АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 1-р хэсэг



Энэ цуврал материал Андромеда Галактикийн нэг гаригаас ирсэн оршнолтой уулзсаны үр дүн юм. 
Анхны уулзалт нь нэг удаа загасчдын цуглардаг газарт, эрэг дээр санаандгүй (ямар ч байсан тэгж санагдсан) болсон. Ярилцагчаа харийн оршнол гэж огт сэжиглэлгүйгээр энгийн яриа эхлүүлсэн. Ярилцаж байх явцад миний шинэ найз манай гаригийнх биш болж таарсан юм.
Эхэндээ зүгээр л найз нөхдийн яриа байсан ба асуултууд нь техникийн ямар ч агуулгагүй байсан энэхүү ярилцлагынхаа цувралыг эхэлье. Дараагийн уулзалтуудад миний асуултууд илүү зорилготой болж, объектив утга санаа агуулж эхэлсэн юм.

Видео 1
2010 – 9 – 10
Асуулт: Ойрын ирээдүйд Дэлхий дээр том өөрчлөлтүүд тохиолдох болов уу?
- Болно, Дэлхий Шинэ Эрин рүү шилжих шилжилтийн босгон дээр ирээд байна. Амьдрал бүхий бүх гаригууд тодорхой Эринүүд болон мөчлөгүүдийн өөрчлөлтүүдийг туулдаг.
Асуулт: Дэлхийд хүмүүс хаанаас ирсэн, энэ нь хэзээ тохиолдсон бэ?
- Дэлхийн гуманоид нь бусад гаригуудаас авчирсан гуманоидуудын олон арьстнуудын нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм. Ээлжит Эрин солигдоход Дэлхий колончлоход тохиромжтой болж, гариг дээр хүний хөгжил явагдах боломжтой болсон. Дэлхий ойролцоогоор 65 сая жилийн өмнө, Цэрдийн Галавын үеэс эхлээд гуманоидуудын олон тооны мөчлөгүүдийг туулсан. Та бүхэнд номлодог аман зохиолуудаас сүмээс хөөгдөгсөд, Аннунакуудын үр удам гэх мэтийн зүйлийн тухай дурьдсаныг олж харж болно. Үнэн хэрэгтээ, өнөөдөр Дэлхий дээр байгаа эдгээр угсаатны бүлэг бүр нь Орчлон ертөнцийн янз бүрийн хэсгүүдээс үүсэлтэй байдаг. Зорилго нь нэг: дараагийн удаа асар том бүлэг болон нэгдэхийн тулд хөгжиж, өсөж дэвжих юм. Гуманоидуудын соёл иргэншлийн өлгий болдог Дэлхийтэй төстэй ийм гаригууд хэдэн зуун сая байдаг.
Асуулт: Хүнийг ямар нэгэн өөр гариг руу нүүлгэн шилжүүлж болох уу?
- Болно. Амьдрал бүхий гариг бүрт хөгжлийн явцад радиацийн онцгой талбай бий болдог, үүнийг ойлгоход хялбар болгохын тулд «аура» гэж нэрлэж болно. Түүхчид астрономи, математик болон иженерчлэлийн ер бусын мэдлэгтэй байсан Майя, Ацтекууд, Инкууд, Египтчүүд, Шумерууд, Вед болон бусад соёл иргэншлүүдээр бахархдаг. Эдгээр соёл иргэншлүүдийн жишээн дээр хариулж болно. Хэлбэлзлийн үелзэл нь Дэлхий дээр цаашид хөгжих боломжгүй болсон гуманоидуудын арьстнуудыг тэдний үелзэлтэй резонанс нь
тохирч байгаа өөр гариг руу шилжүүлдэг. Түүнчлэн энэ хугацаанд илүү хөгжсөн угсаатны бүлгүүдэд дахин төрөх боломж олж авдаг. Дэлхий дээр үлдсэн эдгээр арьстнуудын үр удам нь тухайн үедээ тэр үелзэлд нь тохируулагдаагүй, бас шилжихэд бэлэн бус байсан анхдагч, оригиналь арьстны холимог юм.
