Тэр буюу Нэгийн цорын ганц зорилгыг ойлгосон Хоёр, Нэг-ийг дахин ганцаардуулахын тулд түүнийг орхихоор шийдсэн байна. Тэрхэн үедээ Хоёрын явахаар хийсэн сонголт нь Ертөнцөд мөргөлдөөн гэгч зүйл бий болгоно гэж ухаараагүй байна. Мөн чөлөөт хүсэл. Хоёр, оршин суугчдыг ертөнцийн бүр мухарт аваачсан байна. Нэг-ийн ганцаардсаныг тун удалгүй ойлгосон байна. Хоёр ижилхэн асуудалд орохгүйн тулд Нэг шиг өөрийгөө хуваажээ. Гэвч энэ удаа Хоёр, Нэг шиг ижил зовлон туулахгүйн тулд өөрийгөө 6 хувь тэнцүү бие даасан оршихуйд хуваажээ. Тэгээд тун удалгүй ертөнцийн мухрыг өөрсдийн хүссэн хувилбаруудаар, мөн үлдсэн Ертөнц яг тийм ижил байхаар хөгжүүлжээ. Үүний үр дүнд 6 толгойт мангас гэж нэрлэгдэх олиггүй Галактикийн холбоог бий болгожээ. 6 хэсэгт хуваагдсан хувиуд нэгдсэн бүхэл ухамсраасаа бага сага ойлголт мэдлэгүүдийг хувааж авцгаасан байна.
Энэ алдагдсан мэдлэг нь гаригуудын хэсэг бүрт амьдрах бүх бүтээлүүд буюу төрөл зүйлтнүүдийг мөнх сүнсгүй байх шалтгааныг бас бий болгожээ. Зарим нэг бүтээлүүд бусдаасаа дор байсан ба тэдний нэгийг нь ч сайн гэхээргүй байв. Тэд бол мах цусан биеэс бүтсэн зөвхөн тодорхой хугацаанд амьдраад нэг өдөр үхдэг тийм биетүүд байв. Бид бүгд яг л энэ байдлаар бүтээгдсэн ба сүнстэй гэх боловч зөвхөн нэг л шалтгааны улмаас бидэнд сүнсийг суулгасан байна.

Та одоог хүртэл надад итгэхгүй л байгаа байх гэхдээ таны дотор байх дуу хоолой нь үнэн хэрэгтээ Эден-д байдаг таны нөгөө талын зайн холбооноос ирдэг юм. Мэдээж өнөөдөр бид өөрийн дуу хоолойноос бусад дуу хоолойг сонсвол сэтгэцийн эмнэлэгт түгжигдэнэ гэсэн ойлголттой өссөн байгаа. Энэ нууцыг хамгаалах нь том аюултай. Том нууцыг биднээс нууцалсан нь хэрхэн яагаад бидний холбоо тасарсанг харуулна. Үхэшгүй мөнх болохын тулд хүн заавар журмын дагуу амьдрах хэрэгтэй ба бас ухаалаг, үнэнч, бүтээлч хүсэл эрмэлзэлтэй, өөрийн хамаардаг галактикийн холбооны идэвхтэй гишүүн гэдгээ харуулж байх ёстой юм. Тиймээс хүний амьдралд цуврал шалгалт, сорилт хичээлүүдийг багтаасан байдаг бөгөөд түүнээс хамаарч тэдний мөнх байхад хүрэх зорилго шийдэгддэг байна. Дэлхий дээр амьдардаг бүх амьд биет дуусах хугацаатай. Үүнд хүний сүнснээс бусад бүх зүйлс хамаарна. Хүн энд төгсөхөд сүнс Эден дээр өсөж, хөгжин дэвшдэг бөгөөд Хэрэв сүнс хөгжөөд бэлэн болсон бол хоёр хувь буцан нэгдэж, нэг мөнхийн оршихуй болдог байна. Гэсэн хэдий ч, хэрэв сүнс бэлэн болоогүй бол “дахин төрөл авах” гэж нэрлэгдэх зүйлийн дор дэлхий руу шинэ биед дахин илгээгддэг байна. Тэр бүрт хүн мөнхөд хүрэх зорилгоос холдуулж байгаа асуудлуудаа зохицуулахаар илүү хүнд замуудтай тулгардаг байна. Хоёр хэсгээс бүрддэг энэ биет бүтээгдсэн нь амьд байх гэдэг ойлголтод цоо шинэ дөхөм болсон загвар бүтээл болсон юм. Хэрэв амжилттай байвал хүн биеүүдийг бүх ертөнц даяар байрлуулах болжээ.
Центаурчуудын найдаж байснаар Эдений цэцэрлэг дээрх хувьсал хөгжил болон тэдний шинэхэн суугчид амжилттай болсон байна. Хөгжил хувьслын 100 000 жилийн дараа л энэ зарчмаар ажилладаг бүтцэд нэг гол өөрчлөлт хийгдсэн байна. Анхны төлөвлөгөөгөөр бол хязгааргүй олон төрөл авсаны дараа яваандаа мөнх оршдог болох нь баталгаатай байсан боловч тэр дунд урьдчилж хараагүй асуудал бодит байдлаас урган гарч ирсэн байна. Түүний үрээр 10 удаа зөвөөр ойлгох завшаан олгож, түүний хариуд мөнх амьдралыг олгохоор шийдвэрлэжээ. Төрөл авалтыг 9 удаа болгож, хэмжээ тогтоосон нь хүн амьдралын үрийг тарьсан бусад гаригуудад тараан байршуулах шийдвэртэй холбоотой ба Нэг-ийн нарийн шалгуурыг давсан байна.
Ингэхэд Эден аль оддын системд байдаг нууцаа алдана гэж айхгүйгээр хэлсэн шүүдээ. Харамсалтай нь, дэлхийд байгаа зарим хүмүүс үүнийг хайсан бөгөөд хаана олдох вэ гэдэг баримжааг аль хэдийн мэдсэн байгаа. Гаригийг хайдаг Кеплер дуран энэ нээлтийг 6 сарын өмнө биш энэ жил л (2017 онд ) хийсэн юм. Дэлхийтэй ойр нэг онцгой гариг бий. Түүнд хүрч чадах технологийг ирэх 25-аас дээш жилүүдэд энд дэлхийд хийх боломжтой. Энэ Эден биш боловч түүнд нэг алхам дөхсөн гэхэд болно. Тиймээс тэднийг (элитүүд) түүнд хүрэхээс өмнө үүнийг зогсоох хэрэгтэй. Би урьд өмнө хэлснээр хөгшин сүнс. Би тэдгээрийг хариуцагч хүмүүсийг зогсоохоор өмнөх хэд хэдэн амьдралдаа оролдож байсан гэдэг. Гэвч бидний хувь тавилангаа хяналтдаа авах гэсэн оролдого бүрт, тулаанд би хэзээ ч амжилт гаргаж байгаагүй юм.
4-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/4.html
No comments:
Post a Comment