АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 2-р хэсэг



Асуулт: Манай гаригт харь гаригийн хичнээн арьстан ямар зорилгоор зочилсон бэ?

- Янз бүрийн цаг үед 58 угсаатны бүлэг Дэлхийд ирсэн бөгөөд системтэйгээр одоо ч ирсээр
байгаа. Тэдний зорилго янз бүр. Тэдний зарим нь амьтан, ургамлын амьдралын хэлбэрийг
хайж ирдэг, нөгөө хэсэг нь эрдэс бодисын судалгаанд мэргэшсэн байдаг, гурав дахь нь
колончлолын үед ийшээ авчирсан холын өвөг дээдсээ хайж ирдэг, түүнчлэн “ногоон”
жуулчид ч байдаг. Хэнд нь ч нээлттэй холбоо тогтоох зөвшөөрөл байхгүй, одоохондоо үүнд
шалтгаан байхгүй байна. Шууд холбоо тогтоолт цэвэр тохиолдол юм. Эдгээр арьстнуудын
нэг нь шинэ бодит байдал бий болох үед гаригийг өөрийн болгоход “оролцохын” тулд бүх
дүрэм журмыг зөрчин зарим үндэстнүүдийн засгийн газартай хамтран ажилладаг. Энэ
арьстан Галактикийн Бүлгэмд нэр хүнд муутай. Тухайн мөчид Дэлхийн хязгаар нутагт
сансрын олон тооны хөлгүүд байна. Энэ гариг дээр туршлага туулахаар ирэгсэд
өөрчлөлтийг тэсч ядан хүлээж байна. Дэлхий нүүр царайгаа, соронзон орон болон үелзлэлээ
өөрчилнө. Шинэ аура нь амьдралын илүү өндөр түвшин рүү урагшлахад маш чухал алхам
болно. Эндээс тэдний угсаатны болон хувийн давтамжид тохируулсан өөр хоёр гариг руу
гуманоидуудыг шилжүүлэн суулгах асуудлаар тодорхой судалгаа хэдийн хийгдэж байна.
Амьтадыг ч шилжүүлэн суурьшуулна, юу ч хаягдаж гээгдэхгүй. Яг л та гэр орноо шинээр
тохижуулж буйтай адил, танай хуучин мебель өөр хэн нэгний гэрт сайхан харагдах болно.

Асуулт: Шинэ Эринд шилжих шилжилт ямар байх вэ?

- Байгаль өөрөө санаачлагыг гартаа авч гаригийн үлдсэн оршин суугчдыг болон эхний
мянган жилд шинэ эхлэлд дахин төрөх ёстой хүмүүсийг хэмнэлттэйгээр шүүж, гаригийн
хүн амыг аажмаар багасгасан тэр үеэс Шинэ эрин эхэлнэ. Гэхдээ санаачлагыг гартаа авч
“Апокалипсис” дээр гардаг дүрд тоглохоор шийдсэн улс төрийн удирдагчид бий. Тэдний
санаанд гаригийг хяналтандаа байлгах ирээдүйн удирдагчдын сонголт, мөн гаригт
үргэлжлүүлэн оршин суух эрхтэй хүмүүсийн хувь тавиланг шийдэх зэрэг зүйл ордог. Тэд
“Шинэ ертөнцийн журам” хөтөлбөрийг дэлгэрүүлэх төлөвлөгөөг бүтээсэн. Жоржи (Жоржи
Гайдстоунс) дахь чулуун дээрх хачирхалтай илгээлт нь гаригийг тэдний хувийн диваажин
болгон өөрчлөхөд зориулж дэлхийн хүн амыг хурдан, их хэмжээгээр цөөрүүлэх
төлөвлөгөөг дүрсэлсэн байдаг. тэдний зорилго нь гаригийг 10 хувь хүртэл цөөрүүлэх юм.
Гайхмаар нь, энэ тоо дараачийн зууны туршид дараачийн үеийнхний, гэхдээ аажмаар жам
ёсны шалгарлын явцад хүрэх ёстой тоотой ойрхон байгаа юм. Үлдсэн хэсэг нь зөөгдөх
болно. Хүн амын 10 хувь гэдэг нь давтамж нь тухайн үеийн гаригийн гаригийн шинэ
давтамжтай нийцэх хүмүүс байх ба энэ нь автоматаар, эргэлт буцалтгүй болох болно. Тоо
хэмжээ нь 10 хувь байх боломжтой. Энэ хаалтын үед гаригийн оршин суугчдын дунд
давтамжийн том шилжих хөдөлгөөн ажиглагдана. Тодорхой тайлбарлахын тулд таны
машины гаражийн хаалганы алсаас удирддаг пульт нь хөрш гаражийн хаалгыг онгойлгож
чадахгүй гээд та төсөөлөөд үз. Та зөвхөн өөрийнхөө гаражийн хаалгаар л орж чадна, учир
нь таны пульт энэ хаалганы л давтамж дээр тохируулагдсан. Орчлон ертөнцийн хөгжилд та
бол таны л нэвтрэх хаалгыг онгойлгох тэр түлхүүр нь юм.

