Харийн хүнд олзлогдсон хүний яриа-4

Тэгэхлээр, нэг газар бүх зүйл маш буруугаар эргэсэн байгааг та бүхэн ойлгосон байх. Дэлхий гариг бол одоо Центаурчуудын амьдралын сан болж ашиглагдахаа болиод удсан нь илэрхий байна. Энэ гариг бохирлогдсон, хордсон, тун удалгүй устгагдаж магад болоод байна. Хэрэв та мэддэггүй бол маш баян, хүчтэй, бизнес хүмүүс, улс төрийн удирдагчид болон Сүмийн эрхтэн дархтангуудаас бүрдсэн, эзэрхэг, бие биетэй холбоо бүхий хэд хэдэн бүлэглэлүүд бий. Тэдний заримаас дурьдвал Илюминати, Ромын Католик сүм, Британы язгууртнууд, Чөлөөт Масончууд гэх мэт нэрлэхээр байна. Эдгээр тэрбумтнуудын клубууд дээшээ, сайн үйлст үйлчлэхийн төлөө байдаггүй. Тэд авилгал, шунал, хяналт, барьцаалагч гэсэн системийг хэдэн мянган жилээр суулгаж мөрдүүлсэн байдаг. Энэ сүүдэрт байгууллагуудын эх үндэс бүр Исүс-ийн цаг үеэс эхтэй байдаг. Эдгээр авилгажсан, хүч чадлаар өлсөж цангасан, эзэрхэг бүлэглэлүүдтэй нүүрэлдэх оролдлого хамгийн сүүлд 1300 оны эхээр хийгдэж байж. Найт Темплер буюу рыцаруудын бүлэглэл, Ромын Католик Сүмтэй нэгдэж, Есүс болон Библи судрын тухай маш нарийн ширийн мэдээллүүдийг олж авсан байна. Сүмүүд энэ нууц мэдлэгийг барьж байгаа тухай итгэлт албаны улсуудад сэтгэл зовсноо илэрхийлсний төлөө, Рыцарууд урвасанд тооцогдож, тэдний сүмтэй байх харилцаа холбоо таслагдаж, Попын эсрэг явсныхаа төлөө Рыцарууд зэрлэгээр хороогдсон байна. Түүнээс хойш дээд элит эзэрхийлэгчид, тэдний эсрэг зогссон хэнийг ч айдаст автуулах бүрэн эрхтэй болсон байна. Тэдний дэлхий гариг дээр хүний амьдрал болон байгалын баялагийг барьж байх хүсэл, биднийг юу ч хийхгүй суух хооронд өдөр бүрээр хүчирхэгжсээр байна. Рыцариуд миний мэдэх энэ үнэнийг мэдэж байсан бөгөөд харамсалтай нь надтай адил хэлэх завшаан тэдэнд хэзээ ч тохиогоогүй юм.

