АНДРОМЕДАГААС ИРСЭН ОРШНОЛЫН ӨГСӨН ХАРИУЛТУУД 3-р хэсэг

 

3- р бичлэг

А – Би бараг юу ч мэдэхгүй шахуу, таниас зохимжгүй эсвэл хайнга санагдах асуултууд асууж байгаа хүнтэй ярилцахад ичгэвэртэр байхгүй байх гэж найдаж байна. Би таниас илүү тодорхой асуух гэсэн юм.

-       Та хүссэнээ асууж болно, би хариулж л чадах бол шүү дээ.

А – Хорвоо ертөнцийн бусад гарагууд дээр амьдрах бидэнтэй яг ижил оршихуйнуудыг бид олох болов уу?

-       Тодорхой, ойлгомжтой, тийм. Арианс, Саксонс, Ромчууд, Азиуд, Энэтхэгчүүд ба Африкчууд гээд бүхий л ястангууд колончлолын эхэн үед хорвоо ертөнцийн өөр өөр өнцгөөс бүгд энд ирсэн.

А – Харь гаригийнхан том толгой, том нүдтэй, өндөр эсвэл нам, ногоон эсвэл саарал гэх мэт тодорхойлолтуудын хувьд ... ямар вэ?

- Түрүүн дурдсанчлан, хорвоо дээр маш олон үндэстэний хүн шиг оршнолууд бий. Зарим нь саяхан дэлхийг колончилсон ястанаас хэдэн сая жилээр илүү настай нь ч бий. Эдгээр хүн шиг оршнолууд эртний үндэстэн ястан бөгөөд Дэлхийнхэн Бурханаас амалсан диваажин гэж бат амлахаар тийм сайхан газар амьдран суудаг. Үеэс үед тэд өөрчлөгдөн хувьсч, өөрсдийн бие махбодио гарагийнхаа амьдралын бодит нөхцөлтэй зохицуулж ирсэн. Дэлхий дээр гүрвэл эсвэл мэлхий ногоон өнгөтэй байдаг бол тэдний хувьд өнгө ямар ч утга илэрхийлдэггүй. Зарим төрлүүд хлорофил ургамал шиг хооллодог ба гэрлийг хоол болгон ашиглаж арьсандаа тэжээл өгдөг фотосинтезийн чадвар хөгжүүлсэн байдаг. Зарим нь гадар агаар мандлаар шүүгдсэн гэрлийн тусгалаас болоод арьсанд нь меланин байхаа больж, албино шиг цав цагаан байдаг. Мөн хурц тусдаг нарнаасаа хамгаалж, зузаан, хар, ширүүн арьстай төрөл ч бий. Энэ нь тухайн гараг болон хүн шиг оршнолуудын зан төлөвөөс хамаардаг. Галактикийн холбоонд нийт 400 гаран өөр төрлийн хүн шиг оршнолууд байх ба бие биенээсээ ялгаатай байдалдаа зохицон, эв найрамдалтай амьдардаг.

А – Дэлхий дээр амьдарч буй харь гарагийн колони байдаг уу?

- Тиймээ, гэхдээ гарагийн байнгын оршин суугчдаар биш. Олон ачааны хөлгүүд гэр болон гүний усны хоёр станцын хооронд байнга аялаж байдаг. Судалгаа хийх, туслалцаа үйлчилгээ үзүүлэх, агуулахтай галактик хоорондын бааз Антарктидад байдаг ба энд олон хөлөг онгоцууд Дэлхий дээр байх хугацаандаа аюулгүй байж, хангамжаа авдаг. Шуурганд гэмтсэн олон хөлөг Дэлхийнхний гарт ороогүй нь Антарктикийн аврах баг тэднийг аварсан учраас тэнд очдог.

А – Та хаана амьдарч байгаа вэ? Хүмүүсийн амьдардаг байшинд уу эсвэл хот тосгонд уу?

- Үгүй ээ, би хөлөг онгоцонд хуваарилагдсан. Би хэрвээ буцаж явмаар байх юм бол тэд намайг буцаан хүргэнэ.

А – Телепортоор уу?

-       Тиймээ, их энгийн бас хурдан.

А – Тэгвэл яагаад сансрын хөлөгтөө гацсан харь гарагийнхан баригдаж, энэ аргаар аврагдаагүй юм бэ? Би хувьдаа 30 жилийн өмнө баригдсан харь гарагийн хүнийг нүдээр харсан, түүнийг авраагүй шүү дээ!

-  Би тайлбарлая. Даалгаврынхаа эхэнд хөлгийн гишүүн бүрийн биеийн дижитал гарын үсгийг (генетикийн код) бүхээгний компьютерт хадгалдаг. Зөвхөн тэр гарын үсгийг л телепортолдог. Энэ нь биднийг буцаж очих үед хөлгийг ямар нэгэн гадны организм бохирдуулахаас сэргийлж байгаа юм. Тоос хүртэл зөөвөрлөгддөггүй. Хэрвээ хөлөгт осол гарвал хөлгийн гишүүдийн гарын үсэг алга болдог. Хөлгийн гишүүдийн мэдээллийн бааз нь байдаг ч, эх компьютергүйгээр баригдсан хүмүүсийг олж аварч, дотор оруулах боломжгүй. Бид аюулын дохио хүлээн авбал хамгийн ойр байрлах хөлөг аврахыг оролддог. Гэвч аврал эрсэн дохиогүйгээр хөлөг осолдвол бидэнд хийж чадах зүйл маш бага.

