Aнуннаки, тэд яг хэн бэ?

 

Aнуннаки, тэд яг хэн бэ?

Харь өндөр оршнолууд тэднийг юу гэж тодорхойлдог бэ?


Таны ойлголтоор Ануннаки гэж хэн бэ? Тэднийг Рептилоид, Шумерын  бурхад, зарим нэг харийн төрлүүдийн аль нэг нь гэдэг. Энэ талаар олон зөрүүтэй мэдээлэл байдаг ч Ануннаки гэдэг нэр томьёог харийн оршнолууд өөрсдөө хэрхэн харж, юу гэж тодорхойлж байгааг Таягетчуудтай хийсэн ярилцлагаар тодруулцгаая.

Гошиа: Дэлхийн хүмүүс “Ануннаки нь Рептилоид буюу гүрвэлийн угсаа гаралтай” гэдэгт итгэдэг. Гэхдээ энэ нь зөвхөн нэг л байр суурь юм. Тэд нарыг Плейяд шиг ерөнхийд нь “Харийн төрөл” хэмээн үзэх боломжтой юу?

Язхи: Тийм ээ. Дэлхийг сөргөөр удирдаж байсан бараг бүх мөлхөгчдийн анги болох Кингу, Драко, Усунгал, Нага зэрэг төрлүүдийг Аннунаки гэx нэрийн дор ашиглаж байсан. Гэхдээ Ануннаки нар нь нэг биш, олон төрлийн харь төрлүүдийг хэлдэг. Ануннакийг нэг төрөл гэж бодох, эсвэл Ануннакийг зөвхөн Рептил гэж бодох нь маш том эндүүрэл. Тэгээд ч Рептилийн төрөл болгон нь ч муу сөрөг биш юм.


 Дэлхий дээр байсан тэрхүү урт хугацааны туршид дэлхийг удирдан чиглүүлж, өөрчилж байсан. МЭӨ 12,000 оноос одоог хүртэл, гэхдээ голдуу МЭӨ 12,000 оноос МЭ 33 он хүртэл Веспатиантай хамт хүн төрөлхтөн болон дэлхийг ноёрхсон (хөтөч) байсан хэд хэдэн оддын оршнолуудын бүлэг байсан юмТаягетачуудын түүхийн үүднээс авч үзвэл, тэр үеийн "Ануннаки" гэж нэрлэгддэг хамгийн нөлөөтэй хоёр үндэстэн бол Таягета ба Элохи төрлүүд байсан бөгөөд хоёулаа Плейядчууд юм.
Тиймээс энэ нь олон хүмүүсийн бодож байгаа шиг нэг
төрөлтөн биш, энэ нь хэд хэдэн оршнолууд бөгөөд Таягета бол өнөө үед дэлхий дээр "Ануннаки" гэж нэрлэгддэг бүлгийн нэг хэсэг байсан хамгийн түгээмэл оршнолуудын нэг юм. Бид бүгдээрээ л Ануннаки, бидний зарим нь эртний Шумерын "бурхад"-тай их бага хэмжээгээр холбоотой.

Гошиа: Тэгвэл энэ нь хэзээ тэр Рептилтэй холбогдсон байх вэ?
Я
зхи: Тэр Рептилийн холбоо нь Захариас Ситчинээс гарч ирсэн. Түүний ажил нь бүхэлдээ хууран мэхлэх зорилготой бөгөөд тэрээр Ватиканы төлөө ажиллаж байсан 2 нүүртэн байсан учраас Шумерын түүхийн мэдээллийг гажуудуулж, буруу ташаа мэдээлэл өгөх зорилготой байсан. Сунейформыг (шаантаг бичиг) хэрхэн яаж уншихыг ч тэр мэдэхгүй байсан.

Свару X (Афина) Aнуннакийг янз бүрээр тодорхойлдог, гэхдээ Таягета нь “тэнгэр”-ээс Дэлхий рүү бууж, мэдлэг тарьсан тодорхойлолттой илүү хамт явдаг.
 Тэд үр тариа шиг мэдлэг тарьдаг байсан учраас Ануннакийн авч явдаг байсан цүнхтэйгээр тэднийг Шумер дахь хөшөөнүүдэд төдийгүй, бас Месоамерика, Алс Дорнод зэрэг бусад газруудад, бас Ийстер арал дээрх зарим Моай- той газар дүрсэлсэн байдаг.

Иймээс, хатуугаар хэлбэл энэ тодорхойлолтоор бол бодит байдал бөгөөд өв уламжлал юм. Түүхээр бол Таягетачууд

(болон Сваруу бид нар) бүгдээрээ "Ануннаки" нар бөгөөд эндүүрч түүнтэй холбосон Рептилийн агуулгыг арилгах нь зүйтэй юм.
Дэлхийн тухай Энки, Энлил, Ану болон тэр Партенон сүмийн бүх тайлбарын хувьд бол, тэд нарын хэлсэн нь худал биш үнэн юм. Энэ талаар Эррагийн Сваруу урьд нь хэлсэн, үүнд олон хүн түгшиж байсныг би мэднэ. Гэхдээ хоёр талын аль аль нь үнэнийг агуулж байгаа. Дэлхий дээр байгаа энэ чиглэлийн шинжээч нар Шумерын Таблет бичвэрүүдийг
(хад, шавар, модон дээрх эртний сийлбэр, бичвэрүүд) болон тэдгээрийг бичсэн байгаа “Сөнөсөн Тэнгисийн эртний, эвхмэл судрууд” болон тэр ч бүү хэл Месоамерик дахь Попул Вух зэрэг холбогдох бүх бичвэрүүд бол бүрэн үндэслэлтэй тайлбар юм. Үүнийг судалж, хүндэтгэх ёстой.

Гэхдээ энэ нь тэнд зогсохгүй байгаа нь асуудал үүсгэж байгаа юм. Бусад шашны номнуудад тохиолддог шиг, тэдгээр нь үндсэндээ бүгдээрээ контекстийн дагуу олон түвшний мэдээллийг агуулсан код, сургаалт зүйрлэлд бичигдсэн байдаг бөгөөд тэдгээрийг хоёр ч биш хэд хэдэн янзаар уншиж болно. 

Шашны үзлээр бол, бичвэрүүдийг тайлбарладаг тэдгээр бусад арга замууд нь зөвхөн нууц нийгэмлэгүүдийн төлөө байдаг бөгөөд зарим үед шашны судлаач нар, бөө, йогийн мастерууд, хуврагууд гэх мэт өндөр болон нууц түвшнүүд дотроо үлдэг.

Тиймээс бид тэдний Шумерийн таблетууд дээрх тэдний тайлбаруудын тухай тэдний зөв үзэл бодлыг хүндэтгэдэг шигээ энэ талаарх бусад түвшний мэдээллийг дамжуулахыг хичээж байгаа юм.

 

ХАРИЙН ХҮНД ОЛЗОГДСОН ХҮНИЙ ЯРИА-г унших бол энд дарна уу.

https://michid-7.blogspot.com/2022/10/1.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...