Нэгэнт та яагаад, ямар үнэ цэнэтэйг мэдсэн болохоор, тэдний хяналтаас энэ гаригийг чөлөөлөхөөр дахин оролдож, эдгээр хүмүүстэй нүүр тулж, энэ худал хуурмагыг төгсгөхийг би өөрийн сонголт болгосон гэдгийг та харж байгаа байх. Энэ элит хүч, мөнгийг ашиглан биднийг хяналтдаа байлгаж, биднийг устгах хүмүүстэй гар нийлэн ажиллаж байна. Одоо дэлхийг удирдаж байгаа жинхэнэ хянагчдын нөлөөний ард талд Ромын Католик сүмүүд байгаа ба хүмүүсийг боолчилж, энэ сайхан гаригийг устгах оролдого хийж байна. Поп гэж нэрлэгдэх инээдтэй малгайтай эрхэмээс илүү хүчирхэг хүн энд байхгүй байна. Тэгээд ч тэдний аль нь хүн биш юм. Поп дандаа нууцаар сонгогддог ба энэ цусан төрлийн жагсаалт хэдэн мянган жилийн өмнөөс, аварга хүмүүс дэлхийг донсолгож байх цаг үеэс эхтэй юм. Тиймээ би сая хэллээ, тэгээд ч хэлэх хэрэгтэй. Хэн нэгэн үүнийг хэлэх л ёстой. Энэ бол дандаа л миний үүрэг байсан юм. “Дохиог хангинуулах”. Гэхдээ энэ удаа миний дуудлага сонсогдохоор болсон байгаа. Энэ удаад дэлхий үүнийг сонсоход бэлэн болсон. Та бүхэн сонсоход бэлэн байна. Шинэ хэмжээст гэх мэдээлийн цаг үе ирсэн. Хэзээ ч бидэнд байгаагүй цаг үе ирлээ. Хэрэв та мэдээгүй байсан бол тэр эм (харийн хүн) хэлэхдээ цаг нь болсон гэж надад хэлсэн юм. Энэ удаа бид дэлхий даяар нэгдэх чадвартай болно. Бид чадна. Бид нэгдэж байна. Би элитүүдийн гарт үрэгдсэн дайчин бүрийн сүнсийг мэдэрч байна. Тэд одоо бүгд энд байна. Зарим нь аль хэдийн мэдэж байгаа, зарим нь мэдээгүй ч удахгүй бас мэдэх болно. Ертөнц биднийг хариуцлагаа гартаа авч, өөрсдийнхөө төлөө үргэлж хийхээр оролдож байсан бүхнээ засахаас нааш, амрахыг бидэнд зөвшөөрөхгүй.
Элитүүд бидэнтэй огт адилгүй гэдгийг та бүхэн анзаараагүй байж магад .Тэдний дотор зүгээр хоосон зай, нүх бий. Дэлхий өнөө цагт “бидний эсрэг тэд” гэх байдалтай байна. Та бүхэн биднийг нэг бүхэл гэдэгт итгэж болно. Та мөн сүнсний сэрэхүй явагдаж байгааг мэдэх байх, гэхдээ нэг мэдэж авах хэрэгтэй зүйл бол : Дэлхийд 2 өөр төрөл зүйлтэн байгаа. Хүн бас Хагас хүн сүрэг. Тэд дүрээ хувиргадаг мөлхөгчид биш. Тэд нэг зүйлээс бусдаар бидэнтэй яг адилхан. Тэр нэг зүйл нь -тэдэнд мөнх сүнс гэж байдаггүй. Тэд үхэхэд тэгээд л дуусна. Дахин сэрэхгүй. Тэд үйлдвэрлэгдсэн байдаг. Энэ сүнсгүй биетүүдийг би Элитүүд гээд байгаа юм. Тэд өөрсдийгөө хэн бэ гэдгийг сайн мэднэ. Мангасууд, муухай, бөөлжис хүрэм хоёр нүүрт араатнууд. Тэднээс гадна сүнс нь бохирдсон бас өөр нэг бүлэг бий. Тэд өөрсдийгөө юу нь буруу вэ гэдгийг ч мэдэхгүй яваа. Гэхдээ тэд бүрэн хаагдмал ч гэсэн сүнстэй байдаг. Сүнс байгаа цагт итгэл найдвар бүгд алдагдахгүй. Бид эрх чөлөөтэй байхын тулд хамтран ажиллах нь маш чухал. Бүр шаардлагатай. Бүх хүн нэг зорилгын төлөө нэг нэгдсэн Дэлхийн төлөө. Нэгдсэн байгаа цагт бид гэгээрлийн эрин рүү хамтдаа урагшилна. Нэгдсэн цагт гариг дэлхий дээр бидэнд байсан бүх зовлон шаналалаас бид чөлөөлөгдөнө. Энэ бол хялбар биш. Сайн юм хэзээ ч байгаагүй. Гэхдээ итгэлтэй бай. Хэрэв биднийг хуваагдмал байлгах гэсэн энэ урхинд унахаа бид үргэлжлүүлээд байх юм бол богинохон хугацаанд унана. Хуваагдал болон Эзлэлт бидний өмнөх амьдралуудад байсан шигээ биднийг ялах болно. Элитүүд удаан хугацааны туршид бүхэл дэлхийг жижиг хэсгүүдэд хуваасан байдаг. Тэд биднийг өөрсдөөс нь ялгаатай, шинэ үзэх үзэл, харах өнцгийг итгэл үнэмшилдээ хайж эхлэх болно гэдгийг боломжгүй гэж баттай итгэсэн байгаа. Би та бүхнийг өөрсдийн дотор сайн мэдэрч байгаа гэж итгэж байна. Та үргэлж мэдэрч ирсэн. Та магад таны нөгөө хагасын дуудаж байгааг ойлгоогүй ч байж болно. Бас таны Гэр болсон Эден-ийг. Танд энэ бүхэн хоёулаа юу юунаас ч илүү хэрэгтэй байх болно. Зарим нэгэнд нь нөгөө хагастай байдаг холбоо дахин сэргэсэн. Яагаад гэдгийг хойно тайлбарлана. Миний сэтгэл зовж байгаа зүйл бол энэ худал хуурмагын торонд баригдсан байгаа хүмүүс буюу сүнс нь зовж шаналсан хүмүүс.

5-р хэсгийг эндээс https://michid-7.blogspot.com/2022/10/5.html

No comments:

Post a Comment

Мягмар Лувсандамба

  Мягмар Лувсандамба: Гурван нүдтэй ламын нууц Сүнслэг эрэл хайгуулчдад гэрэл гэгээ болж замчлагч , эрдэмтдэд урам зориг, бүтээлч санаа ...