А – Хэрвээ компьютер дээр дижитал гарын үсгийн мэдээлэл нь байдаг бол түүнийг нь дата баазаа ашиглаад хуулбарлаж болох уу?

- Мэдээж үгүй. Компьютер зөвхөн датаг уншиж, хөрвүүлдэг. Ойлгомжтой хэлбэрээр тайлбарлахын тулд дижитал гарын үсэг нь хоёр хэлбэрт байдаг гэж бодъё. Нэг нь ногоон, нөгөө нь улаан. Би тээвэрлэгдэж байх үед гарын үсэг улаан төлөвт орж, буцаж ирэх үед ногоон өнгө рүү шилжинэ. “Улаан” эсвэл “ногоон” төлвийн гарын үсгийг хуулбарлах ямар ч боломжгүй учир нь нэг төлөв нь нөгөөгөө саармагжуулж байдаг. Датаг авах боломжгүй учир нь “ногоон” нь “улаан”-аа нууцлан шифрлэж, “улаан” нь “ногоон”-оо мөн адил нууцалдаг. Ямарваа хөлгийг би орхих үед миний хөлгийн гарын үсэг алга болдог. Логикийг нь ойлгож байна уу?

А – Та миний хэлээр яаж ярьж чадаад байгаа юм бэ? Хаана сурсан бэ?

- Сонирхолтой асуулт байна. Хүн шиг оршнолын тархи нь нээлттэй долгионтой дамжуулагч/хүлээн авагч шиг байдаг. Чи бодох үедээ өөрийн хэлээр боддог. Бидний тархины систем өөрийн гэсэн орчуулагчтай ба ярьж байх үед бидний тархинд яригддаг хэл рүү хөрвүүлж, эргээд тархи нь бидний хэл болон дууны өнгийг удирдаж байдаг. Бүх үндэстнүүд үүнийг хийж чадахгүй, зарим нь яг энэ функцийг гүйцэтгэдэг электрон төхөөрөмж ашигладаг. Тэдний хувьд баригдах үед хэцүү нөхцөлд ордог, учир нь харилцах ямар ч боломжгүй болдог, хэл яриагаар ч тэр, бичгийн хувьд бүр ярилтгүй. Тэд зүгээр л үхэхийн тулд идэхээ байдаг. Бидний хувьд бичих их төвөгтэй, учир нь миний дасаагүй механик процесс. Ярихын хувьд бол асуудал байхгүй.

А – Сонирхолтой нь би нэг фут буюу 30см хүрэхгүй өндөртэй, дэлхийн хүн шиг биеийн пропорцтой оршнолд задлан шинжилгээ хийсэн видео үзсэн юм. Тийм харь гарагийн ястан байдаг болов уу эсвэл худлаа зүйл байсан юм болов уу?

- Тийм ээ, олон үндэстэнгүүд бий. Галактикийн холбооны улсуудаас саяны тодорхойлсон хэмжээтэй 30 гаран үндэстэн байдаг. Эдгээр хүмүүс маш эртний, өндөр хөгжилтэй, ухаантай, бусад төрлүүдтэй сайн харилцаатай. Үүнээс хоёр Читок нэртэй үндэстэн нь танай нарны аймгийн Ангараг гараг дээр жижиг судалгааны баазтай. Тэр жижиг залуу бол үхсэн Читок.

А – Галактикийн холбооны гишүүд дунд махчин оршнолууд байдаг гэсэн? Тэднийг би хэвлээр явагчид гэж нэрлэдэг.

- Тийм ээ, та нартай адил амьтны уургийг боловсруулан хэрэглэдэг олон төрөлхтөнүүд бий. Хөгжлийнхөө анхан шатанд явж байгаа, эгэл амьтдаар хооллодог олон гарагууд байдаг. Хэвлээр явагчид гэхэд 20 дэд ястнууд байна. Миний дурдсан нэг төрөлтөн нь танай зарим нэгэн засгийн газартай холбоо тогтоосон. Тэд муу санаатай биш ч ахархан зуурын ашиг сонирхолоосоо болж олон буруу шийдвэр гаргасан. Тэд Галактикийн холбоонд нэгдэх хүртлээ хөгжсөн ба сансраар зорчиж эхлэхээсээ өмнө байгаагүй технологид нэвтрэх эрхтэй болсон. Тэр цагаас хойш тэд асуудал тарих болсон.

Орчуулсан Г. Саруул

4-р хэсгийг унших бол энд дарна уу https://michid-7.blogspot.com/2022/11/4.html

Плейядчууд буюу Мичидийхний тухай унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/blog-post.html 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...