Агуу том зураг 24-р хэсэг

 

Ика чулуунууд

 Ика чулуунуудын түүх нь Вальдемар Жулсрудын цуглуулгатай маш төстэй. Энэ удаагийн түүх керамик эдлэлийн тухай биш, харин сийлбэртэй чулуунуудын тухай юм. Хэдхэн тооны тухай бус бүр хэдэн арван мянгаараа олдсон тухай шүү! Сийлбэрүүд нь хамгийн ер бусын зүйлүүдийг дүрсэлсэн байсан бөгөөд тэдгээрт нь бидний танил үлэг гүрвэлүүдээс эхлээд репилоидтой тулалдаж буй хүмүүс, хачирхалтай агаарын хөлөг мөн алдагдсан тивүүдийн газрын зураг, (ижил хүйстнүүдийн тухай) эротик дүрслэл, лусын дагина, мэс засал хийж буй тухай, одон айн дуран, бидний сайн мэддэг Назка шугам, генетикийн код, хийсвэр хагалгааны төрөлт, зүүн эмчилгээ гэх мэт янз бүрийн дүрсүүдийг сийлсэн байдаг.


Тэднийг 1960-аад онд Наскагийн шуг
ам байдаг Ика хотын хөрш Окукаже тосгоны ойролцоох жалгатай агуйгаас олжээ. Нэг ёсондоо Харь гаригийн хүмүүсийн гавлын яс олдсонтой ижил газар гэсэн үгЭдгээр гавлын яснууд нь сунасан хэлбэртэй өвөрмөц гавлууд байдаг бөгөөд Ика бүсийн музейд тавигдсан. Үүнтэй төстэй гавлын яснууд дэлхийн өнцөг булан бүрээс олдсон, тухайлбал Сибирь, хойд Ирак, Египет, Мальта, тэр ч байтугай Номхон далайн өмнөд хэсэгт орших Вануатугаас ч олдсон.

Басилио Усчуя хэмээх тариачин чулуунуудыг анх олсон б
өгөөд шуудайгаа дүүргэн зах руу зөөж, жуулчдад зардаг байв. Энэ нь археологичдын сонирхлыг татаж, чулуунуудын гарал үүслийг анх удаа судалж эхэлсэн гэдэг.

Энэ
мэдээлэл Перугийн эрх баригчдад хүрч, тэд жинхэнэ иллюминати шиг илчлэлтүүдийг зогсоох компанит ажиллагааг зохион байгуулсан байна. Хуурамч олдвор хэмээн зарлаж, түүнийг заналхийлсэн ч үр дүнд хүрээгүй тул Базилиог шоронд хүртэл явуулж шийтгэж байжээ.

Яг хэдэн чулуу байгааг хэн ч мэдэхгүй
. Чулуунууд нь галт уулын цул чулуу бөгөөд гар аргаар дээр нь сийлэх бараг боломжгүй. Мадридын Их Сургууль сийлбэрүүдийг судалж үзээд 100,000 гаруй жилийн өмнө хийсэн байх магадлал өндөр гэж тайлбарлажээ. 

Доктор Хавьер Кабрера (1924 - 2001)  

 1966 онд Икагийн чинээлэг эмч Хавьер Кабрера 42 насныхаа төрсөн өдрөөр сийлбэртэй чулууг бэлгэнд авчээ. Тэр чулуун дээр нь устаж үгүй ​​болсон загасны дүрсийг сийлсэн байхыг хараад ихэд гайхсан гэнэ. Сониуч зан нь хөдөлсөн тэрээр хайсаар Базилиог олсон байна. Гэтэл тариачин залуу дахин шоронд орохоос айж байсан тул үнэнгээ хэлэхгүй байсан учраас, Кабрера түүнийг ятгасаар түүний олж өгсөн чулуу бүрийг илүү үнээр худалдаж авахаар тохиролцов.
Зарим нь төмсний хэмжээнээс томгүй, зарим нь нэлээд
 хүнд жинтэй байв. Зургууд нь бүгд төгс, загварлаг байлаа. Кабрера 11000 гаруй чулууг түүнээс цуглуулж чадсан байна. Тэрээр фермер Базилиотой дотно найзууд болж, тайлбар өгөх, чулууг тодорхойлох геологичдыг хайж олохоор сүүлдээ хамтран ажилжээ. Гэхдээ энэ чулуунууд үнэхээр "маш, маш эртний" гэсэн дүгнэлтээс хэтэрсэнгүй. Кабрера энэ сэдвээр ном бичиж, 2001 онд 77 насандаа таалал төгссөн байна.

Одоогийн байдлаар эдгээр гайхалтай чулуун цуглуулгуудыг Перугийн Ика дахь жижиг, тоостой "Икагийн сийлбэрийн музей"-ээс үзэх боломжтой. Хачирхалтай нь хүсэлт тавьж байж үздэг гэнэ.

Чулуунуудын талаарх тайлбар нь Вальдемар Жулсрудын цуглуулгын тайлбартай бараг адилхан. Харь оршнолууд дэлхий дээр бууж ирээд хэсэг хугацаанд амьдарч байхдаа туулсан адал явдал, туршлагаа чулуун дээр сийлсэн тухай юм. Тэдний энд болон бусад гариг ​​дээр байх үеийн янз бүрийн үеийн үйл явдлыг зурж тайлбарласан байсан бөгөөд буцах цаг болоход тэд зөвхөн чулуун бүтээлүүдээ баримт болгон үлдээжээ. Учир нь бат бөх чулуунд сийлсэн бүтээлүүд нь цаг хугацааны ямар ч үед сайн хадгалагдан үлдэнэ гэдгийг маш сайн мэдэж байж.

Тэд өөрсдийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар дэлхийгээс олборлосон байгалийн ховор элементүүдээ авч явсан ч бүтээлч байдлаа илэрхийлэхийн тулд тэд Назкагийн ууланд сонирхолтой дүрүүдийг үлдээж, галт уулын чулуун дээр адал явдлаа дүрсэлж чимээд одоцгоосон байна.












25-р хэсгийг унших бол эндээс https://michid-7.blogspot.com/2022/12/26.html

 

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...