагүй ажээ. Күпер өөрийнх нь хувьд хэт нүсэр, харь хүн төрөлхтөнийг аврахаас илүүтэй хайртай охин, хүү, гэр бүлээ л аврах гэж хар нүхний ёроол хүртэл явах хүч, зоригийг өөрөөсөө гаргасан байж мэднэ. Хайр бүхнийг ялж энэ кино аз жаргалтай дуусаж биднийг баярлуулдаг ч дараагийн ангид юу гарч биднийг гайхшруулах бол...



No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...