Асуулт: Энэ үед гариг дээр үхэж үрэгдсэн амьтдад юу тохиолдсон бэ?
- Төрөл бүрийн Эринүүдийн туршид Дэлхий дээрх олон тооны амьтад тэдгээрийн хэлбэлзлийн үелзлээс хамаарч өөр бусад нөхцөл байдалд дахин төрөхөөр гаригаас нүүлгэн шилжүүлэгдсэн. Хамгийн сүүлчийн жишээ бол танай эрдэмтдийн баталж буйгаар байгалийн гамшигийн үед үхэж үрэгдээгүй үлдсэн динозаврууд юм. Гариг дээр аварга том сая сая мөлхөгчид амьдарч байсан ба тэдгээрийн ихэнхийг нь яг л малчид малынхаа бэлчээрийг сольдог шиг «Галактикийн пасторууд» байрлуулдаг. Тайлбарлая: иррациональ амьтад, энэ нь өөрийн ухамсаргүй, өөрийн гэсэн бодьгал бус угсаатны хамт олны бүлгүүд юм. Тэдгээрийг угсаатны бүлэг бүрийн хэлбэлзэлтэй нь тохируулан байнга харж байх, нэг газраас нөгөө рүү зөөвөрлөж байх хэрэгтэй. Динозаврууд өнөөг хүртэл амьд байгаа ба тэдгээр нь амьд үлдэх нөхцөлүүдийг бүрдүүлсэн гаригуудад идэвхтэй хөгжиж байна. Энд тэд сая саяраа явж байсан юм бол археологичид яагаад тэдний ийм бага чулуужсан үлдэгдлийг олдог юм бол? Бид динозаврын ясыг хаа сайгүй амархан олох байсан биз дээ?
– Яагаад гэвэл малталтын үед олсон тэдгээр амьтад Дэлхийн сүүлчийн мөчлөгүүд солигдох үед бөөнөөр нь тээвэрлэсэн тэр үеэс өмнө жам ёсоороо үрэгдсэн юм. Үрэгдсэн динозавруудын үлдэгдэл энд булшлагдаж өмнөх Эринүүдэд тэдгээрийн амьдарч байсны баталгаа болон үлдсэн. Амьтдын тухай нэмж хэлье. Зарим төрлүүд нь алга болоход өөр бусад төрлүүд гаригт дасан зохицож эхэлдэг, түүнчлэн Дэлхий дээр шинэ төрлийн амьтад бий болдог. Үе үе эрдэм шинжилгээний хүрээнээс мэдээлдэг шинэ, анх удаа бий болж байгаа төрлүүдийн тухай мэдээг та анзаардаг байх.
Асуулт: Ийм байрлуулалт болон нүүлгэн шилжүүлэлтийг хэн хариуцдаг юм бэ?
– Технологи болон хөгжлөөрөө Дэлхийгээс хэдэн мянган жилээр түрүүлсэн гариг хоорондын олон тооны бүлэг байдаг. Мянган жилийн дараа танай технологиуд ямар байхыг та төсөөлж болно. Галактикийн Бүлгэмийн үндсэн зорилго нь бүх нийтийн зохиролд хүрэх юм. Та гэрээ хэрхэн тохижуулдаг вэ? Гэрийн эд хогшил бүр өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Хэрвээ та унтлагынхаа өрөөнд зуухаа, гал тогооныхоо өрөөнд ороо тавибал танай гэрт тав тухгүй байлгах эмх замбараагүй байдал ноёрхох болно. Мананцар, Галактик эсвэл дурын гариг дээр бүх зүйл ийм зарчмаар ажилладаг – бүх зүйл эмх цэгцтэй, зохиролтой байх ёстой. Хангалттай ухамсартай бус амьтдыг ухамсартай оршнолууд нь харж хандах ёстой. Байгалийн элементүүд гэж бас нэрлэдэг эльф, анахай зэрэг ардын аман зохиолын баатруудын тухай өгүүллэгүүд нь үнэний хувьтай байдаг, учир нь тэд хуучин цагт өвс, амьтан эрдэс цуглуулах үедээ үзэгдсэн харийнхан байсан байж болно.