Асуулт: Баян гүрнүүдийн тэргүүнүүд, банкны эзэд их өөрчлөлтийн үед амьд үлдэх, мөн
гаригт хяналт тавихын тулд хоргодох байр, бункерууд барьж, үр тариа, түлш, зэвсэг
болон шаардлагатай бүхнийг нөөцөлж байна. Ийм зүйл болно гэж үү? Тэд Шинэ Эринд
эрх мэдэлдээ буцаж ирж чадах уу?

– Энэ нь тэдний “Шинэ ертөнцийн журам” гэж нэрлэгддэг зүйлийн хуурмаг үзэгдэл. Эхний
хугацаанд тэд мэдээж эргэлзээгүй амьд үлдэнэ, гэвч энэ нь тэднийг Шинэ Эринд буцаж ирэх
баталгаа яагаад ч болохгүй. Хүн амын 10 хувьд хүрэх зорилготой агентуудыг илгээх болно.
Давтамжийн зөв тохируулга дээр байх хүмүүс хуучин засгаас үлдсэн төлөөлөгчдийн зүгээс
хийх хяналтын аливаа оролдлогыг үл хэрэгсэх болно. Элитүүд өөрийнхөө лагерьтаа
тусгаарлагдана. Юуны түрүүнд хууль ёсны газарт тэднийг шилжин суурьших боломжийг
тэдэнд санал болгоно, гэхдээ энэ гариг дээр биш.

Асуулт: Өөрчлөлтийн дараа юу болох бол?

- Энэ мөчөөс эхлээд өнөөдөр мэдэгдэж байгаа шашинууд болон явцуу бүлэглэлүүд оршин
байхаа больж, хил хязгаар байхгүй болно, бүгдэд зориулсан хэл яриа, захидал нэг л хэл дээр
болж гаригийн боломжид тохирсон тогтвортой хөгжил бий болно. Дэлхийн гуманоид нь
шинэ арьстны хувьд бусад олон бүлгэмүүдтэй шууд холбоо тогтооно. Галактикийн
Бүлгэмийн үр дүнтэй гишүүний хувьд тэр тусмаа Орчлон ертөнцийн тэнцвэрийн хүчийг
ихэсгэснээр гаригийг бүрэн хөгжүүлэх хяналттай судалгаа болон технологиудын
солилцооны системийг боловсруулах болно.

Асуулт: Энд дахин амьдарч чадахгүй Дэлхийнхний шилжин суурьших 2 гаригийн
тухай дурьдагдсан. Эдгээр нь ямар гаригууд вэ?

– Энэ нь танай Нарны системийн хязгаарт байрладаг холын гаригууд, гэхдээ энэ чухал биш.
Тэдгээрийн нэг нь (гариг 1), тухайн мөчид динозавруудын дараахь үеийн Дэлхийг
санагдуулам, хөгжлийн үе шатан дээрээ, колончлолын эрт үедээ байгаа гариг. Нөгөө нь
(гариг 2) Дэлхий дөнгөж технологиудын хөгжилд бэлтгэж эхэлсэн эквивалентын үе шатанд
байгаа гариг. Шинэ Дэлхий дээр үлдэж чадахгүй хүмүүсийн ойролцоогоор 40 хувь нь гариг
1 рүү, үлдсэн 60 хувь нь гариг 2 руу хэлбэлзлийн хувийн давтамжийн хүрээнээс хамаарч
эсвэл автоматаар шилжин суурьшина. Эртний зөнчид “улаан буудайн үрийг тарианы
хальснаас салгах” тухай хялбарчилсан хэлээр зайлшгүй тохиолдох үйл явцыг та бүхэнд нэг
бүрчлэн яг таг дүрслэн хэлсэн, учир нь тэр үйл явц нь хүн бүрийн хэлбэлзлийн давтамж
болон хувийн ауратай холбоотой юм.

Асуулт: Бүх гаригууд дээр амьдрал байдаг уу?

– Зарим гаригуудад, мөн байгалийн онцгой нөхцөлтэй гаригуудад дасан зохицсон
амьдралын хэлбэрүүд байдаг, түүнчлэн амьдрал байхгүй ч чухал эрдэс олборлох эх үүсвэр,
органик бус хаягдалд зориулсан овоолго, дахин дамжуулах станциуд, алслагдсан одон орны
ажиглагчид г.м үйлчилгээ үзүүлдэг тэрбум тэрбум гаригууд оршин байдаг. Галактикийн
Бүлгэм бүхнийг төгс зохицуулж хянаж байдаг. 

Асуулт: Шашины хувьд? Ямар итгэл үнэмшлийг дагах вэ? 
Алиныг нь ч дагах хэрэггүй юу?

