"Дятловын давааны" ослын нууц


1-р хэсэг

Дятловын даваа бол Хойд Уралын нууцлагаараа алдартай газруудын нэг юм. 1959 онд Игорь Дятловын цанын багийн эмгэнэлт бөгөөд учир битүүлэг үхэл энд тохиолдох үед уулын энгэр дээрх нэргүй газар (тухайн үед нутгийнханы Холатчахл буюу ариун газар гэж нэрлэдэг байсан ба газрын зураг дээр тэмдэглэгдээгүй байсан ба) дэлхий даяар алдартай болсон.

Дятловын ослын дараа энэ хэргийг нэг хэсэг улсын нууцад хамааруулж хаалттай байлгаж байгаад нууцын зэрэглэлээс гаргасан. Оюутнууд Дятловын багд зориулж клуб бий болгосон байсан бөгөөд тэд энэ хэргийн материал болон хэрэгт хадгалагдаж байсан нууц эд мөрийн баримттай танилцаж, золгүй ослын талаарх тухайн үед зарласан албан ёсны хувилбарт ямар ч итгэл үнэмшилгүй байсан тул дахин шалгуулах хүсэлт гаргаж байж.


2019 оны 2 - 4-нд Оросын прокурорууд одоогоос 63 жилийн өмнө Уралын нуруунд болсон ослын шалтгааныг шалгах ажлыг дахин эхлүүлснээ мэдэгдсэн.


Цэл залуу есөн уулчин нууцлаг шалтгаанаар амиа алдаж байсан тэрхүү явдал нь орчин үеийн хамгийн дуулиантай бөгөөд учир битүүлэг хэргүүдийн нэг болтол шуугиан тарьсан.

Тиймээс энэ түүхийг уншиж үзээгүй хүмүүст зориулж маш товчхон доор сийрүүлье.

Игорь Дятлов нь Уралын Политехникийн Институтид радио инженерийн чиглэлээр суралцдаг, 23 настай залуу эр. Тэрээр маш чадварлаг цаначин бас явган аялагч байсан бөгөөд 1959 оны нэгдүгээр сард сургуулийнхаа 9 оюутныг цуглуулан Хойд Уралын Холатчахл, Отортений уулсаар 300-аад км аялах 16 өдрийн экспедицийг эхлүүлсэн. Ингээд цанын спортын 2-р зэргийн үнэмлэхтэй 8 эрэгтэй, 2 эмэгтэй нийлэн тухайн үеийн ЗХУ-ын хамгийн дээд зэрэг болох 3-р зэргийн үнэмлэх авах дэврүүн хүсэлтэйгээр замдаа гарсан байдаг.


1959 оны нэгдүгээр сарын 25-ны өглөө аялалын багийнхан галт тэргээр Ивдел хотод очиж, тэндээсээ машинаар аяллын зам дахь хүн суурьшсан сүүлийн газар болох Вижайд очжээ. Тэд тэндээс хүнсээ базааж аваад цааш хөдөлсөн байна.

Ингээд нэгдүгээр сарын 27-нд аялал албан ёсоор эхэлсэн аж. Гэтэл маргааш нь багийн гишүүн Юрий Юдиний бие тавгүйрхсэн (Магадгүй тэр зөн совингоо дагсан байх) тул Вижай руу буцаж, үлдсэн 9 гишүүн аяллыг цааш үргэлжлүүлжээ.

Юрий Юдин бие тавгүй шалтгаанаар буцах үед Дятлов түүнд аяллын багийнхан замаа амжилттай дуусгаад Вижайд буцаж ирэхдээ цахилгаан мэдээ явуулна хэмээн хэлж байжээ. Гэсэн ч товлосон хугацаанд Юдинд тэдний буцаж ирсэн тухай ямар ч мэдээ ирсэнгүй. Ингээд 7 хоногийн дараа Юдин хүмүүст мэдэгдэж, хайх ажиллагаа эхэлсэн байна.

Ослын дараа уг хэрэг “Дятловын давааны осол” хэмээн нэрлэгдэх болж, Екатеринбург дахь оршуулгын газарт есөн оюутны дурсгалын хөшөөг босгосон байна. Мөн 1990 онд Анатолий Гущин уг явдлын тухай “Есөн амины үнэ цэнэ” ном хэвлүүлсэн бол 2013 онд “Дятловын давааны осол” УСК, 2019 онд “Дятловын даваа” хэмээх цуврал уран сайхны кино гарсан юм.