Асуулт: Харь гаригийнхан манай гаригт үргэлж ирдэг үү? Тэд биднийг сонирхдог уу?
– Сонс, Дэлхий хяналтан доор байдаг ба анхны гуманоидыг нааш нь авчираагүй байх үеэс харь гаригийн арьстнууд зочилдог байсан. Зөвхөн сүүн тэжээлтнүүд, дорд арьстанууд болон анхны хүмүүс Дэлхий дээрх шинэ нөхцөл байдалд дасан зохицсоноос хойш ухамсар болон бодгалийг гаригийг колончлоход зориулж авчирсан. Энэ нь ийм төрлийн колончлолыг зөвшөөрөх гаригийн тодорхой нөхцөл байдлын дараа л зөвхөн боломжтой болдог. Танай эрдэмтдийн олохыг хичээгээд байдаг «алдагдсан үе» гэдэг зүйл байдаггүй. Яагаад гэвэл мич болон оюун ухаант хүн хоёрын хооронд мөчлөг байгаагүй. Колончлолд зориулсан цаг ирэхэд угсаатны олон бүлгүүд тэдний хэлбэлзлийн түвшиний дагуу наашаа автоматаар шилжин суурьшсан ба тэдний өөрийнх гаригтай харьцуулахад амьдардаг орчныг нь санагдуулсан гаригийн бүс нутгуудад тархан суусан.

Асуулт: Харь гаригийнхан судалгаа, ажиллагаа хийхийн тулд асар том энэ орон зайг яаж ийм хялбархнаар туулдаг юм бэ?
- Шууд хэлэхэд, Дэлхий дээрх шиг пуужингийн технологийг ашигладаггүй. Тээврийн хөлгүүд Мананцарын нэг цэгээс нөгөө рүү цаг хугацаанд туннель, порталаар туулан очдог. Энэ технологийг нүдэнд үзэгдтэл тайлбарлахын тулд хоёр үзүүртэй урт сүрлийг төсөөлөөд үз. Нэг төгсгөлөөс нь нөгөө рүү аялахын тулд надад мянга мянган гэрлийн жил (цаг хугацаанд) шаардлагатай. Гэвч хэрвээ сүрлийг нугалж 2 үзүүрийг нь нийлүүлбэл би зөвхөн нэг л алхам хийж хүссэн газартаа агшин зуурт очиж чадна. Энэ нь орон зайд хүрэх газраа хүрэхийн тулд хар материас сая сая гэрлийн зайн урттай аялалаас зайлсхийсэн материал зөөдөг эртний технологи юм. Хар материт цаг хугацаа, орон зайн хооронд харилцан холбоо байхгүй. Энэ нь ерөнхий хуваагч адил, энэхүү элементийг хурааж болно. Эдгээр порталуудыг хэдэн мянган жилийн өмнөөс соёл иргэншлүүд зөөж авчирсан. Энэ нь Их Бүлгэм дэх бүх гаригуудаас галактик хоорондын тээвэр болон хөдөлгөөнд зориулсан

холбооны сүлжээ болох Мананцар дахь өвөрмөц пунктуудын өргөтгөсөн тээврийн технологи юм. Энэ сүлжээ нь бас зарим гаригуудад байдаггүй үндсэн материалуудыг хайх, олборлоход, бүх ажилагаа болон тооцооллыг гүйцэтгэхэд ашиглагддаг. Эдгээр порталууд ил сансарт хар нүх эсвэл өтний нүхнүүд шиг оршин байдаггүй. Танай эрдэмтдийн онол бүрэн биш бас зөрчилддөг. Порталууд нь цаг хугацааны хүрээн дэх эртний технологи, хэдэн арван тэрбум жилийн настай. Портал