“МИЧИД ЗУРГАА”


Бидний хамгийн сайн мэддэг “Мичид зургаа” буюу Плейяд оддыг одон орны хэлээр “7 Sisters” буюу “Долоон Эгч Дүүс ” Мессиерийн каталогийн 45 дээр тэмдэглэгдсэн байдгаас M45 ч гэдэг.

Энгийн нүдээр 6 од харагддаг бол хараа сайн хүнд 7 одод харагддаг байна. Үнэндээ 1000 гаруй саринмал одод бөөгнөрсөн мэт харагддаг ч хамгийн тод 7 нь гялалзан тодордог байна. Эрт цагаас л одон орон сонирхдог олон улсын судлаачид Мичид зургаагийн тухай түүх сударт өгүүлсэн байдаг. Жишээ нь Японы Субару брэндийн билэг тэмдэг болсон нууцыг удахгүй орох мэдээлэлд тайлагдах болно. Нэг ёсондоо эртний түүхтэй ихэнх улс энэ ододтой холбоотой байдаг гэхэд болно. Хүн бүхэнд энэ одон айн нууцыг мэдэх гэсэн хүсэл бага ч гэсэн төрдөг байх. Тиймээс та нартаа Эгч Дүүс оддоос ирсэн харийн зочидтой хийсэн ярилцлага болон тэдний өгсөн мэдээллүүдээс олон үнэнийг мэдэж авахаас гадна одоо болоод байгаа чухал үйл явдлуудын ард хэн байгаа олж мэднэ. Жишээ нь Криптовалют, вакцин, шашин, эртний шумерууд гээд олон сэдвүүдийг цувралаар оруулахаар бэлдлээ. Хамгийн сонирхолтой нь энэ бүх мэдээллүүд олон эх сурвалжуудтай давхцаж байгаа болохоор сошиал орчин болоод ном судруудад байдаг олон инфо-ны аль нь үнэн мэдээлэл аль нь зохион байгуулалттай тархи угаалт бэ гэдгийг ялгаж хархад туслахаас гадна таны сэрсэн сүнслэг эх сурвалжийг хөгжүүлэхэд хэрэгтэй сургаалиуд орох болно.

МИЧИД ЗУРГАА-гийн Таягетчууд хэмээх том сэдэв эхлэхээс өмнө ямар нэртэй харийн оршнолууд холбогдоод байгаа тухай товчхон танилцуулах нь зөв байх гэж шийдлээ.
Болгооно уу!
Таягетчууд
Оршил хэсэг
Таягетчууд бол эхийн эрхт-холографийн төрт бүтцийг ашигладаг соёл иргэншилтэй бөгөөд Лири гаралтай Нордикийн үр удам юм. Тэд ихэвчлэн Скандинавын хүмүүстэй төстэй бөгөөд M45 Плейяд одны бөөгнөрөл дэх Таягета (Tau-19) нарны аймгийн 4 дэх гаригт амьдардаг.
Аленим, Най-Шара, Дор Каалел, Рагуэл, Эридания, Габриел, болон Хила гэх мэт Таягетчуудтай ярилцах боломж бидэнд олдсон. Тэд бүгд эх хөлөг онгоцон дээрээ өөр өөр үүрэг гүйцэтгэдэг бөгөөд олон салбарт мэргэшсэн байдаг.
2008 оноос хойш Таягетын багийнхан "Анхны холбоо тогтоох" албан ёсны хөтөлбөрийн дагуу дэлхий дээр олон зуун хүмүүстэй холбоо тогтоож чадсан байдаг. Харамсалттай нь зарим засгийн газрууд тэднийг дэмжээгүй, энэ хөтөлбөр зогссон хэдий ч Таягетын багийнхан болон Сваручууд, Роберт, Гошиа болон бусад цөөн хэдэн хүмүүстэй харилцаа холбоогоо үргэлжлүүлж, өнөөгийн болоод оюун санааны, түүх, шинжлэх ухаан, технологийн олон мэдээллийг дамжуулж, нөхөрлөлөө хадгалсаар байгаа.
Харь гаригийнхан ийм их хэмжээний мэдээллийг шууд хуваалцаж байгаа нь түүхэн дэх анхны тохиолдол юм. Бид оюун санаа ухамсрын хувьд сэрээд, биднийг хүрээлж буй бодит байдлын талаар илүү ихийг мэдэх цаг хэдийн болжээ!
Харь гариг далд ертөнц судлаачдын “МИЧИД-7” бүлэг
Үргэлжлэлийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/2016-4.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...