Олон нийтийн мэдээллийн хэсэгслээр энэ осолтой холбоотой маш олон төрлийн таамаг гаргасан байдаг ч хэн нэгэн хүний ашиг сонирхолын үүднээс олон нийтийг төөрөгдүүлэхээр олон төрлийн үлгэрийг нэмж зохион гадуур тараасан нь илт байдаг. Үүнд:

1.     ҮМНБ ( Цөөн бус хүн Дятловын давааны орчим нисдэг гэрэл харсан тухай ярьсан байдаг. Хачирхалтай нь, тус хэргийн анхы мөрдөн байцаагч асан Лев Иванов Нисдэг Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаар хамгийн түрүүнд ярьсан. 1990 онд “Ленинский путь” сонинд “Галт бөмбөлгийн нууц” нийтлэлээ бичиж байжээ. Осолд орсон гишүүдийн авсан зурган дээр тэнгэрт байх гэрэлний зураг их сонирхол татдаг ч сүүлд мөрдөгчид тайлбарлаж чадаагүй.

Уран сайхны кинон дээр бүлгийхнийг нууцаар дагаж байгаа мэт гардаг гурвалжин хэлбэртэй ҮМНБ хэд хэдэн удаа гардаг хэсэг бий, киноны баатрууд Андромеда одон айн талаар ярилцаж буй тухай гардаг, оюутнуудын тэмдэглэлийн дэвтэр дээрээс санаа авсан ч магадгүй энэ сэдвийг санаандгүй оруулсан бус бололтой, мөн xоёр цогцосны өмссөн байсан гурван хэсэг хувцаснаас радио идэвхт бодис илэрсэн ч тайлбарлаж чадаагүй, нотолгоо хангалтгүй).

2.     Допинг ( Тухайн үед ЗСБНХУ-д сэтгэцэд нөлөөлөх эм үйлдвэрлэх ажил аль хэдийн явагдаж байсан. Тухайлбал, Мельбурны олимпоос Оросын тамирчид маш олон алтан медаль авсан. Тэр үед тамирчид "шидэт" эм хэрэглэсэн байж магадгүй гэсэн олон улсын хардлага ч байдаг. Сэтгэцэд нөлөөлдөг янз бүрийн эмүүдийг КГБ -н нууц лабориторид боловсруулж байсан нь сүүлд ил болсон. Хүч тамир сэргээх, эрч хүчийг өгдөг энэ эмийг цасан шуурганаар хам хум барьсан майханд ядарсан залуус хэрэглэхэд хамгийн тохиромжтой үе байсан байх гэж таамаглаж байж. Залуус ийм шинэ эмний туршилтын хохирогч болсон учраас майхнаа зүсэж цасан шуурганаар хувцасгүй гарч гүйн хөлдсөн гэж таамаглаж болно. Гэхдээ нотлогдоогүй).

3.     Цасны хүн (Нутгийн иргэдээс алмасыг нүдээрээ харсан гэх олон мэдээллийг цуглуулсан байдаг. Алмаснаас айж тарж зугтсан, үүнээс 3 гишүүн битүү гэмтлээс болоод шархаа даалгүй явж байгаад яваандаа бусадтайгаа адил хөлдөж үхсэн гэдэг, энэ хүчтэй гэмтлийг алмас хийж чадах байх, битүү гэмтэл гэдэг нь машинд мөргүүлсэн мэт хүчтэй даралтаар үүссэн гэмтэл, гадны нөлөөтэй гэмтлийн шинж тэмдэг илэрсэн ганц цогцос нь Дубининагийнх юм. Түүний нүд, хэл, уруулын хэсэг гээд нүүрнийх нь тал нь байхгүй байсан ба гавлын ясных нь хэлтэрхий мөн байхгүй байжээ гэхдээ, тэд нар луу алмасыг довтолсон байж магадгүй гэдэг ч нотлож чадаагүй).

4.     Хэт авиа буюу нам давтамжийн авиа ("Хүмүүсийн сонсдог давтамжийн хүрээ нь 16 - 20 герцээс 8 - 16 кГц хүртэл байдаг". - Физиологичид хүний ​​тархи өөрийн гэсэн биоритмтэй болохыг олж тогтоосон. Хэт авианы нөлөөгөөр сэтгэцийн эмгэг үүсдэг. Өөрөөр хэлбэл, хүн үүнийг сонсдоггүй, гэхдээ хэт авиан нь түүний тархинд нөлөөлж, хий юм харах, айдас төрүүлдэг. Үүнийг байгаль өөрөө үүсгэхээс гадна зориуд энэ авиаг тусгай аппратаар бий болгож болно.Тийм ч учраас Дятловчууд энэ газрыг нөлөөнд автасны улмаас майхнаа цоолоод зугтсан байх. Тэднийг майхнаас гарсны дараа байгальд өөрсдөө хөлдсөн, гэхдээ бас нотлогдоогүй).

