Харийн хүнд олзлогдсон хүний яриа-2


Тэр буцаж ирсэн байв. Мөн хэлэх зүйл олонтой сүүлийн 3 сар байлаа.
Пөөх.. одоо та нарт хэлэх гэж байгаа зүйл маань тэгж ил болсон юм. Үүний өчүүхэн хэсгээс,зах зухаас би хэлэх болно. Энэ бүхэн одоог хүртэл надад ямар ч утгагүй санагдаж байлаа. Одоо би үнэнийг өгүүлье. Юуны өмнө би хүндрэл болж байсан хүмүүсээс уучлал хүсье. Та бүхэн намайг ямар их дарамтанд байсныг ойлгоно биздээ. Үнэндээ би өөрийн бүрэн мэдэхгүй юмуу таагүй онолыг сонсоно гэхэд үнэхээр хэцүү байлаа. Учир нь надад одоог хүртэл олж мэдсэн юмаа танилцуулах боломж байгаагүй шүүдээ. Намайг хэнд ч хэлэхгүй байхыг бас сануулсан юм. Тиймээс би цааш үргэлжлэхээс өмнө нэг зүйлийг ойлгохыг хүсэж байна. Дараах мөрийг аль болох олон удаа уншина уу?
“Бид бол бүгдэд итгүүлэхээр заагдсан шиг биш. Огт үгүй. Хэзээ ч”.
Миний хэлэх зүйл магад таны амьдралыг өөрчилж мэднэ. Ямар замаар гэдгийг нь харин та өөрөө мэдэх хэрэг. Гурван замын аль нэг нь л байх байхдаа,та бүхэн нэг бол намайг үзэн ядна, эсвэл үүнийг хүлээн зөвшөөрч намайг байнга дурсах болно, аль эсвэл намайг галзуугаар нь дуудах байх л даа. Үнэн гэвэл бидэнд маш их худал зүйл хэлэгдсэн байдаг. Би үүнийг аль болох тайлбарлахыг оролдох бөгөөд хэн хүссэн, хэзээ, хаана, яагаад зэрэг энэ нууцыг тойрсон асуудлуудад хариулахыг хичээе. За тэгэхлээр миний ойлгосон жинхэнэ түүх гэвэл энд байна.
Энэ гариг бол том тэсрэлтээр юмуу бидний нэрлэдэгээр Бурханы бүтээсэн үр дүнд бий болоогүй юм байна. Орчлон ертөнц “Нэг”-ээс болж оршдог. Нэг бол амьд ч биш үхсэн ч биш, эр ч биш, эм ч биш, бас сайн ч муу ч биш. Тэр бол ...... Нэг. Нэг бол оршин байгаа бүх зүйлийн орчин тойрны ажиллагаа болох нарийн ширийн бүхнийг бүтээсэн эзэн юм. Тэр энэ болоод бусад гариг, эрхэс, од, сар нар гээд бүгдийг нь бүтээсэн. Бидэнд бурхан ганцаар ажилласан гэж хэлдэг шиг биш байж. Нэг”-д туслагчид бас байжээ. “Нэг”ертөнцийн ажиллагааг зохистой явуулж байхын тулд түүнд үйлчлэх хэд хэдэн элгэмсүү төрөлт харийхныг бүтээсэн гэнэ. Тэд яг Нэг-ийн адил мөнх бөгөөд хэзээ ч үхдэггүй . Тэд биет зүйлүүд боловч бидэн шиг биш. Эдгээр харийхан Нэг-ийн бүтээсэн нэгдлийг тогтвортой хангах зорилготой засварчид юм. Дэлхий гаригт үхэшгүй мөнхийн харийнхан болох “Эден” гэх гаригаас ирсэн Центаурчууд амьдралыг анх цэцэглүүлсэн гэнэ. Энэ гариг нь Центаури оддын системд байршдаг. Миний амьдрал гэж нэрлэж байгаа зүйл бол биднийг оруулаад бүх төрлийн амьдралыг бүтээсэн. Центаурчууд ертөнцөд үйлчилдэг мөнхийн ажлын хүчний нэг хэсэг нь юм. Тэд бол шинжлэх ухаанчид, мөн генетикчид. Ертөнц даяар амьдралын үр суулгах нь тэдний ажил юм. Түүнээс гадна нэг зүйл бий. Тэр нь зургаан толгойт мангасаар удирдагддаг салбар. Нэг-ээс хангасан ургамал, амьтны ДНК- ийн өргөн цуглуулгыг ашиглан,Центаурчууд өргөн хэмжээний амьдралын амьд номын санг генетикээр бүтээсэн байна. Дэлхий гариг бол тэдний үр,үрсэлгээг хураадаг сан байсан тул түүнийг “Эдений цэцэрлэг” гэж нэрлэдэг байв. Тийм ч учраас бүх гаригаас хамгийн сайхан нь байсан юм. Нэг үнэхээр гайхалтай сайхан ажил хийжээ. Тэд генийг хуваах ажиллагааг Эден дэх лабраторит хийдэг байв. Шинээр бүтээсэн загвар болох ургамал болон амьтдыг Дэлхийд авчран нутагшуулдаг байлаа. Бүх бусад гаригууд ижил төрлийн нөхцөл байдал, уур амьсгалгүй байв. Тиймээс ямар ч төрөл зүйл өөр газруудад оршиж чадах эсэхийг шийдэх хэрэгтэй болдог байлаа. Энэ гариг, ертөнц даяар байгаа олон төрлийн уур амьсгал, орчинтой тогтворгүй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор бүтээгдсэн байв.
Нэгэнт шинэ бүтээгдэхүүнүүд судлагдаад, нэвтрээд, дээжүүд хадгалагдахад, тэднийг ертөнц даяар тарааж, төрөл зүйл нэг бүрийг хамгийн тохирох гаригуудад хуваарилдаг байсан байна.


3-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/3.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...