нь физик байдлаар тодорхой огторгуйн нэг биет дээр яг таг координатаар гарч ирдэг ба орон зай, цаг хугацаа болон харьцангуйн байрлалын интеграцид ажилладаг дамжуулалтын системээр дамжин хамгийн өндөр нарийвчлалтайгаар гаталдаг. Хүргэлт очсон нь батлагдаж зөв холболт хийгдсэн үед л төхөөрөмж ашиглалтанд ордог. Тээврийн хаалганы угсралтыг тодорхой нэг Галактик эсвэл Галактикуудын бүлгийг хариуцдаг Бүлгэмийн Захиргаа зохицуулдаг. Танай Нарны Системийн хувьд порталыг Дэлхийн дагуул Сарны харанхуй талд байрлуулсан. Энэ нь нэвтрүүлэх өндөр чадвартай галактик хоорондын гарц бөгөөд энэ Нарны Системд цорын ганц юм. Сарны харанхуй тал нь Дэлхийгээс ажиглагчдын нүднээс үргэлж далдлагдсан байдаг болохоор энэхүү газрыг урьдаас зориуд сонгосон нь сансрын хөлгүүдийг чөлөөтэй зорчуулдаг. Мэдээж, Сарны гадаргуугаас тандалт явуулдаг шинэ хиймэл дагуулууд гарч ирэхийн хамт харийнхны хэд хэдэн бааз, хуучин сансрын хөлгүүд, эртний байгууламжууд гэрэлтэй талд нь ч харанхуй талд нь ч байгаа гэдэг нь хэдийн батлагдсан. Порталаар өнгөрсний дараа хөлөг хүрэх газартаа хүрэх, захиргааных нь түүнд өгсөн даалгавраа дуусгах хүртлээ маршрутаа үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг. Энэ мөчөөс эхлээд хөлөг нэгдмэл соронзон туйлшралын гаригийн соронзон талбайтай харилцан үйлчлэлцдэг плазмын цацрагийг үйлдвэрлэдэг, ер бусын ихээр хурдлуулдаг хүчит төхөөрөмжийн өөрийн системийг ашигладаг. Хөлгийн компьютер өндөр хурдаар цацрагуудыг хянадаг бөгөөд удирдлагын самбартай хөлгийг жолоодогч гараар эсвэл телепатаар холбогдох үед ухамсрын хяналтаар тогтсон замаар автоматаар хайлт хийдэг. Генераторт зориулсан энерги бидний «Антикарбон» гэж нэрлэдэг тусдаа гаригуудын үйлдвэрлэлийн нэгдэл дээр үйлдвэрлэгдсэн түлшний элементээр боловсордог. Хөлгийн генератор нь электродуудын тэг эсэргүүцлийн металлаар хийсэн нэг туйлт соронзонгийн чиглэсэн цацрагийн бууны тусламжтайгаар ажилладаг. Манай хөлгүүдийн генераторууд маш чадалтай. Энэ металл нь зарим гаригуудад элбэг байдаг, түүнчлэн Дэлхий дээр ч байдаг. Гарал үүсэл нь Дэлхий агаар мандлаар хамгаалагдаагүй байх үед, маш эрт унасан сая сая тонн жинтэй астероид юм. Астероидын унасан газар нь бараг нэг километр зузаантай мөсөөр хучигдсан Антарктид.
Асуулт: НАСА болон Орос харийн олон хөлгүүдийг өөрийн болгосон гэдэг нь үнэн үү? Яагаад тэд реинжинирингийн тусламжтайгаар хуулбарыг нь бариагүй юм бэ?
