ХАРИЙН ХҮНД ОЛЗОГДСОН ХҮНИЙ ЯРИА-1


Миний нэр …, би …. настай. Одоо би та нарт би хэн бэ? би яагаад энд байгаа вэ? Миний амьдралд юу тохиолдсон бэ гэдгийг бүгдийг нь мэдүүлье. Энэ түүхийг уншаад танд бодогдох бодлууд намайг олон шөнө нойргүй хонох шалтгаан болж байсан юм. Би өөрийгөө эрүүл саруул ухаантай байгаа эсэхээ олон удаа өөрөөсөө асууж, гайхаж байсан. Гэвч та бүхэн намайг эрүүл саруул ухаантайд итгэж болно. Би энэ түүхийг батлах гэх юмуу үнэнээсээ тохиолдсон гэх гэсэнгүй. Би зөвхөн үүийг өөртөө тохиолдсон гэж итгэж байгаа юм. Би галзуу байж болно. Би хүмүүст толгой эргүүлсэн мэдээ тарааж байж мэднэ. Би зөвхөн миний толгойд байгаа энэ зүйлтэй 40 жилийн турш хамт явлаа. Хэрэв би энэ бүхнийг энэ гаригийн төлөө жинхэнэ хайраас өөр шалтгаанаар хэлэх байсан бол зүгээр л Голливудын агент руу залгах юмуу ном болгон хэвлээд танд уншуулахын тулд танаас мөнгө шаардах байлаа. Гэвч би тэгсэнгүй. Бид бүгд эзотерик далд ухаанд татагддаг шалтгаан байдаг. Миний хувьд бол ҮТНБ байлаа. Гэвч миний сонирхлоор бус тэдний намайг гэх сонирхлоос тэр юм.
Энэ бүхэн намайг 4 настай байх үед эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл үргэлжилсээр. Миний анхны тохиолдол бол хачин жижиг биетүүдтэй нүүр тулж уулзсан явдал байлаа. Бид бодлоор харьцсан ба энэ холбоо өнөөг хүртэл хэвээрээ. Энэ нь голдуу нэг талт харилцаа байсан гэхэд болно. Би олон зуун асуулт асуусан боловч хэзээ ч тэднээс хариулт аваагүй юм. Гэхдээ нэгээс бусдад нь гэедээ. Тэр намайг сонсох боломжтой байж таарсан юм. Асуусан нэг асуултын маань хариулт миний хүссэн хариу биш байлаа. Би юу болоод байгааг мэдэхийг хүссэн ч, хариулт нь ихэнхдээ юу болохыг нь чи өөрөө мэдэх болно гэдэг байлаа. Би заримдаа түүнтэй харилцалгүй удаан байсан ч, тэр дандаа буцаж ирдэг байв. Тиймээ тэр биет эм бөгөөд надтай харилцаж байгаагаас нь эх, эмэгтэй гэж санагдсан.
Тэр надад юмсын тухай, миний тухай, өөрсдийнхөө тухай, энэ гаригийн тухай болоод түүний түүхийг хэлж өгдөг. Би энэ хэвээр нилээд удаан байсан юм шиг санагдсан. Намайг маш хөгшин сүнс гэж хэлсэн. Саяхан тэрээр миний мэддэг болсон зүйлсийн тухай хэдэн зүйл хэлсэн. Миний мэдэх итгэлтэй нэг зүйл юу вэ гэхээр би олон удаа дайчин байсан тухай юм. Түүнийг бол надад хэлэх ч хэрэггүй байсан. Гэхдээ хэр дайчин байсан бэ гэдгийг би үнэндээ мэдэхгүй юм. Харамсалтай нь арслангын зүрхтэй байх нь таныг хол аваачна. Харин надад бол хангалттай хол хэзээ ч байгаагүй. Тиймдээ ч одоо би энэ удаа өөрийн оюун бодолтой тэмцэхийг сурсан. Хэдийгээр би хүчирхийлэлтэй орчинд өөрийн олон амьдралаа өнгөрөөсөн ч одоо би эргэн харахад, мөргөлдөөнд би нүүр тулж давж гарахыг сураагүйнхээ төлөө тэнд байх хэрэгтэй байснаа ойлгосон юм. Энэ бүхнээс би үнэндээ залхаж байна. Урт ч хугацааг өнгөрөөсөн байна. Олон хүмүүс дэлхийг хянагч элитүүдтэй биеэр нүүр тулгарахдаа, тэднийг ялж чадна гэж бодож үхдэг.
Тэд намайг 31 нас хүртэл хулгайлж эхлээгүй байв. Би үүнийг хэлэхдээ барьцаалагдсан биш аваачсан гэж хэлэхийг илүүд үздэг юм. Сүүлийн 17 жилд хэд хэдэн удаа авч явсан юмдаг. Гэхдээ сүүлийн 5 жилд ямар нэг холбоогүй байснаа 2016 оны 8 сард байдал маш хурдан ноцтойгоор өөрчлөгдсөн. Амьдрал хэвийн үргэлжилж байлаа. Энэ бол миний байхыг хүссэн тавтай амьдрал, бүрэн дүүрэн бүх зүйлтэй болж эхэлж байсан үе байлаа. Миний амьдрал гэж байнгын өөрчлөлт, дахин бүтээдэг тийм амьдрал байсан. Би нэгэн хагас сайны шөнө орондоо орлоо. Гэтэл бүтэн сайн нь миний дандаа байдаг байсан тэр бүтэн сайн биш байв. Би сэрэнгүүтээ юу болсныг шууд ойлгов. Би их даарч байв. Мөн их хөлөрсөн байв. Би яг зүүдэндээ байгаа юм шиг байлаа. Та ингэж үзсэн л биздээ? Энэ нь яг л сэрэхдээ буцаж ирж байгаа шиг. Би хаана гэдгийг мэдэхгүй гэхдээ энэ бол … дохио байлаа. Гэвч энэ удаад илүү олуулаа байв. Миний толгойд олон янзын бодол эргэлдэж, та нар шиг энгийн хүмүүстэй уулзахыг маш их хүсэж байв.
Орчуулсан Д.Энхжаргал
2-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/2.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...