5.     Үхэлд хүргэсэн зодоон (Жижиг хэмжээний шарх бол үхэлд нөлөөлөхгүй тулд энд зөвхөн үхэлд хүргэсэн гэмтэлийг онцолж үзсэн, цогцосны толбоны байршил, зарим цогцсыг анх олж илрүүлэх үеийн байрлалаас зөрдөг. Дятловчуудын бэртлийн талаарх илүү тодорхой дүр зургийг харахад даваан дээр зодоон болсон гэж таамаглаж болно. Бриньолын гавлын яс нь хэд хэдэн цөмрөл авсан байсан бол Дубинина, Золотарев нарын олон хавирганы хугарал амь өрссөн тэмцэл мэт гэмтэл авсан байсан. Өөрөөр хэлбэл, бяцарсан тархины яс, хугарсан хавиргыг нь харахад ямар нэгэн том зүйлээр цохисон байна. Хулгайн анчидтай юу? Эсвэл тусгай хүчнийхэнтэй юу! Нотолж чадаагүй).!!!

6.   

Цасны нуранги (Залуус майханаа барихдаа цасны давхаргыг хөндөж байсан тул тэд санамсаргүйгээр налуу газрын цасны шилжилтийг өдөөсөн байх боломжтой. Энэ хөдөлгөөн нь хурдасаагүй - зүгээр л бага зэрэг хөдөлсөн. Тэд цас гулгасан үед хэрхэх талаарх зохих хэмжээний мэдлэг туршлагатай. Хэрэв цас гулгасан бол майхан цасанд дарагдаж эмх замбараагүй байдал үүссэн байх ёстой байсан. Гэтэл тийм зүйл болоогүй мөн тэд ухаан санаагаа алдасан мэт байсан, байсан хувцастайгаа тарж гүйцгээсэн. Та үүнийг зурган дээрээс ч харж болно! Гэхдээ цасан хавтан гулсаж ирээд Бриньолын толгойг цөмөлж, бусад хүмүүсийн хавиргыг хугалсан байж болох уу? Александр Золотарёв магистрийн зэргээ цанын сургалт болон ууланд авиралтын чиглэлээр хамгаалсан бол Дятлов ч цасны нуралтын үед ямар замаар зугтахаа сайн мэддэг байсан тул энэ таамаг нь няцаагддаг аж. Нотолгоо болж чадаагүй).

7.   

Манси  ( Манси нар энэ газрыг өөр ертөнц рүү нэвтрэх үүд, ариун газар гэж үздэг. Бид энд эзэд нь бөгөөд бид хүссэн зүйлээ хийдэг. Бид хэзээ ч хүнийг гомдоохгүй, үргэлж туслах болно, гэхдээ бидний ариун дагшин газар руу бүү халдаарай гэдэг. Уул усны эзэд ариун газрыг нь бохирдуулсан бол хариугаа авна гэдэг. Тэдний уриаг анзаарсан мөрдөгчид хамгийн түрүүн нутгийн анчидыг сэжиглэсэн боловч ямар ч нотолгоо олоогүй байна. Дашрамд хэлэхэд энэ киноны зөнч бөө Манси өвгөний дүрийг МУГЖ Ё. Цог гуай дүрийг бүтээсэн байдаг).

8.     Цасан шуурга (Уралын Политехникийн дээд сургуулийн спорт клубын жуулчдыг нас барсан тухай Свердловск мужийн хорооны хурлын шийдвэрийн хэсгээс оруулав. “1959 оны 2-р сарын 1-нд Отортэн уулын энгэрт /Свердловск мужийн Ивдельский дүүрэг/ Уралын Политехникийн дээд сургуулийн спорт клубээс зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон оюутнууд эмгэнэлтэйгээр нас барсан байна. ЗХУ-ын Бүсийн хорооны комиссоос явуулсан мөрдөн байцаалтын үр дүнд тус бүлгийн үхлийн шалтгаан нь Отортэн ууланд болсон томоохон хар салхи болохыг тогтоожээ.