– Тийм ээ, Дэлхийн эрдэмтэд янз бүрийн цаг үед сүйрсэн харь гаригийн хэд хэдэн хөлгүүдийг эзэмшдэг. Ослын шалтгаан нь гаригийн тогтворгүй байдал. Тайлбарлая: эдгээр хөлгүүдийн нисч ирсэн гаригууд дээр цаг агаар бүрэн хяналтанд байдаг. Гаригууд болон тэдгээрийн оршин суугчдын хоорондын зохирлын тухайд бол энэ нь зүгээр л диваажин гэсэн үг. Хур тундас нь тогтсон хугацаанд шаардлагатай хэмжээгээр ордог. Одоогийн Дэлхий шиг шилжилтийн үеийн үйл явцад байгаа гаригт зочлох үед урьдчилан таамаглахын аргагүй байгалийн үзэгдлүүдтэй тэд тулгардаг. Зарим нисэгчид зүгээр л гэнэдчихсэн. Соронзон шуурга, мөндөртэй үүл, аянга гэх мэтийн хүчин зүйлсүүд хэд хэдэн хөлгийг сүйрэхэд хүргэсэн. Танай байгаль энэ гариг дээрх тийм ч ухамсартай бус олон гуманоидуудын шунал тачаал, уур хилэнд түрэмгийллээр системтэйгээр хариу өгдөг. Ямар ч байсан танай эрдэмтэд хөлгүүдийг яг таг хуулбарлан сэргээж чадаагүй. Хөлгийг хянах системийг ашиглах зарчим нь зөвхөн харь гаригийн эрдэмтдийн мэдэлд байдаг. Хянах системүүд, компьютерүүд болон генераторуудыг тушаалуудыг “мэдэрдэг” “оюун ухаант” молекулуудыг ашиглан үйлдвэрлэдэг. Бүх зүйл инженер, дизайнерүүдийн бодлоор программчлагдсан байдаг. Хөлгүүдэд удирдлагын товчлуур, дамжуулагч утас, залгуур эсвэл унтраалгын аль алин нь байхгүй... хуулж авах эсвэл ойлгох боломжгүй. Металлын молекулууд бас оюун ухаантай бөгөөд зориулалтын хэрэглээний дагуу үйлдвэрлэгддэг. Хэрвээ та жирийн хавтгай металл ялтасыг нугалвал тэр нь өөр хэлбэрт орохоор программчлагдаагүй л бол хэзээ ч нугарч байгаагүй мэт анхныхаа байдалд буцаж очдог. Хэрвээ та түүнийг цоолвол ялтас өөрөө нөхөн сэргээгдэж нүх нь алга болно. Харь гаригийн технологи хэдийн хол түрүүлсэн, тухайн мөчид дэлхийн гуманоидуудын ойлголтын чанадад гарсан.

Асуулт: Харь гаригийнхан манай гаригт үргэлж ирдэг үү? 
Тэд биднийг сонирхдог уу?

– Сонс, Дэлхий хяналтан доор байдаг ба анхны гуманоидыг нааш нь авчираагүй байх үеэс
харь гаригийн арьстнууд зочилдог байсан. Зөвхөн сүүн тэжээлтнүүд, дорд арьстанууд болон
анхны хүмүүс Дэлхий дээрх шинэ нөхцөл байдалд дасан зохицсоноос хойш ухамсар болон
бодгалийг гаригийг колончлоход зориулж авчирсан. Энэ нь ийм төрлийн колончлолыг
зөвшөөрөх гаригийн тодорхой нөхцөл байдлын дараа л зөвхөн боломжтой болдог. Танай
эрдэмтдийн олохыг хичээгээд байдаг «алдагдсан үе» гэдэг зүйл байдаггүй. Яагаад гэвэл мич
болон оюун ухаант хүн хоёрын хооронд мөчлөг байгаагүй. Колончлолд зориулсан цаг
ирэхэд угсаатны олон бүлгүүд тэдний хэлбэлзлийн түвшиний дагуу наашаа автоматаар
шилжин суурьшсан ба тэдний өөрийнх гаригтай харьцуулахад амьдардаг орчныг нь
санагдуулсан гаригийн бүс нутгуудад тархан суусан.

Асуулт: Харь гаригийнхан судалгаа, ажиллагаа хийхийн тулд асар том энэ орон зайг
яаж ийм хялбархнаар туулдаг юм бэ?

- Шууд хэлэхэд, Дэлхий дээрх шиг пуужингийн технологийг ашигладаггүй. Тээврийн
хөлгүүд Мананцарын нэг цэгээс нөгөө рүү цаг хугацаанд туннель, порталаар туулан очдог.
