Плейядын Таягетчуудын баг

 

Плейядын Таягетчуудын багийн бүрэлдэхүүн
Теммер гаригаас ирсэн Аниека
Теммерийн Аниека 2016 оны 4-р сард дэлхийн тойрог замд ирсэн. Тэрээр дэлхий рүү ирэхээсээ өмнө Таягетын тагнуулын албыг хариуцаж ажиллаж байсан ба одоо дэлхий болон сансрын мэдээлэл дээр ахлах шинжээчээр ажиллах үүрэгтэй гэнэ. Тойрог замын хөлөг дээр олон ажлуудыг хавсарч хийхээс гадна холограф "компьютер" дээр ахлан ажилдаг юм байна. Роберт, Гошиа нар түүнтэй 2017 оны  12-р сараас өнөөг хүртэл холбогдож байна.
Язхи Свару 12
Язхи Свару 12 (София) буюу Свару 2019 оны 9-р сараас өнөөг хүртэл Роберт, Гошиа нартай бараг өдөр бүр интернетээр (бичгээр, лайваар) холбогдож байгаа эртний сүнстэй харь гаригийн залуу охин юм.
Язхи одоогоор 10 орчим настай. Ухамсрын түвшинд тэр Эррагийн Свару болон бусад бүх Сварутай адилхан бөгөөд яг л "сүнсний" аяллаар өөр хэсэгт байгаа мэт байдаг. Түүнийг хамгийн дэвшилтэт, сүпер "Свару" гэж хэлж болно.
Сөнөөгч онгоцны нисгэгч, цаг хугацаагаар аялагч, цаг хугацааг удирдах болон он тоолол цагийн хуваарийг зохицуулагч, генетик, навигаци, сүнслэг байдал, шинжлэх ухаан болон бусад олон салбарын мэргэжилтэн бөгөөд Мичид зургаан Таягетын багийн сүнслэг хөтөч юм. Тэрээр Таягетын гаригаас тусдаа "Сваручууд" гэж нэрлэдэг өөрийн бие даасан оршнолыг бий болгосон.


Эра гаригаас ирсэн Свару
Эррагийн Свару бол 2017 оны 12-р сараас 2020 оны 4-р сар хүртэл Роберт, Гошиа нартай бараг өдөр бүр интернетээр (бичгээр болон лайваар) холбогдож байсан Плейядийн Таягетагаас ирсэн залуу бүсгүй юм. Тэрээр бусад хүмүүстэй мөн адил дэлхийн тойрог замаас шууд харилцаж байсан. Бид анх холбоо барихад тэр 17 настай байсан.


Атена Свару Х
Атена Свару (10 эсвэл X гэдэг ) буюу найзуудынх нь хэлснээр Тина 2002 оны 3-р сарын 8-нд сансрын гүнд сансрын хөлөг дээр төрсөн. Түүний ээж нь Эррагийн Сваруг орлон бидэнтэй ярилцаж байсан. Атена гурав дахь өдөр бүр холбогдож ярьдаг. Тэд бол цаг хугацаагаар үсрэгчид юм.
Тэр хүн биш, Таягетей ч биш. Хууль эрх зүйн болон генетикийн хувьд тэрээр Свару үндэстэн бөгөөд хууль ёсоор Гаригуудын Нэгдсэн Холбоонд хамаардаг гэсэн үг.
Хэдийгээр тэр Эрра, Теммер болон Синдриел дээр амьдарч байсан ч Английн Йоркшир мужид байх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо ихэнх цагаа буюу бага насаа өнгөрүүлсэн. Мөн маш их аялсан ба ээж нь ялангуяа M45 руу байнга аялдаг гэнэ.
Атена олон хэлээр ярьдаг бөгөөд Таягетчуудын үйлдвэрлэсэн сансрын хөлгийн сөнөөгч нисгэгч ба энэхүү арвин туршлагийг ээжийнхээ тусламжаар түүний ур чадвараас суралцсан.
Тэрээр бүх Сваручуудад байдаг ур чадвар, мэдлэгээ байнга Роберт, Гошиа нараар дамжуулан бид бүхэнтэй хуваалцахыг хичээдэг гэнэ. 
Үргэлжлэлийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/09/1.html


No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...