Тогтоол гарсан ч тухайн үеийн цаг агаарын байдлыг харахад хар салхи бус цасан шуурга болсон, тэд шуурганаар оймс цамцгүй гарч гүйх сэтгэл зүйн нөлөөлөлд орсон нь илт, энэ таамаглал нотлогдоогүй).

9.       Пуужин (1959 оны 4-р сарын 15-нд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс эхэлье. Свердловск мужийн прокурорын газрын мөрдөн байцаах албаны прокурор Романовын байцаалт. 2-р сарын 2-нд Астрахань мужийн Капустин Яраас 1167.2 км-ийн зайд R-5M пуужин хөөргөсөн, радио (газрын) хэвийн бус ажиллагаатай байсантай холбоотойгоор хөдөлгүүр нь дутуу унтарсан.  Тэр даалгавар яаралтай байсан болохоор олон зүйлийг дутуу шалгасан байна.  Тэд бүгд Аральск эсвэл Балхаш руу чиглэлтэй нисэж явж байсан бөгөөд нэг нь ч Уралын чиглэлд байгаагүй. Пуужингийн осол эсвэл үе шатыг өөрчлөхтэй холбоотой өөр нэг хувилбар нь Дятловчууд түлшний ууранд хордсон байж болзошгүй гэж үздэг. Нэг ёсондоо хордсоноос болоод майхнаасаа гарч гүйцгээсэн. Гептил бол үнэхээр аюултай түлш гэдэг. Гэхдээ түүнийг олон хүний ухамсарт нь нөлөөлсөн гэж сонсоогүй. Бид гептилийн үйлдвэрт ажиллаж байгаа олон зуун хүний ​​эрүүл мэндийг судалсан. Тэд энэ түлшний уураар амьсгалсан боловч амьсгал хураасангүй, ухаан санаагаа алдаж сандралд орж байгаагүй. Энэ осол нь Дятловчуудын эмгэнэлт явдалтай холбоотой байж магадгүй гэж үзээд шалгасан ч хамааралгүй мэт. Детловын баг Пуужингийн ямар нэгэн бодисд хордоогүй нь нотлогдсон).

10.   Семён Золотарёв ( Золотаревыг КГБ-д ажиллаж байсан гэж сэжиглэдэг, учир нь хамгийн хөгшин бөгөөд үл ойлгогдох шивээстэй нууцлаг гишүүн бол фронтоос амьд ирсэн Семён Золотарев байсан бөгөөд тухайн үед оюутанууд 21-23 настай байсан бол Золотарев 38-тай байсан. Москвагийн Цэргийн инженерийн сургуульд элсэн орсон ч төгсөлгүй Минскийн биеийн тамирын дээд сургуулийг 1951 онд төгссөн. Золотарев үндсэн багш байхдаа гэнэт спортын аялал жуулчлалын багт орохоор шийдсэн нь бас хачирхалтай байв. Туршлагатай дайчин "оюутан хүүгийн" удирдлаган дор байх тийм ч таатай санагдахгүй, үүнийг Золотарев Детловоос бус өндөр дээд дарга нарын тушаал биелүүлж байсан гэдгээр тайлбарлаж болох юм. Тэрээр бас хэд хэдэн хилийн баазыг сольж, хэдэн сараар хаа сайгүй ажилладаг байсан нь их сонирхолтой санагддаг. Зинаидагийн өдрийн тэмдэглэлийг харахад Золотарев Дятловын бүлэгт оюутны нэрэн дор багтаж байсан ч өмнө нь тэдний хэн нь ч түүнийг мэддэггүй байв. Эхэндээ хэн ч энэ Золотаревыг авахыг хүсээгүй, учир нь тэр шинэ хүн байсан, гэхдээ дараа нь тэд түүнийг яагаад ч юм авахаар болсон гэж Людмила Дубининагийн өдрийн тэмдэглэлд бас ийм тэмдэглэл хадгалагдан үлджээ. Кинон дээр түүнд зэвсэг байсан хэсэг гардаг. Дайн дуусаад удсан байсан тул тусгай үед л зэвсэг хэрэглэх эрхтэй эрх бүхий хүн байсан гэсэн хардлага ч бий. Дятловыг судалсан эрдэмтдийн дунд маш их алдартай Алексей Ракитины бичсэн "Мөр дээрх үхэл" номонд Америкийн тагнуулчдын үйл ажиллагаа, үл мэдэгдэх изотопоор халдварласан зарим объектыг хяналттай хүргэх талаар хүчтэй аргументуудыг иш татсан байдаг. Магадгүй тэр үл мэдэгдэх изотопоор багийн гишүүдийг халдварлуулсан тул ухаан санаагаа алдаж цасан шуурганд зүг чигээ алдан төөрсөн гэж үздэг. Гэхдээ бас нотлогдоогүй).