Энэ технологийг нүдэнд үзэгдтэл тайлбарлахын тулд хоёр үзүүртэй урт сүрлийг төсөөлөөд
үз. Нэг төгсгөлөөс нь нөгөө рүү аялахын тулд надад мянга мянган гэрлийн жил (цаг
хугацаанд) шаардлагатай. Гэвч хэрвээ сүрлийг нугалж 2 үзүүрийг нь нийлүүлбэл би зөвхөн
нэг л алхам хийж хүссэн газартаа агшин зуурт очиж чадна. Энэ нь орон зайд хүрэх газраа
хүрэхийн тулд хар материас сая сая гэрлийн зайн урттай аялалаас зайлсхийсэн материал
зөөдөг эртний технологи юм. Хар материт цаг хугацаа, орон зайн хооронд харилцан холбоо
байхгүй. 
Энэ нь ерөнхий хуваагч адил, энэхүү элементийг хурааж болно. Эдгээр
порталуудыг хэдэн мянган жилийн өмнөөс соёл иргэншлүүд зөөж авчирсан. Энэ нь Их
Бүлгэм дэх бүх гаригуудаас галактик хоорондын тээвэр болон хөдөлгөөнд зориулсан
холбооны сүлжээ болох Мананцар дахь өвөрмөц пунктуудын өргөтгөсөн тээврийн
технологи юм. Энэ сүлжээ нь бас зарим гаригуудад байдаггүй үндсэн материалуудыг хайх,
олборлоход, бүх ажилагаа болон тооцооллыг гүйцэтгэхэд ашиглагддаг. Эдгээр порталууд
ил сансарт хар нүх эсвэл өтний нүхнүүд шиг оршин байдаггүй. Танай эрдэмтдийн онол
бүрэн биш бас зөрчилддөг. Порталууд нь цаг хугацааны хүрээн дэх эртний технологи, хэдэн
арван тэрбум жилийн настай. Портал нь физик байдлаар тодорхой огторгуйн нэг биет дээр
яг таг координатаар гарч ирдэг ба орон зай, цаг хугацаа болон харьцангуйн байрлалын
интеграцид ажилладаг дамжуулалтын системээр дамжин хамгийн өндөр нарийвчлалтайгаар
гаталдаг. Хүргэлт очсон нь батлагдаж зөв холболт хийгдсэн үед л төхөөрөмж ашиглалтанд
ордог. Тээврийн хаалганы угсралтыг тодорхой нэг Галактик эсвэл Галактикуудын бүлгийг
хариуцдаг Бүлгэмийн Захиргаа зохицуулдаг. 
Танай Нарны Системийн хувьд порталыг дэлхийн дагуул Сарны харанхуй талд байрлуулсан. 
Энэ нь нэвтрүүлэх өндөр чадвартай
галактик хоорондын гарц бөгөөд энэ Нарны Системд цорын ганц юм. Сарны харанхуй тал
нь Дэлхийгээс ажиглагчдын нүднээс үргэлж далдлагдсан байдаг болохоор энэхүү газрыг
урьдаас зориуд сонгосон нь сансрын хөлгүүдийг чөлөөтэй зорчуулдаг. Мэдээж, Сарны
гадаргуугаас тандалт явуулдаг шинэ хиймэл дагуулууд гарч ирэхийн хамт харийнхны хэд
хэдэн бааз, хуучин сансрын хөлгүүд, эртний байгууламжууд гэрэлтэй талд нь ч харанхуй
талд нь ч байгаа гэдэг нь хэдийн батлагдсан. Порталаар өнгөрсний дараа хөлөг хүрэх
газартаа хүрэх, захиргааных нь түүнд өгсөн даалгавраа дуусгах хүртлээ маршрутаа
үргэлжлүүлэхийг зөвшөөрдөг. Энэ мөчөөс эхлээд хөлөг нэгдмэл соронзон туйлшралын
гаригийн соронзон талбайтай харилцан үйлчлэлцдэг плазмын цацрагийг үйлдвэрлэдэг, ер
бусын ихээр хурдлуулдаг хүчит төхөөрөмжийн өөрийн системийг ашигладаг. 