– Шашины номлолууд салангид угсаатны бүлгийн зан төлвийг удирдахын тулд бий болсон.
Бүх итгэл үнэмшлүүдийн зарчим нь адилхан, бүлэг бүрийн хэл дагалдагчдын санаа бодолд
ойлгомжтой байдаг. Шашин бол хаа нэгтээ хамгийн дээд хүч байдаг гэсэн итгэл найдвар
өгч, таны сайн сайханд санаа тавьж, амьдралын бадарчлалын туршид тусалж, таны
амьдралыг хамгаалснаар аюулгүйн мэдрэмжээр хангадаг. Хэрвээ олон угсаатны бүлэгт
ажиглагддаг бишрэн шүтэх, улс төрийн (шашины), эдийн засгийн захиргаадалт биш л бол
үзэл санаа нь өөрөө тийм ч муу зүйл биш. Бүх итгэл үнэмшлүүд үндсэндээ нэг л утгатай
байдаг, үнэн хэрэгтээ сүнслэг хөгжлийн хувьд универсаль дүрэм болсон сайхан сэтгэл, эв
найрамдал юм. Нэг зүйл хэлэхэд, оюун ухаант гуманоидуудын хөгжил дэх зорилгодоо
хүрэхийн төлөө хамтран ажиллах, тэдний оршин суугаа гаригийн бодит байдалд нийцэхийн
тулд хүмүүс ялгаануудтайгаа эвлэрэх, бүх өв соёл болон угсаатны бүлгүүд дотор эерэгээр
хөгжих ёстой. Энэ нь ирж буй Шинэ Эринд гарцаагүй тохиолдоно. Өөрийнхөө ухамсарт
таны шашин болгохыг нь зөвшөөр. Том зүйл холоос харагддаг, өөрийгөө хажуугаас нь хар,
тэгвэл та өөрийнхөө зан төлвөөс юуг нь зөв хийж, харин хаана нь алдаа гаргаж байгаагаа
анзаарах болно. Та хийж буй үйлдэл бүрийнхээ төлөө сэтгэлийн амар амгаланг мэдрэх
хувийн зан төлвийн тактикийг боловсруул. Энэ нь таны зам. “Улаан буудайн үрийг тарианы
хальснаас нь салгах” гэсэн гайхамшигт ишлэл байдаг. тарианы хальс нь ердөө л хогийн
ургамал, улаан буудайн үр бол амьдрал үүсгэх үр юм. Үрийг хальснаас салгах үйл явц нь
автоматаар тохиолддог, ямар ч ухаалаг ном танд хэн нь хэн болохыг хэлж чадахгүй.
Хэлбэлзлийн хувийн давтамж нь хүн бүрийг таныг хүлээж буй “хаалганд” шууд хүргэнэ.
Хаалга бүрт давтамжийн бүс байдаг, хэн нэг нь бүсний доод хэсэгт, хэн нэг нь дээд хэсэгт
байрлаж болох ч бүгд нэг л хаалга руу орно. Бүсний дээд хэсэгт байгаа хүмүүс бүсний доод
хэсгийн хүмүүсийн хөгжлийг шинээр нутагшсан тэр газарт нь хариуцах болно. Систем нь
яг тодорхой, алдаагүй, хэт дурлах гажуудалгүй ажилладаг. Биднээс хичнээн нь үүнийг
ухамсарлахгүйгээр нэг л хаалгаар хичнээн удаа орсон бол? Зөвхөн давтамжийн хүрээн дэх
өөрчлөлт нь бодгальд өөр хаалгаар орохыг зөвшөөрдөг.

Асуулт: Янз бүрийн угсаатны бүлгүүд бусад гаригуудад оршин суудаг уу?

– Тийм ээ, хүн ам оршин суудаг гариг бүрт ихэвчлэн янз бүрийн угсаатны бүлгүүдэд хамт
амьдарч, бас нэг амьдралын орчинг хуваалцахыг зөвшөөрдөг давтамжийн 2-оос илүү хаалга
нээлттэй байдаг. Илүү дэвшилтэд угсаатны бүлгүүд бусдадаа хөгжихөд нь тусалдаг нь
мэдээж. Тодорхой тайлбарлахын тулд Дауны (Дауны синдром) онцгой угсаатны
бүлгүүдийн нэгнээс жишээ татъя, тэд ертөнцийн аль хэсэгт төрсөн, угсаатны ямар бүлэгт
эсвэл ямар гэр бүлд төрснөөс үл хамааран бүгд нэг л тодорхойлолттой байдаг. Зохиролтой
хөгжиж буй гаригийн гуманоидуудын энэ арьстан цорын ганц давтамжийн хаалгатай
байдаг. Өөрийн гариг руу буцаж очоод ийм туршлагыг туулах боломжгүй байсан хүмүүст
зориулж багш, профессорууд болдог бодгалиудыг хөгжүүлэх зорилготойгоор энд, Дэлхий
дээр, бас бусад гаригууд дээр тэд системтэйгээр төрдөг. Энд, Дэлхий дээр давтамжийн
таван хаалга байдаг. Шинэ Эринд шилжихэд зөвхөн хоёр нь л үлдэнэ. Хаалганы тоо цөөхөн
байгаа нь гаригийн хөгжилд зориулсан зохиролт орчин илүү их, оршин суугчдын
хоорондын ялгаа хавьгүй бага болно гэсэн үг. Энэ нь л Алтан Эрин болно!
Орчуулсан: Н. Хэнчбиш

3-р хэсгийг эндээс 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...