Ингээд  байж болох бүх таамаглалыг няцаасан бөгөөд Дүгнэлтээр тэдний үхлийг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан осол гээд уг хэргийг хаасан байна. Хамгийн гол нь болсон үйл явдлын нарийн ширийн зүйлүүдийг нууцалсан. Анхны мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх үед эд мөрийн баримтуудыг устгах, хуурамч эд зүйлийг хэргийн газар тавих, төөрөгдүүлэх ажиллагаа хийгдсэн нь дараа дараагийн мөрдлөгүүд зөрүүтэй байгаатай холбоотойгоор тайлбарлаж болно. Учир нь хэргийг анх шалгаж эхлэх үед хэргийн газар...
Криминологичид
Цэргийнхэн
Аюулгүй байдлынхан
Тагнуулынхан гэх мэт мэргэжилтэнүүд тус тусдаа даалгавартай ирсэн байдаг. Энэ нь эд мөрийн баримтыг устгахад нөлөөлөх хангалтай бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс байсан гэж үзэж болно.

Энэхүү бохир ажлыг далдалхаар хичээж байсан гэхээр энэ ажилд ямар их хөрөнгө зарсан нь тодорхой бас ямар ээдрээтэй болох нь харагдаж байгаа юм. Их олон мөрдөгч нар ажилсан ч нэг нь нөгөөгийнхөө дүгнэлтийг байнга шүүмжилж, үгүйсгэж байсан тул гадаад улсын нөлөө орсон гэж үзэх үндэслэл ч бий.

2-р хэсэг

Энэхүү мэдээллийг ховс ашиглан далд ертөнцөөс авсан учир итгэх үгүй нь таны хэрэг гэхдээ бусдыг хүндэтгэн  сөрөг бодолдоо захирагдахгүй (хатуу үгээр сэтгэгдэл бичихгүй) байхыг хүсье.

•    Одоо Дятловын даваан дээр яг юу болсоныг тодорхой ярьж өгөхийг таниас хүсье.

-    Тэднийг алсан.

•    Тэднийг алсаан, хэн яах гэж?

-    Майхан руу хорт хий шидсэн. Дотор нь байсан хүмүүс майхан дотор тэсэхийн аргагүй болж майханыг урж гараад тал тал тийшээ таран гүйлдсэн. Яагаад гэвэл хорт хий нүд хорсгож байсан болохоор хаашаа гүйж байснаа тэд анзаараагүй.

•    За би ойлголоо. Тэгэхлээр тэд ямар зорилготой хүмүүс байсан бэ?

-    Тэдгээр хүмүүс бол цэргийнхэн байсан.

•    Хаанахын цэргүүд хийсэн болж таарч байна?

-    Тэд нутгийн гүн хэсэг рүү хөдөлгөөн үйлдэж байсан хорлон сүйтгэх отрядууд дайрсан.

•    Хорлон сүйтгэх бүлэг нь гадаадынх байсан юм уу?

-    Хорлон сүйтгэх ажиллагаа Оросынх биш байсан

•    Тэгвэл тэр хорлон сүйтгэх бүлгийн үүрэг нь юу байсан юм бол?

-    Хорлон сүйтгэх бүлэг нь газар орны гүн рүү нэвтрэх ёстой байсан, гэхдээ хэрэв отряд баригдвал ажиллагаа бүтэлгүйтэх тул тэр ажиллагаа дууссаны дараа отрядын гишүүд бүгд устгагдсан.

•    За ойлголоо. Тэд хаанаас гарч ирсийн бэ?

-    Тэр бол тийшээ нэвтрэх цорын ганц газар, дятловын давааны талаар сайн анхааруулагдсан байсан тул нутгийн хүмүүс тийшээгээ ховор явдаг, тэнд хүн амьдрах бараг боломжгүй. Тийм учраас маршрутыг тэр уулын дагуу байхаар тооцон хийсэн байсан. Отряд энэхүү замаар Казакастан улсын «Байкону́р» сансар судлал луу чиглэж байсан. Яагаад гэвэл энэ үед ХРУЩЁВ атомын бөмбөгний туршилт хийхэд ойрхон байсан. Отярд гүн рүү нэвтэрч энэхүү ажиллагаанд саад хийх ёстой байсан. Яагаад гэвэл хэрвээ ХРУЩЁВ атомын бөмбөгтэй болох юм бол ЗСБНХУ хамгийн хүчирхэг орон болж дэлхийн бүх орнуудад өөрийн захиргааг тогтоох байсан.