Хөлгийн компьютер өндөр хурдаар цацрагуудыг хянадаг бөгөөд удирдлагын самбартай хөлгийг
жолоодогч гараар эсвэл телепатаар холбогдох үед ухамсрын хяналтаар тогтсон замаар
автоматаар хайлт хийдэг. Генераторт зориулсан энерги бидний «Антикарбон» гэж нэрлэдэг
тусдаа гаригуудын үйлдвэрлэлийн нэгдэл дээр үйлдвэрлэгдсэн түлшний элементээр
боловсордог. Хөлгийн генератор нь электродуудын тэг эсэргүүцлийн металлаар хийсэн нэг
туйлт соронзонгийн чиглэсэн цацрагийн бууны тусламжтайгаар ажилладаг. Манай
хөлгүүдийн генераторууд маш чадалтай. Энэ металл нь зарим гаригуудад элбэг байдаг,
түүнчлэн Дэлхий дээр ч байдаг. Гарал үүсэл нь Дэлхий агаар мандлаар хамгаалагдаагүй
байх үед, маш эрт унасан сая сая тонн жинтэй астероид юм. Астероидын унасан газар нь
бараг нэг километр зузаантай мөсөөр хучигдсан Антарктид.

Асуулт: НАСА болон Орос харийн олон хөлгүүдийг өөрийн болгосон гэдэг нь үнэн үү?

Яагаад тэд реинжeнeрингийн тусламжтайгаар хуулбарыг нь бариагүй юм бэ?
– Тийм ээ, Дэлхийн эрдэмтэд янз бүрийн цаг үед сүйрсэн харь гаригийн хэд хэдэн
хөлгүүдийг эзэмшдэг. Ослын шалтгаан нь гаригийн тогтворгүй байдал. Тайлбарлая: эдгээр
хөлгүүдийн нисч ирсэн гаригууд дээр цаг агаар бүрэн хяналтанд байдаг. Гаригууд болон
тэдгээрийн оршин суугчдын хоорондын зохирлын тухайд бол энэ нь зүгээр л диваажин
гэсэн үг. Хур тундас нь тогтсон хугацаанд шаардлагатай хэмжээгээр ордог. Одоогийн
Дэлхий шиг шилжилтийн үеийн үйл явцад байгаа гаригт зочлох үед урьдчилан таамаглахын
аргагүй байгалийн үзэгдлүүдтэй тэд тулгардаг. Зарим нисэгчид зүгээр л гэнэдчихсэн.
Соронзон шуурга, мөндөртэй үүл, аянга гэх мэтийн хүчин зүйлсүүд хэд хэдэн хөлгийг
сүйрэхэд хүргэсэн. Танай байгаль энэ гариг дээрх тийм ч ухамсартай бус олон
гуманоидуудын шунал тачаал, уур хилэнд түрэмгийллээр системтэйгээр хариу өгдөг. Ямар
ч байсан танай эрдэмтэд хөлгүүдийг яг таг хуулбарлан сэргээж чадаагүй. 
Хөлгийг хянах системийг ашиглах зарчим нь зөвхөн харь гаригийн эрдэмтдийн мэдэлд байдаг. 
Хянах системүүд, компьютерүүд болон генераторуудыг тушаалуудыг “мэдэрдэг” “оюун ухаант”
молекулуудыг ашиглан үйлдвэрлэдэг. Бүх зүйл инженер, дизайнерүүдийн бодлоор
программчлагдсан байдаг. Хөлгүүдэд удирдлагын товчлуур, дамжуулагч утас, залгуур
эсвэл унтраалгын аль алин нь байхгүй... хуулж авах эсвэл ойлгох боломжгүй. Металлын
молекулууд бас оюун ухаантай бөгөөд зориулалтын хэрэглээний дагуу үйлдвэрлэгддэг.
Хэрвээ та жирийн хавтгай металл ялтасыг нугалвал тэр нь өөр хэлбэрт орохоор
программчлагдаагүй л бол хэзээ ч нугарч байгаагүй мэт анхныхаа байдалд буцаж очдог.
Хэрвээ та түүнийг цоолвол ялтас өөрөө нөхөн сэргээгдэж нүх нь алга болно. Харь гаригийн
технологи хэдийн хол түрүүлсэн, тухайн мөчид дэлхийн гуманоидуудын ойлголтын
чанадад гарсан.
Орчуулсан: Н. Хэнчбиш

2-р хэсгийг эндээс 



No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...