•    За байж байгаарай атомын бөмбөгийг чинь Сталины үед туршчихаа биздээ, ямар бөмбөгийн талаар яриад байгаан бэ?

-    АНУ-ийн эрэг хүрэх хүчин чадал бүхий Балистик пуужингийн талаар ярьж байна.

•    За ойлголоо. Тэгэхлээр энд бол тээвэрлэгч пуужингийн талаар ярьж байгаан байна

Энэхүү отряд амжилттай нэвтэрсэн ба пуужингий туршилт амжилтгүй болсон. Тийм учраас ХРУЩЁВ атомын тээвэрлэгч пуужинтай болж чадаагүй.

•    Түр хүлээгээрэй. Пуужин дэлбэрсэн, энэ үед маршал нас барсан, цэргүүд нь Америкчуудын гар хөл хийсэн ажил байх нь.

-    Нэвтрэх ёстой байсан тусгай сургагдсан бүлэг нь инженерийн бүрэлдэхүүнтэй байсан

•    Тэд нэвтэрч чадсан юм уу?

-    Тиймээ тэд амжилттай нэвтрээд хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулсан ба пуужин харвагдаж үүний зэрэгцээгээр дэлбэрсэн.

•    Би маршал тэр үед үхсэнийг санаж байна

-    Энэ бол хуурамч асаалт байсан ба бүх хүмүүс пуужин харвалтыг харах гэж цугларсан байх үед тэд удирдлагын өрөө рүү очоод товлосон цагаас өмнө асаасан.

•    Тэгээд дэлбэрэлт болсон юм уу?

-    Тийм

•    Энэ бүлэгт хэдэн хүн байсан бэ?
-    8 хүн байсан

•    За 8 хүн байсан байж тэгэхлээр тэд нар хойд хилээр нэвтэрсэн гэсэн үг үү? Байконуур хүртэл их удаан зүтгэх хэрэгтэй шүү дээ.

-    Тийм учраас тэд гэрч үлдээх ёсгүй байсан ба хэрэв үлдээсэн бол тэд баригдах байсан.

•    Тэд нар хүмүүсийг цохиж зодсон юм шиг байсан биздээ. Ойлгомжтой бус байсан санагдаж байна. Заримынх нь нүд нь бүлтэрсэн, заримынх нь гар нь хугарсан байсан биз дээ?

-    Тэд өөрсдийн ул мөрөө маш сайн арилгаж байсан. Та нар тэднийг хэр их мөрдөнө тэд тэр чинээгээр цаг хожих болно.

-    Тиймээ бүх зүйл үнэн, би болж өнгөрсөн бүх пактуудыг зөв болохыг нь баталж байна. Гурван хүн энэхүү ажиллагаанд оролцсон. Майханаас нь хорт хийгээр хөөж гаргасан.

-    Бүгд алагдсан.

•    Үүргээ гүйцэтгэсэнийхээ дараа тэд бүгд бас алагдсан болж таарч байна уу?

-    Тиймээ бүгд

•    Зөвлөлт холбоот улсын газар нутагт уу эсвэл эх орондоо буцаад очсоны дараа юу?

-    Эх орондоо эргэж ирсэнийхээ дараа!

•    За ойлголоо. Нууцлаг түүх дэлгэгдлээ. Энэхүү түүхийг таны зөвшөөрлийн дагуу би түгээн дэлгэрүүлэх ёстой. Би энэ пуужингийн дэлбэрэлтийг санаж байна. Маршалаас гадна маш олон хүмүүс амь эрсэдсэн үйл явдал байсан. Энэхүү үйл явдлыг хорлон сүйтгэх ажиллагаа байсан гэдгийг таамаглаж байсан ч баталж чадаагүй.



-    Энэ бол маш сайн төлөвлөгдсөн ажиллагаа байсан.

•    Тиймээ. Энэ бол бүх зүйлийг баталж байгаа. Энэ зүйлийг бидэнтэй хуцваалцсан таньд баярлалаа.

Орчуулсан Д.Баярсайхан


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...